ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Батгатай тэмцэхэд туслах “бэст” бүтээгдэхүүнүүд

Гоо сайхан  | 2018 / 05 / 16

Юунаас болж батга гарч байгааг мэдэхгүй байх, буруу бүтээгдэхүүн сонгох, буруу зөвлөмж дагах, юуг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байх гээд хар, цагаан, үрэвсэлтэй батгатайгаа тэмцэж чадахгүй байх шалтгаан бидэнд зөндөө тулгардаг. Гэхдээ асуудлаа шийдвэрлэж “зовлонгоосоо ангижирах” боломж мэдээж бий.

Батгатай тэмцэхэд туслах “бэст” бүтээгдэхүүнүүд

Юуны өмнө ( Anara’s Make Up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгтэй хамтран бэлтгэсэн доорх видео хичээлүүдийг үзэж, хар, цагаан, үрэвсэлтэй, нэвчдэст батгануудын шалтгаан урьдчилан сэргийлэх арга болон арчилгааны талаар дэлгэрэнгүй мэдэж аваарай.

Харин одоо ажил ихтэй, завгүй үед чинь тус нэмэр болсоор байгаа онлайн үйлчилгээ www.goolingoo.shop -ын ач тусыг чамайг өдөр бүр мэдэрсээр цаг заваа хөнгөвчилсөөр байгаа гэдэгт бид итгэж байна. Арьс чинь батганы асуудалтай, хэрхэхээ мэдэхгүй байгаа энэ л үед “яг” тохирсон бүтээгдэхүүнээ байгаа газартаа хүргүүлээд авчих шиг таатай зүйл үгүй билээ. Арьсны асуудлыг чинь шийдэх боломжтой доорх бүтээгдэхүүнүүдийг чамд санал болгож байна:

Тослог, тослог давамгайлсан холимог буюу үрэвсэлт болон нэвчдэст батга гараад байгаа арьсанд
Арьсны тослог хэт ихээр ялгарч, тослогоос шалтгаалан бохирдол хэт ихээр хуримтлагдан, үрэвсэлт болон нэвчдэст батга гардаг бол юуны өмнө арьсаа сайтар цэвэрлэж, илүүдэл тослогийг багасгаж, хянах хэрэгтэй гэдгийг дээрх видео хичээлээс үзсэн байх. Харин дараа нь сайтар чийгшүүлж, гуужуулах хэрэгтэй.

Монос - Биодерм багц /Bioderm/
Нүүр цэвэрлэгч нь арьсны бохирдлыг цэвэрлэж, үхэжсэн эд эсийг гуужуулан, илүүдэл тослогийг багасган, арьсыг сэргээдэг үйлчилгээтэй. Харин чийгшүүлэгч тос нь батганы эсрэг идэвхт бодис агуулсан учраас тослогийг тэнцвэржүүлж, батгыг багасган эмчилж, арьсыг тайвшруулж, чийгшлийг өгнө. Батга хатаагч тоник нь арьсны тослогийг багасган, үрэвслийг намдааж, нүхийг агшаан, үхэжсэн эд эсийг гуужуулж, нөхөн төлжилтийг түргэсгэдэг учраас батгаа ч арилгахад, арьсаа ч өнгөлөг эрүүл байлгахад цогцоор нь тусалж чадах нь ээ. Хэрэглэхдээ уруул болон зовхинд хүргэхгүй байхыг анхаараарай.

Жич: 5 сарын 31-нийг дуутсал Монос косметикийн энэхүү комыг 30,000₮ -өөр худалдаж аваад Өргөө кино театрын бэлгийн картыг бэлгэнд аваарай.

The Saem - Эрчимтэй эмчилгээний ампул /Express Beauty Peel Cotton Swab/
Ганцхан удаа хэрэглэсний дараа өндөр үнэтэй гоо сайхны арчилгааг авсан мэт сэтгэгдэл төрүүлэх тийм бүтээгдэхүүнийг хэдэн удаа хэрэглэж үзсэн бэ? Энэхүү ампул нь батгатай арьсанд илүү үр дүнгээ өгдөг бөгөөд арьсыг гуужуулах үйлчилгээтэй савхан хөвөнтэй. AHA+BHA 9%-н агууламж нь нүхийг цэвэрлэн гуужуулна. Үхэжсэн эсийг цэвэрлэн тослогийг үр дүнтэй хянадагаараа онцдог. Жимс болон сүүнээс гаргаж авсан байгалийн гаралтай хүчил бөгөөд пептидийн нэмэлт нь арьсыг чангална. Холимог тослог арьсанд тохиромжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

Мөн доорх гуужуулагч, шавар маск гэх мэт арьсны бохирдлыг гүнээс нь цэвэрлэж, үхэжсэн эд эсийг салгах бүтээгдэхүүнүүдээс авч хэрэглээрэй. Мөн тослог ихтэй ч арьсанд чийг дутагдвал хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн, хэт ширүүн цэвэрлэгээнээс болж эмзэгшиж, цагаан батга гарах магадлалтай. Тиймээс арьсаа сайтар мэдэрч, усан суурьтай чийгшүүлэгч болон тос хамтад нь хэрэглээрэй.

Хуурай, хэт хуурай буюу цагаан батга гараад байгаа арьсанд
Ийм төрлийн арьстай бол юуны өмнө өдөр бүр маш сайн чийгшүүлж дадах хэрэгтэй гэдгийг дээрх видео хичээлээс үзсэн биз дээ? Харин дараа нь тогтмол хугацаанд гуужуулж, арьсныхаа гүн дэх бохирдол, үхэжсэн эд эсээсээ салгах хэрэгтэй.

Enature – Birch Juice багц
Арьсны гүнд хүртэл чийгшил өгч, ус чийгийн балансыг тэнцвэржүүлэгч хус модны шүүсний найрлагатай багц.
1. Birch juice™ hydro cream- Арьсны ус чийгийг тэнцвэржүүлэх, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй тос 52 мл
2. Birch juice™ hydro emulsion- Арьсыг чийгээр хангах ба ус чийгийн хэмжээг тэнцвэржүүлэх эмульс 150 мл
3. Birch juice™ hydro essence skin- Арьсыг чийгээр хангах ба ус чийгийн хэмжээг тэнцвэржүүлэх эссэнс 150 мл
4. Birch juice™ hydro sleeping pack- Арьсыг гүн чийгшүүлэх шөнийн маск 75 мл

The Saem – Urban Eco Waratah багц
27-35 насныханд зориулсан арьсны байгалийнх нь өнгийг хамгаалж бэхжүүлэх үйлчилгээтэй иж бүрдэл. Арьсыг чийгээр бүрэн ханган маш таатай тухтай болгодог ба арьсны бат бөх байдлыг нэмэгдүүлнэ. Мөн арьсны хуурайшилтаас үүссэн улайлт, судал, цагаан батга зэргийг 1-2 долоо хоногийн дараа 93%-98% хүртэлх хувиар бууруулдаг нь туршилтаар батлагдсан бүтээгдэхүүн юм.
Тоник
Лосьон
Зовхины тос
Чийгшүүлэгч тос

SEABERRY – Чийгшүүлэгч багц
Монголын хѳрсѳнд ургасан чацаргана жимсний найрлагатай, парабэны хольцгүй Сиберри брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь усан суурьтай тул арьсанд чийгшлийг маш сайн өгдөг.
1. Нүүр цэвэрлэгч хөөс- Гүн цэвэрлэж, давхар чийгшүүлэх үйлчилгээтэй 100 мл
2. Арьс гуужуулагч- Маш нарийн ширхэгтэй учир арьсны бохирдлыг гүн цэвэрлэнэ 100 мл
3. Чийгшүүлэх тоник- Усан суурьтай, арьсыг чийгшүүлж дараагийн бүтээгдэхүүнд бэлдэж өгнө 50 мл
4. Чийгшүүлэх ийлдэс- Арьсанд чийгшил өгч, амин дэмээр тэтгэн, арьсыг чангална 50 мл
5. Чийгшүүлэгч- Арьсыг чангалж уян хатан чанарыг тэнцвэржүүлэн дээд зэргээр чийгшүүлнэ50 мл

МОНОС – Алое багц
-Арьсанд хурдан шингэж чийгшлээ удаан барина
-Хуурай, эмзэг арьсны гүн давхаргад чийгшил өгч арьсыг эрүүлжүүлнэ
-Эмзэг арьсыг гадны нөлөөллөөс хамгаална
-Арьсыг нөхөн төлжүүлнэ
Үүнээс гадна батгыг эмчилдэг гэдгээрээ онцлогтой бүтээгдэхүүн юм. Учир нь зуун настад агуулагдсан ауксин, гиббереллин хоёр төрлийн даавар нь шархыг эдгээх үрэвслийг багасгах нөлөөтэй. Ялангуяа гибберелин нь арьсны шинэ эсийг нөхөн төлжүүлдэг бөгөөд бага сорвитойгоор, батганаасаа хурдан салахад тусална. Мөн уламжлалт анагаах ухаанд зуун настыг батга, экзема зэрэг арьсны асуудлыг эмчлэхэд ашигладаг ашиг тустай ургамлын найрлагатай.
Тоник
Сүүн шингэн
Чийгшүүлэгч тос

Жич: 5 сарын 31-нийг дуутсал Монос косметикийн энэхүү комыг 26,400₮ -өөр худалдаж аваад нарны тосыг бэлгэнд аваарай.

Мөн доорх гуужуулагч, шавар маск гэх мэт арьсны бохирдлыг гүнээс нь цэвэрлэж, үхэжсэн эд эсийг салгах бүтээгдэхүүнүүдээс авч хэрэглээрэй.

Гормоны өөрчлөлт, дотоод эрхтний өвчлөл гэх мэтээс болж дух, хацар, ирүүн дээр хааяа нэг үрэвсэлтэй батга гардаг арьсанд

Ийм төрлийн асуудалд батганы эсрэг ком бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй бөгөөд тэгвэл арьс эмзэгшиж, хуурайшина. Тиймээс зөвхөн тухайн батга гарсан хэсгийн үрэвслийг дарж, хатаах эмчилгээний бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй. Мөн мэдээж тухайн батганы шалтгааныг олж дотроосоо эмчилж, ус сайн уух хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа тэ?

Skinfood - Эмчилгээний тос /Centellascar ointment/
Hүүрэн дээр гарсан батга яр шархыг сорвигүй эдгээх үйлчилгээтэй эмчилгээний тос юм.
Авч явахад авсаархан, гоо сайхны цүнхэнд чинь эвлэгхээн багтчих, батганы асуудлыг ор мөргүй арилгах бүтээгдэхүүнийг санал болгоё. Нүүрээ цэвэрлэсний дараа батганы гарсан болон шахсан хэсэгтээ нимгэн түрхээрэй. Үрэвсэлтэй батганы үрэвслийг дарангуйлан дарж, шахсан шархыг сорвигүй эдгээх үйлчилгээтэй. Ингээд л бяцхан батганууд баяртай!

Холимог, тослог хар батгатай арьсанд

Т бүсийн хэт тослогжилт, муу цэвэрлэгээнээс шалтгаалсан хамар, хацар дээрх хар батгатай тэмцэхийн тулд эхлээд арьсаа сайтар цэвэрлэж, тослогжилтыг багасгаж, хянах хэрэгтэй. Үүний тулд чамд сайн чанарын цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдээс гадна шавар маск хэрэг болно. Шавар маск нь арьсны илүүдэл тослогийг арилгаж, гүний бохирдлыг цэвэрлэдэг. 7 хоногт 2-3 удаа тослог ихтэй, хар батгатай хэсгүүддээ түрхэж хэрэглээрэй.

Харин одоо сайн чанарын цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд санал болгоё. Хөөсөн цэвэрлэгчээ хэрэглэхдээ хамрын үзүүр, угалз болон уруулын хүрээ, ирүүнийхээ хэсгийг анхаараарай.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com