ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#WakeUpandMakeUp: Сэрье бас сэргээе

Гоо сайхан  | 2018 / 05 / 24

Гэрэлтсэн булбарай арьсан дээрээ гоё будалт хийгээд гэрээсээ гардаг тэр гэгээлэг, сэтгэл тэнэгэр, инээмсэглэсэн мөчүүдийг санаарай. Яг л тийм мөчүүдийг 50 өдөр дарааллаж мэдрэх 2018 оны зун айсуй...

#WakeUpandMakeUp: Сэрье бас сэргээе

За ингээд, Гоолингоо нь зохион байгуулах гэж байгаа дараагийнхаа хөтөлбөрийг танилцуулахад бэлэн боллоо. Энэ хөтөлбөрийнхөө санааг олсноос хойш та нартаа дуулгахаас тэсч ядаж байсан юм шүү. Учир нь энэ хөтөлбөрөөрөө бид 2 БҮСГҮЙН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ БОЛНО.

Нүүр будалт чиний хувьд урам зориг, бүх мөрөөдөл, хүсэл сонирхол, амьдралыг чинь утга учиртай болгодог тийм гайхамшиг мөн бол эсвэл нүүр будалтыг өөрийн мэргэжил, ирээдүйд чамайг тодорхойлох ажил чинь болгон сонгохоор шийдээд байгаа бол чи яг өөрт хэрэгтэй нийтлэлээ уншаад, зөв цагтаа, зөв газартаа байна. GOOLINGOO.SHOP косметикийн онлайн их дэлгүүр болон ANARA’S MAKE UP студийн хамтран зохион байгуулах "Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) хөтөлбөр 5 сарын 28 –аас эхлэн хүрэх гэж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ANARA’S MAKE UP студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг нүүр будалтын техник, арга барилын талаар өөрийн 10-аад жилийн туршлагаасаа хуваалцаж, видео хичээлүүдийг бэлтгэн хүргэнэ. 50 өдрийн турш өдөр бүр нэг хичээл орох бөгөөд “Mongolian Next Top Model”, “Оддын Академи” гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх, брэнд бүтээгдэхүүнүүдийн реклам сурталчилгаа, урлаг соёлынхны сэтгүүл, төслийн зураг авалтын нүүр будалтыг хариуцдаг мундаг бүсгүйгээс сурах зүйл бидэнд их бий.

Мөн бид хөтөлбөрийн турш өдөр бүр сонирхолтой даалгавар өгч оролцогчдоо уралдуулна. Энэ уралдаан хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд мэргэжлийн, хагас мэргэжлийн нүүр будагчид, сонирхогч гээд хэн ч оролцож болно. Хамгийн гол нь зохион байгуулагчдын зүгээс өгөх даалгаврыг хэрхэн бүтээлч, шинэлэгээр биелүүлж байгаагаар дүгнэгдэнэ. Энэхүү уралдаанд оролцож түрүүлэх 2 бүсгүйд ГООЛИНГООГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР -ийн зүгээс дараах шагналыг бэлдсэн байгаа.

Сонирхогчийн түвшинд бус шинжлэх ухааны үүднээс суралцаж, мэргэжлийн нэгэн болоход бас мэргэжлийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд чинь бид туслахыг хүсэж байна. Монгол бүсгүйчүүддээ мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах, урам зоригоор тэтгэх нь Гоолингоогийн хамгийн гол зорилго юм шүү дээ.

Ингээд уралдаанд оролцох болон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл мөн уралдааныг үзэж, зохион байгуулагчид болон оролцогчдоос мэдлэг, урам зориг, шинэ санаа авч, өөрийнхөө нүүр будалтад шинэ уур амсьгал оруулахыг хүсвэл "Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) фэйсбүүкийн группт ороод ирээрэй. Тэр группт бүгдээрээ зуны 50 өдрийг сэргэг өнгөрүүлцгээе.

"Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Нүүр будалтын мэргэжлийн зөвлөх, багш: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: Nature Republic, KHADAAN , E.L.F cosmetics, MALU WILTZ , KISS NEWYORK PRO, BRONX, SONIA KASHUK

#СэрьеСэргээе #WakeUpandMakeUp #Нүүрбудалт #AnarasMakeUp #GoolingooShop #GoolingooMn

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(489)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com