ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Beauty Diary №6”-аас юу сурах вэ?

Гоо сайхан  | 2018 / 04 / 18

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн хүрээнд бид гоо сайхан, арьс арчилгаатай холбоотой цуврал хичээдлүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарын зочноор загвар өмсөгч Ж.Энэрэл оролцож түүний амьдралын зөв хэмнэлий талаар ярилцсан байгаа. Амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийж, эрүүлжүүлэхийг хүсэж байгаа бүсгүйчүүл маань үзээрэй.

“Beauty Diary №6”-аас юу сурах вэ?

Гоо: Амьдралын хэв маягаа өөрчилж, сайжруулахын тулд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?

- Бүх зүйл гэнэт өөрчлөгдчихгүй болохоор жижиг зүйлсээс эхлэх хэрэгтэй. Ус сайн уух, гурилан бүтээгдэхүүн идэхээ бага багаар болих, чихэр их иддэг бол түүнийгээ жимсээр солих гэх мэт.

Гоо: Хооллолт болон өдөр тутамдаа мөрддөг эрүүл аргуудаасаа хуваалцаач?

- Би өглөө сэрээд 2 аяга ус уугаад, овъёос иддэг. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн байдаг. Миний анзаарснаар өглөөг яаж эхлэхээс шалтгаалан өдөр тэгж дуусч байгаа юм шиг санагддаг. Тиймээс өглөөг аль болох эрч хүчтэй, сайхан эхлүүлэх хэрэгтэй.

Гоо: Ямар төрлийн арьстай вэ? Бүтээгдэхүүнээ яаж сонгодог вэ?

- Би хэвийн, холимог арьстай. Арьсны бүтэц гормоны өөрчлөлт болон таарахгүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод өөрчлөгддөг учраас би бүтээгдэхүүнээ туршиж үзэж байж сонгодог. Тиймээс тестэр хэрэглэж үзээд бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй гэж бүсгүйчүүддээ хэлмээр байна. Миний хувьд зөөлөн, байгалийн гаралтай, химийн хольцгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэдэг.

Гоо: Эмэгтэйчүүдийн арьс арчилгаандаа хийдэг нийтлэг алдааг чи юу гэж харсан бэ?

- Бүсгүйчүүд маань арьсандаа анхаардаг хэрнээ хооллолт, хөдөлгөөн гэх мэт бусад зүйлсээ мартчихдаг юм шиг санагддаг. Шарсан хуурсан юм их идэх, газтай ундаа уух, халуун ногоотой хоол хүнс зэрэг нь арьсанд маш муу. Аль болох эрүүл хоолловол арьс цаанаасаа гэрэлтээд гоё байдаг.

Гоо: Чиний хувьд жоохон хүүхэдтэй байхад хоолны дэглэмээ алдагдуулахгүй байх хэцүү юу?

- Ер нь бол надад одоо ч хэцүү байдаг. Гэртээ суудаг хүмүүст дэглэм барих нь хэцүү юм шиг санагддаг. Учир нь аль болох завгүй байх тусмаа хоол бодогддоггүй. Гэхдээ гэртээ эрүүл хүнс цуглуулаад эрүүл хоолловол болох байх. Миний хувьд гадуур их явдаг ажилтай болохоор гайгүй байдаг шүү.

Гоо: Өглөөнөөс эхлээд орой хүртэлх амьдралын хэв маяг чинь яаж өрнөдөг вэ?

- Янз бүр байдаг. Ихэвчлэн зураг авалт, гадуурх ажлаа амжуулчихаад бэлтгэл хийдэг. Гадаадад байх үедээ бүх цагийг өөртөө зарцуулж чаддаг тэр хэмжээгээрээ арьс маань илүү гоё болдог. Магадгүй идэж байгаа зүйлс, жимс ногооноос шалтгаалдаг байх. Бас мэдээж арчилгаанаас хамаарна. Монголд байхдаа 7 хоногт 1 удаа маск тавьдаг байсан бол тэнд очоод 3 удаа тавьдаг ч юмуу. Ер нь арьс болон биеэ арчлаад байх тусам улам гоё болдог.

Гоо: Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг яаж олж авсан бэ?

- Анх боксоор хичээллэж үзсэн. Надад маш их таалагдсан. Миний хувьд фитнесс дээр жаахан уйддаг, бокс бол цагаар хичээллэдэг болохоор сонирхолтой байдаг. Бокс ихэвчлэн кардио дасгал хийдэг болохоор жин хурдан хасдаг. Жин хасах зорилгоор бас хичээллэгдэг. Миний бодлоор сайн гэснийг нь сонгохоос илүү өөрийнхөө дуртай төрлөөр хичээллэх хэрэгтэй. Миний хувьд эрч хүчтэй спортод дуртай болохоор бокс надад сайн тохирдог.

Гоо: Хэзээнээс амьдралын хэв маяг болон өөртөө анхаарч эхэлсэн бэ?

- Анх загвар өмсч эхлэхдээ л анхаарах зайлшгүй шаардлагатай болсон. Тэр үед жаахан байсан болохоор жин хурдан хасах шөлний гэх мэт дэглэмүүдийг барьж эхэлсэн. Гэхдээ энэ нь маш буруу юм билээ. Булчингийн массаа алдахаас гадна ходоод асуудалтай болсон. Дэглэм баримаар байвал урт хугацаанд хийж чадах зүйлээ дадал болгон сонгох хэрэгтэй юм билээ. Мөн өөрийгөө хэт хүчлэлгүйгээр зарим өдөр бас амарч байвал зүгээр шүү.
- Зарим үед нэг хооллолт, хүнсээ дагнаж байнга хэрэглэх нь зөвхөн тэрэндээ дасаад бусад зүйлсийг хүлээж авахгүй байх сул тайлтай байдаг. Тиймээс аль болох олон төрлийн хүнс хольж хэрэглэх мөн чихрийг жимсээр орлуулж хэрэглэх нь маш сайн шүү.

Гоо: Арьсандаа байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн чинь юу вэ?

- Чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Маск их тавиад хооллолтондоо анхаарахад арьс гоё болдог доо.

Гоо: Чиний хуьд арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхдээ буруу хийдэг зүйл байсан уу?

- Саяхан тоник, серум, эмульс зэрэг бүтээгдэхүүнүүдээ ар араас нь угсруулаад буруу хэрэглэдэг байснаа мэдсэн. Дунд нь бага зэрэг зай авч шингэснийх нь дараа хэрэглэх ёстой юм билээ. Бас залуу охидыг хэт их будах хэрэггүй гэж хэлмээр санагддаг. Аливаа юм элэгддэгтэй ижил арьс ч бас будах тусам чанар муутай болно гэж боддог. Хэрвээ буддаг бол тэр чинээгээрээ арчлах хэрэгтэй.
- Бас хүмүүс гоё арьстай хүнийг мөнгөтэй болохоор үнэтэй юм хэрэглэж ийм байдаг гэж боддог. Гэтэл тийм биш арьсаа яаж арчлахаас л шалтгаалдаг гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(205)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: soyolo.   2018-04-19
Ih goyo ohin, eldev mayaggui, uzesgelentei. Neg tiim uvurmuts haragddag.

Зочин: zochin.   2018-04-18
Гадаадад загвар өмсдөг болохоор нүүрээ мэдрэмжтэй маш бага будсан байна шүү. Ер нь их шулуухан яриатай даруухан, стиль нь яг л барууны модель охидын casual, youth, trendy, chic хэв маягтай охин. Нэг ярилцлага дээрээ фэйсбүүктээ утгагүй маягласан зураг байнга тавьдаг охидыг ойлгодоггүй гэж байсан. Маягаараа биш хөдөлмөр авьяасаараа олны танил болсон модель

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com