ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Арчаатай өглөө” –н тухай 10 гоё баримт

Гоо сайхан  | 2018 / 04 / 10

59 удаа… 59 оройн турш чи нэг зүйлээ зорилготойгоор давтаж үзсэн үү? Магадгүй ийм туршлагатай хүмүүс цөөн байх. Харин “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн оролцогчид хамтдаа 59 оройн турш арьсаа арчилжээ. Арьс арчилгааг орой бүрийнхээ энгийн хэвшлүүдийн нэг болгож, түүндээ түүртдэггүй, өөрийгөө халамжлахад цаг гаргаж сурах нь тэдний зорилго билээ. Өөрийгөө хүндэлж, хайрлаж чаддаг эмэгтэй аз жаргалтай амьдарч, бусдад мөн аз жаргалыг түгээж чадна гэдэг бид итгэдэг.

“Арчаатай өглөө” –н тухай 10 гоё баримт

Энэхүү хөтөлбөрийн маань нэг хэсэг болсон “Арчаатай өглөө” арга хэмжээ 4 сарын 7 буюу өнгөрөгч Бямба гарагт POLARIS их дэлгүүрт болсон. Харин тэр өдөр ямар байсан бэ? Тайланг үүгээр хүргэе.

Бүсгүйчүүд маань ийм гоё цэцэгсийн өмнө зурагаа авахуулцгаасан. Эдгээр цэцгүүдийг www.goolingoo.shop гоо сайхны онлайн их дэлгүүрийн багийнхан өөрсдийн гараар хийсэн билээ. Гар болоод сэтгэл шингэсэн бүхэн хэзээд сайхан байдаг даа.

Арга хэмжээ эхлэхээс өмнө бид бүх бэлтгэл ажлуудаа ханган POLARIS их дэлгүүрийн 2 давхарт зочдоо хүлээн авахад бэлэн болов.

Бидний хамтрагч The Bon Esthetic гоо сайхны салоноос хүрэлцэн ирсэн 100 бүсгүйд арьсанд хамгийн чухал амин дэм болох С амин дэмийг, салоноор нь үйлчлүүлэх 20% -ийн хөнгөлөлтийн эрхийн бичигтэй бэлэглэсэн бөгөөд суудал бүр дээр бэлгийг нь байрлуулсан байлаа.

Ингээд зочид маань 10 цагаас эхлэн ирцгээж, урьдчилан захиалсан байсан бүртгэлийн дугаараараа тасалбараа авч суудлаа эзэлж эхэллээ.

Тасалбар бүрт POLARIS их дэлгүүрийн 1 давхарт байрлах Café Romano –д үдийн цай уух эрхийг дагалдуулсан. Зочдыг ирэхээс өмнө бидний хамтрагч гоо сайхны брэндүүд маань мөн танилцуулгаа бэлдэн байраа эзэлсэн байлаа. Жишээ нь:

Shiseido Mongolia Yves Rocher Mongolia Decello Mongolia Khadaan The Body Shop Seaberry KM Cell Mongolia Oppen Mongolia Thann Mongolia гээд бүгдээрээ бэлтгэлээ бүрэн хангасан байлаа. Ингээд зочдын маань ихэнх нь цугларснаар www.goolingoo.shop гоо сайхны онлайн их дэлгүүрийн хамт олны зүгээс арга хэмжээг нээлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр болон “Арчаатай өглөө” арга хэмжээний зорилго болоод тэдгээрийн талаар товч яриад эхний зочин илтгэгчээ тайзан дээр урив.

Эхний зочин илтгэгч маань “Амьдралыг өөрчлөх эмх цэгц болон түүний гайхамшигт ид шид” номыг монгол хэлнээ хөрвүүлсэн, “НЭКСТКОМ” компаний захирал, үзэсгэлэнт Л.Саруултөгс байлаа. Тэрээр “Минималист амьдралын хэв маяг, эмэгтэй хүний гоо сайхан” гэсэн сэдвээр өөрийн туршлагатай холбон сонирхолтой илтгэл тавьсан. Түүний өгсөн топ 3 зөвлөгөө бол:

1. Гэр орон, хувцас хунар, эргэн тойрон эмх цэгцтэй болоод ирэхээр хүний бодол, сэтгэлгээ ч цэгцэрдэг.
2. Хэрэггүйгээ хаяж, хэрэгтэй зүйлсээ л авч үлдэснээр тухайн зүйлсээ бүрэн дүүрэн ашиглаж, түүндээ сэтгэл хангалуун амьдарч сурдаг.
3. Эмэгтэй хүний гоо сайханд арчилгаа юу юунаас илүү чухал бөгөөд үүнд зориулж цаг зав гаргаж сурах хэрэгтэй. Үүнд мөн эмх цэгцтэй амьдралын хэв маяг туслах болно.

Дараагийн зочин илтгэгч маань Anara’s Make Up студийн үүсгэн байгуулагч, “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөх О.Наранбилэг байв. Түүний арчаатай бүсгүйчүүлд өгөх топ 3 зөвлөгөө бол:

1. Арьсаа болоод өөрийгөө юуны өмнө сайтар таньж мэд. Юу хүсэж байгаагаа тодорхой болго. Үүнээс л бүх зүйл эхэлнэ.
2. Өөрийнхөө сул тал дээр биш давуу тал дээр төвлөрч, анхаарлаа хандуул. Жишээ нь: Миний нүдийг том харагдуулах, нүүрийг жижиг харагдуулах будалт хийгээд өгөөрэй гэхийн оронд миний арьс гоё болохоор хүнд будах хэрэггүй, уруул маань гоё хэлбэртэй болохоор тодотгоод өгөөрэй гэх мэт хандлагатай байгаарай.
3. Өөртөө хайртай, аз жаргалтай бай. Үргэлж инээмсэглэ. Тэгвэл чи дандаа хөөрхөн харагдана.

Ингээд сонирхолтой, хөгжилтэй ярианыхаа төгсөлд О.Наранбилэгээр хүссэн үедээ нүүрээ будуулах азтай бүсгүйг бүртгэлийн дугаарууд дундаасаа санамсаргүйгээр сонгож шалгаруулсан. Азтан маань ч маш их баярлаж, сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Үүний дараа завсарлагааны цаг буюу бидний хамтрагч гоо сайхны бренд бүтээгдэхүүнүүдтэй биечлэн танилцах цаг эхэллээ. Энэ үеэр арьсаа оношлуулж, тайвшруулж амраах бариа хийлгэж хамгийн гол нь бүтээгдэхүүн тус бүрийг хангалттай хэмжээгээр туршиж хэрэглэсэн юм.

Ингээд дараа нь 3 дахь зочин илтгэгч маань тайзан дээр гарав.

The Bon Esthetic гоо сайхны салоны үүсгэн байгуулагч О.Номуундарь бүсгүйчүүдэд нүүрний хаванг буулгаж, хор гадагшлуулах иллэгийн аргыг газар дээр нь зааж өгөв. Ирсэн бүсгүйчүүд маш азтай байж, тэдгээр иллэг, дасгалуудыг шууд сурч авсан шүү. Түүний өгсөн топ 3 зөвлөгөө:

1. Арьс арчилгаанд дадал мөн хооллолт маш чухал. Бүтээгдэхүүнд анхаарахаасаа эхлээд хооллолтондоо анхаараад үзээрэй.
2. Витамин С –г нэмэлтээр маш сайн хэрэглэхийг зөвлөж байна. Цусны эргэлтийг сайжруулж, коллагений идэвхжилтийг нэмэгдүүлдэг болохоор байнга хэрэглэвэл арьс залуу, уян хатан , өнгөлөг байна.
3. Нарны хэт ягаан туяа арьсыг хөгшрүүлдэг гол хүчин зүйлүүдийн нэг байдаг учраас жилийн 4 улиралд нарнаас хамгаалах тосыг түрхэх хэрэгтэй.

Үүний дараа мөн тус салонд очиж, арьсаа оношлуулан, тусгайлан үйчлүүлэх нэгэн азтай бүсгүйг зочдын дундаас шалгаруулсан. Дараа нь бидний зүгээс бэлдсэн асуулт хариултын тэмцээн болж ялагч болсон 3 бүсгүйд Decello брэндийн арьсны цангааг тайлагч, 320,000₮ -ийн үнэ бүхий AQUA ICE тос, Shiseido брэндийн арьсыг цайруулж, нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй WHITE LUCENT аяны багц бүтээгдэхүүн болон The Bon Esthetic гоо сайхны салоны гарын бэлгээр урамшуулсан.

Дараа нь 4 дэх зочин илтгэгч сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд тайзнаа гарч бүсгүйчүүлтэй халуун дотно яриа өрнүүлж, зөв амьсгалах арга техникээс хуваалцлаа. Түүний өгсөн топ 3 зөвлөгөө:

1. Аливаа нэг дадлыг өөртөө суулгах гэж байгаа бол эхлээд “Үүнийг би үлдсэн амьдралынхаа туршид хийж чадах уу, хийхдээ аз жаргалтай байх уу?” гэж өөрөөсөө эхлээд асуугаарай.
2. Үүрэг хариуцлагууддаа зориулж өөрийгөө хуваарилах бус өөртөө зориулж цагаа хуваарилаарай.
3. Завгүй гэдэг үгийг аль болох бага хэрэглээрэй. Учир нь завгүй гэж бодох тусам хийж байгаа үйлдэлдээ бид сэтгэл ханамжгүй болж байдаг хэмээн зөвлөлөө.

Ингээд зочин илтгэгчдийн цаг дууссан бөгөөд арга хэмжээнд хамгийн түрүүнд ирсэн 5 бүсгүйд маань Khadaan косметиксийнхэн нүүр будалт хийж өгсөн. Энэ хооронд бүсгүйчүүд маань ахин брэнд бүтээгдэхүүнүүдтэй үргэлжлүүлэн танилцаж, ханатлаа хэрэглэж үзэцгээгээд хүссэн бүтээгдэхүүнээ сонгон шууд бус худалдан авалт хийсэн юм. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүд маань худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүнээ www.goolingoo.shop –д захиалж, гэртээ хүргүүлсэн. Дэлгүүр хэссэн ч гэсэн олон юм барьж яван ядрахгүй байх боломжийг бид олгохын хажуугаар түргэн шуурхай хүргэлт хийн аваачиж өгсөн билээ. Арга хэмжээний төгсгөлд өдрийн хоолны цаг болсон байсан бөгөөд IBIS STYLES ULAANBAATAR олон улсын сүлжээ зочид буудлын ресторан хөнгөлөлттэй үнэ бүхий LUNCH SET –үүдээрээ хөтөлбөрт оролцогсдыг дайлсан. Ингээд мэдлэг, мэдээлэл, хэрэглээ, бэлэг, шагналаар дүүрэн арга хэмжээ маань өндөрлөж, ирсэн зочид, илтгэгчид, харилцагч, хамтрагчид маань ч сэтгэл хангалуун үлдсэн юм даа.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , The Body Shop , Skinfood , Seaberry, Decello, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(979)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tsatsral.   2018-04-29
Zagasni ordnihondo amjilt

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com