ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний арьсыг авраач, гиалуроны хүчил минь!

Гоо сайхан  | 2018 / 03 / 28

Тэр арьсыг чийгшүүлж, толийлгож, үрчлээг тэнийлгэж, хөгшрөлтөөс хамгаалж, дүүргэж, нүүрний онцгүй хэлбэрийг ямар ч сөрөг нөлөөгүйгээр засч чадна. Юу гэж үү? Гиалуроны хүчил! Бидний биед цаанаасаа ялгардаг ч, “цагийн эрхээр” хэмжээ нь багасдаг энэ хүчил эмэгтэйчүүдийн гоо сайхны ихэнх хүслийг биелүүлж чадаж байгаа. Түүнтэй илүү дэлгэрэнгүй танилцмаар байна уу?

Миний арьсыг авраач, гиалуроны хүчил минь!

Гиалуроны хүчил гэж юу вэ?
Гиалуроны хүчил нь хүний биеэс ялгардаг нүүрс ус хэлбэртэй нэгдэл юм. Өөр молекултай нэгдээгүй үедээ энэ хүчил нь байгаа газрынхаа усыг татаж, наалдамхай, нягт, нэг ёсондоо цэлцэгнүүр шиг хэлбэртэй болгодог. Энэ нь өнөөдөр анагаах ухаанд хамгийн өргөн судлагдаж байгаа бодис бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнээс авахуулаад нүдний хагалгаанд хүртэл ашиглагдаж байгаа. Энэ хүчлийн бие дэх үүрэг нь юу юунаас илүүгээр усыг тогтоож, биеийн хөдөлгөөнтэй хэсгүүдийг (үе, булчин гэх мэт) чийгшүүлж, чөлөөтэй хөдлөхөд нь тусалдаг явдал юм. Гиалуроны хүчлийн бүтэц болон арьсны давхаргад сайн сууж өгдөг чанар нь үүнийг чийгшүүлэх зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүний ТОП найрлага болгож байна. Өөр ямар ч бодис энэ хүчил шиг усанд “хайр зарлаж”, өөртөө нэгтгэдэггүй!

Гиалуроны хүчил бидний биед яг ямар үүрэгтэй юм бэ?
Хүний биеийг машины мотортой, үе бүрийг холбодог шингэнийг моторын тостой зүйрлэе л дээ. Моторын үрэлт болон халаалтын нөлөө нь тосны нягтаршилтыг багасгадаг учраас бид үе үе, моторынхоо тосыг солих шаардлагатай болдог. Учир нь нягтаршил нь алдагдсан тос илүү шингэн, нимгэн бүтэцтэй болсон байдаг учраас метал гадаргууг хамгаалах чадвараа аль хэдийнэ алдсан байдаг юм. Гиалуроны хүчлийн бидний бие дэх үүрэг үүнтэй яг ижилхэн. Нас маань нэмэгдэхийн хэрээр үеийг холбодог шингэний нягтаршил мууддаг. Үүнийг хэвийн байлгах хариуцлага энэ хүчилд ноогддог гэж хэлж болно. Зөвхөн үенд ч биш, яс, арьс, нүд, хуйх, үсний нүх, нүд, уруул, буйл гээд биеийн маш олон хэсэгт өндөр концентрацитайгаар оршиж, эс бүхэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг. Энэ нь бидний биеийн толгойноос хөл хүртэл хаа сайгүй тархан байдаг, эрүүл мэндийн маань зайлшгүй нэг хэсэг юм.

Тэгэхээр арьсанд яг ямар ач холбогдолтой гэсэн үг вэ?
Арьс бол биеийн жингийн 15 хувийг эзэлдэг хамгийн том эрхтэн. Хэдийгээр гиалуроны хүчил нь биеийн эс бүхэнд байдаг гэж дээр дурдсан ч, арьсны давхаргад хамгийн өндөр хувьтайгаар агуулагддаг. Бүр бидэнд байгаа нийт хүчлийн 50 хувь нь зөвхөн арьсны давхаргад оршдог гэж хэлж болно. Гиалуроны хүчил нь гаднах давхарга (эпидермис) болон жинхэнэ арьсны давхарга (дермис) хоёрын аль алийг нь л бүрдүүлдэг. Залуу хүмүүсийн арьсанд энэ хүчил хангалттай ялгардаг учраас арьс нь зөөлөн, уян хатан байдаг юм. Коллаген, гиалуроны хүчил хоёрыг хүмүүс андуурах нь бий. Нэг нь байхад л хангалттай биз гэж боддог бүсгүйчүүд ч байдаг. Коллаген, гиалуроны хүчил хоёр нь хоёулаа арьсны бүтцэд өндөр нөлөөтэй уургууд. Гэхдээ коллаген нь арьсыг чангаруулдаг бол, гиалуроны хүчил нь арьсанд тэжээл өгч, байгаа коллагенийг чийгээр хангадаг юм.

Арай дэлгэрэнгүй тайлбарлая. Коллаген бол сунгагдаж, хэлбэр нь өөрчлөгдсөн арьсыг буцааж байранд нь аваачиж тогтоодог сунамтгай бодис гэж ойлгож болно. Нэг төрлийн “резин” шиг гэх үү дээ. Резинийг огт чийглэлгүйгээр 1000 удаа татаж сунгавал эцэст нь юу болох вэ? Резин сунаж, сулбайж, унжиж, дундуураа тасарна. Харин гоожиж буй усны доор 1000 удаа сунгахад ийм үр дүн гарах магадлал нь хамаагүй бага. Коллаген ч бас үүнтэй ижил зарчмаар оршдог. Гиалуроны хүчил нь коллагенийг уян хатан, чийглэг, чанга байлгадаг юм. Энэ хүчлийн хэмжээ багасахад арьсны усыг тогтоон барих чадвар ч дагаж багасдаг. Үүний үр дүнд арьс хуурайшиж, чийгээр хангах чадвараа алддаг юм.

Сайхан арьсанд гүйцэтгэдэг үүрэг нь зөвхөн чийглэхээр зогсохгүй. Гиалуроны хүчил нь усыг нягтаршуулснаар зайг дүүргэгчийн үүрэг гүйцэтгэж, арьсыг үрчлээгүй болгодог. Яг л зөөлөвч шиг. Мөн нарны хэт ягаан туяанаас хамгаалан, арьснаас усыг зөөж өнгөн давхаргад гаргаснаар чийглэг гэрэлтэй, залуу харагдуулдаг.

Тэгвэл бид алдсан гиалуроны хүчлээ хаанаас олж нөхөж болох вэ?
Бидний нас нэмэгдэхийн хэрээр гиалуроны хүчлийн маань ялгарал, коллагентай хамт багасч арьс үрчлээтэж эхэлдэг. Мөн их хэмжээний хуурайшил ч энэ хүчлийн дутагдлаас үүдэлтэй байж болно. Азаар, үүнийг бид олон төрлийн гадны эх үүсвэрээс авч нөхөөд зогсохгүй арьсан дах усаа хадгалах боломжтой.

Хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс
Энэ хүчлийг авч болох хүнсний эх үүсвэрүүд бол амьтны элэг, зүрх, бөөр зэрэг дотор эрхтний мах юм. Төмс, чихэрлэг төмс зэрэг цардуул ихтэй хүнсний ногоонуудад ч бас бий. Гадил жимс бол гиалуроны хүчилтэй, мөн үүнийг үүсгэгч магнитай цөөн жимсний нэг. Эдгээр байгалийн гаралтай гиалуроны хүчлийг хүнсэндээ хэрэглэхээс гадна, өөрт ялгарч байгаа хүчлээ бүрэн нийлэгжихэд нь тусалж витамин С, аскорбины хүчил ихтэй жимсний төрлөөс өдөрт 1-ийг идээрэй. Сүүлийн жилүүдэд арьсыг чийглэх болон үе мөчний өвчнийг эмчлэх зорилготой, гиалуроны хүчил бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд олноор гарч байгаа. Гэхдээ ийм хэлбэрээр авч байгаа хүчил үр дүнгээ зуун хувь үзүүлдэг эсэх нь одоо хүртэл эргэлзээтэй гэдгийг санаарай.

Ийлдэс, тосноос
Гиалуроны хүчлийн коллагенээс ялгагдах давуу тал нь арьсанд гаднаас нь түрхсэн ч шингэж, үр нөлөөгөө үзүүлдэг. Тосон хэлбэрээр гаднаас нь түрхэхэд гиалуроны хүчил нь агаар нэвтэрдэг давхарга үүсгэж, дермис буюу гүн давхаргад шингэн уян хатан байдлаар хангадаг. Тэрхүү үүссэн хамгаалалтын давхарга нь өөртөө чийгийг “түгжиж” арьсыг залуу толигор харагдуулах маягаар үйлчилдэг юм. Ийм найрлагатай тос, ийлдсийг сонгохдоо ургамлын гаралтай гиалуроны хүчил агуулсан эсэхийг нь шалгаарай. Мөн гиалуроны хүчилтэй ч орцондоо алкоголь, парабен, сульфат агуулсан серумуудаас зайлсхийгээрэй. Чамд санал болгох бүтээгдэхүүн:

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(773)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com