ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

100 оройн арьс арчилгааны үр дүн №8

Гоо сайхан  | 2018 / 05 / 22

60 оройн турш арьсыг бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх үйлчилгээтэй DECELLO брэндийн арьс арчилгааны багцыг хэрэглэснээр ямар дүнд хүрч болохыг эндээс уншаарай.

100 оройн арьс арчилгааны үр дүн №8

Арьс арчилгаагаа байнга, бүрэн хийх зөв дадалтай болох, энэ талаар илүү их сурч мэдэх, өөрөө өөртөө цаг зав сэтгэл гаргаж, халамжлахыг бүсгүйчүүлдээ уриалж энэхүү хөтөлбөрөө Гоолингоо эхлүүлсэн билээ. 2 сарын 10-ны тэр өдрөөс хойш 100 хоногийг амжилттай ардаа үдлээ. Энэ хооронд “Арчаатай бүсгүйн 100 орой” группт 20,000 гаруй бүсгүйчүүд элсэж, 10 арьс арчилгааны видео хичээл, 40 гаруй нийтлэлээр энэ талаарх мэдлэг, мэдээллүүдийг хүргэжээ. Хөтөлбөрийн оролцогчдоос гадна өчигдөрхөн хамтран ажилладаг байгууллагын маань менежэр манай нийтлэл, видео хичээлүүдээс шинэ зүйл ихийг сурсан гэж хэлэхийг сонсох үнэхээр таатай байлаа. Ингээд бодохоор бид нэлээд зүйлийг хийж амжуулжээ. Харин онлайн реалити шоуны маань оролцогчдын үр дүн ямар байсныг одоо харцгаая.

Хөтөлбөрийн эхний өдөр:
Оролцогч №8 - Б.Отгонжаргал (DECELLO)

Нас: 37
Арьсны төрөл: Хэт хуурай
Арьсны асуудал: Хуурайшилт, сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ, гүн үрчлээ

Харин 60 хоногийн арьс арчилгааны дараа:

1. Энэ хугацаанд таны арьсанд ямар үр дүн гарсан бэ? Арьсны чинь ямар ямар асуудлууд шийдэгдэв?
- Миний арьсны гол асуудал болох сэвх нөсөө толбо маш сайн багасч, бүдгэрсэн
- Нүүрний өнгө нилэнхүйдээ гэрэлтсэн, өнгөлөг, толигор болсон
- Арьс байнга чийглэг, гэрэлтсэн байдаг болсон
- Өнгөц зураасан үрчлээнүүд арилсан
- Гүн үрчлээ тэнийж, багассан
- Нүдний доод уутанцар жижгэрсэн. Түүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс авч хэрэглэхийг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ, ажил дээрээ хүргүүлээрэй. Утас: 88302225

2. Амьдралын чинь хэв маяг болон амьдралыг үзэх үзэлд чинь гарсан өөрчлөлт юу байв?
Амьдралын хэв маяг эерэг талаараа өөрчлөгдөж өөртөө итгэлтэй, өөдрөг болсон шүү. Хэчнээн завгүй байсан ч өөртөө заавал цаг зав гаргаж, өөртөө арчаатай байх хэрэгтэй юм байна аа гэдгийг маш сайн ойлгосон. Арьс арчилгааны бүтээгдэхүүний орц, найрлага , онцлог, мөн зөв дэс дараалалтай хэрэглэх мэдлэгтэй болсон. Амьдралд өнгө нэмж явдаг бүсгүйчүүд бид өөртөө "Арчаатай" цаг зав гаргаж, тууштай байх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

3. Өөртөө шинэ дадал хэвшүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй гэж энэ хугацаанд дүгнэсэн бэ?
Ямар нэг зүйлийг дадал, зуршил болгохдоо цаг хугацаагаа зөв төлөвлөж, тууштай, залхуурахгүй, өөртөө үнэнч байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Амьдралдаа зөв дадлыг хэвшүүлэх нь хамгийн том шагнал шүү бүсгүйчүүд минь. Сэтгэл гаргасан бүхэн их зүйлийг өөрчилж, эрч хүч өгдгийг биеэрээ мэдрээд л байж байна.

4. Энэхүү хөтөлбөрийг өөртөө хэрэгжүүлэх дараа дараагийн бүсгүйчүүлдээ хандаж юу гэж зөвлөх вэ?
Хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллагад хандаж өөрийн арьсыг хуурай, хуурай эмзэг, холимог, тослог арьстай байнуу гэдгээ мэдэж авч байж яг өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгон авч бодит үр дүнд хүрнэ гэдгийг хэлмээр байна. Цаг алдалгүй яг одооноос эхлээрэй.

60 оройн арьс арчилгааны дараах будаггүй, засваргүй зураг

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(909)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Khishigee.   2018-06-04
гялайсан юмнууд л харагдаад бхын, одоо буцаагаад 100 хоногт нь арьсны асуудал: хэт тослог гд оруулвал таарна,

Зочин: Bolor.   2018-05-23
China ym bh gj bodloo mongol yumuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com