ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьсаараа “уух” ёстой аймар чухал амин дэмүүд

Гоо сайхан  | 2018 / 03 / 27

Зүгээр л реклам, савлагааг нь хараад биш, үнэхээр найрлагыг нь харж өөртөө хэрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох нь “арчаатай” эмэгтэйчүүдийн хийдэг зүйл яах аргагүй мөн. Ингэхийн тулд тэдгээр найрлагуудын ач холбогдлын талаар мэдлэгтэй байх нь чухал. Дархлаа сайжруулах янз бүрийн шинэлэг бэлдмэлүүд гарч л байдаг ч, энгийн л нэг амин дэмийн комплекс уухад хэзээд л үр дүнгээ өгч мэдрэгддэг шиг, арьс арчилгаанд ч бас амин дэмүүдийн үзүүлэх нөлөө орлуулашгүй юм. Ингээд дараах 3 амин дэм нь хөгшрөлтийн эсрэг, нөсөө толбын эсрэг, батгашилт нүхжилтийн эсрэг, чийгшүүлэх хэмээх “бидний хүсдэг бүхий л зүйл”-ийг бэлэглэдэг байх нь ээ.

Арьсаараа “уух” ёстой аймар чухал амин дэмүүд

1. АМИН ДЭМҮҮДИЙН MVP : NIACINAMIDE (B3 АМИН ДЭМ)
B3 амин дэмийн арьсны гоо сайханд үзүүлэх нөлөөг анх 1900-аад оны үед нээжээ. Энэ үед B3-ын дутагдалд орсноос үүдэлтэйгээр арьсанд үрэвсэл, загатнаа үүсэж байгааг тогтоосон аж. Бүтэн зууны дараа, мянга мянган судалгааны үр дүнд эцэст нь B3-ын нэг төрөл болох Niacinamide-ийг маш олон талын ашигтай, хөгшрөлтийн эсрэг бодис болохыг нь нээсэн учир одоо гоо сайхны мэргэжилтнүүдийн “мөнхийн дурлал” болоод байгаа юм. Niacinamide-ийг анх зөвхөн чийгшүүлэх, чийгийн давхарга үүсгэхэд тустай үүднээс хэрэглэдэг байсан бол одоо түүнийг эсийн үйл ажиллагааг хариуцагч коэнзимүүдтэй шууд харьцдаг болохыг нээсэн байна. Илүү ойлгомжтой тайлбарлавал, арьсны хөгшин эсүүд дээр Niacinamide очсоноор тэдний энергийн түвшин өсөж, илүү их коллаген үйлдвэрлэж, залуу эс юм шиг л эрч хүчтэйгээр ажиллаж эхэлнэ гэсэн үг. Мөн Niacinamide нь серамид болон ашигтай тосны хүчлүүдийн хэмжээг нэмж, цусны эргэлтийг сайжруулж, арьсны уян хатан чанарыг дээшлүүлдэг болох нь тогтоогджээ. Үүгээр ч зогсохгүй, меланины шилжилтийг сааруулснаар нөсөө толбоос сэргийлж, улайлттай тэмцэж, үрэвслийг намжаахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Тиймээс энэ бол арьсандаа санаа тавьдаг хүн бүрийн заавал мэдэх ёстой, маргаангүй гайхалтай амин дэм юм.

NIACINAMIDE-агуулсан, санал болгох бүтээгдэхүүнүүд:

2. КОЛЛАГЕНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ ТҮЛХҮҮР: C АМИН ДЭМ
С амин дэм магадгүй бүх цаг үеийн шилдэг хөгшрөлтийн эсрэг найрлага байх. Энэ бол коллаген үйлдвэрлэгч эсүүдийг өдөөж, давхар антиоксидант шинж чанараараа нэгэнт үйлдвэрлэгдсэн коллагенийг чинь хамгаалах хосолмол үйлдэлтэй цорын ганц найрлага. С амин дэм бол мэдээж меланинд саад учруулдгаараа шалгарсан хамгийн сайн цайруулагч бодис. Гэхдээ С амин дэмийг арьсны гаднаас түрхэж хэрэглэх нь хэр үр дүнтэй эсэх дээр нэг хэсэг эргэлзээтэй байсан. Учир нь С амин дэм нь гэрэл болон агаарт үнэт чанараа амархан алддаг гэмтэй бөгөөд хамгийн түгээмэл төрөл болох аскорбины хүчил нь өөрөө усанд уусах чанартай учраас арьсны тос буюу липидийн давхаргыг нэвтэлж чадахгүй байх магадлалтай гэж үздэг байжээ. Харин сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд дээрх бэрхшээлийг үгүй хийж, С амин дэмийг тосон сууринд шингээснээр липидтэй сайн зохицох чанартай болгосон юм. Тосонд уусдаг С амин дэм нь эсийн бүх хэсэгт нэвчих чадвартай болсноор бид С амин дэмийн арьсанд үрэвслийн эсрэг орчин бүрдүүлэх, коллаген, эластин үйлдвэрлэлтийг дэмжих ач тусыг нь хүртэх боломжтой болж байгаа юм. С амин дэм нь бусад хөгшрөлтийн эсрэг найрлагуудтай ч сайтар зохицдог ч AHA-тай гуужуулагч бүтээгдэхүүнтэй нэг дор хэрэглэж болохгүй. АНА нь С амин дэмийн pH –ыг өөрчилснөөр идэвхгүй болгодог. Мөн дээд зэргийн С амин дэмтэй бүтээгдэхүүнүүд ч нарны гэрэлд задарч үр дүнгүй болдог учраас үргэлж өнгө бууруулагчтай савлагаанд, агаарыг хязгаарласан (дуслаар гарч ирдэг, эсвэл дарж гарч ирдэг) орчинд хадгалагдах ёстой. Мөн С амин дэм нь ихэвчлэн серум, ампуль гэх мэт баялаг орцтой, идэвхтэй бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд үнийн хувьд ч бусад бүтээгдэхүүнүүдийг бодвол өндөр байдаг. Үнэхээр л “алтан” найрлага учраас тэp юм шүү дээ.

C АМИН ДЭМ агуулсан санал болгох бүтээгдэхүүнүүд:

3. ДОТРООС НЬ ГЭРЭЛТҮҮЛЭГЧ: РЕТИНОЛ (А АМИН ДЭМ)
Арьсны эмч нарын хөгшрөлтийн эсрэг ашигладаг “алтан” найрлага бол ретинол юм. Арьс шинэчлэгдэнэ гэдэг нь арьсанд үйлдвэрлэгдсэн шинэ эсүүд эпидермисийн доод давхаргаас дээд гадаргуу руу түрэн гарч ирж, хуучин эсүүдийг гуужуулан унагаахыг хэлнэ. Тэгвэл ретинол нь энэ үйл явцын хурдыг түргэсгэхэд шууд оролцдогоороо давуу талтай. Ингэснээр арьсны гадаргуу сайжирч, нөсөө толбо багасаж, нүхний хэмжээ жижигсдэг билээ. Ретинол нь харшлах, улайх гаж нөлөөг үзүүлэх магадлалтай байдаг учраас сүүлийн үеийн гоо сайхны брэндүүд илүү зөөлөн бүтцийг эрэлхийлсээр байна. Жишээ нь сүүлийн үеийн тосон суурьтай Ретинолууд тус найрлагыг чийгшүүлэгч тостой хольсон байдаг учраас гаж нөлөө үзүүлдэггүй. Ретинол бол арьс шинэчлэлтийн мастер, тиймээс арьсаа одоо байгаагаас нь дээрдүүлж шинэчлэхийг, шинэ арьстай болохыг хүссэн хүн бүрт ач тусаа өгнө. Ретинолыг өө сэвгүй арьстай бүсгүйчүүд хэрэглэсэн ч арьсных нь гэрэл ойлгох чанарыг нэмэгдүүлдэг учраас өмнөхөөсөө илүү гэрэлтсэн, цайвар төрхтэй болгодог юм.

ЖИЧ: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг ретинолтой бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөггүй. Мөн ретинол хэрэглэж байгаа бол заавал SPF-тэй буюу нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглээрэй. Учир нь нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглээгүй тохиолдолд ретинол нь арьсны хавдрын магадлалыг өндөрсгөж болзошгүй гэж үздэг байна.

РЕТИНОЛ агуулсан санал болгох бүтээгдэхүүнүүд:

Гэхдээ бусад найрлагууд муу гэсэн үг биш шүү. Хамгийн гол нь өөрийнхөө арьсанд хэрэгтэй найрлагыг л олох мюм шүү. “Арчаатай” гэдэг нь “арчилдаг” гэсэн утгатай. Арьсандаа арчаатай Гоолингоочууд нэг дор цугларч, өдөр тутмын гоо сайхны дэглэмдээ дээрх найрлагуудыг арьсаараа “ууж” байна. Чи ч бас тэдэнтэй нэгдэж, өөртөө хэрэгтэй амин дэмийг ямар бүтээгдэхүүнээс яаж авч болохыг мэдмээр байвал ЭНД дараарай.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(851)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: me.   2018-04-01
bur neg reklam l bolchijee goolingoo

Зочин: gerelmaa.   2018-03-29
zurhai

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com