ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэхэн харилцаа чинь удаан үргэлжлэхгүйг илтгэх 4 шинж

Хайр & секс  | 2018 / 05 / 28

Эхэлсэн харилцаа бүхэн бүтэмжтэй байна гэж үгүй. Зарим нь сайн муу бүхнийг хамтдаа даван туулж үүрдийн хайраа бүтээдэг, зарим нь “замын дундаас буцдаг”, гэтэл заримынх нь харилцаа дөнгөж эхлэнгүүтээ л төгсчих тохиолдол бий. Тэгэхээр сүүлийн харилцаан дээр багахан “өргөлт” өгөөд үзэцгээе. Шинэхэн харилцаагаа эхлээд удаагүй байгаа ч нэг л болж өгөхгүй байна уу? Доорх 4 шинж илэрч байвал харилцаагаа ахин нэг бодох хэрэгтэй болох нь.

Шинэхэн харилцаа чинь удаан  үргэлжлэхгүйг илтгэх 4 шинж

1. Хамтрагч чинь ирээдүйнхээ тухай ярихаас зайлсхийж байгаа бол
Хэрэв тэр чамтай ойртон дотносохын тулд хичээл зүтгэл гаргадаггүй эсвэл ирээдүйнхээ талаар ярилцахаас үрглэж зайлсхийдэг бол та хоёрын ирээдүйн замнал нэг хуудсан дээр бичигдээгүй байна аа л гэсэн үг. Харилцаа чинь эхний шатан дээрээ “дажгүй” байх ч цаашид утга учиртайгаар үргэлжлэхгүй. Хэрэв илүү их зүтгэл гаргавал мэдээж тэр чиний амьдралд, чи түүний амьдралд үлдэхийг хүсч байгаа хэрэг. Гэвч ийм зүйл болохгүй бол...

via GIPHY

2. Бие биетэйгээ огтхон ч санал нийлдэггүй бол
Хүүхэд, гэр бүлийн харилцаа, мөнгө санхүү, мөрөөдөл зорилго гээд олон зүйл дээр санал нийлэхгүй байгаа бол харилцаа удаан үргэлжлэхгүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй, өөр өөрийн гэсэн сонголтыг хийдэг нь үнэн ч хамтын харилцааны хувьд нэг зүгрүү хардаг байх нь харилцаа бат бэх байх үндэс болдог. Эсрэгээрээ нэгнийнхээ үзэл бодлыг дэмжихгүй байх, өөрийнхөө хүслийг хамтрагчдаа тулгах, нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй бол харилцаа удаан үргэлжлэхгүй. Та хоёрын харилцаа эхлээд удаагүй хэрнээ л яг ийм шинж илэрч байна уу? Хэдий бие биенээ сайн таньж мэдээгүй байгаа. Сайн таниад ирвэл өөрчлөгдөх байх гэж чи бодож магадгүй. Гэвч тэгэхгүй л болов уу.

via GIPHY

3. Холын зайны харицаанд чинь “төлөвлөгөө” байхгүй бол
Та хоёрын нэг нь 2 жилийн хугацаатай хаа нэг тийшээ сурахаар эсвэл ажиллахаар явлаа гэж бодъё л доо. Эхний удаад чи хамтрагчийнхаа байгаа газар хэд хэдэн удаа очиж, эсвэл тэр чам дээр ирж цагийг сайхан өнгөрөөлөө. Эсвэл зүгээр л холбоо барих төдийхнөөр “аргалсаар” нэлээд хугацаа өнгөрсөн ч харилцаагаа үргэлжлүүлэн, нандин хэвээр нь цааш авч явах тухай ам нээхгүй байна уу? Бас л асуултын тэмдэг. Хол байгаа үедээ хайр дурлалынхаа төлөө ямар нэг үйл хөдлөл хийж, хичээл зүтгэл гаргахгүй, төлөвлөгөө гаргахгүй бол нэг хотод зэрэгцэн амьдарч байсан ч та хоёрын харилцаа үргэлжлэхгүй л болов уу.

via GIPHY

4. “Үргэлж миний зөв” гэж боддог бол
Хэнийх нь ч зөв, эсвэл хэнийх нь ч буруу байж болно, харин энэ үед бурууд буулт хийж, зөвийг дэмжих хэрэгтэй ч та хоёр хэн хэндээ бууж өгөх дургүй, өөр өөрсдийнхөөрөө зүтгэдэг бол харицлаагаа ахин нэг бодоход гэмгүй? Учир нь хэн нэгэнтэй үргэлж санал зөрөлдөж өнгөрөөхөд цаг хугацаа гэдэг дэндүү хайран. Мэдээж ойлголцох, хүлээцтэй хандах, ярилцах, буулт хийх зэрэг сонголтууд бий л дээ. Гэхдээ энэ тухай бодохоосоо илүү өөрийнхөө зөв гэж зүтгэсээр л байвал та хоёрын өмнө асуултын тэмдэг байна гэсэн үг.

via GIPHY

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(521)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ireedui.   2018-07-04
Ul tanih emegtee t utsan sex hiih

Зочин: Munkhbat.   2018-07-04
Taniltsah

Зочин: Munkhbat.   2018-07-04
Taniltsah

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com