ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Beauty Diary №7-оос юу сурах вэ?

Гоо сайхан  | 2018 / 05 / 03

Эмэгтэйчүүд бидний хамгийн их айдаг арьсны асуудал бол үрчлээ юм. Тэгвэл энэ удаагийн Beauty Diary –ийн дугаараар үрчлээний талаар ярилцсан байгаа. Маш халуун сэдэв шүү.

Beauty Diary №7-оос юу сурах вэ?

- Хүнийг хамгийн их хөгшин харагдуулдаг зүйл нь үрчлээнээс илүү “арьсны суулт буюу булчин суларч унжих” юм. Мөн гүн үрчлээ болон жижиг торлог үрчлээнүүд хөгшин харагдуулдаг.Тиймээс эхлээд арьсаа унжихаас сэргийлж чанга байхад нь анхаарах хэрэгтэй.
- Фото хөгшрөлт буюу нөсөө, нарийн үрчлээнүүд нь хөгшрөлтийн бас нэгэн шинж тэмдэг юм. Энэ нь нарны хэт ягаан туяанаас хамгаалаагүйгээс үүдэж арьсны гүнд эсийн түвшинд хөгшрөлт явагдахыг хэлдэг.

Хөгшрөлт үүсэх шинж тэмдгүүд:
- Нарны хэт ягаан туяанаас үүдэж арьсны эд эсүүд гэмтэн өөрчлөлтөд ордог. Ингэснээр засаж, эмчилж болохгүйгээр хөгшрөлт явагддаг. Энэ нь гаднаас харахад цаанаа л овортой харагдуулж, гүн үрчлээгүй хэрнээ торлог үрчлээнүүд үүссэн байдаг. Мөн арьс нимгэрдэг. Үүнийг мэдэхийн тулд 50-аас дээш насны хүний наранд гардаггүй болон наранд гардаг арьсны хэсгүүдийг харьцуулж үзэн мэдэх боломжтой.
- Нарны хэт ягаан туяанаас байнга хамгаалж нарнаас хамгаалах тосыг тогтмол түрхэн, стресгүй байх нь засаж, хэвийн болгох боломжгүй тэрхүү фото хөгшрөлтөөс сэргийлэх арга юм.
- Стресээс үүдэн биеийн бүх булчин чангарч бодисын солилцоо удааширдаг. Энэ нь арьс хөгшрөх, өнгөө алдах нөхцөл болдог юм.
- Мөн арьс хангалттай чийггүй, хуурайшилттай байгаа үед хөгшрөлт хурдан явагдаж, үрчлээ илүү ихээр үүсдэг. Тиймээс тогтмол зөв хооллож, ус сайн ууж, арьсаа чийгшүүлдэг байх хэрэгтэй. Арьсан дахь чийг ус агаар шиг тогтмол байснаар арьс хуурайшихгүй, хөгшрөлт удаан явагдаж, үрчлээтэхгүй байх боломж нөхцөл бүрдэнэ.
- Шөнө бүтэн нойртой унтахгүй байснаас арьс ядарч, хөгшрөх бас нэгэн шалтгаан болдог.
- Үрчлээний эсрэг үнэтэй үйлчилгээ, мэс засал хийлгэхээсээ өмнө өдөр тутамдаа чийгшүүлж, нүүрний иог хийн, эрч хүч, идэвхитэй амьдралын хэв маягтай байх нь чухал юм. Ингэснээр арьсанд суулт үүсэхээс ч мөн адил сэргийлэх боломжтой.
- 20 настай хүнд үрчлээ үүссэн бол үрчлээний эсрэг бүтээгдэхүүнээс өмнө сайн чийгшүүлж, тэжээл өгөхөд анхаарах хэрэгтэй. Мөн арьсны хэв маяг хооллолтоо зөв болгох хэрэгтэй юм. Ингэснээр үрчлээ арилж эхэлдэг.
- 40-өөс дээш насанд насжилттай холбоотой үрчлээ үүсдэг. Гэхдээ чийгшил сайн өгч арчлахад үрчлээ багасдаг. Мөн ядарч сульдсанаас үрчлээ үүсдэг учир сайн унтаж, амарч, шингэн зүйл ууж, зөв хооллох хэрэгтэй. Ингэснээр 2-3 хоноход үрчлээ тэнийж, өнгө орч эхэлдэг. Тиймээс өдөр тутмын арчилгаагаа сайн хийх нь хамгийн чухал.
- Хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд тогтмол арчилгаа хийх, хоолоороо шим тэжээлийг хангалттай сайн авах, ус сайн уух /гэхдээ залгилж бус шимж уух/, хэрэгтэй.
- Хэрвээ нэгэнт хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрээд эхэлсэн бол сэтгэлээр унах хэрэггүй. Өдөр тутмын арчилгаагаа зөв хийхэд аажимдаа үрчлээ, сэвх нөсөө багасдаг. Мөн серум, ампул зэрэг эрчимтэй арчилгааны бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглээрэй.
- Коллаген нь арьсыг тулж байдаг тулгуур учир түүнийг дэмжих, нэмэгдүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв юм.
- Нарнаас маш сайн хамгаалснаар фото хөгшрөлт, үрчлээнээс хамгаалах боломжтой.
- Мөн дэрэн дээр яаж унтахаас шалтгаалж нүүр болон нүдэнд үрчлээ үүсдэг тул мөртэйгөө ижил хэмжээтэй дэр дэрлэж, нүүрээ аль болох үрчийлгэхгүйгээр унтаж амардаг байх хэрэгтэй. Үүнийгээ хэвшил болгох нь чухал юм.
- Нүүрэндээ тос болон бусад бүтээгдэхүүнүүдээ түрхэхдээ гараараа доошоо биш дээшээ чиглэлтэй түрхэх хэрэгтэй бөгөөд дээшээ түрхэхдээ даралт өгч доош бол хөнгөн дарж түрхэх нь зөв юм.

Ингээд илүү дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзээрэй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
5 сарын зурхай
Дараах мэдээлэл
Өдрийн турш эрч хүчтэй байх аргууд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(727)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com