ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

4 сарын зурхай

Зурхай  | 2018 / 04 / 01

Бүх зүйл шинээр нахиалж, ургаж эхэлдэг бас миний мэдэхийн анхны бороо дандаа энэ сард ордог (энэ жил 3 сард орсныг эс тооцвол) болохоор би энэ сард хайртай. Магадгүй шинэ бүхэн цэцэглэж байхад төрсөн “хаврын охин” болохоороо ч тэгдэг байж мэдэх юм. Цоо шинэхэн учрал, догдлол, гэрэл гэгээ, инээмсэглэл, хайрыг авчирхаар 4-р сар айсуй...

4 сарын зурхай

Хонь

4 сарын эхний арав хоногт Нар Хонинуудыг ивээснээр тэд урьд өмнөхөөсөө халуухан, романтик, сэтгэл догдлом зүйлст татагдаж, өөрсдөө ч дур булаам байж, эсрэг хүйстнээ өөртөө хүчтэй татна. Дарж дийлэхийн аргагүй дур тачаал ч төрөх болно. Товчоор хэлбэл дур тачаал Хонинуудын эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцааг удирдах бололтой. Харин Ангараг гарагийн нөлөөгөөр хосуудын дунд эдгээр өдрүүдэд асуудлууд улам томорч, зөрчил үүсч магадгүй. Гэхдээ эдгээрийг харилцаагаа улам бат бөх болгох сорилт хэмээн хүлээн авахыг од эрхэс зөвлөж байна. Ажил албаны тал дээр Хонины ордныхны хувьд 4-р сар амаргүй өнгөрөх бололтой. Гэхдээ зорилго руугаа тэмүүлж ажилласан, үнэ цэнэтэй цаг хугацаа болох нь. Тооцоолоогүй байсан саад бэрхшээлүүд ар араасаа ундарч, сэтгэлээр унаж, стрестэхэд хүрч болзошгүй. Гэхдээ эцэст нь ялалтаар төгсөх учиртай гэдгийг Хонины ордныхныг батлаасай хэмээн од эрхэс хүсэж байна. Нар болон Ангараг гарагийн нөлөөгөөр нийгмийн байр суурь өндөр, нэр хүндтэй байх хэдий ч Санчир, Дэлхийн ван гарагиуд сарын турш нэлээд саад тотгорыг “үйлдвэрлэх” нь тодорхой байна. Тиймээс өрсөлдөөн, тэмцэлд бэлэн байж, сарын турш бодолтой, тооцоотой байгаарай. Санхүүгийн хувьд сарын турш санаа зовохооргүй байх бөгөөд бүтээлч байдлыг чинь үнэлэх бололтой. Хамгийн гол нь аз чиний талд байгаа гэдэгт итгээрэй. Стресс энэ сарын турш Хонинуудын “сайн найз” байх бололтой. Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас сарын эхний хагаст халдварт өвчин тусах, ядаргаанд орох, эрч хүчгүй байх магадлал өндөр байна. Харин сарын хоёрдугаар хагасаас эхлэн асуудлууд шийдэгдэж, бие ч эрүүлжинэ хэмээн од эрхэс зөгнөжээ. Энэ үед Хонинууд бие, сэтгэл санаандаа анхаарал тавьж, өөрийгөө амраах бололтой. Эцэст нь үр бүтээлгүй, амралтгүй ажиллахаас зайлсхийгээрэй. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өөрт хохиролтой шийдвэр гаргахаас болгоомжилж тайван, төлөвлөгөөтэй, бодолтой байхыг хичээгээрэй.

Үхэр

Хайр дурлалын Сугар гараг 4 сарын турш Үхрүүдийг бүхий л чадлаараа ивээх бололтой. Тиймээс сээтэн хаях, шинэхэн романс эхлүүлэх, хуучин харилцаагаа сэргээх, тогтвортой харилцаа үүсгэх, хуримлах, сүй тавих гээд бүх талаар Үхрүүдэд боломж дүүрэн байх нь. Бархасбадь гарагийн нөлөөгөөр дээрх бүгд чамд илүү гүн мэдрэмж төрүүлж, амьдралынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлэх гүүр болно. Сарын дундуур Ангараг гарагийн нөлөөгөөр дээрх цэлмэг тэнгэрт бага зэрэг үүл хурж магадгүй боловч эргээд бүх зүйл гэрэлтэх болно. Ажил мэргэжлийн талбарт Үхрүүд идэвхтэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байх бололтой. Ангараг болон Санчир гарагийн хосолсон нөлөөгөөр өрсөлдөөнч, амбицтай чанар чинь сэргэж, саад бэрхшээлийг хүндээр хүлээж авахгүй. Эцэстээ энэ нь ч цаашдын замд чинь эерэг нөлөө үзүүлэх болно. Түүнээс гадна Сугар гарагийн нөлөөгөөр Үхрүүд эрч хүчтэй, бүтээлч байж, хамтын ажиллагаа амжилтад хүрч, азтай бас мөнгөтэй байх нь. Санхүүгийн хувьд бодож, найдаж байсан зүйлс чинь биелж сэтгэлийг чинь сэргээнэ. Ялангуяа сарын эхний хагаст бүх зүйл чамд байгаа мэт бардам, хүчирхэг, азтай, өөдрөг, гэгээлэг мэдрэмжээр дүүрэн байна. Сарын турш Үхрүүд өөдрөг, гэгээлэг сэтгэлгээгээр бялхаж, нийгмийн идэвхтэй, хөгжилтэй байна. Сарын эхний хорь хоногт биеийн дархлаа дээд түвшинд байх хэдий ч энэ байдлаа хадгалахын тулд сайтар амарч, өөртөө анхаарал тавиарай. Мөн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх, өвчний уг үнсдийг үгүй хийхэд ээлтэй. Эцэст нь гоё ганган ч хэрэгцээгүй зүйлс болон эрүүл бус хоол, амттанд мөнгөө дэмий бүү үрээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Ихэр

Ихрүүдийн хувьд 4 сар хамгийн сайхан нь байхгүй ч хайр дурлалын Сугар гарагийн нөлөөгөөр муугүй өнгөрөх бололтой. Болох үйл явдлуудыг Сугар гараг хянахгүй ч бүх зүйлийг нээлттэй орхино. Ихрүүдийн хайр дурлалын амьдралыг ивээгч Ангараг гарагийн байрлал ч таатай бус байгаа болохоор саад бэрхшээл, асуудал, зөрчлүүдтэй нүүр тулна гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай. Гэхдээ дээрх асуудлууд тийм ч том биш бөгөөд түр зуурынх байна гэдгийг од эрхэс амлаж байна. Мөн ирэх сарын төлөв сайхан байгаа учраас тэвчээртэй, ухаалгаар асуудлуудад хандаж, тайван байгаарай хэмээн од эрхэс зөвлөж байна. 4 сарын эхний хагаст зарим нэг саад бэрхшээлүүд тохиох ч сарын ерөнхий төлөв ажил албаны хувьд сайн байх нь. Нар болон Буд гарагийн нөлөөгөөр Ихрүүд өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүнээс тусламж дэмжлэг хүртэнэ. Бас найз нөхөд, гэр бүл, эргэн тойрны чинь хүмүүс ч байж магадгүй. Ихрүүд энэ сарын турш олны анхаарлын төвд байх агаад ялангуяа сарын сүүлээр энэ хандлага илүү хүчтэй мэдрэгдэнэ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Ихрүүд ажилдаа дурлаж, бүтээлч байх бөгөөд үүний үр дүнд бизнес сэтгэлгээ сайжирна. Гэсэн ч хажуугаар нь багагүй хэмжээний мөнгөний алдагдалд орох магадлал харагдаж байгааг анхааруулъя. Тиймээс мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах банк, даатгал, хөрөнгө оруулалт гэх мэттэй болгоомжтой, бодолтой хандаарай. Эрүүл мэндийн хувьд Ихрүүдэд гарз хохиролтой зүйлс энэ сард тохиохгүй бөгөөд Нар болон Буд гарагийн хосолсон нөлөөгөөр тэд осол гэмтлээс ч хамгаалагдах бололтой. Гэвч Ангараг гарагийн нөлөөгөөр сарын эхэнд бага зэрэг асуудлууд үүсч магадгүй шүү. Тиймээс ядрах, сэтгэлээр унах, халдварт болон бусад өвчний шинж тэмдэг илрэх үед цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Эцэст нь бусдаас тусламж гуйхаасаа бүү нэрлэхээрэй.

Мэлхий

Хайр дурлалын амьдралын хувьд 4 сард Мэлхийнүүд тийм ч сэтгэл хөдлөм байхгүй бололтой. Ангараг, Санчир болон Дэлхийн ван гарагийн гурвалсан нөлөөгөөр Мэлхийнүүдийн хувийн амьдралд сонирхолтой учрал, романс тохиохгүй бөгөөд эсрэг хүйстнээс эхтэй баяр хөөр төдийлөн харагдахгүй байна. Харин амьдралын томоохон сорилтуудыг давж туулах бололтой. Ялангуяа хостой Мэлхийнүүдийн хувьд гадны сөрөг, хүчтэй нөлөөллийг даван туулах хэрэгтэй болно. Хайртай хүн, ханийн чинь эрүүл мэнд, ажил нь асуудалд орох гэх мэт хэцүүхэн цаг хугацаа өнгөрч магадгүй бөгөөд энэ нь чамд шууд нөлөөлнө. Үүнийг давж гарах хамгийн сайн арга нь өөдрөг байж, нөхцөл байдлыг харилцаандаа болоод өөртөө ашигтайгаар ашиглах юм. Хамгийн сайхан нь гэвэл эдгээр үйл явдлууд нь та хоёрын хэн хэнийх нь хүч чадал, амбиц, чин сэтгэлийг шалгасан үйл явдал болж өнгөрнө гэдгийг санаарай. Бархасбадь, Сугар гарагиудын нөлөөгөөр сарын дундаас асуудлууд аажил аажмаар шийдэгдэж, гэгээлэг уур амьсгал эргэн ирнэ. Харин ажлын талбар дээр Мэлхийнүүд 4 сарын турш маш идэвхтэй байх бололтой. Тэнгэрийн ван, Нар болон Буд гарагиудын гурвалсан нөлөөгөөр санаачлагатай, өрсөлдөөнч, амбицтай байж, амжилтад хүрэхийг маш ихээр хүсэж тэмүүлнэ. Мөн нийгмийн идэвхтэй байж, өөдрөг үзэл, эрч хүч дотроос чинь ундарна. Эргэн тойрондоо сайхан мэдрэмж төрүүлж, нэр хүнд чинь өсөж, хамтын ажиллагаа амжилттай өрнөнө. Ангараг гарагийн нөлөөгөөр ажлын байран дээр томоохон өрсөлдөөн, зөрчил үүсч магадгүй учраас байгууллагын санхүүтэй холбоотой шийдвэр гаргахдаа бодолтой байгаарай. Харин эрүүл мэндийн тал дээр стрес бас дахин стрес гэж сануулмаар байна. 4 сар Мэлхийнүүдийг бүх талаар тухтай бүсээс нь суга татан гаргаж ирнэ. Хайр дурлалын харилцаа, ажлын байран дээрх уур амьсгал, өрсөлдөөн сэтгэл санаанд чинь ихээр нөлөөлнө. Тиймээс маш сайн амарч, алжаал стресээ тайлж байх хэрэгтэй. Зөрчил, тэмцэл, маргаантай нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Эцэст нь сарын эхний хагаст ажил албаны томоохон шийдвэрт болгоомжтой хандаарай.

Арслан

Хайр дурлалын Сугар гарагийн нөлөөгөөр 4 сард Арслангуудын хосын амьдрал анхаарлын төвд байх бололтой. Өөрөөсөө нийгмийн байр суурь өндөртэй, нэр хүндтэй нэгэнд татагдах магадлал өндөр байна. Хосын харилцаа чинь нийгмийн байр суурь, карьертай чинь холбогдож, хувийн амьдрал чинь бусдын сонирхлыг татна. Од эрхсийн байрлалаас харвал хостой Арслангууд энэ сард хариуцлагаа ухамсарлаж, илүү хичээл зүтгэлтэй байх бололтой. Хүссэн бүхнээ хийх эрх чөлөө бага байх ч илүү чухал зүйлийн төлөө тэмүүлж байгаагаа зүрх сэтгэлээрээ мэдрэх болно. Ажил хэргийн талбар дээр хичээж хөдөлмөрлөх сар ирж байна. Өөрөөс нь шалтгаалах олон ажлууд байхаас гадна хэцүү нөхцөл байдалд шийдвэр гаргах хэрэг гарна. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тэвчээртэй байснаар эдгээрийг амжилттай даван туулж чадна. Хариуцлагатай нэгэн байхыг хүсвэл эхлээд өөрийнхөө хариуцаж чадах хэр хэмжээг зөв тогтоох хэрэгтэй гэдгийг санаарай. 4 сарын турш чиний бусадтай харилцах харилцаа болон хосын амьдрал чинь ажлын талбарт нөлөөлсөөр байна. Мөн сарын турш бүтээлч, санаачлагатай ажиллах бололтой. Аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт ажилладаг Арслангууд энэ сард амжилттай байж, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Санхүүгийн хувьд сарын дундаас сайхан мэдээ дуулна. 4 сард чи дуртай ч дургүй ч маш сайн ажиллах хэрэгтэй болох нь. Үгүй бол өвчин ороох, жижиг сажиг асуудлууд гарч амар тайван байхгүй байж магадгүй. Өөрийгөө завгүй байлгаснаар бие махбодийн хувьд өвдөх, бэртэж гэмтэхээс хол байж чадна. Гэхдээ хэт ядарч, стрестэхээс сэргийлээрэй. Эцэст нь бусадтай нээлттэй зөвшилцөж, тэднийг ойлгож хүлээн авахыг хичээгээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Охин

Бархасбадь болон Далайн ван гарагиудын хосолсон нөлөөгөөр хостой Охины ордныхонд эе эвтэй харилцаа зонхилно. Хэрвээ хосууд хоорондоо сайн ойлголцдог бол бүр ч илүү амар тайван, зөрчилгүй байх болно. Сугар болон Бархасбадь гарагийн хосолсон нөлөөгөөр Охины ордныхон тухтай бүсээсээ гарч, сурч мэдэх, сонирхолтой, адал явдалтай зүйлсэд дурлах бөгөөд үүгээр дамжуулан ганц биечүүд хайр дурлалын шинэхэн романс эхлүүлж магадгүй. Эротик дур хүсэл хүчтэй төрж, үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүйгээсээ болж стрестэж, бухимдах бололтой. 4 сард Охины ордыг ивээгч Буд гараг болон Нарны хосолсон нөлөөгөөр сарын эхний 20 хоногт мөнгөтэй холбоотой томоохон асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. Бизнесийн ашиг орлого өсч, хөрөнгө оруулалт, зээл бүтнэ. Эсвэл хөрөнгө өвлөх, бэлэг авах гэх мэт ч байж болно. Үүнийгээ боловсрол, шинжлэх ухаан, хамтын ажиллагаа, бизнес аялал, импорт – экспортын бизнес зэрэгт зарцуулна. Ангараг гарагийн нөлөөгөөр нэлээд яаруу сандруу цаг хугацаа өнгөрнө. Харин эрүүл мэнддээ энэ сард санаа тавихгүй бол болохгүй нь. Сэтгэл санаа чинь өөдрөг, эрч хүчтэй байгаагаас биеэ хайрлалгүй ажиллаж мэдэх нь. Хэдий чи өөрийн дархлаандаа итгэж байгаа ч түлш чинь дуусах үед яаж ч чадахгүйд хүрнэ. Хэтэрхий эрсдэлтэй, хөдөлгөөнтэй спортуудаар хичээллэх хэрэггүй. Харин биеийн тэнцвэрийг хадгалах, дотроос чинь амрааж, идэвхжүүлэх спортоор хичээллэх нь ээлтэй. Үүн шиг сексээс илүү унших, алхах, бусадтай ярилцах зэрэг нь оюун санаагаа амраахад чинь тусална гэдгийг санаарай. Эцэст нь утга учиртай судалгаа, шинжилгээ хийж асуудлыг шийдэхээр ажиллахад энэ сар ээлтэй байх болно.

Жинлүүр

Энэ сард Нар Жинлүүрийн ордыг ивээснээр хосууд харилцаандаа ач холбогдол илүү их өгөх болно. Хайр, гэрлэлт, гэр бүлийн амьдралдаа анхаарлаа хандуулж бүх нөөц боломж, хүчээ түүндээ зориулна. Ангараг гарагийн нөлөөгөөр Жинлүүрүүд гэр бүл зохиох, сүй тавих, гэрлэх санал авах гэх мэтээр хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргана. Энэ сард гэр бүлтэй холбоотой асуудлууд, эсвэл үл хөдлөх хөрөнгийн сэдэвтэй зарим яриа хэлэлцээрүүд гарч ирж болзошгүй. Бие мах бодийн хувьд эрч хүчтэй, романтик, хүсэл тэмүүллээр дүүрэн байх тул бодит байдалтай нүүр тулж, харилцаа холбоондоо анхаарах хэрэгтэй. Энэ 4 сард Жинлүүрийнхний мөнгөтэй холбоотой ашиг сонирхол бага байх бөгөөд мөнгө, харилцаа холбоо, өмч хөрөнгөд төдийлөн анхаарал хандуулахгүй аж. Харин үл хөдлөх хөрөнгө, газар тариалан, байгалийн нөөцийг судлахтай холбоотой асуудлууд дээр анхаарч дааж авсан ажил, төслүүд дээрээ илүүтэй анхаарна. Нэг талаасаа чи том зардал, төлбөр тооцоо, хаагдсан, эсвэл түр зогссон орлого, зарлагын асуудлуудтай тулгарч болзошгүй. Нөгөө талаас материаллаг зүйлс, нэмэлт нөөц болон зарим ашигтай худалдан авалт хийх боломж бүрдэнэ. Хэрвээ төлөвлөгөө гаргаж, бүх зүйлийг хяналтандаа авч чадвал амжилттай болох бүрэн боломжтой юм. Дөрөвдүгээр сард эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй байна. Харин аз болоход Сугар гарагийн нөлөөгөөр хөнгөхөн даваад гарах нь. Жинлүүрийн ордныхонд энэ сард амралт, зугаа цэнгэл хэрэгтэй аж. Эцэст нь энэ сард үрэлгэн зангаа татаж, чухал зүйлсэд цаг зав хөрөнгө мөнгөө зарцуулахыг од эрхэс зөвлөж байна.

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ сард хайр дурлалын тал дээр хамгийн азтай одтой байх нь ээ. Сугар гарагийн нөлөөгөөр ганц бие Хилэнцүүд шинээр харилцаа үүсгэж, романтик байхад тохиромжтой бөгөөд сэтгэл хөдөлгөсөн өдрүүд олон байх нь. Мөн Хилэнцийнхний харилцаа, хүсэл тачаал, бэлгийн амьдралыг Бархасбадь гараг ивээж байна. Ингэснээр чамайг аз жаргалтай байлгах бүх зүйл нэг дор цуглажээ гэж хэлж болох юм. Дөрөвдүгээр сард Хилэнцийнхний ажил мэргэжил их зүйлийг чамаас шаардах боловч энэ нь ирээдүйд хэрэг болохуйц өндөр ач холбогдолтой байх юм. Нарны нөлөөгөөр шаргуу хөдөлмөрлөж чадвал амжилт ойрхон байна. Зарим нөхцөл байдал төлөвлөснөөс өөр байж болно. Гэхдээ зарим нэг нарийн ширийн зүйлийг шалгаж, мэргэжлийн зарим асуудлыг шийдэхэд сайхан цаг. Дөрөвдүгээр сарыг дуустал хамтын ажиллагаа амжилттай байж, тодорхой хэмжээний мөнгө санхүүтэй байх болно. Эрүүл мэндийн хувьд эрчим хүч ба эрч хүчийг анхаарч үзвэл дөрөвдүгээр сар өмнөх саруудаас илүү жаргалтай байх боломжтой сар юм. Гэхдээ ажил амралтаа сайн зохицуулж, өөртөө санаа тавиарай. Эцэст нь од эрхэс Хилэнцийн ордныхонд амьдралынхаа жижиг сажиг зүйлсэд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Нум

Дөрөвдүгээр сарын эхний өдрүүд Нумын ордныхонд тийм ч таатай байхгүй. Энэ сард хайр дурлалын амьдралд чинь эрч хүч өгдөг зүйлсээсээ чи залхаж, арга барилаа өөрчлөх талаар бодно. Өмнөх сард хосын амьдралд чинь болсон зүйлсийг эргэцүүлэн бодож, асуудлыг нягтлан үзэх ёстойг анхааруулж байна. Энэ сард Нумын ордны мөнгө санхүүгийн байрлалд Санчир болон Дэлхийн ван гаригууд айлчлах бөгөөд энэ нь маш их мөнгөний орлого эсвэл хохирлыг авчирч болзошгүй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд эдгээр гарагиудын нөлөөгөөр мөнгө, орлого өсөх нь элбэг байдаг. Мөн чиний хүчин чармайлт ч үүнд чухал нөлөөтэй. Ажлын талбар дээр Нумууд бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, шинэ санаачлагатайгаар ажиллах болно. Сарын дундуур биеийн тамир, спортоор хичээллэхийг илүүд үзнэ. Мөн Сугар гарагийн нөлөөгөөр эрүүл мэндээс илүү гадаад төрх, гоо сайхандаа анхаарч, массаж хийлгэн, дэглэм барьж өөртөө анхаарах нь. Эцэст нь ургамал тарих, тэжээвэр амьтан авч тэжээх зэргийг туршиж үзээрэй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Матар

Сугар гарагийн нөлөөгөөр энэ сарыг Матрын ордныхон амралт, чөлөөт цаг, романтик өдрүүдээр дүүрэн өнгөрүүлэх нь байна. Гэвч Ангараг гарагийн нөлөөгөөр уур бухимдалтай, стрестэй мөчүүд байх ч тэдгээрийг даван туулахад чинь Санчир гараг туслах бололтой. Хамгийн сайхан амралт, аз жаргал хайраас үүдэлтэй байх тул хайр дурлалын харилцаандаа анхаарлаа хандуулах нь тийм ч буруу сонголт байхгүй. Хэрвээ чи гэр бүлтэй бол энэ сард гэр бүлдээ илүү их анхаарал халамж тавиарай. Хүүхэд аз жаргалын чинь эх үүсвэр байх болно. Ажил мэргэжлийн хувьд Матрын ордныхон нэг шийдвэртээ үнэнч байж эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг од эрхэс сануулж байна. Буд, Санчир, Дэлхийн ван гэсэн 3 гаригийн нөлөөгөөр удирдах, санаачлалыг гартаа авах, шийдэмгий байх шинж чанарууд чамд бүрдэх нь ээ. Сарын туршид чиний төвлөрөх гол асуудлууд бол үл хөдлөхтэй холбоотой орон сууц, оффисын холбоотой асуудлууд юм. Мөнгөний хувьд сарын дунд хэсгээс сэтгэл хангалуун байх болно. Матрын ордныхны эрүүл мэндийн хувьд 4-р сар тийм ч сайн байдаггүй. Заримдаа аюултай, осол, гэмтлээс өөрийгөө хамгаалах шаардлага тулгарна. Тиймээс анхааралтай байж, өөртөө амрах цаг гаргаарай. Бүтээлч санаагаар дүүрэн өөрийн гэсэн хоббитой байх нь эрүүл мэндэд чинь эерэг нөлөө үзүүлнэ. Од эрхэс энэ сард Матрын ордныхонд ажлаас илүү гэр бүлээ нэгт тавих ёстойг сануулж байна.

Хумх

2018 оны 4-р сард Хумхын ордны хайр дурлалын амьдралын гол хэсэг нь харилцаа болон оюун санаанд үндэслэсэн байх юм. Хосуудын гэр бүлийг Нар ивээж, мөн хайр дурлалын эротик харилцааг Буд гариг ивээжээ. Хэлэлцүүлэг, бусадтай үзэл бодлоо солилцох, оюуны ашиг сонирхлоо хуваалцах зэрэг нь шинэ хайр руу хөтөлж магадгүй. Энэ нь бүрэн биелэх боломжтой бөгөөд хэн нэгэнтэй зүрх сэтгэлээ нээн ярилцах хэрэгтэйг од эрхэс зөвлөжээ. Энэ сард Хумхууд зарим нэг төлөвлөсөн ажлаа хийх боломжгүй байж магадгүй. Хүссэнээр чинь сонголт хийх эрх чөлөө олдохгүй, эсвэл хязгаарлагдмал, хаалттай санагдаж болох юм. Харилцаа холбоо, аялал жуулчлал, худалдаа, оюуны ажлууд чиний анхаарлын төвд байх болно. Энэ сард мөнгө Хумхуудын хувьд асуудал биш юм. Энэ сард эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй зүйл байж магадгүй ч энэ нь чиний амьдралд удаан сааталгүйгээр арилж ч болох юм. Гэхдээ аюул ослоос сэрэмжлээрэй. Тэр тусмаа сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, аялал зугаалгад явахдаа болгоомжлох хэрэгтэйг од эрхэс анхаарууллаа. Энэ сард тайван, өөдрөг сэтгэлгээтэй байж, урам зоригоо байнга хадгалах хэрэгтэй шүү.

Загас

Ангараг, Санчир, Дэлхийн ван гарагиудын гурвалсан нөлөөгөөр сарын эхэн хагаст Загаснуудын хувьд мөнгө бүхий л анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотой сэтгэл санааны асуудлууд тулгарч энэ нь хосын харилцаанд дарамт болж нөлөөлнө. Үүнтэй холбоотой зөрчил маргаан үүсч, даамжрах магадлал өндөр байна. Сугар гарагийн нөлөөгөөр дээрх асуудлууд хэлэлцээр, ойлголцол, чин сэтгэлийн яриагаар шийдэгдэх боломжтой байх болно. Дөрөвдүгээр сард Загасны ордныхны гол асуудал бол мөнгө юм. Нар болон Буд гарагиудын нөлөөгөөр орлогоо нэмэгдүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, худалдан авах, зарах, эсвэл тогтмол орлогоосоо илүү шинэ орлогын эс үүсвэртэй болно. Магадгүй энэ бүгд хамтын ажиллагаа, байгууллага, найз нөхдийн уулзалт, нөхөрлөлөөр дамжин хэрэгжинэ. Аливаа зүйлийг ярихын өмнө хоёр удаа бодох нь зүйтэйг од эрхэс санууллаа. Энэ сард мөн аялах, шийдвэр гаргахад таатай байна. Эрүүл мэндийн хувьд энэ сард Сугар гариг байрласнаар сэтгэл хангалуун байх боломж бүрдэнэ. Гэхдээ сарын дундаас эхлэн өөртөө анхаарал тавихад буруудахгүй шүү. Эцэст нь өөрийн ур чадвараа ашиглан гайхамшгийг бүтээгээрэй. Өөртөө итгэлтэй байгаарай хэмээн од эрхэс зөвлөлөө.

4 сарын зурхай чинь хэр таарч байна даа? Ирээдүйнхээ тухай бодож байгаа энэ цаг мөчдөө өөрийнхөө талаар, хүсэл сонирхол, амьдралын чиг зорилгынхоо талаар илүү нарийвчлалтайгаар авч үзвэл ямар вэ? Үүний тулд Acyy.me рүү ороорой. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(488)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Nana.   2018-04-13
onoodr 4sariin 13n. zurhai taarch bnuu gvel... tiim gj hariulnaa... gol uil yvdluud, biyiin baidl yg tag taarch bn

Зочин: Pu.   2018-04-04
Ene asuu neg hedhen l uguulber bdag ym bnlee uund huurtaj munguu bitgi urerei manaihaan

Зочин: Goolingoo.   2018-04-04
Энэ сард санасан бодсон болгон минь биелэх болтугай. Сайхан л бичсэн байна.

Зочин: hereggui unshlaa.   2018-04-03
pizda hereggui unshlaa tui tui tui

Зочин: Nmdri.   2018-04-01
Zurhaigaa unshaad mash ih uram zorig ter sariihaa erch huchiin negeehen hesgiig olj avdag ❤️ Hussen buh zuils mn biylnee butneee ene sar ❤️🔥 bayrlalaa Goolingoo

Зочин: lkhagvaa.   2018-04-01
4 sariin bvh tuluwluguu biyleesei bodsontoi taaraal bn. Ebarimtaas ih mungu hojih n l dee kk

Зочин: Venus.   2018-04-01
Bugdiig iveeg, saihan sar baih boltugai<3

Зочин: Ariunaa.   2018-04-01
zurhai eregtei hvnd hamaagvi yu kkk

Зочин: Ariunaa.   2018-04-01
zurhai eregtei hvnd hamaagvi yu kkk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com