ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оройн буруу хооллолт болон нойргүйдлээс үүдэлтэй жингийн илүүдэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Хоол хүнс  | 2018 / 04 / 16

Яагаад нойргүйдэл үүсдэг вэ?
Нүдний торлог бүрхэвчид тусах гэрлийн хэмжээ багассанаар өнчин тархинд боловсруулагддаг мелотонин дааврын цусан дахь хэмжээ нэмэгдэж бидэнд тайван нойрсож амрах нөхцөлийг бүрдүүлдэг. Нойргүйдэх нь өдөр болон шөнийн байгалийн гэрлийн хэмжээ солигдох жам ёсны байдал зөрчигдөн мелатонины ялгарлын хэмжээ багассанаар үүсдэг. Тиймээс нойрны дэглэмээ хэвийн болгохын тулд зурагт болон бидний орчин тойрон дахь гэрэл гаргаж буй бүх төхөөрөмжүүдийг унтраан, хөшгөө мөн хаах шаардлагатай. Энгийнээр хэлбэл нүдний торлог бүрхэвчид тусах гэрлийн хэмжээг багасгах хэрэгтэй гэсэн үг юм.

Оройн буруу хооллолт болон нойргүйдлээс үүдэлтэй  жингийн илүүдэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Нойргүйдэл жин нэмэхэд нөлөөлдөг
Дутуу нойртой хонох, унтаа сэрүүний хооронд хөрвөөж унтах нь жин нэмэхэд шууд нөлөөлдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Нойргүйдэл бол жин нэмэх нэг гол шалтгаан юм. Нойргүйдсэнээр бие махбодийн дааврын тэнцвэр алдагддаг. Ингэснээр шөнө, оройн цагаар олон төрлийн хоолыг их хэмжээгээр идэх дуршлыг бий болгон, энэ нь жингийн илүүдэлд хүргэдэг. Илүүдэл жинтэй хүмүүсийн 25 хувь нь оройны хоолны дараа зууш идэх зуршилтай байдгийг эрдэмтэд аль хэдийн судлаад тогтоосон. Оройн хоолны дараа зууш идэх үедээ хүмүүс ихэвчлэн буруу зууш сонгож их хэмжээний сахар, өөх тосыг биедээ хуримтлуулдаг, улмаар таргалалт үүсгэдэг. Олон тооны судалгаанаас харахад дутуу нойртой явдаг хүмүүс өдөрт дунджаар 300 ккл илүү илчлэг “иддэг” гэсэн тооцоо бий.

Нойрондоо муу хүмүүс орой их өлсдөг
Нойрны хэвийн дэглэм алдагдсан үед хэт оройн цагаар хоол идэхэд нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл нь хүчтэй өлсөх мэдрэмж юм. Мэдээж ийм мэдрэмж төрснөөр таны идэх хоолны хэмжээ ихсэх нь гарцаагүй. Учир нь нойргүйдэлтэй хүний цусанд хоолны дуршил болон өлсөх мэдрэмжид шууд нөлөөлдөг грелин хэмээх дааврын түвшин нэмэгдсэн байдаг. Нойр муутай хонох нь өөхний эсэд бий болдог лептин дааврын хэмжээг бууруулдаг юм. Энэ даавар дутагдсанаар хоол хүнсийг их хэмжээгээр идэх дуршил нэмэгддэг. Өөрөөр хэлбэл нойр муутай хоносноос болж грелиний түвшин нэмэгдэж, лептиний түвшин буурсан бол өлсөх мэдрэмж ихсэж, жин нэмэгдэх нь бараг л тодорхой гэсэн үг.

Оройн хоол, зуушийг хэрхэн сонгох вэ?
Оройн хоол (дунджаар 18:00-19:00 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядаргааг тайлах зорилгоор унтахаас дор хаяж 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай, сүү, ногоо, буурцаг, өндгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэвэл зохимжтой.

Оройн хоол, зуушийг юугаар орлуулж болох вэ?
Хэрэв та зав муутай, жин хасах хүсэлтэй эсвэл оройдоо хүнд хоол идэх зуршилтай бол, HERBALIFE компаниас шинээр гаргасан бүтээгдэхүүн болох Оройн коктейлийг туршаад үзээрээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүнийг оройн хоолоо орлуулах хэлбэрээр ашиглаж илүүдэл жингээ хасах боломжтойгоос гадна оройн зууш болгон хэрэглэж бас болно. Уг оройн коктейль нь сайн чанарын уургийн хүчлүүдээс гадна өнчин тархинд мелатонин болж хувирдаг триптофан амин хүчлийн өндөр агууламжтайгаараа гайхамшигтай бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна энэхүү коктейльд агуулагдаж буй тусгай нүүрс усууд нь цусан дахь триптофаны хэмжээг нэмэгдүүлэхэд тусалснаар триптофан амин хүчлийг тархинд илүү сайн боловсруулахад нөлөөлдөг. Мөн түүнчлэн тус коктейлийн найрлага нь нойрны хэвийн дэглэмийг сэргээн, оройны өлсөх мэдрэмжийг бууруулахаар боловсруулагдсан. Тус коктейлийг тослоггүй сүү, ус эсвэл шар буурцгийн сүүгээр найруулж болохоос гадна бэлтгэхдээ хүнсний ногоо нэмж бас болно. Мөн оройн хоолондоо хүйтэн болон халуун байдлаар, аль алинаар нь идэх боломжтой. Түүнчлэн коктейлио устай бэлтгээд оройн хоолны дараах зууш байдлаар хэрэглэж болно. Оройн коктейль танд бүтэн нойртой хоноход туслах төдийгүй биеийн хэвийн жиндээ хүрч, жингээ хадгалахад туслах онцгой бүтээгдэхүүн юм.

Дэвид Хибер
Хүний их эмч, Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийн Хүний Шим Тэжээлийн Төвийн үүсгэн байгуулагч, Америкийн Диетологичдийн Холбооны гишүүн, Herbalife Nutrition компанийн Шим Тэжээлийн Институтийн дарга

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(438)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com