ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#АрчаатайБүсгүйн100Орой : 10 оролцогчдод онцгойлон таалагдсан бүтээгдэхүүнүүд

Гоо сайхан  | 2018 / 04 / 27

70 орой буюу 2 сар гаран хэрэглээд үзчихсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнээ үр дүн, онцлог шинжээр нь тодорхойлж, хэрэглэсэн туршлагаасаа хуваалцвал нэлээд үнэн үр дүн гарна даа, тэ? “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн онлайн реалити шоуны оролцогчид яг тийм туршлагаасаа хуваалцаж байна. Өөр өөрийн хэрэглэж байгаа багц бүтээгдэхүүнүүд дундаас өөрт хамгийн их таалагдсан, гоёыгоо та нарт үүгээр хэлж өгөх нь ээ.

#АрчаатайБүсгүйн100Орой : 10 оролцогчдод онцгойлон таалагдсан бүтээгдэхүүнүүд
Хамгийн гол нь доорх бүтээгдэхүүнүүдээс чи ч бас авахыг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой шүү. Амар байгаа биз?

KM Cell брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа А.Алтантуяа
32 настай
Холимог, эмзэг арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – С витаминтай серум

“Витамин С серум нүхжилт болон нөсөө толбонд үнэхээр сайн юм байна лээ. Түрхээд хоносны маргааш өглөө нь нүүр цайхаас гадна арьсны гадаргуу маш жигд болсрн юм шиг санагддаг.”

The Body Shop брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа Э.Уянгаа
26 настай
Эмзэг мэдрэмтгий арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Нүхжилтийн эсрэг тос

“Праймер буюу нүүр будалтын суурь болгоод ашиглана, тослог нүхжилттэй хэсгүүдээрээ орой унтахаасаа өмнө түрхээд өглөө босоход арьс гялтганаж, тослогтоогүй гоё сэрдэг. Бас нүхжилт багасаад байгаа.”

Yves Rocher брэндйн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа Б.Даваадулам
30 настай
Хэт хуурай арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Чийгшүүлэн цэвэрлэгч ус

“Их гоё оо, хэрэглэнгүүт сэрүү татаад л нэг тийм сэргэг мэдрэмж өгдөг. Цэвэрлэж чийгшүүлээд тэр дороо л үр дүн нь харагдана хуурайшуулж таталдуулдаггүй. Үнэр нь ч гэсэн нээх гоё далайн үнэртэй. Миний хэрэглэх хамгийн дуртай нь.”

Seaberry брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа Д.Оюунгэрэл
37 настай
Эмзэг мэдрэмтгий арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Чийгшүүлэгч серум

“Тоникоо түрхээд энэ серумаа түрхэхээр арьс сайхан чийгшээд ирдэг, тослогтдоггүй их сайхан. Серум түрхэлгүй өдрийн тос шууд түрхэхээр зууралдаад байдаг.”

SHISEIDO брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа Б.Анхцэцэг
30 настай
Холимог, эмзэг арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Эрчимтэй цайруулагч серум

“Хэрэглэсний дараа нүүрэнд илт чийгшил нэмэгдэж байгаа нь мэдрэгдээд, шингэснийх нь дараа нүүр дөнгөж угаасан юм шиг гоё чийглэг мэдрэмжтэй байгаад л байдаг. Түрхэхэд зөөлөн бүтэцтэй, багахан хэмжээтэй авахад л нүүрэндээ жигд түрхэж хүрэлцдэг. Арьсны чийгийг удаан хадгалдаг.”

Монос Косметик косметиксийн БИОМОН арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа А.Хулан
32 настай
Холимог, хуурай арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Чийгшүүлэгч тос

“Их аятайхан, зөөлөн гоё үнэртэй. Түрхэсний дараа нүүр өнгөлөг, гоё харагддаг.”

E-nature брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа А.Энхдэлгэр
33 настай
Хуурай арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Хөөсөн цэвэрлэгч

“Хэрэглэсний дараа арьс таталдахгүй, өтгөн болхоор бага ордог. Цэвэрлэгчийн үндсэн үүрэг бохирдол сайн арилгах байх. Тэр шинж чанар нь бол үнэхээрийн сайн.”

Thann брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа П.Саруул
33 настай
Тослог арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Мист

“Энэ мист их авсаархан бас элдэв үнэргүй. Цацахаар арьс гялалзаад жигд толигор болдог. Бас өглөө цацаад гарахаар гадны тоос шороо, утаа бохирдол арьсан дээр ирээд буугаад байхгүй маск шиг тийм хамгаалалт үүсгээд байх шиг тийм гоё тааламжтай.”

Skinfood брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа Т.Аззаяа
26 настай
Холимог арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – Гуужуулагч хөөс

“Энэ бүтээгдэхүүнээр угааж эхэлснээс хойш хар батга бүдэгсээд байгаа. Бас арьсны ерөнхий өнгө цайгаад байгаа.”

Decello брэндийн арьс арчилгааны багцыг 100 хоног хэрэглэж байгаа Б.Отгонжаргал
37 настай
Хуурай, эмзэг арьстай
Онцолсон бүтээгдэхүүн – C витаминтай ампуль

“Маш зөөлөн үйлчилгээтэй хирнээ сэвх нөсөө, толбыг бүдгэрүүлж арьсыг нилээн их цайруулсан. Нүхжилт багасаад бүүр цаанаасаа зөөлөн болоод нүүрэндээ хүрэхээр хүүхдийн арьс шиг санагдаад байгаа шүү.”

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(989)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com