ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр бүр өөрийгөө арчил: Арчаатай бүсгүйн 12 дадал

Гоо сайхан  | 2018 / 05 / 10

Өдөр бүр хөөрхөн харагд. Өдөр бүр эрүүл байх зүйлсийг хий. Өдөр бүр дотроосоо бас гаднаасаа гэрэлт. Гэхдээ яаж?

Өдөр бүр өөрийгөө арчил: Арчаатай бүсгүйн 12 дадал

1. Арьсны төрөлдөө тохирсон бүтээгдэхүүн сонгож чадаж байна уу? - Арьсаа эрүүл% толигор чигээр нь хадгалахад ердөө ганцхан нууц бий. Арьсны төрөлдөө тохирсон бүтээгдэхүүнийг сонгож байнга арчлах. Олон бүсгүйчүүд “энэ бүтээгдэхүүн харшлаад байна, сайн гэж бодсон ч муу тос байж” гэхчилэн ярьдаг нь бүтээгдэхүүнтэй холбоотой гэхээсээ өөрийн арьсанд тохирохгүй бүтээгдэхүүн сонгосон эсвэл буруу хэрэглээтэй холбоотой байдаг. Тиймээс нэн түрүүнд өөрийн арьсны онцлогийг мэдэж, зөвхөн түүнд л тохирсон бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Хэрэв ямар бүтээгдэхүүн сонгох, арьсны төрөл чинь яг ямар вэ гэдгийг сайн мэдэхгүй бол доорх видео хичээлийг үзээрэй.

2. Нүүрээ зөв дарааллаар цэвэрлэх – Будаг арилгагч, нүүрний саван/хөөс, тоник гэх мэт яг дарааллын дагуу нүүрээ цэвэрлэж, 7 хоногт 1-2 удаа гуужуулж, гүн цэвэрлэгч шавар маск тавьж чадвал чи арьсаа халамжилж, хайрлаж чадаж байна аа л гэсэн үг. Харин цэвэрлэх бүтээгдэхүүнээ сонгохдоо өөрийн арьсны төрөлд тохирсон эсэх болон химийн найрлага багатайг нь харж сонгохыг зөвлөж байна. Хэрхэн нүүрээ зөв цэвэрлэхийг доорх видео хичээлээс үзээрэй.

3. Эрүүлээр хоолло - Арьсан дээр улаан зүйл туурах, энгэсэг шингэхгүй барзайх, огцом хуурайших, холцруутах гэх мэт арьсанд гардаг өөрчлөлтүүд нь хоол хүнсний зүйлээ буруу сонгох эсвэл буруу зуршлыг бий болгосонтой холбоотой байх нь маш элбэг. Тиймээс зөв хооллож, эрүүл чанарлаг хүнс сонгон хэрэглэх нь арьсаа “аврах” нэгэн төрлийн арчилгаа болж өгнө. Эрүүл хооллоно гэдэг нь биеэ ч тордох, арьсаа ч арчлах хамгийн чухал үйлдэл. Чихрийн оронд самар, газтай ундааны оронд тараг, түргэн хоолны оронд ногоон өнгөт ногоонууд зэрэг амин дэм агуулсан зөв бүтээгдэхүүн хэрэглэж өдөр тутмын амьдралын хэв маягтаа бага багаар өөрчлөлт хийгээрэй. Хэрэв хаанаас эхлэхээ мэдэхгүй бол энэ ЭНЭ, ЭНЭ бас ЭНЭ нийтлэлийг уншаарай. Бас доорх видео хичээлийг үзээрэй.

4. “Өдөр шөнөгүй” чийгшүүл - Биеэ чийгшүүлэх хамгийн тохиромжтой үе хэзээ гээч? Шүршүүрт орсны дараах болон орондоо орохын өмнөх үе юм. Энэ үед арьсны нүх сүв нээгдэж гоо сайхны бүтээгдэхүүн “хүлээж авах”-д бэлэн болсон байдаг. Дээр нь мэдээж маш цэвэрхэн. Гол анхаарах зүйл нь хэт их үнэртүүлэгчтэй тос, лосьоноос татгалзаж байгалийн гаралтай чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Учир нь хүнд найрлагатай бүтээгдэхүүн нь эд эсийг гэмтээх, урьдынхаас нь дордуулах магадлалтай байдаг. Мөн тогтмол цэвэр ус ууж биеэ дотроосоо чийглэж байхаа мартаж болохгүй.

5. Ус, ус, ус бас дахин ус - Дээр дурдсанчлан тогтмол ус ууж, биеэ чийгшүүлж байх нь өдөр тутамд хэрэгжүүлэх чухал дадлуудын нэг. Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрдэж байхад байнгын хөдөлгөөнтэй, хуурайшилт ихтэй энэ нөхцөлд алдагдаж байгаа чийгшлээ ус болон шингэн зүйлээр тогтмол нөхөх шаардлагатай. Үгүй бол биед агуулагдах ёстой усны хэмжээ алдагдаж байнга цангахын зэрэгцээ бие чинь ч, арьс чинь дотроосоо хуурайшиж таагүй мэдрэмжүүд, таагүй үзэгдлүүд илэрсээр байх болно. Усыг тогтмол ууж хэвшихэд чинь багахаан урам зориг хэрэгтэй байвал ЭНЭ нийтлэлийг уншаад үз. Бас яагаад өдөр бүр ус уух ёстой шалтгааныг ч энд ЭНД, ЭНД, ЭНД бичсэн байгаа.

6. Хуруугаараа нүүрээ бүү оролд – Хүний биед өвчин үүсгэж байгаа нян бактер, бичил биетний 90 хувь нь бохир гараар дамжин халдварладгийг ч мэдэх үү? Ингээд бодохоор элдэв янзын зүйлд хүрсэн гараараа эмзэг арьсандаа хүрэх нь хэр зохистой үйлдэл байх бол. Эрдэмтдийн тогтоосноор үл үзэгдэх нян бактери агуулсан гараараа нүүрэндээ хүрэх нь батга гарах, хуурайшуулах, хөгшрөлтийг түргэсгэх, үрчлээ үүсгэх шалтгаан болдог гэжээ. Тиймээс арьсаа ч, биеийн эрүүл мэндээ ч хамгаалын тулд хуруугаараа нүүрэндээ хүрдэг “илүүдэл” зуршлаа гээж, гараа сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй шүү. Мөн гар утасныхаа дэлгэцийг тогтмол цэвэрлэж арч. Халаас, цүнх, машины суудал дээр гээд чи хаа саагүй тавьсан нь тодорхой. Тэр бүрт арьсанд чинь бактери наалдаж, наалдсан болгон чамайг утсаар ярихад арьсанд чинь шингээд үлдэж байгаа гэдгийг мартаж болохгүй.

7. “365 өдрийн турш” нарны тостой хамт – “Хайр найргүй” халуун илчээрээ төөнөх зуны улиралд л нарны тосыг түлхүү хэрэглэдэг гэж бидний ихэнхи нь эндүүрдэг. Гэтэл бид нарны тосыг дөрвөн улирал, 365 хоногийн турш түрхэх ёстой. Улирлын онцлогоос гадна амралт зугаалганд явах, наранд биеэ шарах, ажлын шаардлагаар гадаа ажиллах, өдөржингөө ийш тийшээ явах хэрэг гарах зэргээр нартай ойрхон байх шалтаг мундахгүй. Тиймээс арьсаа, арьсныхаа давхар бүрийг хэт ягаан туяанаас хамгаалах “найдвартай” аргыг л хэрэглэ. Яагаад, хэрхэн, яаж, ямар арьсанд алийг түрхэхээ сайн мэдэхгүй бол ямартай ч эдгээрийг ЭНЭ , ЭНЭ, ЭНИЙГ уншаарай. Бас доорх видео хичээлийг үзээрэй.

8. Гоо сайхны багс, порлоноо “торд” - Бидний өглөө бүр нүүрээ будахдаа ашигладаг төрөл төрлийн хэрэгслүүд их хэмжээний бактери агуулж байдаг. Багс, порлон дахь бактери баг багаар хуран цугларсаар арьсыг өвчүүлэх хэмжээний болсон байдаг. Гэвч бид үүнийгээ анзаарахгүй байх нь элбэг. Тиймээс тогтмол хугацаанд цэвэрлэх боломжтой багсыг нь цэвэрлэж, үгүй бол шинэчилж байгаарай. Эс тэгвээс наалдсан бактери чиний арьсанд ахин дахин “наалдсаар” нүхжилт үүсэх, батга гарах, эд эсийг үхүүлэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Хөөрхөн арьсандаа анхаарал тавьдаг шигээ будгийн хэрэгслүүдээ ч бас “халамжлаарай”. Арьсны бохирдол, батга, үрэвслийн талаар илүү их мэдэхийг хүсвэл доорх видео хичээлүүдийг үээрэй.

9. Маскийг мартаж болохгүй - Арьсны нүхийг цэвэрлэж, түүнийг усалж, хялгасан үрчлээг арилгаж, өнгөө алдсан арьсыг сэргээж, эд эс бүхнийг чинь амин дэмээр хангадаг маскийг яавч мартаж болохгүй шүү. Долоо хоногт багадаа 2 удаа нүүрэндээ маск тавиад байхад л арьс чинь одоогийнхоосоо хамаагүй гоё болно.

10. Маш сайн унтаж амар – Сайн унтаж амрах нь бие эрүүл, сэргэлэн цовоо байлгах хамгийн чухал арга гэдгийг бид угаасаа мэднэ. Үүнээс гадна арьсаа арчлах, арьсаа эрүүл байлгахад сайн унтаж амрах нь хамгийн үр дүнтэй арга болно. Нүүрээ цэвэрлэлгүй унтах, бага цагт нойр авах зэрэг нь арьсны эд эсийг үхжүүлэхээс гадна будаг шингэхгүй байх, арьс хордох, бохирдох зэрэг тал талын сөрөг нөлөөтэй учраас олон дадлуудын хамгийн шилдэг нь энэ гэхэд хилсдэхгүй. Тиймээс сайн унтаж амрахыг хэзээ ч хойш нь тавьж болохгүй. Ажил ихтэй байсан ч унтах цагаа төлөвлөж 6-8 цагийн нойроо аваад л байх хэрэгтэй.

11. Өдөр тутмын арьс арчилгаа – “Өдөр тутам”-д хийж хэвшинэ гэдэг амархан сонсогдож магадгүй ч үйлдэл, дадал болгоно гэдэг амаргүй. Өдөр бүр ном унших, дасгал хийх, эрүүлээр хооллох, өглөө бүр гүйх, орой бүр арьсаа арчлах гээд л аль аль нь чамаас хичээл зүтгэл хийгээд чин сэтгэлийг шаардана. Гэхдээ боломжгүй биш гэдэг нь тодорхой. Найз нөхдийн уулзалтаасаа ирээд нүүрээ цэвэрлэхээсээ залхуураад шууд орондоо ордог, долоо хоногт 2хон удаа үсэндаа маск тавихаасаа төвөгшөөдөг, өдөр бүр 8 аяга ус ууж чаддаггүй байх нь өөрөө өөртөө арчаагүй, хайргүй байгаагийн шинж. Тиймээс зөв дадлуудыг яг одооноос хэрэгжүүлж эхлэн, өөрийгөө дайчлаарай. Эдгээр жижиг алхмууд нийлээд чинь эрүүл арьс, эрүүл бие, гоо сайхныг цогцлоох том алхам болно.

12. Гоо сайхны салонд үйлчлүүлэхийг нэг гоё эвэнт болго – Өөрөө арчилж, эрүүл, зөв дадалтай амьдрахын хажуугаар хааяа ч гэсэн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Энэ өдрийг дор хаяж сард нэг удаа өөртөө зориулж гаргаарай. Гүн цэвэрлэгээ хийлгэж, чийгшүүлэх мэргэжлийн үйлчилгээ авч, арьсаа баярлуул, өөрийгөө хайрла бүсгүй минь.

Эцэст нь аз жаргалтай байж, инээмсэглэ. Өөдрөг сэтгэлээр бусдад тусалж, дотроосоо гэрэлтээрэй. Эдгээрийг өөртөө дадал болгож чадвал чи өөрөө өөртөө гарцаагүй баярлах болно. Өөр хэн нэгэнд бус өөртөө зориулж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ. Эхлээд өөрийгөө хайрлаж, аз жаргалтай байцгаая.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(784)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: williams owen .   2018-05-11
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Зочин: nmn.   2018-05-11
Ih heregtei goe zowolgoonuud bna Bayrlalaa :) ghdee ene hotlogchoo solimoor yumshigee

Зочин: muugii.   2018-05-10
thank u

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com