ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчилгаа: Эмульсээр эмульсдэх үү?

Гоо сайхан  | 2018 / 03 / 27

“Эмульс” гэдэг үг амнаас унах үед “Ямар эмульс?” гэсэн асуултыг үргэлж араасаа дагуулдаг. Энэхүү асуулт нь дотроо сүүлийн үед хана туурга будаад байгаа барилгын эмульс юм уу, эмльс гэж юу билээ?, сүүлийн үед арьс арчилгааны бүтээгдэхүүн дунд бас эмульс гэж сонсогддог болсон байна лээ гэх мэт олон асуулт тээж буй. Тэгэхээр ямартай ч бүсгүйчүүд бидэнд хамгийн ойр сэдэв арьс арчилгааны эмульс гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ талаарх асуултынхаа хариуг эндээс авцгаая.

Арьс арчилгаа: Эмульсээр эмульсдэх үү?

Энэ талаар нийтлэл бэлтгэхийнхээ өмнө би ойр тойрныхноосоо барилгын эмульс ямар үүрэг, зориулалттай талаар лавшруулан асуусан юм. Энэ асуултад барилгын инженер найз маань “Усан суурьтай, хүний биед хор багатай, хурдан хатдаг будаг шүү дээ” гэж хариулсан. Энэ нь тодорхойлолт нь нүүрний эмульсийнхтэй бараг л ижил байв.

Өөрөөр хэлбэл эмульс бол чийгшүүлэгч (moisturizer), тос (cream) зэргийг бодвол арай хөнгөн бүтэцтэй, усан суурьтай, арьсанд хурдан шингэдэг тос юм. Зарим эмульсууд гелэн эсвэл бүр шингэн байх нь ч бий. Үүнээс харвал чийглэг, бүгчим уур амьсгалтай орны бүсгүйчүүлд хүнд тосон бүтэцтэй, тосорхог бүтээгдэхүүний оронд хөнгөн бүтэцтэй, хурдан шингэдэг, арьсны нүх сүвийг бөглөхөөргүй тос хэрэгтэй болсон учраас эмульс үүссэн бололтой.

Доорх зураг дээр зүүн гар талынх дээр эмульс, баруун гар талынх дээр чийгшүүлэгч (moisturizer) харагдаж байна.

Тэгвэл эмульс хэрэглэхийн ач тус юу вэ?
Эмульс бол чийгшүүлэгч (moisturizer). Арай хөнгөн бүтэцтэй л болохоос биш чийгшүүлэгч (moisturizer), тос (cream) зэргийн арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах, эссэнс, серумын арьсанд үзүүлж буй чийгшлийг гүнд нь “түгжиж” алдагдуулахгүй байх гэх мэт үүргийг биелүүлж чадна гэдгийг найз минь чи ойлгож байгаа байх. Гол онцлог нь арьсны нүхийг бөглөлгүй, түргэн шингэх юм. Тиймээс тослог арьстай монгол бүсгүйчүүл маань тосон суурьтай, хүнд тосны оронд, нарны тосныхоо өмнө, өдөр тутамдаа эмульс хэрэглэвэл маш сайн тохирно. Гэхдээ эмульс бүх төрлийн арьсанд тохиромжтой шүү.

Хэзээ хэрэглэх вэ?
Эмульсийг серумын дараа чийгшүүлэгч (moisturizer), тос (cream)-ны зэргийн өмнө эсвэл тэдгээрийн оронд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл оройн арьс арчилгаандаа шөнийн тосоо түрхэхийн өмнө эмульсийг түрхэж хэрэглэвэл шөнийн тосны чинь үйлчлэл улам сайжирна. Доорх зураг дээрх оройн арьс арчилгааны дарааллаас харвал зовхины тосны өмнө эмульсийг хэрэглэнэ гэсэн үг.

Эмульс нь СЕРУМ шиг арьсан дээрх асуудлыг шийдэх, баялаг орцгүй ч арьсны нүх сүвийг бөглөхгүй, усан суурьтай тос учраас арьсыг илүү чийгшүүлэх, зөөлөн булбарай байдлыг нь хадгалах нөлөөтэй.

Мөн чийглэг, бүгчим цаг ууртай газар руу явах гэж байгаа бол тосоо эмульсээр солиод яваарай. Халуун агаарт арьсыг чинь хүндрүүлэлгүйгээр чийглэг, булбарай байлгаж чадах чадал эмульст бий.

Эмульс бүх төрлийн арьсанд тохирох бөгөөд хэрвээ чи хуурай, чийг дутагдсан арьстай бол чийгшүүлэх үйлчилгээ өндөртэйг нь сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хуурай, хэт хуурай арьстай бүсгүйчүүлд эмульс бол “бурхны аврал” юм. Орой болон өглөөний арьс арчилгааныхаа үеэр эмульсээ хоёр давхарлаад түрхэхэд тоник, серум, эссэнс, маскаараа арьсандаа өгсөн чийгшлээ бат гэгч нь түгжээд авчихна гэсэн үг. Жишээ нь: Хус модны шүүс, гиялуроны хүчил, глицерин гэх мэт найрлагатай эмульс байж болно:

Мөн эмульсээ нүүрний шингэн тос (Facial Oil) –тойгоо хольж түрхвэл арьс чинь ус болон тосон суурьтай чийглэгийг бүр ч илүү өөртөө шингээн, эрүүлжинэ. Хэт хуурай арьстай бол энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Эмульсийг хэн хэрэглэх вэ?
Арьсныхаа төрлөөс хамаараад эмульс хэрэглэх зорилго өөр байх учраас заавал хүн бүр хэрэглэх албагүй. Гэхдээ хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч тос чамд хэрэгтэй байгаа бол эсвэл арьсныхаа чийгийг хадгалахад чинь туслах ахин нэг бүрхүүл бүтээгдэхүүн хэрэгтэй бол эмульсийг сонгоорой.

Эмульс Лосьоноос юугаараа ялгаатай вэ?
Эмульс, Лосьоныг хоёуланг нь эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүл суурь тосны оронд хэрэглэж болно. Гол ялгаа нь лосьон нь арай тосорхог найрлагатай юм. Тиймээс чи маш нимгэн, эмзэг арьстай бол эмульс арьсыг чинь маш сайн арчилна.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр арьс арчилгааны зөв хэмнэлтэй болох хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(343)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com