ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Beauty Diary” №5 –аас юу сурах вэ?

Гоо сайхан  | 2018 / 03 / 26

Хаврын хавсаргатай эдгээр өдрүүдэд бидний арьс чийг, тэжээл, хамгаалалт гээд олон зүйлээр дутаж байгаа. Тийм болохоор сайтар арчилдаг юм шүү дээ. Харин сэвх, нөсөө толбо чиний арьсны асуудал мөн бол “Beauty Diary” №5 –г заавал үзээрэй. Тэндээс чи юу мэдэж авах вэ, гэвэл:

“Beauty Diary” №5 –аас юу сурах вэ?

Сэвх, нөсөө толбо юунаас үүсдэг вэ?
1. Төрөлхийн болон олдмол шалтгаанууд байна. Төрөлхийн сэвх цайвар нимгэн арьстай бүсгүйчүүлд ихэвчлэн тохиолдоно.
2. Олдмол сэвх бол дааврын өөрчлөлт, хооллолт болон нарнаас хамгаалаагүйгээс үүсдэг. 3. Арьсны эпидермисийн гүнд миланоцид гэдэг эсүүд байдаг. Энэ эс нь будагч бодис ялгаруулдаг. Нарны хэт ягаан туяанаас арьс өөрийгөө хамгаалах үедээ будагч бодис ялгаруулснаар арьс борлодог. Харин эсийн үйл ажиллагаа харилцан адилгүй явагдах үед нөсөө толбо үүснэ.
4. Сэвх бол нүүрэн дээр гардаг. Нөсөө толбо бол нүүр болон бие дээр гарна.

Нарны хэт ягаан туяа
5. UVA, UVB, UVC гэсэн 3 төрлийн хорт цацраг ялгаруулдаг. UVC цацраг озоны давхаргад шүүгддэг, UVB цацраг арьсыг дерма түвшинд нөлөөлж, арьсыг борлуулдаг бол UVA эпидермисийн түвшинд нөлөөлж, хөгшрөлтийг түргэсгэж, арьсны хавдар үүсгэдэг.
6. Цайвар арьс өөрөө өөрийгөө нарнаас хамгаалах чадвар муу байдаг. Харин бор арьстай бол нарны хэт ягаан туяанд гэмтэх нь бага байна. Тиймээс цайвар арьстай хүмүүс илүү өндөр хамгаалалттай нарны тосыг түрхэх хэрэгтэй.
7. Нарны тосны хамгаалах нэгжийг хэрхэн тооцоолохыг бичлэгийг үзээд сураарай.
8. Нарны тосыг өвөл, зун, хавар, намаргүй өдөр бүр түрхэж дадах хэрэгтэй. Учир нь нарны хортой туяаг цас 40%-70% буцааж ойлгодог. Харин зун өвс ногоонууд 4-5% буцааж ойлгодог. Мөн наранд ил гарч байгаа бие, нүүрний бүхий л хэсгүүддээ нарны тос түрхэж байгаарай.
9. Нарнаас хамгаалахгүй байвал меланоцид эсийн хямрал өвчин, арьс цайрах өвчин, арьсны хөгшрөлт, арьсны хавдар, нарны харшил гэх мэт зүйлс тохиолдоно. Дээрх өвчнүүдийг цайвар арьстай хүмүүс тусах магадлал өндөр байна.

Дааврын өөрчлөлт ба арьсны бүтэц
10. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн арьсны бүтэц өөр учраас эмэгтэйчүүдэд сэвх илүү хэмжээгээр үүсдэг.
11. Дааврын өөрчлөлтөөс болж сэвхтэж байгаа бол лазер эмчилгээ гэх мэт хүчтэй зүйл шууд хийлгээд хэрэггүй. Хэсэг хүлээгээд харвал зүгээр.

Сэвх, нөсөө толбо үүссэн тохиолдолд хэрхэн арчлах вэ?
12. Цайруулах бүтээгдэхүүн хэрэглэж байгаа тохиолдолд юуны түрүүнд бүтээгдэхүүн чинь ямар үйлчилгээтэй талаар сайн асууж лавлаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн арьсаа маш сайн чийгшүүлж, гуужуулж, нарны тосоо байнга түрхэж байгаарай.
13. Гэхдээ гуужуулалтыг хэтрүүлж болохгүй. Өөр өөрийнхөө арьсны онцлогт тохируулан зөв давтамжтай гуужуулна.

Үргэлжлэлийг доорх бичлэгээс үзээрэй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(810)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com