ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оройн зуушаа зөв сонгоё

Эрүүл мэнд  | 2018 / 05 / 01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой хэмээн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс юм. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, хөнгөн, шингэц сайтай байх хэрэгтэй.

Оройн зуушаа зөв сонгоё

Оройн үндсэн хоолноос гадна унтаж амрахаас 1-2 цагийн өмнө буюу 20-21 цагийн үед ямарваа нэг хөнгөн зууш идэхдээ хэд хэдэн зүйлийг санахад илүүдэхгүй. Эрүүл мэндийн болон хоол тэжээлийн олон судалгааны үр дүнгээс харахад өндөр илчлэг бүхий оройн хоол, зууш нь биеийн жинг нэмэгдүүлдэг гэдэг нь батлагдсан. Өөрөөр хэлбэл, яг унтахын өмнөхөн илчлэг өндөр, энгийн нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх нь шөнөдөө ойр ойрхон сэрэх, тайван бус, өнгөц унтах, өглөө нь ядарсан байдалтай босож тухайн өдрийг эрч хүч, үр дүн муутай өнгөрөөж, улмаар энэ нь нэг дор их хэмжээтэй идэхэд хүргэдэг. Иймээс оройн зууш сонгохдоо зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд энэ нь таны эрүүл мэнд, гоо сайхан болоод дараа өдрийн эрч хүч, ажлын бүтээмжид шууд нөлөөлнө гэсэн үг юм.

Оройдоо аливаа хүний хөдөлгөөний идэвх сулардагтай холбоотойгоор хоол хүнсээр авсан илүүдэл илчлэгийг шатаах нөхцөл боломж бага учраас оройн зуушаар аль болох хөнгөн, шингэц сайтай, ердөө 100 орчим ккал бүхий илчлэг агуулсан зууш сонгох нь зохимжтой. Ингээд оройн зуушны хамгийн тохиромжтой төрлүүдийг дор зөвлөж байна.

Оройн цагаар тохиромжтой бус зуушны төрлүүдийг дор зөвлөж байна.

Ч. Оюун
Анагаах ухааны доктор (PhD)
Herbalife Nutrition компаний шим тэжээлийн зөвлөх

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(640)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com