ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

100 оройн арьс арчилгааны үр дүн №6

Гоо сайхан  | 2018 / 05 / 22

100 оройн турш арьсыг антиоксидантаар хангаж, нөхөн төлжүүлж, залуужуулж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй THANN брэндийн арьс арчилгааны багцыг хэрэглэснээр ямар дүнд хүрч болохыг эндээс уншаарай.

100 оройн арьс арчилгааны үр дүн №6

Арьс арчилгаагаа байнга, бүрэн хийх зөв дадалтай болох, энэ талаар илүү их сурч мэдэх, өөрөө өөртөө цаг зав сэтгэл гаргаж, халамжлахыг бүсгүйчүүлдээ уриалж энэхүү хөтөлбөрөө Гоолингоо эхлүүлсэн билээ. 2 сарын 10-ны тэр өдрөөс хойш 100 хоногийг амжилттай ардаа үдлээ. Энэ хооронд “Арчаатай бүсгүйн 100 орой” группт 20,000 гаруй бүсгүйчүүд элсэж, 10 арьс арчилгааны видео хичээл, 40 гаруй нийтлэлээр энэ талаарх мэдлэг, мэдээллүүдийг хүргэжээ. Хөтөлбөрийн оролцогчдоос гадна өчигдөрхөн хамтран ажилладаг байгууллагын маань менежэр манай нийтлэл, видео хичээлүүдээс шинэ зүйл ихийг сурсан гэж хэлэхийг сонсох үнэхээр таатай байлаа. Ингээд бодохоор бид нэлээд зүйлийг хийж амжуулжээ. Харин онлайн реалити шоуны маань оролцогчдын үр дүн ямар байсныг одоо харцгаая.

Хөтөлбөрийн эхний өдөр:
Оролцогч №6 - П.Саруул (THANN)

Нас: 33
Арьсны төрөл: Тослог, холимог
Арьсны асуудал: Хуурайшилттай. Эрүү хэсгээр цагаан батга, үрэвсэлтэй батга, хамар хэсгээр хар батгатай. Арьсны нүхжилт, батганы сорвитой,холцруутдаг, угааж цэвэрлэсний дараа арьс нь таталддаг.

20 хоногийн арьс арчилгааны дараа:

Харин 100 хоногийн арьс арчилгааны дараа:

1. Энэ хугацаанд таны арьсанд ямар үр дүн гарсан бэ? Арьсны чинь ямар ямар асуудлууд шийдэгдэв?
- Арьсны маань хамгийн гол асуудал болох тослогжилт буурч, тос чийг тэнцвэржиж энгийн бүтэцтэй арьстай болсон.
- Батга, хуурайшилтын асуудалгүй боллоо
- Илүү өнгөлөг, гэрэлтсэн арьстай болсон. Түүнийг яг ямар бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж ийм үр дүнд хүрснийг нь мэдэхийг хүсвэл ЭНИЙГ уншаарай. Мөн түүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс авч хэрэглэхийг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ, ажил дээрээ хүргүүлээрэй. Утас: 88302225

2. Амьдралын чинь хэв маяг болон амьдралыг үзэх үзэлд чинь гарсан өөрчлөлт юу байв?
Арьсаа тогтмол бас зөв дараалалтайгаар, өөртөө тохирсон бүтээгдэхүүн хэрэглэснээр арьсан дээр бохирдол гарах, үрчлээ хөгшрөлт явагдах гэх мэт арьсны асуудлаас урьчлан сэргийлж чаддагийг харж, мэдэрч авлаа. Арьс арчилгааны бүтээгдэхүүний нэр төрөл, болон ашиг тусын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон. Арьс арчилгааг зөв хийснээр арьс эрүүл цэвэрхэн толигор болохын хирээр өөртөө итгэх итгэл улам нэмэгдсэн.

3. Өөртөө шинэ дадал хэвшүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй гэж энэ хугацаанд дүгнэсэн бэ?
Маш тууштай байх. Энэ л хамгийн чухал.

4. Энэхүү хөтөлбөрийг өөртөө хэрэгжүүлэх дараа дараагийн бүсгүйчүүлдээ хандаж юу гэж зөвлөх вэ?
Хамгийн чухал нь өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг зөв сонгохоос эхэлнэ. Өөрийн арьсны онцлогийг мэргэжлийн хүнээс асууж оношлуулсны дараа аливаа бүтээгдэхүүн хэрэглэх ба маш тууштай арьсаа цаг тухайд нь тогтмол арчилж байх хэрэгтэй.

100 оройн арьс арчилгааны дараах будаггүй, засваргүй зураг

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(188)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com