ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүйчүүд “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрөөс юу сурч мэдсэн бэ?

Чөлөөт цаг  | 2018 / 05 / 23

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөртэй 100 хоногийн турш хамтдаа байсан бүсгүйчүүл маань өөрсдийн үр дүнг хуваалцлаа. 100 хоногийн хамт өнгөрүүлсний дараа тэд юу юу сурч мэдсэнийг эндээс уншаарай. Чамд ч бас хэрэгтэй зүйл байх ч юм билүү.

Бүсгүйчүүд “Арчаатай бүсгүйн 100 орой”  хөтөлбөрөөс юу сурч мэдсэн бэ?

Ц. Замбага
Day 101 #66605 дугаартай би нь энэ 100 хоногийг та нартайгаа хамтдаа тууллаа. Оролцогч болгоны оруулсан мэдээллийг бүгдийг нь уншихийг хичээж Гоолингоогийнхоо оруулсан мэдээ мэдээлэл бичлэгийг алгасахгүйг хичээж өөртөө ч мөн байнга цаг зав гаргаж чадсандаа баяртай байна аа. Сурсан зүйлс маш их шүү.
- Ямартай ч байнга хэлж байсанчлан арьс арчилгааны бүтээгдэхүүн тэр дундаа олон янзын бүтээгдэхүүн бүр ямар хэрэгтэйг, ямар үүрэгтэйг, өөрийн асуудалдаа тохирсныг хэрхэн хэрэглэх, арьсны асуудал үүсэх, хамгаалах гээд А үсэгнээс эхлэж сурч мэдэж цаашид ч гоё шинэ гарсан бүтээгдэхүүний талаар мэдэж авмаар хэрэглэж үзмээр илүү сайн арьсаа мэдэрч илүү гоё болгомоор урт удаан гоё хэвээр нь хадгалмаар гээд олон талын сэтгэл ханамж баяр хөөрийг олж авсаан.
-Мөн өмнө нь хуурайшилтын улирал ирэхэд арьс илүү их хуурайшиж будаг шингэхгүй арзайж хэсэг хэсэгтээ шингэхгүй бөөгнөрөх гэх мэт асуудлаас холдож чадсаан.
-Маск маск маск. Маскны хэрэглээг маш их нэмэгдүүлсэн. Ямраас нь шалтгаалаад хугацаагаа тодорхойлоод өдөр тутамдаа хэрэглэдэг болсоон.
-Гуужуулагч бас орон гаран байсныг хэлэхүү одоо тогтмол хугацаандаа гуужуулдаг болсон.
- Нарны тос, мист 2-ын бас тогтмол хэрэглэдэг болсоон. Нарны тосны хувьд нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа үед шаардлагагүй гэдэг болохоор нь хааяа хэрэглэдэг байснаа болиод байнга хэрэглэж байгаа.

Ингээд тоочоод байвал дуусашгүй их үр дүн өгөөж гарсан сайхан хөтөлбөр болсон шүү. Гоолингоодоо баярлалаа

Manduhai Enhtaivan 100 өдрийн даалгавраа амжилттай биелүүлж, өөртөө болон өөрийн гоо сайхандаа том бэлэг болох арьс арчилгааны зөв хэвшлийг төлөвшүүлж яваа бүх хөөрхөнүүддээ баяр хүргэе. Би нь одоо 70дах өдрөө баяртайгаар угтаж байна. Өдөр бүр тогтмол пост оруулж амждаггүй байсан ч нэг ч өдөр алгасалгүй арчилгаагаа хийж байсны үр дүнд нүүр маань хуурайшилт, түүнээс үүдсэн жижиг жижиг нүхжилт гэсэн том дайснаасаа салсан. Одоо мэр сэр энд тэнд жирэмслэлтээс үүдэлтэй гормоны сэвх бүдэгхээн байгаа. Гормоны тэнцвэрт байдал хэвэндээ орохоор аяндаа арилна гэсэн. Зүүн нүдний доорх хялгасан үрчлээ чийгшил сайжрангуут багассаар байгаа. 100 дахь өдөр дээрээ очиход бараг арилчих байх. Гэх мэтчилэн энэ хөтөлбөрөөс сурч мэдсээ олж авсан зүйл асар их. Яг үнэндээ Goolingoo.mn, Goolingoo.shop -ийнхон маань энэ хөтөлбөрүүдийг санаачлаагүй бол бид бүгд ийм гоё арьстай, ийм гоё дадалтай болох байсан болов уу? Та бүхний ачаар би 50 настай болохдоо 30тай харагдах тийм л дадлыг өөрийн болгож чадлаа шүү дээ. Тиймээс энэ хөтөлбөр бол миний гоо сайхны амьдралын хамгийн том бэлэг яах аргагүй мөн. Жич: Өдөр бүр арчлаад байхаар арьс маань надад баярлаад давхраа бэлэглээд байгаа ккк. Нэг ийм 2,3 замтай давхраатай бүтэн сар боллоо арилахгүй юм. Ядаж нэг зураастай болгочмоор байна өө.

Ema NE

#67956 - 100 дахь өдөр

Миний арьс Т хэсгээрээ тослог, бусад хэсгээрээ бага зэргийн хуурайших дуртай гэхдээ энгийн. 100 өдрийн өмнө миний нүүр нилээн батгатай, сорвитой байсан. Хацар хуурайшиж таталддаг, хамрын батга их байсан.Өнөөдрийн байдлаар үрэвсэлт том батгагүй, хуурайшиж таталдахаа больсон. Гоё чилгэр, зөөлөн арьстай болсон. Хамрын батга багассан. Энэ хугацаанд өмнө хэрэглэж байсан Acnes-н хөөсөн нүүр угаагч, Yves rocher нүүрний ком, будаг арилгагч, зовхины тосноосоо урваагүй. Надад таалагддаг, таардаг хэвээрээ л байгаа. Бас нэмж зөвлөхөд би сүүлийн үед gym-д яваад зөв хоолны дэглэм барьж байгаа юм. Тэгсэн арьс маань улам л гоё болоод байгаа. Тэгэхээр арьсаа зөвхөн гаднаас нь биш дотроос нь мөн хайрлаж тордоорой бүсгүйчүүд.

Lkhagvaa Gnzrg

Сайн уу манайхаан, Өнгөрсөн 100 хоногийн турш маш их зүйл сурч мэдлээ. Анх дажгүй арьстай эхлээд нэлээдгүй арчилгаа хийгээд, бүтээгдэхүүнээ судалж байгаад бүтээгдэхүүн авч хэрэглэсэн ч таарч тохироогүйн улмаас нүүрэн дээр нэлээдгүй юм гарч өөрөө ч шахаж хүндхэн байдалд орсон. Гэхдээ тууштай зоригтойгоор энэ чээлэнжийг эхлэж байхдаа өөртөө амласан амлалтын дагуу арьсаа оношлуулан эмчийн зөвлөгөө аваад буцаад гайгүй болж байгаа. Энэ бүхнийг дүгнэн үзэхэд энэхүү чээлэнжэд орсноор арьсаа мэдэхээс эхлээд өөрөө өөртөө мэдлэг чадварыг бий болгож, оюун ухаандаа хүртэл өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсан шүү.

G Tree Zaya

100 дахь оройн мэнд хүргэе!

100 өдрийн үр дүнг өнөөдөр өдөржин нар салхи шороонд байлгаж халтартуулж загалтууллаа. Мэдээж Гоолингоогийнхоо үгэнд орж нарны тос түрхсэн болохоор бас ч гэж давгүй шшү. Оройн цэвэрлэгээгээ хийчихээд цаашдийн мянга мянган Арчаатай оройг өнгөрүүлэх зөв дадалд суралцсандаа талархаад, улам баяжуулаад амьдраад байна шүү дээ. Өмнө нь маскыг, мистийг, серумыг нэг их тоологгүй байлаа. 25 наснаас хойш арьсандаа гойд анхаарахгүй бол болохгүй нь байна шүү гэсэн аюулын харангыг дэлдэж эхэлсэн үе бол жирэмсэн болон төрснөөс хойшхи нэлээдгүй их хугацаа байсан юм. Хүүхэд өвдлөө гэдэг сургаар зүгээээр л нүүрээ гаргуунд нь хаячихаж билээ, угаавал их юм . Арчаагүй байгааз. Сэтгэл санаа ч дагаад гунддаг байлаа. Одоо бол сэмбэлзээд л баймаар байгаа. Насан туршийн зөв дадалыг суулгахад оюуны болоол сэтгэлгээний эерэг байдал, арчаатай байхад гүн туслалцаа үзүүлсэн Гоолингоодоо баярлөлөө. Үргэлж хамтдаа.

Sarangerel Saraa

Гоолингоогийнхоо хөтөлбөрөөр 100 оройг амжилттай давсан бүсгүйчүүдээ баяр хүргье ээ. Нүүрэн дээр нээх юм гараад байдаггүй болохоор бараг арчилдаггүй тэгээдл төрсний дараа арьсаа бүүр ч арчилахаа больсон байсан. Гэтэл асуудлууд ар араасаа гарч, нүхжилт үүсээд болохоо байсан. Азаар Гоолингоогийнхоо хөтөлбөртэй 17 дох өдрөөс нь учраад нэг ч өдөр алгасалгүй арьсаа арчилж, арьсныхаа учрыг олдог болсо. Бас арьсаа тордох ямар гоё байдгийг мэдрээд л байгаа. Одоо ер нь арьс арчилнааны бүтээгдэхүүнүүд л цуглуулдаг болсон доо кк. Эмэгтэйчүүд бид нартаа их мэдлэг, мэдээлэл хүргэж гоё чээлэнж явуулсанд үнэхэээр их баярлалаа. Арьсаа арчлах ч гоё шүү кк.

Nancy Nasaa Munkhnasan

#100, 70139 2018.05.20 23:41

Утасаа алдсанаас харьцуулах ямар ч зураггүй болсоон.Надад бол арьс минь зөөлрөөд, нүхжилт болон нөсөө толбонууд нилээн багасаад нэг л тийм сайхан мэдрэмж төрөөд л байдаг болсон. Анх бол том том нүхтэй, нилээд сэвхтэй хэнэггүй нөхөр л явдаг байлаа, ккк. Одоо бол дахиж ийм алдаа гаргахгүйг хичээн өдөр бүр өглөө, оройдоо заавал арьсаа арчилж тордож байхыг хичээнээ. Тасралтгүй, тогтмол хийсэн зүйлийн үр дүн хэзээ 1 цагт гарна гэдэгт итгэлтэй байдаг болсоон. Та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье.

1. Ээждээ
2. Хэдий илүү цагаар ажилласан ч хийсэн ажил бүтэмжтэй байсанд
3. Хөөрхөн найздаа толгойн өвдөлтийг намдааж өгсөнд нь талархая
Chintaikh Usukhbayar

Day 100

Миний арьс бараг л энгийн төрөл рүү шилжиж байна. Бүтээгдэхүүн хүлээж авахдаа сайн бас хурдан хугацаанд үр дүнгээ үзүүлдэг боллоо. Энэ хөтөлбөр эхэлж байхад яг л надад хэрэгтэй зүйл мөн байсан бол дараагийн төсөл ч мөн адил яг цагаа олж загатсан газар маажиж байна даа тэ? Баярлалаа.

Oyunzul Oyunbaatar

100 өдөр ямар хурдан өнгөрчвөө. Гайхалтай эерэг бас үр дүнтэй 3 сар гарны хугацааг Гоолингоотойгоо, хөөрхөн оролцогч бүсгүйчүүдтэйгээ өнгөрөөлөө. Миний хувьд анх хөтөлбөрт орохдоо хүсэж байсан үр дүн 100 хувь давуулан гарсан.

- Арьсны хувьд өмнө нь бараг бүх асуудал байсын бишүү гэмээр таталддаг, хорсдог, улайдаг байсан нь арилж нүхжилт багасч, хар цагаан үрэвсэлтэй гээд бүх төрлийн батга гарах дуртай байсан бол сүүлийн үед бараг үзэгдсэнгүй. Хөөрхөн гялайж гялтайгаад л бас чийг тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Дахиад ч нэмэх шаардлагатай байгаа
- Арьсны асуудлуудын шалтгаан арилгах арга гээд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Мэдлэг сайжирахаар өөр мэдээллүүдэд ядаж шүүлтүүр хийж хүлээж авах чадвартай болдог юм байна. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ бас брэндүүдийн талаар мэдлэгтэй боллоо.
- Өөрийгөө, арьсаа арчлах зөв хэвшилтэй болж чадлаа. Энэ бол миний хувьд амьдралдаа хийсэн нэг том алхам. Арьсаа арчлаад ирэхээр хүн илүү ихийг хүсэж үс, биений арчилгаа, эрүүл хооллолт гээд бүгдийг сонирхож эхэлдэг юм байна. Нэг оролцогч бичсэн байсан даа. Өөрийгөө арчлаад ирэхээр дотны хүмүүсээ бас арчилж эхэлдэг юм байна гээд. Тэр яг үнэн гэр бүлээ ч давхар халамжлаад бөөцийлөх гээд байдаг болж. Одоо гоолингоодоо амлахад цаашид энэ хэмнэлээ алдалгүй илүү их хичээж арчаатай байх болноо. Арьсаа илүү сайхан болгож хүссэн цэгтээ хүртэл зогсохгүй Арчаатай бүсгүйн 200 300 бүр 1000 аас ч олон орой үргэлжлэх болно.
- Өөртөө үнэнчээр тууштай байсан өөртөө баярлалаа
- Хөтөлбөрт хамтран идэвхитэй оролцож мэдсэн зүйлсээ үргэлж харамгүй хуваалцдаг байсан хөөрхөн бүсгүйчүүддээ баярлалаа
- Гоолингоо гэдэг нэрийн ард байгаа бүх нийтлэгч, гоо сайханчиддаа баярлалаа

Жич: эхний зургаа ёстой бүрхэг авсааан харьцуулж харах гэхээр асуудал нээх мэдэгдэхгүй байна. Уг нь аягүй батга нтэр гарчихсан л байгаан

П. Урангоо

100 дахь орой #63894

Бүсгүйчүүд биднийг энэ 100 өдөр өөрийнхөө төлөө нэгдэхэд туслаж урам зориг, олон сайхан зөвлөмж зөвлөгөө өгсөн ГООЛИНГОО-доо баярлалаа. Үнэхээр гоё, үр дүнтэй сайхан оройг хамтдаа өнгөрүүлсэн бүсгүйчүүддээ баярлалаа. Өөрт байгаагаа арчилж тордох ямар сайхан болохыг үнэхээр мэдэрч чадлаа.

Davana Bayartsaikhan
Day 100
Davana, хуурай арьстай
Yves Rocher Mongolia
Хайртай Гоолингоогийнхоо бас нэг чаллэнжэд сонгогдож орсондоо зөндөө их баяртай байна. Амьдралын минь чухал үйл явдалтай давхцан шинэ хүнээ өлгийдөн авч ганц 2 удаа постоо тасалдаг байсан ч арчилгаагаа бол сайн хийхийг үргэлж хичээж завгүй ээжүүдийг төлөөлөн бусдад бид ч гэсэн амжуулж байгаам чинь та нарч чадна гэсэн итгэлийг өгөхийг хичээдэг байсан шүү. 100 хоногоо даваад гарсан ч арьсаа үргэлж арчилж байгаарай хөөрхнүүдээ. Би ч гэсэн тэгнээ . 100 хоног арьсаа юугаар яаж арчилах вэ гэж санаа зоволгүй тохирсон бүтээгдэхүүн өгч байсан Yves Rocher Mongolia хамт олондоо баярлалаа. Үнэ боломжийн үйлчилгээ сайтайг нь мэдсэн юм чинь бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авч байх болно. Арьсныхаа учрыг олдог болгоход үнэтэй зөвлөгөө өгдөг байсан AnarA’s make up Нараа эгчдээ, Гоолингоогийн хамт олондоо, чээлэнжид хамт оролцсон оролцож мэдсэн дуулснаа харамгүй хуваалцдаг оролцогч охидууддаа Баярлалаа би дараагийн чээлэнжид бэлэн.

Анхцэцэг Бямбаням
Анхаа холимог, эмзэг асуудалтай арьснаас энгийн талдаа холимог болтол явлаа. Амжуулах ажил ихтэй, асар олон зүйл давхацсан цаг хугацаа өнгөрсөн ч арьс арчилгаа бол зүгээр агаар амьсгалах адил энгийн нэгэн хэмнэл болж чаджээ. Та нарт маань бас мөн адил бай. 100 өдрийн турш хамтдаа тууштай байсан мундаг бүсгүйчүүддээ баярлалаа. Хөтөлбөрийг зохион явуулсан Гоолингоо шопын багт баярлалаа, намайг сонгосон Shiseido Mongolia баярлалаа. Цаашдаа өөртөө зориулан 100 өглөө, 100 өдрийн хөтөлбөр гарганаа. Санаанд бол үнэн багтаж байна дөө.

Javzaa LS
Би анхнаасаа их урам зоригтойгоор маш их хүсч эхэлсэн болохоор ер нь бол шантармаар, хэцүү санагдсан зүйл ер нь бол байгаагүй. Харин ч бүр энэ хөтөлбөрт оролцсоноор өөрийгөө арчаатай эмэгтэй гэдгээ улам мэдрээд бас олон сайхан бүсгүйчүүдийн сэтгэл шингэсэн зөвлөгөөг уншаад амьдралдаа өдөр тутамдаа бас нэгэн сайхан зүйлсийг нэвтрүүлсэндээ их баяртай байгаа... Гадаад гоо сайхандаа анхаараад зогсохгүй мөн дотоод гоо сайхнаа хөгжүүлж өдөр бүрийн талархал бас утсаа унтраах юмуу эсвэл орноосоо хол тавьж унтаж сурсан нь бас их сайхан санагдаж байна даа. Дахин дахин баярлалаа Гоолингоо болон арчаатай хөөрхнүүд мээнь. Энэ 100 өдрийг зуршил болгоход миний хувьд шүдээ орой бүр угаахгүй угтаж чададгүй зуршил минь их нөлөөлсөн "Зуршлын хүч" бас чин сэтгэл байхад бүх зүйл гайхамшигтай бас баяр баясгалантай болж хувирдаг гэдэгт би нь итгэдэгээ.

Oyungerel Mongolika
Day99, Гэрлээ, эмзэг арьстай, 38настай
#seaberry_brand_mongolia
Арьс маань эрүүлжээд, гэрэлтээд, шинэ өнгө төрхтэй болж байгаа нь яг өчигдөрхөн дэлгэрсэн энэхүү үрэлийн мод шиг гоо харагдаж буй нь Сибэрригийн бий болгосон үр дүн гэдэгтэй надтай маргах хүн байхгүй байхаа. Учир нь энэ үр дүн бодитой нь сайхан. Өнгөрсөн 9 сард арьсны харшилаас үүдэлтэй асар том асуудалд орчихсон явахад минь өөрийнхөө хэрэглэж байсан сибэрригээ өгч явуулаад хэрэглээд үзэх санал тавьсан хайртай үеэлдээ баярлалаа.
Сибэрри хамт олондоо маш их баярлалаа. Ийм сайхан арьс арчилгааны зөв дадал суулгах хөтөлбөр санаачилан зохион байгуулж буй #гоолингоо шопийн хамт олонд дахин дахин баярлалаа. Хөтөлбөрийн хугацаанд намайг дэмжиж #лайкаар харамгүй бороо оруулсан найз нөхөд, хамт олон, үл таних хөөрхөнүүд, гэр бүлдээ чин сэтгэлээсээ талархлаа. Энэ үр дүнд хүрэхийн тулд энэ олон хүмүүсийн оролцоо байгаа болоод тэр үү сэтгэл ханамж 200% хөтөлбөрөө дуусгаж байна даа. Хэдэн хүний амьдрлыг өөрчилж чадсанаар нь амжилтыг хэмждэг гэсэн тэгвэл энэ хөтөлбөр болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар мянга мянган бүсгүйн амьдрлыг өөрчилдөг гэдэгт итгэлтэй байна.

Uyangaa Tiffany
#Day100Tiffany
The Body Shop
Уянгаа, эмзэг холимог
Юун түрүүнд 100 хоногийн турш хамтдаа арьсаа арчилсан та нартаа баяр хүргэе. Тиймээ бид арьс арчилгааны зөв дадалтай болж чадлаа. Арьсыг минь ийм гоё болгоход тусалсан #бодишоп, #гоолингоошоп-ынхоо хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Эмэгтэй хүний эмзэгхэн арьс гэдэг хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн, тэнгэрт хадсан үнэтэй үйлчилгээнээс илүү зөв арчилгааны дадал гэдгийг энэ хөтөлбөр харуулж чадлаа гэж бодож байна. Мөн би нь анхнаасаа л та нартаа хэлж байсанчлан арьс арчилгаагаа хобби болгоорой гэж дахин хэлье. Хоббиндоо хүн үргэлж цаг заваа харамгүй зориулж, үр дүн үнэртэх төдийд улам урамшдаг шүү дээ. Тиймээс өөрийнхөө арьсыг мэдэрч, таарч тохирох бүтээгдэхүүнээ судалж, туршиж үзэж, булбарай арьсаа хамгаалж, хайрлаж яваарай бүсгүйчүүд минь.

Lkhagvaa Gnzrg

Сайн уу, манайхаан. Маргааш төгсөлтийн баяртай бүгд амжилт хүсээрэй хэхэ. Өнгөрсөн 95 хоногт диплом бичихээс эхлээд хамгаалах, төгсөлтийн баяр хүртлээ шүд зууэ энэхүү Арчаатай бүсгүйн 100 оройдоо өдөр алгасалгүй оролцохыг хичээлээ. Энэ 100 орой хөтөлбөрт оролцоод маш их өөрчлөлтийг өөртөө бий болголоо. Тэрнээс дурдвал мдэээж арьсаа оношлуулж, зөв бүтээгдэхүүн сонгон хэрэглээ энэ маскны улаан фен болсоон.

Uran Zaya
69161.
-Хөтөлбөр эхэлсэнээс хойш арьсны маань өнгө хэт гандсан өнгө сэргэж эхэлсэн. Хамрын хар батга мэдэгдэм багассан. Чийгшилгүй байсан арьс маань чийглэг болж байгаа батга гарах нь харьцангуй багассан.
-Орондоо орохоосоо өмнө заавал нүүрээ маш сайн цэвэрлэж арчилгаагаа өөртөө байгаа бүтээгдэхүүнээрээ заавал хийдэг хэвшилтэй болжээ. Эмэгтэй хүн боловсрол гоо сайхан хоёртоо хэзээ ч мөнгө харамлах хэрэггүй юм байна гэдэг үзэлтэй болоод байгаа.
- Яг суулгахыг хүсч байгаа хэвшилийг маань хэн сайн хийж байна тэр хүнээ хараад урамшаад бахархаад байвал дороо хэвшчих юм байна. Бас цагийг зөв ашиглах хуваарилах хэрэгтэй юм билээ.
- Хайрлаад л байвал амьдраад л байна гэдэг шиг яг тохирсон бүтээгдэхүүнээ зөв сонгоод арчлаад л байвал гялтганаад л байна гэж л зөвлөе дөө. Амжилт

Oyunzul Oyunbaatar

Бараг 100 өдөр маань дууслаа. Дууслаа ч гэж дээ өдөр бүр даалгавар биелүүлснээ харуулж коммэнт бичих дууслаа. Энэ л ёстой хэцүү байлаа хэхэ. Заримдаа мартаад унтах гээд хэвтэж байхад нөхөр сануулна аа. Бас эхэндээ өдөр бүр бүтээгдэхүүнийхээ зургийг авдаг байснаа сүүлдээ залхуураад өмнөх авсан зургуудаа харж байгаад тухайн өдөр ашигласаныгаа дахин дахин тавьдаг болсон. Гол нь л арчилсан уу арчилсан, арчилсан бүтээгдэхүүнийхээ зургийг оруулсан уу оруулсан л юм чинь тэ. Ямар шинээр зураг авж оруул гэсэн биш. За хамгийн гол нь энэ 96 хоногийн хугацаанд нэг ч өдөр алгасалгүй нүүрээ цэвэрлэж чин сэтгэлээсээ дурлаж арьсаа арчилж чадсан шүү. Дурлаж хийж байгаа зүйлд ядрах, залхуурах, завгүй байх гэдэг үгнүүд үйлчилдэггүй юм шиг байна. Анх эхлэхдээ өөрийгөө ингэж тууштай байна гэж бодож ч байсангүй ооё. Гоолингоодоо маш их баярлалаа. Бид нарын төлөө ийм гоё зүйлсийг хийж өгч байхад бид өөрсдийхөө төлөө байхдаа шантрах ч эрхгүй юмаа.

Хүүе нээрээ нэг өдөр залхуурах шахсын байна шдээ. 20оод хонож байлуу даа ядраад байна гэрээс гараагүйм чинь шууд унтлаа гэсэн чинь нөхөр "1 л өдөр өнжчихвөл дахиад ядрах бүрдээ заза угаасаа 1 өнжсөн юм чинь гээд байн байн залхуурдаг болно. Тэгээд 100 өдөр гэдэг үг чинь байхгүй болно шдээ" гэж хэлсэн. Нээрээ л нэг ч өдөр алгасахгүй байна гэдэг тууштай байхад маш чухал юм байна лээ.

Бүсгүйчүүл маань хайртай дотны хүмүүсээ ч чээлэнждээ “урвуулаад” амжсан шүү.

Manduhai Enhtaivan
Өөрөө энэ хөтөлбөрийг дагаж эхэлснээс хойш нөхрөө бас 7 эсвэл 10 хоногт нэг удаа ятгаж байж маск тавьдаг болсон. Аа бас нөхрийнхөө цүнхэнд гарын тос хийж өгсөн кк. Өөрийгөө арчлаад ирэхээр өөрийн мэдэлгүй л гэр бүлийнхнийгээ татан оролцуулаад эхэлсэн. Зөвхөн гоо сайхан гэлтгүй эрүүл мэнд, зөв зуршил, эрүүл хоол, ус уух гээд л ээж юу давлагаалуулна гэр бүлийн гишүүд бүгд даган давалгаалана. (Манай хүн сальфеткан масканд дургүй болохоор home made маск л тавьчдаг)

Oyunzul Oyunbaatar
Цаг бүртгүүлэхгүй унтах чинь яасан эвгүй юм бэ. Хоосон оргиод. Өглөө бас нэг юм үгүйлэгдээд сэрж байна шүү. Гэснээс эхнэрээ жирэмсэн байхад нөхрийн чанар танигддаг гэдэг шиг энэ 100 хоногт ёстой нөхрийн чанар танигдлаа шд. Анх эхлэхээс нь л өдөр бүр өнөөдрийн даалгавар чинь юу юм, цагаа бүртгүүлсэнүү, баярлалаагаа юу гэж бичсэн гээд л. Өөрийг нь бичсэн гэхээр нээх хөөрхөн баярлаал.Өдрөө алгасаж л болохгүй шүү гэж захина. Бүтээгдэхүүнүүдийн зураг авнаа. Алийг авахын гэж асууж байгаад л энд тэнд өрж тавьж байгаад хэдэн янзаар дарна шд.

Нэг өдөр миний нүүрийг цэвэрлэж өгдөг баатар хөөсрүүлдэг сэткан дээр хөөс аваад л хөөсрүүлж хөөсрүүлжаагаад нөгөө сэткээрээ үрээд хаясан. Гүн цэвэрлэгээ хийж байгаан гэнээ. Ер нь иймэрхүү юмандаа нөхрийгөө татан оролцуулах чинь ёстой сонирхолтой байдаг юм байна шүү. Гүэ ядаж л үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авсан ч янз бүрийн юм асуугаад байхгүй гоё байнуу гээл хамт баярлаад байгаа юм чинь.

Анхцэцэг Бямбаням
Day 98
Анхаа, холимог арьстай
Shiseido Mongolia
Үдшийн мэндээ сайханууд минь. Миний эмээ чинь одоо өндөөөр нас насалж яваа ч толиотой сайхан хөгшин байдаг юм. Арьс нь арчилгаа сайн авахыг яана. Өнөөдрийн даалгавар гүйцэтгэсэн. Миний арьсыг хараа. Энэ хөтөлбөртөө, урмаар тэтгэж байсан та нартаа баярлаад талархаад ханамгүй. Сайхан амраарай.

Nancy Nasaa Munkhnasan
#99, 70139
2018.05.19 22:42
Өнөөдөр арай эрт гэртээ ирж ээжтэйгээ хамт гүн цэвэрлэж, нүх агшаах үйлдэлтэй шавран маск тавьлаа.#the_body_shop -Ын vitamin Е ком таалагдаад байгаа. Энэ комоо дуусахаар авна гэж бодоод л явж байна даа. Ккк
1. Ээждээ
2. Машинаа хэрэглүүлсэн үеэлдээ
3. Ажил бүтэмжтэй байсан энэ сайхан өдөрт талархая.
Бүгдээрээ сайхан амраарай

Saruul Sovin
#day87 #Саруул33 #холимог2энгийн THANN Mongolia
Оройн мэнд,
100 хоног минь дөхсөөр ... арьсаа арчлахаа болих хугацаа биш л дээ үүнээс хойш өдөр бүр өөрийнхөө арьсны өөрчлөлтийг толинынхоо өмнө нухацтай харахаа больж цаашдаа яг л ус агаар шиг, уудаг кофе шигээ хэвшсэн байх болно.
Манай нэг эрэгтэй найз байдаг юм: "Саруул аа би нэг тийм, үнэн күүл гоё биетэй охинтой танилцсан, тэр тийм ажил хийдэг, тэр охин үнэн хөөрхөн , гээд л дурласан охидынхоо тухай байнга ярина, хөөрхий тэгээд нэг л их бүтэлгүй дурлал ... тэгсэн саяхан бичиж байна аа: сайн уу, найз нь дурлаад!!! (би бол их л олон сонссон доо) царайг нь хараа, ямар хөөрхөн охин гэж санана, тэр өөгүй өндөг шиг арьсыг нь ээ!!! гэнэ шүү. Өмнө нь бие хаа ярьдаг байсан залуу маань арьс хараад эхэлжээ. Би нөлөөлөв үү яав? Чиний энэ thann яадийн, ээж эгчдээ авч өгнөө гээд асуугаад байсиймаа хэхэ. Би зөвхөн өөрийн арьсандаа анхаарал хандуулаагүй, хажуу хүндээ нөлөөлж байвал миний 100 хоногийн үр дүн тэр!

Oyungerel Mongolika
Day 98, Гэрлээ, эмзэг арьстай, 38н #seaberry_brand_mongolia
Даалгавараа хийчлээ бид 2. Гэхдээ хөтөлбөрт ороод дандаа хамт маск тавьдаг байсан л даа.Өнөөдөр #сибэрри #спа д орлоо. Миний нөсөө энд тэнд цайраад байгаа, спа д орсоны дараа илүү тодроод нөсөө маань цоохортоод арилаад бгаа. Спад орсоны дараа хөнгөн крем түрхэхээр нэг ийм гоё чийгтэй харагддаг болоод байгаа. Хөөрхөнүүд сайхан амраарай.

Altantuya Altangerel
‎ Алтантуяа 32 настай холимог арьстай
#kmcellmongolia
Үдшийн мэнд. Охин бид 2 нүүрээ цэвэрлээд шүдээ угаачихлаа одоо унтлаа. Эффект тэй камераар авсан зураг шүү хөөхнүүдээ. 100 хоногийн дараа жирийн камераар авахад ийм харагдах байх ккк. Их ажил амжуулсан өдөр байлаа. Шинэ 7 хоног минь үр бүтээлтэй өнгөрөх бололтой. Сайхан амраарай бээбийс.

Бидний хөтөлбөрийг ахин эхлэхийг хүлээж байгаа, арьс арчилгааны дадал хэвшүүлэхээр эхлүүлж байгаа, бүр дууссан гэдэгтээ ч санал нийлэхгүй үргэлжлүүлэн арьсаа арчилж байгаа бүсгүйчүүд ч бас байгаа. Та нар минь 100 хоногооор хязгаарлагдалгүй өдөр бүр арьсаа арчилж, бас хэзээ ч эхэлсэн оройтохгүй юм шүү.

Oidov Erdene-oyun

Дөлгөөнсондор О

Сайн уу, саяхан энэ группыг мэдээд орлоо. Даанч 100 өдөр нь хүмүүсийн хувьп дуусч байх шиг байна. Гэхдээ би өчигдраас эхлэн нэгдлээ. Пост байхаар шийдээд өчигдөр эхэлсэн зургаа орууллаа. Өнөөдөр нүүрээ цэвэрлээд цагаан гаа, витамин Е-тэй маск тавьж байна. Араас нь мөсөөр арчаад витамин C-ээр арчаад унтана аа. Үү, сээ ихтэй болохоор энэ арга гэрийн нөхцөлд их сайн, маргааш төмс, сүүгээр маск тавихаар бэлдэж байна. Би нарны том хэрэглэж байгаагүй, нэг тос авна аа. Та нар минь зөвлөөрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(984)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Sisi.   2018-05-28
Энэ удаагийнхаас хоцорчихлоо. Намайг мэдэхэд 60, 70 дахь орой болчихсон байсан. Тэгээд л хоцорсон юм чинь гүйцэхгүй гээд орж чадсангүй. Эх үрсийн баяр мөн жилийн 2 дахь хагас эхэлж байгааг тохиолдуулаад дахиад эхлүүлээч гуйж байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com