ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

5 сарын зурхай

Зурхай  | 2018 / 05 / 01

Тавтай морилно уу, 5-р сар аа! Урин дулаан, цэлмэг тэнгэр, нарны элч, гэгээлэг өдрүүдийг бидэндээ бөөн бөөнөөр нь аваад ирэв үү? Харин ажил алба, хайр дурлал, эрүүл мэнд гээд бусад тал дээр ямар байх бол? Доошоо үргэлжлүүлээд уншаарай.

5 сарын зурхай

Хонь

Хонины ордны ганц биечүүд энэ сард харилцаа тогтоох, хосоо олох зэргээр нэлээд идэвхитэй байх нь. 7, 8-ны өдрүүдэд сэтгэл санаагаар унах, өөртөө урам хугарах, хэн нэгний хэлсэн үгийг хэт эмзгээр хүлээж авч магадгүй учир сэтгэл санаагаа дархлаатай байлгаарай. Хайр дурлалыг хэзээ ч хөрөнгө мөнгөтэй холбон хүлээж авахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Бусдад өгөх хайр халамж ямар нэг төлбөр мөнгөөр хэмжигддэггүй гэдгийг хэзээд санаж явахад гэмгүй. Энэ сарын хоёрдугаар хагаст гэр бүлийн харилцаанд бага зэрэг маргаан гарч магадгүй ч Сугар гарагийн нөлөөгөөр гэр бүлийн гишүүд хоорондоо илүү сайн ойлголцох, харилцаагаа нэг төвшинд ахиулах боломжийг олгох болно. Бас гэр орноо тохижуулах тал дээр анхаарч гэртээ шинэ, шинэлэг зүйлсийг урин дуудаарай. Мөн хайр дурлалын харилцаагаа сэргээж романс үүсгэх, багын найзтайгаа уулзаж хуучны дурсамжаа сэргээнэ. Энэ сарын сүүлээр атаархал, үзэн ядалт, сэтгэлийн хямрал зэрэг таагүй мэдрэмжүүд чамайг эзэмдэж магадгүй ч таагүй мэдрэмжээс өөрийгөө чөлөөлөхөд чиний хүчин чармайлт л чухал гэдгийг бүү март. Сарын эхний хагаст мөнгө санхүүтэй холбоотой бэрхшээл үүснэ. Үүнээс үүдэж дарга болон хамтран ажиллагчтайгаа маргалдаж болзошгүй. Хэрэв цалингаа нэмүүлэхийг хүсвэл, өөрийгөө хангалттай сайн ажиллаж байна гэж үзэж байвал дээд албан тушаалтандаа үүнийгээ хэлэх цаг нь болжээ. Гэхдээ хэт найдах хэрэггүй. Чи илүү их хичээж, гэрээ хэлэлцээрээ амжилттай хийж, ажлаа цаг тухайд нь сайн гүйцэтгэж даргадаа юу чаддагаа харуул. Сарын дундуур гэнэтийн зардал гарч болзошгүй бөгөөд баруун солгойгүй цацдаг зуршлаа засаж, мөнгөө хадгалж, зардлуудаа хянаж ухаалгаар зарцуулаарай. Энэ тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан ч болно. Энэ сард эрч хүчээр дүүрэн байх хэдий ч ямар нэг сөргөлдөөн, зөрчилд энергиэ алдах магадлалтай. Фитнесээр хичээллэх, агаар салхинд гарах, ууланд алхах, гүйх зэргээр алдагдсан эрч хүчээ нөхөөрэй. Мөн иогт явах, бүжгийн клубт элсэх, бие хамгаалах урлагаар хичээллэж эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг зөвлөж байна. Хэрвээ бие чинь өвдвөл амин дэм ууж, хангалттай сайн амарч аваарай.

Үхэр

Энэ сард хосын харилцаа болон хамтын амьдралдаа ухаалаг хандахыг од эрхэс зөвлөж байна. Сарын эхэн өдрүүдэд Үхрийнхний хүсэл тачаал нэмэгдэж, илүү адал явдалтай өнгөрөх нь. Хосууд уйтгартай нэгэн хэвийн харилцаагаа улам сайжруулж, халуун дотно байх хэрэгтэйг 5-р сар чамд сануулжээ. Мөн гэрлэлт болон хувийн харилцаандаа няхуур хандаж хайр дурлалын амьдралд чинь юу болж, юу болохгүй байгааг тунгаан эргэцүүлээрэй. Хэрэв ямар нэг асуудал байгаа бол нээлттэй ярилцаж, тэвчээртэй сонсож, илүү сайн ойлголцохыг хичээгээрэй. Асуудлыг эв эеэр зохицуулж чадвал энэ тавдугаар сар хосуудын хувьд эвтэй найртай, аз жаргалтай өнгөрөх нь. Тавдугаар сарын 13-ны үеэр мөнгө санхүүтэй холбоотой асуудал болоод түүний орж ирдэг эс үүсвэртэй харилцахдаа болгоомжлохыг од эрхэс сануулж байна. Мөн энэ сард том зүйлд хөрөнгө оруулахгүй байх нь дээр. Эс тэгвээс их хэмжээний хохирол амсах магадлалтай. Сарын сүүлийн хагаст гэр бүлийнхнээсээ санхүүгийн туслалцаа хүсэж магадгүй. Эдийн засгийн хямралд орохыг хүсэхгүй л байгаа бол хэрэгцээ шаардлагагүй зүйлд мөнгө үрдэг үрэлгэн зангаа засах хэрэгтэй. Сарын эхний хагаст ажил карьер зогсонги байдалд орж магадгүй ч энэ байдал нь чамайг зорилгоо эргэн харах, түүндээ дүгнэлт хийх, амьдралаа аль зүгт чиглүүлэн авч явахаа бүрэн дүүрэн ойлгоход тусална. Харин 15-аас Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр нийгэмд эзлэх мэргэжлийн байр суурь дээшилж, чамд гайхмаар өөрчлөлтийг авчрах болно. 17-нд Ангараг гараг байрлалдаа очсноор карьер чинь улам дээшилж, чамд зөв газраа байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Энэ үеэр гэрээ хэлэлцээр, уулзалууд амжилт олох нь. 19-ны өдрөөс эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр бусадтай харилцах харилцааны ур чадвар нэмэгдэнэ. Сарын сүүлиийн хагасаас эерэг хандлага төрүүлэх уулзалт цуглаанд очиж, бясалгалд явах зэргээр өөрийгөө сонсох зүйлст анхаарал хандуул. Мөн бизнесийн уулзалтуудыг хялбар хийж, амжилттай гэрээ байгуулан чухал шийдвэрүүдийг гаргах нь. Бизнесийн түншүүд болон хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцол үүсгэхээс сэргийлээрэй. Энэ сард урьд урьдынхаасаа илүү идэвхитэй, эерэг байхыг хичээж, бүх зүйлд санаа зовдогоо багасгахыг хичээгээрэй. Ялангуяа хосуудын хувьд харилцаандаа хэт сэтгэлээ чилээж, байнгын санаа зовох нь тохиромжгүй. Нарны нөлөөгөөр Үхрүүд сарын 21 хүртэл эрч хүчээр дүүрэн байж, эерэг энергээр цэнэглэгдэх нь. Гэвч сарын сүүлээр бие чинь огцом өвдөж магадгүй тул эмчийнхээ зөвлөгөөг дагаж, мөн өөрөө өөртөө анхаарал халамж тавихыг хичээгээрэй.

Ихэр

Сугар гарагийн нөлөөгөөр Ихрийн ордныхон энэ сард хүсэл тачаалаар дүүрэн байж, ямар нэг санаа зовнил биеэ барих зүйлгүйгээр өөрийгөө илэрхийлж чадна. Сэтгэл татам байж чадснаар чи хамтрагчийнхаа анхаарлыг өөртөө бүрэн татна. Чиний сээтэгнэл хамтрагчид чинь буруу сэтгэгдэл төрүүлэхгүй. Сарын эхэн хэсэгт чамайг хов жив дайрч магадгүй. Тиймээс хамтран ажиллагсад болон бизнесийн түншүүдтэйгээ няхуур болгоомжтой харилцаж үл ойлгоцол үүсэхээс сэргийлэхийг од эрхэс сануулж байна. Мөн энэ сард ачаалалтай ажиллах бөгөөд энэ нь чамайг ядрааж, стрэстүүлж болзошгүй. Бусад хүмүүсийн ялангуяа найз нөхдийнхөө нөлөөгөөр мөнгөө их хэмжээгээр үрж магадгүй. Үүнийг зөв зохистой зохицуулж чадвал сар бүрийн татвар, ярианы зардал, байрны зээл зэрэг тогтмол зардлаа төвөггүй төлж чадна. Тиймээс төлөвлөөгүй зардал гаргахгүй байхыг зөвлөж байна. Энэ сард ходоодны хүчил ихсэж магадгүй учир өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч зөв зохистой хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Баясалгал хийх, массаж болон спад орох зэргээр өөрийгөө тордоорой. Тавдугаар сарын 21-ээс Нар Ихрийн ордонд байрласнаар эрч хүч нэмэгдэхийн зэрэгцээ илүү өөдрөг байх болно.

Мэлхий

Энэ сард Мэлхийнүүдийн ганц биечүүдийн хайр дурлалын харилцаанд энэ онцгой өөрчлөлт, ахиц дэвшил гарахгүй нь. Харин хостой Мэлхийнүүдийн хувьд 11-19-ны өдрүүдэд харилцаандаа онцгой анхаарахыг сануулж байна. Эв зүй нь олдохгүй байгаа зүйлийг хамтдаа засан сайжруулж, бие биеэ илүү сайн ойлгохыг хичээж, харилцаагаа урт удаан хугацаанд үргэлжлүүлэхэд өөрсдийн зүгээс хүчин чармайлт гаргаарай. Ажил карьерийн зам чинь энэ сард чамд шинэ шинэ боломжуудыг олгож ахиц дэвшил авчрах нь ээ. Шинэ төсөл эхлүүлж, гэрээнд гарын үсэг зурж, итгэлтэй үйлчлүүлэгч, түншүүдээ татах боломж энэ сард гарна. Сэтгэлд чинь бүрэн дүүрэн нийцэхгүй ажлын нөхцөл гарч ирэхэд давуу болон сул талыг нь ухаалгаар бодолцож шийдвэрээ хянуур болгоомжтой гаргаарай. Зарим гэрээ хэлэлцээр, ахиц дэвшил багатай хамтын ажиллагааг солих, өөрчлөх цаг хэдийнээ болсон гэдгийг сануулж байна. Сарын хоёрдугаар хагасаас сайн дурын төслүүдэд хамрагдан хүмүүнлэгийн ажилд гар бие оролцоно. Энэ сард мөнгө санхүү чиний хүссэн шиг арвин байж чадахгүй ч гомдоллох хэрэггүй. Учир нь чиний хүсэж байгаа ашиг тус цаг нь болоход өөрөө л хүрээд ирнэ. Мөнгөтэй холбоотой томоохон шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа бол сарын сүүл хүртэл хойшлуулахыг од эрхэс зөвлөжээ. Энэ сард гэнэтийн ослоос сэргийлээрэй. Өөрийн хоббиндоо цаг гаргаж, өөрийгөө жаргалтай байлгах зүйлсийг хийх мартуузай.

Арслан

Энэ сарын эхний хоногуудад Арслангийн ордныхон гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүстээ цаг хугацаа, халамж, хайраа зориулахаас илүүтэй ажилдаа их анхаарах тул од эрхэс гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэйг сануулж байна. Гэр бүл болон хайр дурлалын харилцаагаа сэргээн, сайхан байлгахын тулд хоорондоо ярилцаж, өөрийн зүгээс хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Магадгүй зарим Арслангуудыг энэ сард салалт ч хүлээж байж болзошгүй. 5 сарын 16 -аас Ангараг гараг Арслангийн ордыг ивээснээр гэр бүлийн харилцаа сэргэж, гэрлэлтийг идэвхжүүлж, илүү их урам зориг, хүсэл тэмүүллийг хосуудад төрүүлэх болно. Хэрвээ ахимаг насны хүн бол гэр бүлдээ шинэ шийдвэр гаргахад маш болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ бол зөвхөн өөрийнхөө сэтгэлийг бодон шийдвэр гаргах асуудал биш юм. Бархасбадь гараг Арслангийн ордныхны хайр дурлалын эрчийг сулруулж магадгүй тул энэ сард харилцаандаа маш сайн анхаараарай. Мөнгө санхүү болон ажлын хувьд энэ сар маш сонирхолтой зүйлсээр дүүрэн байх нь. Сугар гараг мөнгө санхүүгийн байранд ирснээр Арслангууд энэ сард санхүүгийн асуудалтай тулгарахгүй бөгөөд ажилдаа амжилт гаргаж, шагнал урамшуулал авах, өөрийн чадварыг бусдад хүлээн зөвшөөрүүлж чадна. Тэр ч байтугай ирээдүйн замаа гэрэлтүүлж олон олон боломжийн эзэн болох нь ээ.Энэ онд ажил мэргэжлийн тал дээр ахиц дэвшил гаргахгүй мэт сэтгэгдэл төрж, саад тотгор олон тохиолдох ч шантралгүйгээр хичээж ажиллахыг од эрхэс зөвлөж байна. 5-р сарын сүүлээр Ангараг гарагийн нөлөөгөөр бусдад найдалгүйгээр өөрөө бүхнийг хийж, эрч хүчтэйгээр ажиллах болно.Эрүүл мэнддээ маш болгоомжтой хандаж гэр бүл, ажилдаа зовних сэтгэлийн зовлонгоо багасгах хэрэгтэй. Аль болох тайван байх нь чухал юм. Эцэст нь од эрхэс энэ сард гэр бүлдээ цаг зав зориулах хэрэгтэйг дахин дахин сануулж байна.

Охин

Охины ордныхны хувьд энэ сар хайр дурлал харилцааны хувьд тийм ч таатай байхгүй бололтой. Итгэл алдарч, хардалт, нэгнийгээ үл ойшоох байдал үүснэ. Гэсэн ч энэ сард хосууд салах шийдвэр гаргах нь тийм ч таатай биш юм. Бархасбадь гарагийн нөлөөгөөр хэсэг хугацааны дараа бүх зүйл буцаад хэвэндээ орох учир яарч шийдвэр битгий гаргаарай. Сарын дундаас Бархасбадь, Дэлхийн ван гарагиудын нөлөөгөөр хосууд нэгэндээ буулт хийж, бие биетэйгээ ойлголцох болно. Энэ үед эвлэрэх, учир шалтгаанаа тайлбарлах, оюун санаа болон, сэтгэл зүрхний хувьд ойлголцох, шийдлийг олоход таатай байх бөгөөд хамтдаа стрессийг даван туулах юм. Сарын сүүлээр илүү романтик, хоорондоо эвтэй байх болно.Тавдугаар сард Охины ордныхон мөнгө санхүү, ажил мэргэжлийн хувьд гялалзах нь ээ. Их хэмжээний орлого олж, гэрээ хэлэлцээр амжилттай болсноор нэр хүнд өсөх магадлал өндөр байна. Ингэснээр өөртөө илүү итгэлтэй болох юм. Сарын сүүлээр мөнгө илүү их олж, төсөл буюу бүтээлч ажил мэргэжил сайжирна. Шинэ ажлын санал хүлээн авч магадгүй бөгөөд бусадтай нээлттэй хамтран ажиллах нь чамд олон боломжийг нээж өгөх юм байна. Буд гарагийн нөлөөгөөр ачаалал ихэсч, гэр бүл найз нөхдөөс дарамт шахалт ирэх боловч дараа нь гарах үр дүнгээ бодон хичээж ажиллах нь чухал. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулан ажиллахад Дэлхийн ван гараг тусална. Амжилт ойрхон байгаа учраас хичээх нь чухал шүү. Энэ сард маш их аялж, нааш цааш явснаас үүдэн ядарч магадгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Сарын дунд үеэр осол гэмтэлд өртөх, ажлын ачааллаас болж биеэ өвтгөх магадлалтай тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Эцэст нь мөнгөтэй холбоотой эрсдэлээс зайлсхийж, хичээн ажиллахыг од эрхэс зөвлөж байна.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хувьд тавдугаар сар хайр дурлалын харилцаанд ихээхэн өөрчлөлтүүдийг авчрах бололтой. Хосуудын хамтын зээл болон санхүүгийн асуудлаас хэрүүл маргаан үүсч болзошгүй. Хоорондоо ярилцаж, ойлголцох нь чухал гэдгийг санаарай. Сарын дунд хэсгээс эдгээр асуудал шийдэгдэж хоорондоо ойлголцон харилцан итгэлцэл үүсэж, харилцаа илүү гүнзгийрэх төлөвтэй байна. Мөн Ангараг гарагийн нөлөөгөөр хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулна. Энэ сард ганц бие Жинлүүрүүд хосоо хурдан олох боловч итгэж болох хүн мөн эсэхийг харж, болгоомжтой хандах хэрэгтэйг од эрхэс анхаарууллаа. Сарын 11-19-ны өдрүүдэд хосуудын харилцаа маш таатай болж, эв найртай байх нь. Дур булаам байдал ч урьд урьдынхаасаа илүү их өснө. Санхүү болон ажлын хувьд Жинлүүрийн ордныхон орлогоо нэмэгдүүлэх арга замыг ямагт хайж байдаг. Харин энэ сард ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэмнэлтийг хийж, өөрт ашиггүй хэрэггүй зүйлст мөнгө зарлагадахгүй байх хэрэгтэй. Бизнесийн түншлэл эсвэл тодорхой бус асуудлууд тулгарч, хүндрэл бэрхшээл гарч болзошгүй. Зарим нэг төсөл, ажлаа дахин тодорхойлох, шинэчлэх, мөнгөтэй холбоотой зүйлсийг шалгах, хэлэлцээр хийх шаардлагатай болох нь. Гэр бүл эсвэл гэр бүлтэй холбоотой зардлууд нэмэгдэж болох хэдий ч үр ашиг нь чиний хэтэвчин дэх мөнгийг тийм ч их хоргодуулахгүй л болов уу. Гэхдээ болгоомжтой байж өндөр үнэтэй зүйлс, нэхэмжлэлээс татгалзах хэрэгтэй. Мөнгө зарлагадахдаа төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу үр дүнтэйгээр үрэхийг сануулж байна. Эрүүл мэндийн хувьд гэр бүлийн харилцаа, стрессээс үүдэн таагүй байх тул амарч, стрессээ тайлах хэрэгтэй. Мөн осол гэмтэлд өртөхөөс болгоомжлоорой.

Хилэнц

Тавдугаар сард Хилэнцийн ордныхны хайр дурлал амьдрал хүсэл тэмүүлэл, халуухан харилцаагаар дүүрэн байх нь. Сарын дунд хэсгээс Буд гараг Хилэнцийн ордныхны хайр дурлалыг ивээснээр гэр бүл төлөвлөлт, нөхөрлөлийг идэвхжүүлж, зарим Хилэнцүүд гэрлэх шийдвэр гаргана. Бархасбадь Далай ван гаригууд Хилэнцийн ордныхонд сайнаар нөлөөлж зарим нэгэн богино хугацааны харилцаа хайж байгаа хүнд таатай нөхцөл үүснэ. Мөн хосуудын харилцааг улам гүнзгийрүүлж, үнэнч байдлыг бий болгоно.Мөнгө санхүүгийн хувьд орлогын эх үүсвэрийг Бархасбадь гариг ивээн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Мөн ажил дээрээ маргаантай байдал асуудлуудаас зайлсхийж, үзэл бодлоо илэрхийлэхдээ болгоомжтой хандах ёстой аж. Сарын дундаас эхлэн хамтран ажиллах санал, гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт, сайхан боломжууд нээгдэх тул боломжийг ашиглахыг хичээгээрэй. Мөн тэр үеэс бизнесээ эхлүүлэхэд боломжтой нөхцөл бүрдэнэ. Бусадтай нийтэч байж, стресс бухимдал бага байх хэдий ч сарын дундаас хоол боловсруулах эрхтэнд өөрчлөлт орж, биеийн байдал хүндэрч болзошгүй. Тиймээс гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, гадуур бага хооллож эрүүл мэнддээ анхаарах нь чухал юм. Эцэст нь бусдад атаархаж, муудалцахгүй байхыг од эрхэс сануулж байна.

Нум

Нумын ордныхны хувьд 2018 оны 5 сар хайр дурлалын ээлтэй өдрүүдийг авчрах нь ээ. Хэн нэгэнд сэтгэлээ илчлэх, шинэ харилцаа тогтооход ээлтэй. Хостой Нумууд харилцаагаа шинэ төвшинд гаргах, хурим, сүй, хамтын амьдралын талаар ярилцана. Мөн үүнээс гадна хосуудын хооронд мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд гарч хамтдаа бизнес эхлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Нарны нөлөөгөөр холын зайны харилцаанд ч энэ үед ээлтэй байх бөгөөд бие биедээ хүчтэйгээр татагдаж, ойлгож, романтик байх бололтой. Харин ганц бие нумууд мөрөөдлийн хуримаа хамтдаа төсөөлөх нэгэнтэй учирч, бие биенээ таньж мэдэх үйл явдлыг адал явдал болгох сайхан романс эхлүүлнэ. Харин мөнгө санхүүгийн хувьд зохицуулахад хэцүү асуудлууд гарч ирэх бөгөөд удирдахад улам л хүндрэлтэй болно. Энэ сард Нумуудыг хариуцлага, амьдралын асуудлууд дээр хэрхэн томоожиж, хүмүүжсэнийг шалгах сорилтууд болж өнгөрнө. Нумуудад өсөж дэвших амбиц, хүсэл эрмэлзэл хангалттай бий ч шаардлагагүй эрсдэл гаргаж, нөхцөл байдлыг хүндрүүлэх хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна. Харин бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа ашиглаж, өөрийгөө харуулах цаг нь мөн. Хэрвээ ажиллах орчин нөхцөл чамд муугаар нөлөөлж байвал, цалин хөлсөө нэмүүлэхийг хүсвэл энэ сард шийдвэртэй алхам хийж, дээд албан тушаалтнуудтай уулзвал сайн. Санчир, Дэлхийн ван болон Ангараг гарагийн гурвалсан нөлөөгөөр урт хугацааны, хувийн санхүүгийн стратеги боловсруулж, орлого, зарлагадаа өндөр хяналттай байж сурахад ээлтэй. Буд, Тэнгэрийн ван гарагиудын нөлөөгөөр сарын дундаас эхлэн ажлын талбар дээр өөрчлөлт шинэчлэлт хийгдэж, оюун санааны хувьд нэг шат ахиж, илүү үр бүтээлтэй болно. Хэрвээ чи хийж байгаа ажилдаа дургүй, сэтгэл хангалуун бус байдаг бол яг одоо л өөрчлөх цаг нь мөн юм. Шинэ бизнест хөрөнгө оруулах гэх мэтээр ирээдүйд ашиг өгөх зүйл байвал сайн. Сарын сүүлийн арав хоногоос мөнгө санхүүтэй холбоотой нөхцөл байдал дээрдэнэ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Нумууд энэ сард анхаарал болгоомжтой байхгүй бол бэртэж гэмтэх магадлал өндөр байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа сайн байлгахгүй бол хууч өвчин сэдэрч магадгүй. Хэрвээ хууч өвчтэй бол зовиургүй байсан ч мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгчихөд илүүдэхгүй. Өөрийн амьдралын хэв маягийн эрүүл тэнцвэрийг олж, хооллолт хөдөлгөөндөө нэмж оруулаарай. Гэр бүлийнхэн чинь оюун санаагаа эрүүлжүүлж, тэнцвэржүүлэхэд чинь тусална. Эцэст нь үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай холбоотой шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаарай. Хэтэрхий өөдрөг сэтгэлгээ чинь алдагдалд хүргэж мэднэ.

Матар

Хостой Матруудын хувьд өөрийн гэсэн орон зайгаа хадгалах хүслээ хайртдаа хэт тулгаснаас хувиа хичээсэн нэгэн мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй. Өөрөөр хэлбэл Матрын ордныхон өөрийгөө хамгаалахын тулд хайр дурлалын харилцаандаа өөрийн гэсэн дүрэм, хил хязгаар тогтоосноор харин ч эсэргээрээ өөрсдийгөө зовоож, харилцаагаа нурааж мэднэ. Санчир гарагийн буцах хөдөлгөөний улмаас Матруудын оюун санаа энэ сард тогтворгүй, будлиантай байх бөгөөд хосын харилцаатай холбоотой томоохон шийдвэрийг аль болох хойшлуулсан нь дээр. Харин сарын дундаас эхлэн Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр хостой үгүй нь хамаагүйгээр Матрууд өөрчлөлтийг эрэлхийлж, сээтэн хаяж, дураараа байж эхэлнэ. Сарын сүүлээс эхлэн Нарны нөлөөгөөр хостой Матрууд хайртыгаа илүү ихээр ойлгож, талархаж, дэмжиж, хайрлах бололтой. Ямартай ч харилцаа нь тэдний хувьд чухал байх болно. Хостой Матрууд хүсэл тачаалаа санаа зоволгүй илэрхийлж, өөрийгөө сул тавих цаг нь болжээ. Мөн ганц биечүүд ч гэсэн хайр дурлалыг хүсвэл өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг сануулж байна. Сарын 19-өөс эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр гэр бүл, хосын харилцаа ойлголцол, эв нэгдлээр бялхана. Хайртай хүнээ хэцүү үед чинь тусалж дэмжихийг зөвшөөрч, нээлттэй байгаарай. Хэрвээ чи ганцаардаж байвал бусдыг өөрөөсөө түлхэснээс чинь болж байгаа гэдгийг санаарай. Энэ сард Матрууд маш их хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллах бөгөөд нөхцөл байдал зогсонги, ахиц дэвшилгүй байсан ч тууштай ажиллана. Энэ сарын эхний хорь хоногийг дуустал Матрын ордныхон өөрөөсөө өөр хэн нэгний санхүүг хариуцах, хамтран зээлдэх гэх зэргээс аль болох зайлсхийвэл сайн. Мөн үл хөдлөх хөрөнгийн зээл, их хэмжээний зарцуулалт, хандив зэргийг түр хойш тавьсан нь дээр шүү. Сарын дундаас Ангараг гарагийн нөлөөгөөр санхүүгийн нөхцөл байдал чинь сайжирч, Нартай давхцаснаар Матруудын орлогын үүд нээгдэж, сайхан боломжууд гарч ирнэ. Матрууд сарын сүүлээр ажлаасаа хадуурах, өөр зүйлд анхаарах хандлагатай байна. Тиймээс төлөвлөгөөгөө шинээр гаргаж, урам зоригоо хадгалаарай. Сарын дундуур гэр бүл, хүүхдүүдтэй холбоотой их хэмжээний зардал гарах бөгөөд үүнээс болж сэтгэл санааны дарамт, стрест орох магадлалтай байна. Гэсэн ч хэт их ажиллаж, биеэ гаргуунд гаргаж болохгүй шүү. Сарын сүүлийн арав хоногт харилцаа холбоо сайтай байж, ажлын орчин тогтворжино. Сарын эхэн үед эрүү, яс, шүдтэй холбоотой гэмтэл авч мэдэх учраас болгоомжтой байгаарай. Сарын дундаас эхлэн хоббигоо хөгжүүлж, хайр дурлалын романс үүсгэвэл сэтгэл санаа чинь гэгээтэй сайхан байх болно. Эцэст нь гэр бүлдээ анхаарал хандуулж, салах, нүүх гэх мэт шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Мөн их мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахдаа болгоомжтой бай.

Хумх

Хостой Хумхуудын хувьд маргаан, зөрчилтэй сар ирж байна. Өөрөөр хэлбэл хайрттайгаа амархан муудалцаж, мөнгө санхүүгийн тал дээр ч таарч тохирохгүй байх үеүд олон гарна. Өмнөх нууцууд ил гарч, итгэлцэл нурахад хүрнэ. Хумхуудын хайртай хүмүүс буюу эхнэр/нөхөр нь гэр бүлтэй холбоотой санхүүгийн эх үүсвэр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудалтай байх магадлалтай. Энэ үед хувиа хичээх хэрэггүй бөгөөд хариуцлагатай байж хамтран асуудлыг шийдээрэй. Энэ сард юу ч болсон гэр бүлдээ бүх анхаарлаа хандуулыхаг од эрхэс сануулж байна. Удаан хугацаанд төлөвлөж байснаараа найзуудтайгаа уулзах хэрэгтэй байсан ч, чухал ажлын хамтрагчтай уулзах хэрэгтэй болсон ч гэр бүлээ №1-т тавиарай. Сарын дундаас Ангараг гарагийн нөлөөгөөр Хумхууд догшин ширүүн аашилж, биеэ барьж чадахгүй байх магадлалтай. Энэ нь хайртай хүмүүс, ойр дотныхныгоо гомдооход хүргэж болзошгүй. Харин сарын 21-ээс Нарны нөлөөгөөр нөхцөл байдал сайжирч, хосын харилцаа тогтворжиж, ойлголцол, итгэлээр дүүрнэ. Ганц биечүүд шинэ харилцаа эхлүүлж эсвэл хуучин харилцаагаа сэргээж мэднэ. Мөн ажилдаа амжилттай байх нь дажгүй хамтрагч өөртөө татахад чинь тусална. Сарын эхэнд Бархасбадь гарагийн нөлөөгөөр ажлын талбар, карьер, нийгмийн байр сууринд сайнгүй байх болно. Санхүүгийн нөхцөл байдал шийдвэр гаргалтад ихээхэн нөлөөлнө. Бархасбадь, Далайн ван гарагиудын хосолсон нөлөөгөөр Хумхуудын хувьд мөнгө энэ сард нэлээд чухал байр суурь эзэлнэ. Гэхдээ өнөө маргаашийн санхүүгийн асуудлуудад түүртэлгүй, ирээдүйд өөрчлөлт гаргах гол зорилгодоо анхаарлаа хандуулахыг од эрхэс сануулж байна. Сарын сүүлээр нөхцөл байдал сайжирч, асуудлуудыг шийдэх гарц харагдаж эхэлнэ. Хүлээгээгүй байсан хүнээсээ тусламж дэмжлэг авч, цоо шинэ орлогын эх үүсвэртэй болно. Тэвчээртэй, толгой өөд байж чадвал нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Үгүй бол бүх зүйл эмх замбараагүй явсаар байгаад сар дуусч мэднэ шүү. Сарын сүүлийн өдрүүдэд ажил дээрээ томоохон сорилтуудтай нүүр тулна. Дээд албан тушаалтнууд чинь ур чадвар, мэдлэг, ачаалал даах чадварыг чинь сорьё гэсэн шиг л байх бололтой. Хэчнээн хэцүү санагдаж байсан ч энэ чиний өөрийгөө харуулах, батлах боломж юм шүү. Аль болох харж хүлээж байгаагаас нь давуулж биелүүлэхийг хичээгээрэй. Ангараг гарагийн нөлөөгөөр сарын дундаас эхлэн Хумхууд эрч хүчээр сэлбэгдэх бололтой. Гэхдээ сарын турш халдварт өвчин, хууч өвчин сэдрэх магадлал бий. Тиймээс аливааг хэтрүүлэхээс аль болох зайлсхийгээрэй. Хол явахаар болбол машиныхаа багаж, техникийг сайн бэлдээрэй. Эцэст нь хайр дурлал, хосын амьдралдаа анхааралтай байж, хайртай хүнээ аль болох ойлгож, буулт хийхийг хичээгээрэй.

Загас

Мөнгө санхүү Загаснуудын хосын амьдралд томоохон байр суурь эзэлсэн хэвээр байх нь. Хайртай хүнтэйгээ ойлголцож үнэхээр чадахгүй мэт мэдрэмж ч төрөх бололтой. Үл хөдлөх хөрөнгө, байрны хөлстэй холбоотойгоор зөрчил маргаан хурцдах магадлалтай. Нөхцөл байдлыг буцаагаад хэвийн болгохын тулд чамд маш их тэвчээр, ухаан бас нээлттэй зан чанар хэрэгтэй болно. Ярилцаж байж л ойлголцоно гэдгийг санаарай. Сарын сүүлээр Сугар гарагийн нөлөөгөөр Загаснууд амьсгаа авч, тайвширч бусдыг уучилж өршөөхийг хүсэх бололтой. Мөн хүсэл тачаал нэмэгдэж хайрттайгаа романтик, халуухан уур амьсгал бүрдүүлэхийг хүснэ. Мөн сарын сүүлийн арав хоног ганц бие Загаснуудыг ивээж, тэд эсрэг хүйстнээ хүчтэйгээр өөртөө татах болно. Санхүүгийн нөхцөл байдал чинь чиний багийн ажиллагаа, хамтран ажиллах чадвараас шууд хамаарна. Нэгэн хэвэнд цутгасан бодлоосоо болж, хүмүүстэй ойлголцож чадалгүй, орлогоо алдахаас аль болох зайлсхийгээрэй. Сарын турш Загасууд азтай байж, шинэ хамтын ажиллагаа, танилууд хүлээж байгаа ч хамгийн гол нь өөрийнхөө хандлагыг эерэг байлгаарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Уян хатан, харилцаатай сайтай байгаарай. Сарын дундаас эхлэн Загаснууд мөнгөний төлөө эсвэл уй гашуу, сэтгэлийн хямралыг давах гэж амралтгүйгээр ажиллаж эхэлнэ. Энэ сард эрүүл мэнд чинь тийм ч сайн байхгүй хэмээн од эрхэс зөгнөсөн байна. Хууч өвчин сэдэрч, халдварт өвчин тусч магадгүй. Шүд ч өвдөж магадгүй. Энэ нь чамайг стрестүүлэх бөгөөд өвчин аль болох жижиг байх тусам хурдхан шийдэж, өөртөө санаа тавьж эмчлэхийг од эрхэс зөвлөж байна. Сарын дунд үед сэтгэл санааны хямрал дээд цэгтээ хүрч, сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах магадлал өндөр тул анхаараарай. Мөн оюун санаагаараа ядарснаас болж гэнэтийн осол бэртэлд өртөж болзошгүй. Эцэст нь энэ сард найзууд чинь чамд төдийлөн сайн нөлөө үзүүлэхгүй болов уу. Тиймээс асуудал гарсан ч тэвчээртэй, болгоомжтой байгаарай.

4 сарын зурхай чинь хэр таарсан бэ? 5 сарын зурхай чинь бас ямар санагдав? Ирээдүйнхээ тухай бодож байгаа энэ цаг мөчдөө өөрийнхөө талаар, хүсэл сонирхол, амьдралын чиг зорилгынхоо талаар илүү нарийвчлалтайгаар авч үзвэл ямар вэ? Үүний тулд Acyy.me рүү ороорой. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(595)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Nomin.   2018-05-06
bayrallaa. Udur buriin zurhaig oruulj bwl gy shu

Зочин: анхаа.   2018-05-02
4 Сар таараагүй энэ сар ч утгагүй юм.

Зочин: Baagii.   2018-05-01
Dandaa xos geel baixiu bu singl shse xxa

Зочин: tserennadmid.   2018-05-01
Bayrallaa

Зочин: ogi.   2018-05-01
yaasan ontsgui zurhai vee!! zunii ehen ehelj bhd muuuhaimaaa!!😭😭

Зочин: Таны нэр.   2018-05-01
ene zuer hair durlaliin zurhai yum uu haashaa yum?

Зочин: Toshko.   2018-05-01
Sain bnu.udur buriin zurxaigaa xuleen awch unshij baimaar bn.Bayarlalaa.

Зочин: Saruul.   2018-05-01
Mon Ch ih hvleeleede bayrlalaaa zurhai oruulsand.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com