ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ухаалаг хэрэглээ: Тоникийн ашгийг гаргах 5 арга

Гоо сайхан  | 2018 / 05 / 07

Нүхжилтийг багасгаж, pH /хүчил шүлт/-ийг тэнцвэржүүлж, гүн чийгшүүлж, хамгаалалтын давхрагыг бий болгож чаддаг гэдгээр нь тоникийг чи хэдийнээ мэддэг болчихсон. Арьс арчилгаанд чинь хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор багтчихсан яваа байх тийм үү? Тэгвэл чиний гоо сайхны цүнхэнд “зүй ёсоор” багтана гэдгийг ахин батлан харуулах 5 “ухаалаг” аргыг хүргэж байна. Чамд нүүрний хөвөн, тоник, нунтаг цэвэрлэгч, ус, жижиг сав байхад л болно.

Ухаалаг хэрэглээ: Тоникийн ашгийг гаргах 5 арга

Тоник+Хөвөн=Хялбар бас хямдхан нүдний маск
Хаврын хавсрагатай өдрүүд дуусч зуны аагим халуун өдрүүд тун удахгүй бидэнд дээр айлчлан ирэх нь ээ. Гэтэл яг энэ үеэр нүдний доор уутанцар үүсэж, гоо сайханд маань таагүй нэгэн үзэгдлийг авчирчихдаг. Энэ асуудлыг тоникийн тусламжтай шийдэж болно гэнэ шүү. Яаж гээч? Нүүр цэвэрлэгч хөвөнгөө дундуур нь хуваагаад хөвөндөө тоникоо шингээж зовхин дороо наана. 5-10 минут болсны дараа аваарай. Ингээд л болоо. Нүдний дор үүссэн уутанцрыг арилгахын зэрэгцээ нүд орчмын арьсыг гарцаагүй сэргээж өгнө.

Тоник+Хөвөн= Илүүдэл үс авсны дараа биедээ түрхэх шингэн
Эрчүүд л сахлаа хуссаны дараа зөөлрүүлэх шингэн түрхдэг гэж бодож байна уу? Мэдээж үгүй. Бүсгүйчүүд ч бас илүүдэл үсээ авсны дараа үүнийг хэрэглэж болно. Гэхдээ үүнийг заавал худалдан авахгүйгээр гэрийн аргаар туршаад үзээрэй. Нүүрний хөвөндөө тоникоо шингээгээд хүссэн газраа түрхэнэ. Энэ нь бэржрүүтсэн арьсыг зөөлрүүлж, үхэжсэн арьсыг сэргээгээд зогсохгүй илүүдэл үс ургах нүх үүсэхээс сэргийлэх болно.

Нунтаг цэвэрлэгч+Ус эсвэл тос= Тоник
Хэрэв чамд нунтаг цэвэрлэгч бий бол үүнийгээ ус юмуу тостой хольж зуураад шингэн төрлийн нүүр цэвэрлэгчийг орлох шинэлэг бүтээгдэхүүн болгоорой. Арьсыг чинь сэргээж, гүн цэвэрлэх болно.

Тоник+Хөвөн=Нүүр цэвэрлэгч
Нүүрээ хөөс эсвэл шингэн савангаар угаахад нийт бохирдлын 70 хувь нь арилж 30 хувь нь арьсанд үлддэг учраас тоникийг ихэвчлэн нүүр цэвэрлэсний дараа арчиж хэрэглэдэг. Гэхдээ ямар нэг хөөс, сүүн шингэнгүй байгаа тохиолдолд тоникоо шууд цэвэрлэчихсэн ч алзахгүй. Нүүрний хөвөндөө тоиикоо түрхээд арьсаа зөөлөн арчина. Нүүрний будгийг чинь арилгахаас гадна бохирдлыг гүн цэвэрлэж чийгшил өгнө. Арьс чинь амарч, нүүрэн дээрээс хүнд зүйл авчихсан юм шиг мэдрэмж төрнө гээч!

Тоник+Ус=Цацлага (mist)
Үүний тулд чамд бага оврын сав л хэрэг болно. Савныхаа 3 хуваасны 2 хэсэгт ус хийж, үлдсэн 1-д нь тоникоо нэмж холиод саваа дүүргээрэй. Ингээд чи өөрийн гэсэн нүүрний цацлагатай боллоо.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(809)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: williams owen .   2018-05-11
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Зочин: williams owen .   2018-05-11
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com