ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арчаатай бүсгүйн зовлон, жаргал

Гоо сайхан  | 2018 / 04 / 05

Зовлон нэгтэй хүмүүс бие биенээ сайн ойлгодог гэдэг дээ? Би өөртэйгөө адилхан “зовлонтой” буюу “дэндүү арчаатай” бүсгүйчүүдээ хайж байна. Амьдралынхаа бүхий л талбарт ариун цэвэр, арчилгаа, анхаарал халамжийг тавих нь надад аз жаргал бэлэглэдэг л дээ. Гэхдээ л хааяа “арчаатай”-аасаа болоод багахан багахан зовох юм даа...

Арчаатай бүсгүйн зовлон, жаргал

1. Залхуурах эрхгүй
Хааяа ажлаасаа үнэхээр их ядарч орж ирээд “Өнөөдөр л ганц удаа залхуурчихъя” гэж шийдэн шууд орондоо орно. Тэгээд л унтах гэхээр өөрөө өөртөө гэмших сэтгэл төрөөд, эргэж хөрвөөсөөр эцсийн эцэст босож будгаа арилгаад, нүүрээ угаагаад, тоник, серум, тосоо түрхэж байж сая л нэг юм санаа амар унтана даа.

Аяга тавгаа угаалгүй хоночихмоор санагдах үе бий. Гэхдээ амьд бактериуд арзаганаж байгаа даа гэж бодогдоод нүд анилдсан ч гэсэн гал тогоогоо заавал цэвэрлэхийг яана. Бага байхад өвдсөн хэрнээ хичээлдээ явах гээд мунгинах үед аав ээж маань намайг “Өвдөж ч чадахгүй” гэж загнадаг байж билээ. Тэрэн шиг, эвшээнгээ аягаа угааж байхдаа өөртөө “Залхуурч ч чадахгүй” гэж хэлэх үе гардаг шүү. Арчаатай байхын зовлоон гэж...

2. Зарим хачирхалтай хүмүүст муу хэлүүлнэ
Эмэгтэй хүн арьсаа бүрэн арчлаад, нүүрээ өөртөө таалагдахуйц өөгүй будаад, цэвэрхэн цэмцгэр хувцаслаад, өсгийтэй гутал өмсөөд, гэрээсээ цэх алхлан гарах гоё тэ? Би өдөр бүр аль болох ийн нүүр бардам гарахыг хичээдэг юм. Ингээд гарсан өдөр сэтгэл минь эрч хүчээр дүүрч, өөртөө итгэлтэй байдаг болохоор ажил ч амжилттай бүтдэг.

Гэтэл би бусдаас “Дотроо хоосон хүмүүс л гадаад төрхөндөө ингэж их анхаардаг байх даа”, “Хэндээ таалагдах гэж ингэж хичээдэг байна аа” гэх мэт хачирхалтай шүүмжлэлүүдийг сонсож байлаа. Миний хувьд толгой дотроо ч, сэтгэл дотроо ч хоосон эсвэл дүүрэн байх эсэх нь гадаад төрхөндөө анхаардаг үгүйтэй огт холбоогүй юм шиг санагддаг. Чадалтай, боловсролтой, өгөөмөр бүсгүйчүүд дунд энгийн даруу төрхтэй нь ч бий, хурц тод төрхтэй нь ч бий. Харин өөрөө өөртөө таалагддаг бүсгүй бусдын ч бас өөртөө таалагдахын тулд хийсэн сонголтыг хүндэтгэн үздэг гэдэг нь маргаангүй байх аа.

“Сайхан бүсгүй ухаан муутай байдаг” гэдэг шал балай үгийг ер нь хэн, ямар зорилгоор зохиосон юм бүү мэд. Арьс арчилгаа, нүүр будалт, мэдрэмжтэй хувцаслалтын цаана хэчнээн их цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө оруулалт, мэдлэг, судалгаа ордог гэдгийг “зовлон нэгтэй” арчаатай бүсгүйчүүд та нар минь л сайн ойлгох байх. Харин ч нийгмийг манлайлж яваа ухаалаг, гайхалтай бүсгүйчүүдийг ажиглавал тэд нүүрээ будах дургүй байлаа гэхэд арьс нь заавал өөгүй толигор, хэвлийн булчинтай биш байлаа гэхэд эрүүл хооллолтын талаар ихээхэн хэмжээний мэдлэгтэй байх нь элбэг шүү дээ.

3. Нийтэч биш байх хэрэг гарна
Ажлын нийллэг, ангийнхны уулзалт, цагаан сарын айлчлалаар нэг савтай ундаа, нэг тагштай айраг зэргийг хоорондоо дамжуулж уух тохиолдол олон. Тэр бүрт эелдгээр татгалзах эсвэл өөрийнхөө тусад нь авчирсан аяга, саванд уух үед бүгд л маягтайг минь гайхна. Баяр цэнгүүний үеэр өөрийгөө одоо боллоо гэж бодсон үедээ хэн нэгний архи “шахалт”-нд хэзээ ч ордоггүй занг минь найзууд минь бараг үзэн ядна. Энэ мэтчилэн өөрийнхөө зөв гэж бодсон зүйл дээр бат зогсохын тулд “хэнхэглэх” шаардлага багагүй гардгийг зовлон нэгт арчаатай бүсгүйчүүд та нар минь л сайн ойлгоно доо.

Мэдээж “Хэт их жаргал дундах хэсэгхэн зовлон амттай” гэдэг шиг, бидний “арчаатай” байснаараа өөртөө олж авч буй давуу тал, аз жаргал, амьдралаас авах таашаалын дэргэд дээрх 3 зовлон дэндүү өчүүхэн билээ. Миний хувьд гоо сайхан, амьдрал ахуйдаа арчаатай байх тал дээр гаргасан хичээл зүтгэл минь хэзээ ч талаар өнгөрч байгаагүй. Өөртөө, орон гэртээ, хэв маягтаа сэтгэл хангалуун байгаа надад өдөр бүр мөрөөдлөөрөө амьдарч байгаа юм шиг санагддаг. Бусдын нүдээр би өөрийгөө зовоогоод байгаа юм шиг харагдаж байж болох ч, би өөрийгөө жаргаахын дээдээр жаргаагаад байгаа юм шүү дээ.

Залхуурч ч чадахгүй арчилсан миний чийглэг толигор арьс, гоо сайхан, маягтайгаараа дуудуулан хамгаалсан гэр бүлийн минь эрүүл мэнд, хэнхэглэж бий болгосон амжилт бүтээл минь миний мөрөөдөл. Тиймээс арчаатай байх гайхалтай!

Дээрх ижил зовлонтой тулгардаг, “хайнга хайхрамжгүй” байхыг тэвчдэггүй сайхнууд хаана байна? Байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , The Body Shop , Skinfood , Seaberry, Decello, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(163)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ari.   2018-04-06
Санал нэг байна.

Зочин: Номин.   2018-04-05
Яг тийм шүү

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com