ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчилгаагаа нэг шат ахиулъя: Серумыг өдөр тутамдаа хэрхэн зөв хэрэглэх вэ?

Гоо сайхан  | 2018 / 05 / 21

Арьс арчилгааны бүтээгдэхүүн дундаас хамгийн баялаг найрлагатай, арьсны асуудлыг цогцоор нь шийдэж чаддаг серумыг өдөр тутамдаа хэрхэн зөв зохистой хэрэглэж, үр дүнг нь гаргах 5 аргыг доор дурдаж байна. Хэрэглэхэд бас учир бий:

Арьс арчилгаагаа нэг шат ахиулъя: Серумыг өдөр тутамдаа хэрхэн зөв хэрэглэх вэ?

Хэрэв серумыг яагаад хэрэглэх хэрэгтэйг, бидний арьсанд өгдөг “амин дэм”-ийн талаар илүү их мэдэхийг хүсвэл эхлээд ЭНЭ нийтлэлийг уншаарай. Уншчихсан уу? Тэгвэл одоо хэрхэн ухаалгаар хэрэглэх аргад хамтдаа суралцъя.

1. Юуны өмнө арьсандаа онцгой хэрэгтэйг нь сонго – Үүний тулд чи арьсны асуудлаа мэддэг байх хэрэгтэй. Эрчимтэй цайруулж, сэвх, толбо нөсөөгөө арилгамаар байна уу, арьсаа илүү их чийгшлээр дэмнэмээр байна уу, үрчлээгээ багасгаж толигор гэрэлтсэн арьстай болмоор байна уу эсвэл үрэвслээ намдааж арьсаа эрүүл болгомоор байна уу? Арьс чинь яг юу хүсэж байна, түүнийг биелүүлж чадах серумыг сонгоорой.

2. Дараа нь арьсаа маш сайн цэвэрлэ - Серумныхаа “хүч”-ийг бүрэн мэдэрье гэж хүсвэл эхлээд нүүрээ маш сайн цэвэрлэ. Залхуурч яавч болохгүй. Будгаа арилгаж, нүүрээ цэвэрлээд гүн цэвэрлэгч шавар маск тавих эсвэл гуужуулах дарааллыг 7 хоногт дор хаяж 2 удаа хийж арьсаа цэвэрлэж дадаарай. Хэрэв арьсныхаа бохирдлыг гүн цэвэрлэж, илүүдэл тосыг гадагшлуулж, нүүрний будгаа бүрэн арилгаж, арьсаа “гөлгөр толигор” болтол нь цэвэрлэж чаддаг бол серумыг арьс арчилгааныхаа үнэнч найзаа болгоход бэлэн боллоо гэсэн үг. Учир нь серум маш сайн цэвэрлэсэн арьсанд л гүн шингэж, үр дүнгээ 100% өгч чаддаг.

3. Нүүр будалтын порлоныг ч серумын хэрэглээнд “татан оруул” – Нүүрнийхээ будалтыг уусгаж, шингээхэд ашигладаг порлоноо серумээ түрхэхдээ ч бас ашиглаж болно. Серумаа порлондоо түрхээд арьсан дээрээ жигдхэн товшиж шингээгээрэй. Энэ нь бүтээгдэхүүн арьсанд сайтар шингэхэд тусална. Мэдээж порлон чинь кремний үлдэцгүй цэвэрхэн байх ёстой.

4 Бага зэрэг, бага зэрэг - Серумыг их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Нүүр болон хүзүүндээ нимгэн, жигдхэн тарааж түрхэхэд л болно. Их түрхвэл сайн гэж бодож болохгүй шүү. Учир нь өмнө хэлсэнчлэн баялаг, хүчтэй найрлагатай болохоор хэтрүүлбэл харин ч эсэргээрээ нөлөөлнө. Мөн үзүүний арьсаа давхар халамжлахаа хэзээ ч бүү мартаарай.

5 Чийгшүүлэгчийг заавал дагалдуул – Серумаа түрхсэний дараа чийгшүүлэгч тос заавал түррхээрэй. Нүүр, хүзүүний арьсаа үлдээлгүй түрх. Ингэснээр арьсандаа серумаар өгсөн чийгшил, хэрэгтэй амин дэмүүдээ “түгжиж” байна гэсэн үг. Хуурайшилт ихтэй энэ цаг үед давхар давхар чийгшүүлээд л байхаас яахав, тийм ээ?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(991)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Burte.   2018-05-21
Emzeg medremtgii aristai yumaa, serum hereglej baigaagui yamar Serum n hamgiin sain tohiroh bol,

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com