ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүчил, шүлт: Савангийн рН хэмжээ гэж юу вэ? Яагаад чухал вэ?

Гоо сайхан  | 2018 / 04 / 04

Биеийн саван, нүүрний саван, гарын саван, нүүр цэвэрлэгч хөөс гээд бид өдөр тутамдаа саванг ихээр хэрэглэдэг. Бүсгүйчүүд бид байнгын хэрэглэдэг зүйлстээ ач холбогдол өгөх ёстой юм. Яагаад гэвэл өдөр тутмын хэрэглээнээс бидний эрүүл мэнд, гоо сайхан, гадаад үзэмж хамаарч байдаг шүү дээ. Тэгвэл үүнтэй адил өдөрт 2-оос дээш удаа гараа угаадаг саван, 7 хоногт 3-аас дээш удаа усанд орохдоо хэрэглэдэг биеийн саван, орой бүр нүүрээ угаадаг цэвэрлэгч хөөс гэх мэт өдөр тутамд хэрэглэдэг савангийн төрлүүд бидний арьсанд халгүй, яг таг тохирдгийг нь яаж мэдэх вэ, түүнийг нь хэрхэн хэмжих вэ:

Хүчил, шүлт: Савангийн рН хэмжээ гэж юу вэ? Яагаад чухал вэ?

Эхлээд рH баланс гэж юу болохыг мэдэж авцгаая:
Хүний биеийн шингэн болон цусанд байгаа хүчил, шүлтийг устөрөгчийн ион буюу рН-ээр тодорхойлдог. Устөрөгчийн ион pH-ийн хэмжээг 0-14 хүртэлх нэгжээр илэрхийлэх ба бага бол хүчиллэг, их байх тусам шүлтлэг гэсэн үг юм. Хэрвээ арьс хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш байвал PH5.5 төвшинд байна гэж үздэг. Энэ төвшинг хүний арьсанд байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэх бөгөөд эрүүл арьсанд агуулагдах РН-ийн хэмжээ юм. Хүний арьс бага зэрэг хүчиллэг орчинд хамгийн эрүүл байж, бактери үржих нөхцөл бүрддэггүй. Тэгвэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг савангийн рН хэмжээ ч бас 5.5-7-ийн хооронд байвал хэвийн. рН хэмжээ нь үүнээс их ба бага хэмжээтэй бол арьсыг үрэвсүүлж, чийгшлийг нь алдагдуулж хуурайшуулах, эмзэг болгох, бактери үржих боломжийг бүрдүүлэх аюултай байдаг.

Ихэнх хатуу савангийн рН хэмжээ 9-өөс дээш байдаг. Мөн ховорхон тохиолдолд сав баглаан дээрээ рН хэмжээг нь бичсэн байна. Гэрийн нөхцөлд хэрэглэж байгаа савангийнхаа рН-ийг тодорхойлох 2 төрлийн арга байдаг.

Чиний хэрэглэдэг савангийн pH ямар вэ?
Ихэнх саван арьсны хүчиллэг чанараас өндөр төвшний хүчилтэй байдаг. Өөрийн хэрэглэдэг савангийн төвшинг тогтоохын тулд дижитал pH метр, эсвэл зориулалтын туузан цаас ашиглан мэдэх боломжтой юм.

Дижитал рH хэмжигч метрээр хэрхэн савангийн рН тогтоох вэ? (ЭНДЭЭС онлайнаар худалдаж аваарай)
- Савангийн рН-ийг тогтоохын тулд нэрмэл усыг ашигладаг. Ингэснээр усны рН савангийнхад нөлөөлдөггүй. Нэрмэл усыг хүнсний дэлгүүр болон супермаркетаас худалдан авах боломжтой. Усаа буцалгаж, саван хайлах хэмжээний хангалттай халуун болгох ёстой юм.
- Савангаа чипс шиг нимгэн хэрчээд керамик аяганд хийж тавина.
- Дараа нь халуун усаа дээрээс нь хийж буцалгаж хутгана.
- Усаа хөргөсний дараа рН хэмжигч метрээрээ хэмжиж үзнэ.
- Эцэст нь хэмжигч метрээ цэвэр усаар угаан хуурай газар тавихыг анхаараарай.

Зориулалтын туузан цаасаар хэрхэн савангийн рН шалгах вэ? (ЭНДЭЭС онлайнаар худалдаж аваарай)
- Тууз болон савангаа норгоно. Савангаа хөөсрүүлж туузандаа хөөсийг нь түрхээд өнгө нь өөрчлөгдөхийг хүлээх юм. Доорх бичлэг дээр илүү тодорхой байгаа шүү.

Бид хэрэглэдэг савангийнхаа рН хэмжээг мэдэж авснаар хорт бактерийг арьсны нүх сүвэнд орохоос сэргийлэн, арьсныхаа байгалийн чийгшлийг хадгалж чадах юм. Тиймээс нүүр цэвэрлэгч хөөс болон шингэн саван авахдаа хүчил шүлтийнх нь хэмжээг сайтар анхаарах нь зүйтэй. Бид арьсандаа хатуу саван хүргэхийн хэрээр байгалийн рН тэнцвэрийг нь алдагдуулсаар байдаг. рН нь 9 ба түүнээс дээш саван хэрэглэснээр бидний арьс эмзэгшинэ. Ийм төрлийн саванг нүүрний арьсандаа хүргэж болохгүй гэж ойлгоход болно. Гарын бактери, нянг устгах зориулалттай савангууд ихэвчлэн pH түвшин өндөр байдаг. Хэрвээ чиний арьсанд харшил, тууралт, үрэвсэлтэй батга гардаг бол савангийнхаа рН хэмжээнд бүр ч илүү анхаарч 6-аас бага хэмжээтэйг сонгох хэрэгтэй. Үүгээрээ арьсаа тайвшруулж эмнэж ч болно. рН хэмжээ нь стандарт саван хэрэглэх нь бид арьсаа залуу хэвээр нь хадгалж үлдэх бас нэгэн чухал арчилгаа гэдгийг ойлгож байгаа биз ээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , The Body Shop , Skinfood , Seaberry, Decello, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(859)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com