"Арчаатай бүсгүйн 100 орой" хөтөлбөрийн онлайн реалитид оролцохоор сонгогдсон 9 дэхь бүсгүй хэн бэ?
Бид 10 бүсгүйгээ цувралаар танилцуулж байна. Эхний 8 оролцогчийн мэдээлэл болоод 100 хоног хэрэглэх арьс арчилгааны бүтээгдэхүүнийг нь мэдэхийг хүсвэл хүсвэл “№1”, “№2”, “№3”, “№4” , “№5” “№6” “№7” “№8” нийтлэлийг уншаарай. Ингээд хөтөлбөрийн 9 дахь оролцогчтой танилцъя.
Арьсны асуудал: Хуурайшилт, сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ, гүн үрчлээ болон арьсан дээр хар, үрэвсэлтэй батга гардаг, батганы сорвитой. Мөн нүхжилт ихтэй.
Бидний бэлэглэсэн багц бүтээгдэхүүн:Оролцогч бүсгүй маань холимог хуурай арьстай болохоор усан суурьтай, Монголын хөрсөнд ургасан чацаргана жимсний найрлагатай “BIOMON” багцыг бэлэглэлээ. Чацарганы найрлагатай энэхүү багц маань арьсны уян хатан байдлыг тэтгэж, арьсыг нөхөн төлжүүлнэ. Мөн арьсыг цайруулж, сэвх нөсөө толбыг бүдэгрүүлж, арьсыг чийг, тэжээлээр байнга хангана. Тослог арьстай бүсгүйчүүлд зориулсан усан суурьтай тос болон тоник нь арьсыг сайтар чийгшүүлнэ. Харин маск маань тэжээл өгч, арьсанд чийгшлээ бүрэн хадгалах эрч хүчийг нь бэлэглэх болно оо. Ингээд түүний 100 хоногийн туршид хэрэглэх бүтээгдэхүүнтэй дэлгэрэнгүй танилцацгаая.
- Чацарганы тос агуулсан сүүн шингэний зөөлөн бүтэц нь арьсыг цайруулахын зэрэгцээ арьсанд гүн шингэж гадны бохирдол, энгэсгийг бүрэн уусган цэвэрлэнэ.
- Мөн арьсыг хуурайшхаас сэргийлэн тэжээл өгч эрүүл, өнгөлөг, толигор болгох үйлчилгээтэй.
- Өглөө, оройд нүүр болон хүзүүндээ иллэг хийх байдлаар түрхэж, зориулалтын хөвөн эсвэл порлоноор арчиснаар арьсны нүх сүвийг гүн цэвэрлэнэ.
Тоник:
- Арьсыг шимт бодисоор тэтгэж чийглэг, тослогийг тэнцвэржүүлэн, орчны хорт бодисоос арьсыг бүрэн хамгаална.
- Чацарганы тосонд ханаагүй хүчил болох линол, линолейн, олений зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна уураг, тос, олон төрлийн амин дэмүүд биоидэвхт бодис нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлэн цайруулах үйлчилгээтэй.
- Чацарганатай тоник нь эдгээр үнэт шинж чанарыг агуулсан чацарганы цэвэр тосыг шингээсэн юм.
- Өглөө, оройд нүүрээ гүн цэвэрлэсний дараа тоникийг хөвөнд шингээн нүүрэндээ зөөлөн түрхэн хэрэглэнэ. Сүүн шингэнээр цэвэрлэсний дараа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Хуурайшсан болон арьсны өнгийг сэргээх, чийгшүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Чийгшүүлэх тос:
- Чацарганад агуулагдах ховор амин дэм болох Омега 7 нь арьсанд тэжээл өгч хөгшрөлтөөс сэргийлдэг ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
- Мөн арьсыг цайруулан, нөсөө толбо арилгаж, сэвх бүдгэрүүлэн арьсанд маш сайн чийгшил өгнө.
- Өглөө, оройд чийгшүүлэгч тоникаа түрхсэний дараа нүүр болон хүзүүндээ иллэг хийх байдлаар түрхэнэ. Энгэсэг, кремны доор суурь тосоор хэрэглэж болно.
Маск:
- Арьсны хэт мэдрэг чанарыг бууруулж арьсны эпипермс болон дерма давхаргад тэжээл өгч, өнгийг сэргээн суларсан арьсыг чангаруулна.
- Мөн эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр арьсыг уян зөөлөн болгож, тос усны харьцааг тэнцввэржүүлэн чийглэгийг бүрэн хадгална. Арьсанд хурдан шингэж үрчлээ үүсгэлтийг удаашруулан цайруулах үйлчилгээтэй.
- Тэжээлийн маскыг тэжээл өгч, арьсны өнгийг сэргээх зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой ба 7 хоногт 2-3 удаа массажлах болон бүлээн бигнүүр тавьж хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Хэрвээ чиний арьсны асуудал дээрх оролцогчынхтой ижил бол Монос косметик -тэй илүү дотно найзлаарай. Амжилт арчаатай бүсгүй минь.
#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо
Сэтгэгдэл (1) | Хэвлэх | Үзсэн тоо: 3973 | | | |
Өмнөх мэдээлэл Арьсаараа “уух” ёстой аймар чухал амин дэмүүд |
Дараах мэдээлэл Миний арьсыг авраач, гиалуроны хүчил минь! |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.