ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та нар миний оронд байсан бол яах байсан бэ?

Чөлөөт цаг  | 2018 / 05 / 09

Сайн байна уу? Энэ захидал яг хэнд хүрч, хэдэн хүн уншихыг би мэдэхгүй. Гэвч Гоолингоод шаардлага хангаж нийтлэгдвэл их л сайн байхсан. Би та нараас зөвлөгөө хүсээгүй юм шүү. Миний оронд байсан бол яах байсныг чинь л мэдэхийг хүсэж байна.

Та нар миний оронд байсан бол яах байсан бэ?

Саяхан сар гарангийн өмнө нэгэн арга хэмжээнд очоод би анхны хайртайгаа таарсан юм. Бид хоёрын харилцаа 8 жилийн өмнө дууссан бөгөөд би түүнийг мартсан гэж бодож байлаа. Гэтэл түүнийг харах үед зүрх минь хүчтэй цохилж, хөл минь газраас хөндийрөхгүй яг л хөшчихсөн юм шиг болчихсон. Яг л тэртээх он жилүүддээ эргээд оччихсон юм шиг санагдсан. Би түүнийг мартаагүй байж. Тэр ч намайг хараад баярлаж байсан. Бид хоёр яг л хуучны найзууд шиг уулзаж бие биерүүгээ ширтэж, удаан гар барьсан. Тэр хүмүүстэй явж байгаа гээд тэр хүмүүс рүүгээ явчихаад ирье гэж хэлээд явахад нь би гараад гүйчихмээр ч юм шиг байсан ч түүнтэй ярилцахыг хүсэж байсан болохоор өөрийгөө тайвшруулаад аль болох зүгээр юм шиг байхыг хичээсэн. Ядаж байхад сандалгүй босоо хүлээн авалт байсан болохоор хэсэгтээ л хэцүү байлаа. Нэлээд хэсэг хугацааны дараа тэр ирж бид хоёр өмнөх дурсамжаа ярилцаж, арга хэмжээ дууссан ч хамтдаа сууж ярилцсан. Тэр маань 3 хүүхэдтэй болжээ. Бид хоёрыг салах үед нийлсэн эмэгтэйтэйгээ гэрлэж, хамт амьдраад одоог хүргэж. Бидний салалтад би тэр эмэгтэйг буруутгадаггүй гэж гаднаа хэлдэг боловч тэр л байхгүй байсан бол гэх бодол зөндөө төрдөг байсан. Би ч тэр үед жаахан байж, хайрынхаа төлөө тэмцэхийг мэддэггүй омголон зантай байж дээ. Ингээд тэр өдрөөс хойш бид хоёр холбоотой байдаг болсон бөгөөд тэр ч бас тухайн үед гаргасан шийдвэртээ харамсдаг гэдгээ надад хэлсэн. Хүүхдүүдээ бодоод л эхнэртэйгээ хамт амьдарч байгаа ч гэв. Гэхдээ эрчүүдэд ингэж хэлэхэд амархан гэдгийг би мэднэ ээ. Магадгүй түүний хэлсэн үнэн байсан ч гэр бүлийн асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэгэнт бий болгосон амьдрал шүү дээ. Тийм ч учраас би хөөрсөн сэтгэлээ дарж, нэгэнт бүтээгүй учрал гэдэгтэй эвлэрч, хүний амьдрал бусниулахгүй байхаар шийдсэн юм. Тэгээд түүнээс зугтаж өөр залуутай болзож, анхаарлаа өөр тийш нь чиглүүлэхийг хичээсээр одоо хагас сар өнгөрч байна. Би өөртөө зөв юм хийж байгаа гэж хэлж, итгүүлж байгаа ч түүнтэй хамт байх хүсэл минь дэндүү их байна. Магадгүй тэр үед гадны хүний оролцоогүйгээр өөрсдөө таарамжгүй болоод салсан бол одоо надад ийм хүсэл төрөхгүй байсан байх. Урьд нь хамт хийе гэж ярьж байгаад чадаагүй зүйлсийн талаар түүнийг мартаагүй, бүр надад сануулж хэлэх үед нь тэр зөвхөн надад л зориулагдсан эр шиг санагдаад юу л болвол болог гээд хамтдаа зугтчихмаар санагдсан. Тэгээд би түүнд хэрвээ тийм бол гэрлэе гэж хэлсэн. Тэгтэл тэр гэрлээд хамтдаа гадагшаа явж амьдаръя гэсэн. Бид хоёрыг таарахаас өмнө гадаадад ажиллах санаатай байсан гэрлэлтээ цуцлуулах талаар бодож байсан гэж тэр хэлсэн. Найз охиндоо энэ талаар хэлтэл хэрвээ та хоёр ахиад нийлэх юм бол тэр эмэгтэйг би лав хохь нь гэж хэлнэ. Зүв зүгээр сайхан байсан хосыг салгаж, залууг нь авч суусан шдээ. Яаж тэр үед чи жирэмсэн нтр байгаагүй юм. Тийм байсан бол тэр эмэгтэй чамайг өрөвдөх байсан болов уу. Үгүй шдээ гэх мэтийн юм хэлэв.

Гэхдээ би тэр эмэгтэй шиг баймааргүй байна. Би хүнд муу юм хийхийг, бусдыг зовоохыг хүсэхгүй байна. Би зөв замаар гэр бүлээ бүтээж, зөвөөр амьдрахыг хүсэж байна. Шинэхэн болзсон залуу маань ч надад хүнийхээ хувьд таалагдсан. Өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй, хамт байхад айх аюулгүй, сайн хүн шиг санагдсан, хамгийн гол нь би түүнд багагүй таалагддаг гэдгээ мэднэ. Гэхдээ сэтгэл минь түүнрүү бүрэн эргэхэд нэлээд хугацаа шаардах нь тодорхой. Хамгийн сонирхолтой нь болзож байгаа залуу маань бараг анхны өдрөөсөө л хамт амьдрах, хүүхэдтэй болох талаар ярьж эхэлсэн. Тэр нэг л тийм итгэл даамаар хүн. Хэдхэн хоногт хүнийг танина гэдэг хэцүү тийм үү? Гэхдээ үнэхээр уулзах ёстой хүмүүс бол хурдан өрнөдөг гэдэг биз дээ? Түүний гэр бүлийн амьдралын төсөөлөл минийхтэй ижил байгаа нь бүр ч нэгийг хэлээд байх шиг. Ингээд би гэдэг хүн хүнтэй суугаачээ гэсэн гэр бүл, хамаатан садны дарамтаас салах хоёр замтай болчихоод байна. Та нар миний оронд байсан бол яах байсан бэ? Аль замыг нь сонгох вэ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоод ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(569)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: namar.   2018-06-09
Salanguutaa oor huntei niileed yawsan gdgees ehleed l ygd ch yum bish sanagdaad bna. Tgd ch ongorsong ongorsond n uldee, naad hun chin songoltoo ali ert hiisen, hiisen songoltiinhoo hariutslagiig huleeh heregtei. Harin chinii huwid amidral chin dunguj ehleh gj bn shude. Bitgii ungursunteiguu zuurald gey daa

Зочин: Tuul.   2018-06-06
Bolzoj bgaa zaluugaa busadtai yaj herhen haritsaj bgaag anzaarch bai gedeg ene unen shu! Naad zaluu chin neg huuhen haraad l shuud 3n huurhun uree hayna gedeg bas l hertsgii hun bnaa! Yahaw ta 2g uulzaj uchirahaas umnu salchihsan bsn bol ch bas uur hereg. Ene zahidal bichsen emegtei uuruu bas huuhedtei bolj uzeegui bolhop medehgui bh shig bndaa. Ur huuhed gej ymar baidag be gedgiig. Ter huuhduudiig ni l ih uruvduj bn daa haramsaltai ym.

Зочин: A.   2018-06-02
Negent haagdsan huudas gd shiniig n songono Huuhd gargasan bolhoor ch ter ymuu unchirch uldeh gj bgaa huuhduudiig mash ih uruvduj bn yr n l tgd shine zuils ilu anttai bh blgudw

Зочин: Gerelteh.   2018-05-30
Ene door neg hun olov doliv hiisen huuhnuud genuu hehehehheh, uursdiin chin nuhruud uursduu olo doliv gej ireed bhad, humuus ghdee yagaad nuhur n nuuts amragtai esul uulzaj uchirdag huntei bolchuul neeh nuguu emegtei nuhriig n zugeer blgagui yum shig hamag buruug n ter emegteid uguud bdin. Nuhur gdeg hun uuruu ehnertei bsar baitall minii harsan buh jishee bolon ndad tohioldoj bsan uyd danda l zaluuchuud l ehelj , bi chamaig bodoj yvdag bsan bla bla gej eheldeg shude. Nuhur chin nua tai bolson nuhurtei bas uuruu uurteigee l yrih heregtei. Tm bolohoor ene bichsen hund bitii buruu uguchee, yaahaa mdehgui bur ingej Goolingoo luu mail bichsen bnashdee.

Зочин: Gerelteh.   2018-05-30
Sn bnau, ZAA bi bur yg iim bdald ter hunteigee uulzah bolgondoo ordog, tanii bichseniig mash sain oilgoj bna, nudruu n ch bish bur araas n harj taniad l bi hichneen ih dogdolj sandardag geech , ymar ch naiz zaluu uur huntei bolson anhnii hairaa martaj bgaguie, martsan yum shig bodoj amidardag ch gnet taarahad martaguige mdej avdag. Taarsnii dra uduruuded uilchih geel sanaa aldaal .... mun ter maan ehner huuhedtei bolson. Nadad heleh yum algooo, ta ghdee dra n yaj shiidsen yu bolsnoo bicherei, endees harahad ih olon emegtei iim bdald bdim bna. Ghdee humuus danda ter zaluug hudlaa heljiga gsen bna, uneheer hudlaa heljigam bhda, uneheer tiim itgemgui gejuu, taniig suu gej helmeer l bna daanch 3n huuhed ehner. Yr n ghdee 7 honog hamtdaa shan baichaad tgj jhan setgelee devteej hamt hh bsim gsen yumnudaa hiicheel tegeed shuud salaad uuriinhuu amidraliig bodvol dr yum boluu. bi lav tgi gej bdod bga anhniiha hairtai. negent ehnertei humiig odoo yahavde, buur dra n nadaas hamaralgui ehnerese salaad taarval uur hereg ldee. yooooy bi bas medkuiee ketsooo bnaa, haaya sanaad uilah gd 5 jil ungurtsun bhad, ydjihad jildee hed zaaval end tend taarahiin

Зочин: Bolor.   2018-05-18
Ehneree chamaar solihod belen baigaa bolon hezee negen udur chamaar uur hen negeneer solino gesen ug dee. Demi baihoo

Зочин: gerel.   2018-05-18
yoo iim bolhoor l nuhruu 10n jiliinhentei ni uulzah hergui bgaam shde ingeel olov dolov hiisen huuhenuud garch ireed ungursun balarsan ymaa yariad bas ne ail ger uimuulne. Naad zaluu chn yamar teneg ym be? 3n huuhdee hayna genuu? gehdee bi hayna gj bdhohgui bna chinii tolgoig erguuleh gj iim ym sdsen boluu daa. herev huuhdee ehneree hayh ym bol naad chn zugeer teneg hog shaar

Зочин: SN.   2018-05-17
1. CHI TUUNIIG ALDSANDAA ZOWHON OORIIGOO BURUUTGAAD BNA MAGADGUI TER UYED NAAD HUN CHIN CHAMD CHIN SETGELEESEE HAIRTAI BSAN BOL YAMAR CH EMEGTEI GOLOOR CHIN ORSON BAT CHAMAIG GEED ULDEH BAISAN. 2. TER ER HUN CHIN TUN MUU HARIUTSLAGAGUI HUN BN. JINHENE ER HUN SONGOSON SONGOLTONDOO BAT ULDDEG YUM. HUUHEDTEI BOLSON BOL SETGELGUI BSAN CH HARIUTSLAGATAI ULDDEG. 3. CHI TER EMEGTEID SHANGIIN OGOOD NIILLEE GEJ BODOYO. GETEL HESEG HUGATSAA ONGORHOD TA 2 UR HUUHEDTEI BOLSON HOINO NAAD ZALUU CHIN CHAMAIG HAYAHGUI GESEN BATALGAA BAIHGUI. 4. BUUR BOLIYO TA 2 AMIDRAAD OK BOLLOO. 10 JILIIN DARAA TER ZALUU AAWIIN HAIRAA ZOWHON TA 2-N DUNDAAS GARSAN HUUHDED ZORIULJ CHADAHGUI NOGOO HUUHDUUDEE GENE CHI TER BURT INEEJ SUUHAD HETSUU 5. IREEDUID CHAMAIG UZEN YADAH HUMUUS, CHAMAIG NUGELTEN GEH HUMUUSIIG BODOOD UZ. AAWIIG NI AWAAD YAWSAN SHULAM. EMEGTEI HUNII NULIMSAAR AMIDRAL EHLUULSEN GEED L HETSUU SHUUDEE. EHLUULSEN AMIDRAL BUREE TSOO SHINEER EHLUUL

Зочин: irgen.   2018-05-17
Ямар аймар найз охинтой юм бэ бүсгүй? Хэдий чамайг бодож хэлж байгаа боловч ямар муухай хүйтэн цэвдэг дотортой, хайр найргүй зөвлөнө вэ? 3 хүүхдийн ирээдүй тоглоом юм уу? Өөрийн чинь хувьд ч гэсэн дурсамжаа тэр чигт нь үлдээвэл хожим амаа барихаас чинь илүү дээр болов уу. Амьдрал гэдэг нэгийг орхиод нөгөө рүү нь яваад л, болохгүй болохоор бас орхиод л нисдэг ялаа шумуул зөгийний амьдрал биш шүү дээ. Суух л байсан бол тэр үедээ суух байсан, болохгүй болоод л салсан, дараа нь тааралдах нь байх л асуудал шд. Эрчүүд яахав дээ илүү харж билүү долоож яваа биз, тэрэнд нэг их хөөрөөд байгаа байдлаасаа хэтрүүлж бодоод мөрөөдөөд байх нь хаашаа ч юм. Өөрт чинь тохирох залуу байж л байгаа, тааралдаж л таараа. Тэр болтол хүлээ. Юун хамаатан садны дарамт вэ, тэд чиний өмнөөс амьдрахгүй шүү дээ. Хатуухан хэлэхэд анхны хайр гээд байгаа залуу чинь гудамжаар нэг хөлхөж байдаг "байдаг" л залуусын л нэг байна. Холхон байвал өлзийтэй дээ.

Зочин: mery.   2018-05-14
chamaig neg orhison hvn 2 dahia orhino l gsn vg. chamtai saihn baij btl hvvhd ingele teglee geed utasdaad bwl ter hvn harina. vldj bgaa chi hen bolno gsn vg e. uuriiguu vnel. medrmj bol tvr zuuriinh... udaa daraa ehnertee duudagdaad hvvhdee bodjiin geed garah vyed chinii odoogiin medrmj vzen yadalt bno. teghd chinii setgel hoosn vldne. erchvvd bvgd tegj heldiim shg bna. nadd bas tegj helseer bgaa hvn bna.

Зочин: mery.   2018-05-14
chamaig neg orhison hvn 2 dahia orhino l gsn vg. chamtai saihn baij btl hvvhd ingele teglee geed utasdaad bwl ter hvn harina. vldj bgaa chi hen bolno gsn vg e. uuriiguu vnel. medrmj bol tvr zuuriinh... udaa daraa ehnertee duudagdaad hvvhdee bodjiin geed garah vyed chinii odoogiin medrmj vzen yadalt bno. teghd chinii setgel hoosn vldne. erchvvd bvgd tegj heldiim shg bna. nadd bas tegj helseer bgaa hvn bna.

Зочин: anjimaa.   2018-05-14
Анхны хайр гэдэг утгаараа тэр сэтгэл хөдлөл чамд үлдэж зүгээр л чамайг догдлуулсан байх, Би ч гэсэн нэг залууд үхэн хатан дурлаж хайрлаж байсан, бүх зүйлс сайхан байсан ч тэр хүн намайг дэндүү их гомдоож өөр хүнийг сонгосон, цаг хугацаа өнгөрч 5 жилийн дараа тэр хүнтэй дахин таарч уулзхад гэр бүлтэй болсон байсан ч Яг л анхных юм шиг тэр догдолсон мэдрэмж, ус ч хоолойгоор давахгүй, үүлэн дээгүүр хөвж байгаа мэт жингүйдэл хэхэх, магадгүй тэр хүн л надад энэ мэдрэмжийг өгч намайг ингэж 2 дахь удаагаа зүрхийг мин зогсоосон мэт догдлуулж хөөрүүлж чадах байх. Би тэр үед би бас л ганц биеээрээ, хааяа уулздаг залуу байсан ч хэзээ ч анхны хайр шиг мин миний зүрхийг бондгонуулж, намайг догдлуулж чаддаггүй байсан. Чамд л гэж хэлхэд анхны хайраа гэр бүлтэй н үлдээ. Наадуул чин эхэндээ ингэж үлгэр ярьж, гэр бүлээс гадуурх харилцааг хүсэж магадгүй, Харин ч чи эмэгтэй хүнийхээ үнэ цэнийг бод, 3-н 3 хөөрхн бяцхан хүүхдүүдийн нулимсыг битгий үзүүрэй чи эх хүн болно...

Зочин: gl.   2018-05-14
Яаж ч бодсон хүүхэд өнчирүүлж, амьдрал эхлүүлнэ гэдэг буруу л гэж хэлнэ дээ.

Зочин: DS.   2018-05-14
Tanii odo bolzoj baigaa zaluu jinhene hani chin boloh hun yum bishuu (hervee hunee zuv tanisan bol)!!! Chi hojim n huuchin zaluu deeree ochchooguidee uurtuu bayarlah bh.

Зочин: purewsurendamba@yahoo.com.   2018-05-13
Жинлүүр

Зочин: BILLY.   2018-05-13
Hun geech ni ooroo muuruu temuuldeg ih sonin amitan minii harj bgaagaar tani orond bsan bol bi ter hunii medremjiig ta ooriinhoo harsnaar medersneer dugneed nadd bolno gesen gej bgaa bh gj bodoj baina 3n 3n bultger huuhduudiin nud nulimsaar duureh uchirgui ee bi iim l songolt hiih baisan

Зочин: sisi.   2018-05-12
hairtai hosiin dunduur joroolj salgaj suudag shulmas shig emegchinguud neg l udur shangaa hurtej, hamraa shoroond durne biz

Зочин: Zaya.   2018-05-12
би нэг залууд бас ухаангүй дурлаж байлаа. гэхдээ тэр өөр хүн сонгосон. 9 жилийн дараа би тэрэнтэй таарсан юм. чиний сонссонтой яг ижил үгийг надад хэлж байсан. одоо харамсдаг, би чамд л хайртай байсан юм бай лээ, хэний ч танихгүй газар 2уулхнаа амьдрах юмсан нтр гээд л. хамгийн тэнэг нь намайг хүнтэй битгий суу, надтай л уулзаж бай гэсэн. энэ үг нь надад үзэн ядах сэтгэл төрүүлсэн. тэрний намайг сонгоогүй нь, одоо асуудалтай амьдарч байгаа нь тэрний шийтгэл болог гээд би тэр чигт нь хаясан. ХЭРВЭЭ БИ ЧИНИЙ ОРОНД БАЙСАН БОЛ хуучин залуугаа нэг зам болгож огт харахгүй байсан. тэр бол сонголт биш. тэр бол зүгээр л өнгөрсөн дахь дурсамж. хэрвээ тэр дурсамж чинь чамд нандин бол зүгээр л дурсамжаар нь хадгал. өнөөдрөөрөө ирээдүйрүү харж амьдар л гэж хэлье даа. GOOD LUCK

Зочин: tseegii.   2018-05-11
Яг л надад тохиолдсонтой адилхан юмаа. Хэдэн жилийн дараа уулзахад яг л тийм мэдрэмж төрсөн. Бидний салах шалтгаан болсон тэр хүүхэнтэйгээ суугаад 1 хүүхэдтэй болсон байсан. Намайг салгасан юм чинь адилхан зовлон мэдрүүлэе гэж бодсон ч болиод сэтгэлээ татаж авсан. Одоо бол би сайн хүнтэй учирч түүнийхээ хайр халамжинд маш их жаргалтайгаар 3 жил болж байна. Чамайг жинхэнэ хайраар хайрлахаар чи ч бас түүнийг хайрланаа.

Зочин: enkhjin.   2018-05-11
ystoi demii l gej heleydee.... ter uydee buteegui l bol tgd butehgui medeej anhnii hair gdg mash huchtei gehdee chi ergej harj amidralaa negent zohioson ail geriig busniulj tuunteigee bailaa geed hezee negen tsagt mash tom haramsal toroh bolno shu.. saihan gegeelgeer amidralaa ehluulee bitgii huuchin haysan bohio zajlahgeed bai busgui min!!! ter eregtei ter uydee chmg orhiod ter huuhniig songoson bol dahij chamg oor huuhnees bolood hayj chadah zaluu l bn gej heley. amidral baylag shinehen bolzson zaluuda bolomj olgood uzehgu yu da hehe.

Зочин: thh.   2018-05-11
er n bol omno n amidral zoxiochixson xun demii l gj bodjiin. Ooriig chn gsn sn xun bga bol 3iin 3 xuuxedtei xuneer yax gsiin? Demii demii. Unexeer tiim duusashgui ix xair bsan bol ali ert l salaad ta 2 niilex bsan biz. 3 xuuxdiin amidral suitgesnees zgr l ooroo oortoo ezen bolood l amidarsan dr bx doo

Зочин: tuvshin.   2018-05-11
Bi uuruu eregtei hun. Busguichuuded neg l yum helii. Hanilsan hania muulj huuhduudee l bodoj tsug baina gej yarij er hunees l (helsen ni unen baisan ch) hol baigaarai. Yadaj hundlel gedgiig medehgui hun baina. Yagaad ch hani bolohgui.

Зочин: kik.   2018-05-11
Ene odriin mend! Yunii omno taniar baharhmaar sanagdlaaa. uneheer uhaalag yumaa, zovhon ooriigoo bodoj shiidver gargahgu nogoo emegteig davhar bodoj bn gdg chn uneheer sain tal shuu. Mnii bodloor anhnii hairaa ariun nandin heveer n setgeldee uldeegeed iluu saihn ireeduinhe toloo shine bolzoot zaluudaa baga zergiin bolomj gargaj ogoh heregtei bolvuu. Anhnii hair chn 3 huuhedtei ehnereesee salaad tan dr irne gej bn. Magadgu odoo tand saihan sanagdaj magdgui ch ehnere 3huuhdeesee ssalaad tan dr irne gj bgaa hun taniig ch orhiod yvj bolohiig ch helj medehgui ym.Ene talaa bodson ch ter hunee tavij yvuulsan deeree, nogoo talaaraa 3 huuhdiig aavgu blgood onchruulj nulimsiig n uzeh demii bh. Mart setgeleesee avch hay, setgeliinhee gund uldee gej heleh amarhan ch hiih uneheer hetsuu. Zgr tsag hugatsaa, shine zaluugiin erhend buh ym ard uldj l taarna. Tiim blhoor odoo setgelees iluu uhaanaa dagaad bugdiig ardaa orhij chadna gej bodood uragsh temuuleh heregteishuu! Amjilt~

Зочин: u..   2018-05-10
yunii turuund tanid ene zahidalig bichsend bayarlala. Bi yag tani shig, gehdee dunguj id 20 hedtei uydere yavj baiga tani baga huvilbar ni yumuda. Bi bs anhniha hairasaa sayhan salsan, ter maani shud l bs uur huntei uyerhsen. Hun amidraldaa yag neg l udaa jinhnesee hairldag gedeg unen baih, tiim bolhoor ter medremj ni tanid yu yunas iluu dotno bas ter hun tanid buh l zuil um shg sanagdaj baiga bh. Gevch eregtei humus inged ergej butsad baidag, neg gargsan shidvere dagaj chaddgui humus baidag umuda. Tiim bolhoor, bi odoo nas zaluu baigaa dere ingej uhaarad, uur huntei ireduige olno gedeg itgej baigatai adil ta ch bs zuv hunee olhod tsag hugatsaa baigaa shu gej helmeer bn. A harin, anhni hairin tani huvid, ter nandin dursamj buh umaa ter huntei ni hamt saihan dursamj gej hadaglaad seteglinha gund ee orhison ni deer umuda. Mun tanid tomoos tom hundlel mun bayrig hurgie, zuvhun uurinhu tuluu bish busdin tuluu ta shidver gargah huchtei emegtei bnshu. Amjilt husie.

Зочин: Ujin.   2018-05-09
3 huuhd garguulchad odoo bga ehnereesee salaad gadaad ruu ywj amidrana ch gh shig muuhai zaluu ve ysn huuhedgui bsn bol ch yhw hair setgel mandtugai gd l ywah bla bi lav ghdee muu zaluu bn

Зочин: zochin .   2018-05-09
bolood ungursun zvil shvdee hediin chinii anhnii hair chin ch gesen ta 2 r bolohgvi bolool salsan bga anhnii hairtai chin emegtein buruu gej bn ta anhnii hairaa bas buruutgaj vzsenvv tanid hairtai bsan bol tuhain vedee taniig orhihgvibbsan bha bvh zvil tsag hugatsaatai baidag shig bvh zvil bolohoor esoor bolson baihaa. tiim bolohoor hezee bitgii ger bvl salgaarai 3 n hvvhedtei hvnshvde bvgdiin hairan dotroosoo l garsan bj taarna. er hvn yu gej helj bolno tanid tegej helsen bol magadagvi ta niilee gej bodohod heden jiliin daraa uur negend bas ingej heleh baihaa uhaantai baigaarai bvsgvi min. hen negnii jinhene hair n bj amidrah heregtei

Зочин: Ganaa.   2018-05-09
tanii bichsen zuil negiig uneheer bodogduullaa. Ene setgegdliig sanamsargui olj unshaad magadgui eregtei hunii uudnees yu gej harj bgagaa helmeer sanagdlaa. Minii bodloor er hun noyon nuruutai bogood, bosgoson amidralaa urgelj hamgaalj jinhene er hun shig baij ongorson ruu hardaggui baih heregtei. Tanii anhnii hairiin talaar baga zereg muuhai setgegdel bichij bgadaa uuchlalt husey. Gehdee uhaantai eregtei hun hezee ch gurwan huuhdee orhiod oor emegteiruu ywdag baij bolohgui. Nogooteigeer tursun huuhdee orhiod taniruu temuulj baigaa bol ter hun ireeduid magadgui udlaa gehed 5 jiliin daraagaas ehlen tanid hezee ch hani bolj chadahgui bogood ter daraa ni ongorsond taniig orhisondoo haramssanaas iluu 3n huuhdee orhisondoo haramsah bolno. Iim zuiliig zowhon setgel hodloldoo zahiragdaad hiij baigaa bol ter hun setgeliin tenhee neleed muutai bas alsiin haraagui hun ym shig nadad sanagdlaa. Amidraldaa etseg ehee hairlahgui hun, tursun uree hairlahgui onchruuleh talaar yarij bga hun 2 hezee ch hund hani bolj chadahgui. Sain bodood uzwel minii huwid uneheer unen sanagddag. Ta ch bas bodoj uzeerei. Mun odoo uulzaj baigaa zaluutaigaa zugeer l dahin dahin uulzaad uz. Yarah hereg yor baihgui baih gej bodoj bna. Eregtei humuus uneheer hairtai bolood hamt amidrah talaar bodoj baigaa bol tanid ugeer bish uildleer uuniigee haruulah bolno. Tanid amjilt husey.

Зочин: mongoliin hariutslagagui erchu.   2018-05-09
chnii zahiag unshaad oilgoloo. medeej anhnii hair hun buhend hamgin nandin zuil ni bolj ulddeg. minii bodloor chnii situationd bi baisan bol anhnii hairtaiga butsaj niilehgui bh bsan. ter hun ali hediin ger bvltei bolj, 3n huuhdiin aaw bolson bn shvde. hedii hen ch zurh setgelee horihod hetsuu bdag mon ihenh humuus setgel zurhee daga gej heldeg bolowch ene tohioldold ter er hun ooriin gesen uureg hariutslaga huleesen gdgiig chi uhamsarlah estoi, ter zaluu ygd odo chamd iimerhu ym helsnig bi oilgohgoo ter zaluu emegtei huniig 3iin 3n huuhedtei bolgochod oor amidralru orno gdg bol hariutslaga bhku togtworgui hun bna l gsn ug. gerlelt ger bvl gdg hussen uyde hen negnii amidralig nuraagad oorinho husliig dagaad ywdag zuil ogt bish. uneher ger bvl bolson bol amlasan amlaltanda hurj hariutslagaa uhamsarlah hrgtei, ugui bsan bol anhnasa ter emegteigin amidralaar bas togloh hereggu bsan bh. chamaig deed zergeer hundlel hair ogoh oor sain hun taarna gdgt itgeerei bitgi l ger bvl busniulj busdiin nulimsaar bayr baysal hgere gj zahie

Зочин: Deghi.   2018-05-09
Anhnii hairtaigaa niilvel chi yah gj niilvee ,bi uneheer zov zuil hiisen uu gj nasan turshdaa ooroosoo asuuna. Tuhain tsag ueiin tseg tavesan shiidver , tuhain ueiin oortoo unench handaj ene asuudliig nasand hursen hunii logic setgeleer handaj, setgel hudluluu tur daraad bodoj neg uzeerei. Harin orond uulzaj bgaa zaluudaa anhuural handuulaad sain tanij medeed boloh ugui eshee medeerei gj heley. AMJIT amidral shalguur yvuulsan bna

Зочин: Soko.   2018-05-09
Minii bodloor chi uneheer odoo uerhej bga zaluudaa setgelgui bol ooriigoo huchleh hereggui oor zondoo l erchuud bga shude . Oor chinii setgeliig tataj chadah hun garch irj l taataa. Bitgii ooriigoo huchil. Horwoo ter zaluugaar chin duusahgui shude. Harin ter anhnii hairiinhaa huwid bol mart aa. Hetsuu sanagdaj bga ch tsag hugatsaa buhniig anagaana. 3iin 3n huuhed onchruulne gedeg chin yu gesen ug we. Zarim uedee setgel zurhee hazaarlaj tatah heregtei ue gej baidag yum shude.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com