ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхан бол өрсөлдөх чадвар

Гоо сайхан  | 2018 / 04 / 03

"Гоо сайхан бол өрсөлдөх чадвар” хэмээн “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номын зохиогч Нам Ин Сүг дурдсан байдгийг нэлээн хэдэн жилийн өмнө уншиж байсан ч тухайн үед тэр талаар хангалттай үзэл бодлоо төлөвшүүлээгүй байж. Үнэхээр л бид өнөөдөр сайхан юмыг харж “хөглөгддөг” хүмүүсийн нийгэмд амьдарч байна. Бусад өрсөлдөгчдөөсөө хавьгүй илүү чадвартай байлаа гээд гадаад байдалдаа огт анхаарал тавьдаггүй бол ажлын ярилцлаганд тэнцэхгүй байх магадлал 18%-иар өсдгийг судлаачид тогтоожээ.

Гоо сайхан бол өрсөлдөх чадвар

Үүний учир нь ажил олгогчид болон удирдагчидын сэтгэл зүйд яагаад ч юм “Сайхан харагддаг хүмүүс ямарвааг илүү сайн хийдэг” гэсэн ойлголт суусан байдагтай холбоотой аж. Өөртөө арчаатай эрчүүд, өглөө бүр сахлаа хусч, хумсаа цэвэрлэн, гутлаа арчдаггүй хамтран ажиллагчдаасаа 5 хувиар илүү орлоготой байдаг гэнэ. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд 4 хувиар илүү цалинждаг аж. Хөөрхөн хүмүүс багшид амархан танигддаг, дарга нарт илүү үнэлэгддэг төдийгүй жаахан хүүхдүүд хүртэл хөөрхөн хүнийг харж удаан зогсдог. (Бид ч бас хөөрхөн хүүхдүүд лүү удаан хардаг) Эдгээр баримтууд бүгд “өөдгүй” л сонсогдож байж болно. Гэвч орчин үед нүүрээ будаж, үс, хумсаа янзлуулах нь зүгээр ч нэг хий дэмий цаг үрсэн зүйл, хөнгөмсөг эмэгтэйчүүдийн л оролддог “эд” биш. Харин их чухал, бүр нэн шаардлагатай нөхцөл болсон байж мэдэх юм.

Тиймээс зөвхөн нөхөртөө, эсвэл болзоондоо зориулж гоёхоо болиод, ажилдаа амжилт гаргаж тушаал дэвшихийн тулд ч бас тольны өмнө эргэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хараа булаам хүнд олонхи итгэл хүлээлгэхдээ ч амархан байдаг. Үүнийг нүдэнд дулаахан улс төрчдийн рейтинг ард түмний дунд илүү өндөр байдгаар тайлбарлаж болох юм. Энэ бол 21-р зууны зах зээлийн бодит байдал. Магад арван жилийн өмнө хүүхнүүд ажилдаа өвдөг давсан урт бошинз, битүү захтай, бас болоогүй биеийн галбирыг хэт их тодотгоогүй цамц өмсөж, үсээ шууж ирэх нь зүй ёсны хэрэгт тооцогддог байсан бол одоо ингэх нь ашиггүйн дээр, өөрт тааламжгүй шаардлага болон хувирчээ. Дүрмийг ягштал баримталдаг хүн үргэлж “амттай” бүхнээс хоцрох гээд байдаг талтай.

Гэхдээ ингэлээ гээд та МУИС-ыг орхиж, пластик мэс засалд орох тухай бодох хэрэггүй. “Муухай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг” хэмээн гоо сайхны бүтээгдэхүүний зохион бүтээгч Элена Рубинштейн хэлсэн байдаг. Бүсгүй хүн болгонд байгалиас заяагдсан гоо сайхан, тачаангуй байдал нуугдаж оршдог ба түүнийг өөрсдийн хүчин чармайлтын хүчээр товойлгож гаргах нь бидний “эрх”, нөгөө талаараа үүрэг болох нь харагдаж байна. Тиймээс чи энэ мэдээллийг уншаад, өөрийгөө илүү гоо үзэмжит хүмүүсд “дарагдах нь” гэж айх хэрэггүй гэдгийг ойлгосон гэдэгт найдаж байна. Харин одоогийнхоосоо илүү өөрийгөө тордвол тэр чинээгээрээ амжилт олох магадлал тань улам өсөх юм. “Хөөрхөн төрөх албагүй. Харин арчаатай байх хэрэгтэй”

Бүсгүйчүүдийг секси төрхөө ажлын талбар дээр ч ашиглах хэрэгтэй талаар бичсэн “Erotic Capital” нэртэй ном саяхан АНУ-д хэвлэгджээ. Нэр нь хүртэл тачаангуй байх гэдэг тэр хүний хувьд чухал “хөрөнгө” болохыг илтгэсэн байх юм. Гэвч эротик үнэт зүйл гэдэг нь энэ номын зохиогч Катерина Хакимын тодорхойлсноор дан ганц пракетан шал “тог тог” хийлгэдэг өндөр өсгийтөөр хязгаарлагдах зүйл биш гэнэ. Энэ нь гоо үзэсгэлэн, стиль, харилцааны чадвар, дур татам байдлын цогц аж. Гэвч тэр +18 киноны од шиг хувцаслах ёсгүй гэдгийг ч мөн дурдахаа мартсангүй. Тэгвэл ажлын байран дахь бэлгийн дарамтад орох, эсвэл “нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолдог”-ийн үлгэрээр бүр халагдаж болзошгүй. Харин хэтэрхий ил задгай биш боловч, биеийн давуу талуудыг тодруулж харуулах хувцас, өндөр өсгийт, эрүүл цэвэрхэн арьс, сайн чанарын үнэртэй ус, зөв будалт, царайны хэлбэрт хамгийн сайхан зохисон үс засалт зэргийг карьераа дээшлүүлэхэд эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гоо сайхны хэмжүүрээр нэрлэж болох юм.

Мөн бид өөрийгөө бүрэн сайхан арчилсан, өөгүй арьстай, сайхан будалттай, гоё хувцасласан байхдаа өөртөө итгэлтэй, өөдрөг, хөгжилтэй, аз жаргалтай байдаг. Энэ энерги нь ч ажилд нөлөөлж, илүү хурдан бүтэж, амжилттай байлгадаг гэдэгтэй чи санал нийлэх байх. Гэхдээ бид энд гадаад төрхийн талаар ярьж, магтан дуулж, хүмүүсийг гадаад төрхөөр нь дүгнэхийг хөхүүлэн дэмжих гэсэнгүй. Гагцхүү өөрөө өөртөө арчаатай байхыг, биеэ сайхан авч явахын карьерт үзүүлэх давуу талуудыг л онлайн найзууддаа сануулахыг хүслээ. Тиймдээ ч бид арьс арчилгаагаа тултал хийдэг болохын төлөө “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрөө эхлүүлсэн билээ. Одоо 50 орой өнгөрөөд замынхаа талд хүрээд явж байна. Гэхдээ чи энэ чээлэнжийг өөртөө хэзээ ч хэрэгжүүлж болно. Бидний хувьд 53 дахь орой ч гэлээ чиний хувьд 1 дэх орой байж болно. Энэ бол өөрөө өөртөө, амьдарлын хэв маягтаа хийх томоохон өөрчлөлт юм. Энэ 100 оройг л чи даваад гарчихвал өөрийгөө хайрлаж чаддаг, эрүүл хэв маягтай, аз жаргалтай бүсгүй болоход 10,20 алхмаар ойртож чадах юм шүү.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(793)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: loan.   2018-04-05
Баярын цагдаагийнхан миний сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.

Зочин: kjdk.   2018-04-05
dajgui niitlel bna geed unshaad bsan chin 4,5 jiliin omno neg 7 honog tutmiin setguul deerees hustsan ymaa tavisan bnashd Ydjaahad bi eemer memory saitai ymaa kk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com