ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

100 оройн арьс арчилгааны үр дүн №7

Гоо сайхан  | 2018 / 05 / 22

70 оройн турш арьсыг сайтар цэвэрлэж, чийгшүүлэх үйлчилгээтэй SKINFOOD брэндийн арьс арчилгааны багцыг хэрэглэснээр ямар дүнд хүрч болохыг эндээс уншаарай.

100 оройн арьс арчилгааны үр дүн №7

Арьс арчилгаагаа байнга, бүрэн хийх зөв дадалтай болох, энэ талаар илүү их сурч мэдэх, өөрөө өөртөө цаг зав сэтгэл гаргаж, халамжлахыг бүсгүйчүүлдээ уриалж энэхүү хөтөлбөрөө Гоолингоо эхлүүлсэн билээ. 2 сарын 10-ны тэр өдрөөс хойш 100 хоногийг амжилттай ардаа үдлээ. Энэ хооронд “Арчаатай бүсгүйн 100 орой” группт 20,000 гаруй бүсгүйчүүд элсэж, 10 арьс арчилгааны видео хичээл, 40 гаруй нийтлэлээр энэ талаарх мэдлэг, мэдээллүүдийг хүргэжээ. Хөтөлбөрийн оролцогчдоос гадна өчигдөрхөн хамтран ажилладаг байгууллагын маань менежэр манай нийтлэл, видео хичээлүүдээс шинэ зүйл ихийг сурсан гэж хэлэхийг сонсох үнэхээр таатай байлаа. Ингээд бодохоор бид нэлээд зүйлийг хийж амжуулжээ. Харин онлайн реалити шоуны маань оролцогчдын үр дүн ямар байсныг одоо харцгаая.

Хөтөлбөрийн эхний өдөр:
Оролцогч №7 - Т. Аззаяа ( SKINFOOD )

Нас: 26
Арьсны төрөл: Холимог
Арьсны асуудал: Хуурайшилт, сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ, гүн үрчлээ болон арьсан дээр хар, үрэвсэлтэй батга гардаг, батганы сорвитой. Мөн нүхжилт ихтэй.

Харин 70 хоногийн арьс арчилгааны дараа:

1. Энэ хугацаанд таны арьсанд ямар үр дүн гарсан бэ? Арьсны чинь ямар ямар асуудлууд шийдэгдэв?
- Хуурайшил шийдэгдэж, байнгын чийглэг арьстай боллоо. Би өөрөө анзаардаггүй байсан болохоос хацар маань үнэхээр хуурай байсан юм байна лээ. Чийглэг болоод эхэлснийх нь дараа “хөөх, хацар гэдэг чинь ийм байдаг юм уу” гэж бодогдсон.
- Крем шингэхгүй арзайхаа больсон
- Үхэжсэн арьс, бохирдол сайтар цэвэрлэгдсэн нь илт мэдрэгддэг.
- Илүү зөөлөн, булбарай, толигор арьстай болсон. Түүнийг яг ямар бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж ийм үр дүнд хүрснийг нь мэдэхийг хүсвэл ЭНИЙГ уншаарай. Мөн түүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс авч хэрэглэхийг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ, ажил дээрээ хүргүүлээрэй. Утас: 88302225

2. Амьдралын чинь хэв маяг болон амьдралыг үзэх үзэлд чинь гарсан өөрчлөлт юу байв?
Арьсандаа ямар их анхаарах боломж байдгийг анзаарч, анхаарч эхэлсэн. Өмнө нь зөвхөн батга гаргахгүй байхад л анхаардаг өсвөр насны арчилгаанаасаа салаагүй явсан байна лээ. Хөтөлбөртөө оролцоод анзаараад үзсэн чинь анхаарах зүйл бишгүй олон, бас хүмүүс хэчнээн гоё арьстай байж болдгийг анзаарч эхэлсэн. “Зарим хүмүүс угаасаааа л төгс арьстай төрдөг”, “холимог биш хуурай арьстай байсан бол би ч гэсэн гоё л арьстай байх байсан” гэж боддог байсан. Тэгээд угаасаа гоё хуурай өөгүй арьстай биш, тослог холимог эмзэг төвөгтэй арьстай учир “Насан туршдаа нэг иймэрхүүдүү л (үе үе батга гараад арилдаг, хацар нь тэгснээ хуурай) байдалтай явсаар байгаад дуусах байх дөө” гэж бараг боддог байсаан. Гэхдээ одоо бүр үнэхээр гоёор, хичээнгүйлэн, цаг гарган, судалж мэрийж арчилвал төрмөл гоё арьстай юм шиг болох боломжтой гэж боддог болжээ.

3. Өөртөө шинэ дадал хэвшүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй гэж энэ хугацаанд дүгнэсэн бэ?
Тэрийгээ үнэхээр зөв гэж итгэж үнэмших хамгийн хэрэгтэй санагдсан. Яагаад тэгэх хэрэгтэй талаар уншиж мэдээд бүр нэг хэрэгжүүлэх ёстой гэдгээ ойлглчихвол өөр юм хэрэггүй юм шиг.

4. Энэхүү хөтөлбөрийг өөртөө хэрэгжүүлэх дараа дараагийн бүсгүйчүүлдээ хандаж юу гэж зөвлөх вэ?
Арьсаа их мэдрэх хэрэгтэй, би хөтөлбөрийн эхэнд айхтар хуурайшаад байсан тул тэжээлдээ хэт анхаарсан. Үнэхээр арьс зөөлрөөд булбарай болсон, гэхдээ дагаад нүх томроод бас биржгэр батга тодорч эхэлсэн. Аль алиныг нь орхигдуулахгүй тэнцвэртэй арчилгаа их чухал юм байна лээ. Тэгээд ер нь зүгээр бүтээгдэхүүн судлахаас илүү арьс арчилгааны шинжлэх ухааныг нь судалвал аман яриагаар биш яг өөртөө таарсан зөв бүтээгдэхүүнээ авч чадах юм шиг санагдсан.

70 оройн арьс арчилгааны дараах будаггүй, засваргүй зураг

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(233)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com