ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга №4: Арьс арчилгаа ба бидний зарцуулалт

Гоо сайхан  | 2018 / 03 / 27

Бүх зүйлийн үр дүн бидний хэр их сэтгэл гаргаснаас шалтгаалдаг болов уу. Эцсийн үр дүн чамд ямар мэдрэмж төрүүлэхээс хамаарах боловч хайр сэтгэл ч бас үүнд багтана. Ажил, даалгавар, төсөл, хоол, хобби, уралдаан, спорт, хүмүүс хоорондын харилцаа гээд бодоод байхаар бүгд бидний хэчнээн их сэтгэл, цаг, анхаарлаа хандуулснаас шалтгаалахаар байгаа биз?

Асуулга №4: Арьс арчилгаа ба бидний зарцуулалт

Тэгвэл бид өөрсдийнхөө арьс арчилгаанд сэтгэл гаргадаг болов уу? 24 цагийн хэдэн минутыг, сарын цалингийнхаа хэдэн хувийг, оюун бодлынхоо хэдий хэмжээг бид арьс арчилгаандаа зарцуулдаг бол? Цаг гарган арьсаа оношлож, өөрт хэрэгтэй мэдээллийг хэн нэгнээс асуухаасаа өмнө интернэтээс хайж, бусдын үгээр сонголт хийхээргүй болтлоо өөрийнхөө арьсанд “эзэн” болж чадаж байгаа болов уу?

Бид мэдлэггүйгээсээ болоод олон ч зүйл дээр хохирдог гэдэгтэй чи санал нийлэх байх. Гар утасны талаар сайн мэдэхгүй болохоор зассан хүнд нь илүү мөнгө өгчихсөн, барилгын материал сонгох туршлагагүй болохоор чанаргүйг нь сонгочихсон гэх мэт хохирол бид бүгдэд л тохиолдож байсан. Арьс арчилгааны мэдлэггүй болохоор хэн нэгний сайн гэж хэлсэн бүтээгдэхүүнийг худалдаж аваад арьсанд чинь тохироогүй тохиолдол ч зөндөө, тийм ээ? Тэгэхээр цаг, сэтгэл оюунаа зориулан судалбал, итгэлтэй хүнээр заалгавал, дээр нь нэмээд өөрөө багахан мэдрэмжтэй байхад л арьсаа хангалттай арчлах боломжтой болно. Тийм учраас бид “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрөө зохион байгуулж, орой бүр арьсаа арчлах зөв дадалтай болж хажуугаар нь арьс арчилгааны талаар мэдлэгтэй, өөрийнхөө арьсны онцлогийг мэддэг, тохирсон бүтээгдэхүүнээ сонгож чаддаг болоход хамтдаа суралцъя хэмээн уриалж байгаа билээ. Ингээд доорх асуулгад оролцож өөрийнхөө гоо сайханд, өөртөө хэр их сэтгэл, цаг зав зарцуулдгаа хамтдаа харцгаая.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(881)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com