ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо яагаад Тайванийг сонгосон бэ?

Боловсрол  | 2018 / 05 / 29

“Тайваньд сурах 50" Гоолингоогийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсаныг Гоолингоочууд маань сайн мэдэж байгаа байх. Гадаадад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй охид бүсгүйчүүл их ч тэр дундаас мөрөөдөл, зорилгоороо ялгарах бүсгүйчүүлийг Гоолингоо байнга урам зориг, эрч хүчээр дэмжиж ирсэн. Харин одоо илүү бодитоор мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахаар "Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр) хөтөлбөрөө эхлүүлээд байна.

Гоолингоо яагаад Тайванийг сонгосон бэ?

50 өдрийн турш Гоолингоодоо өөрийн хичээл зүтгэл, шинэлэг, бүтээлч байдлаа харуулж баталж чадсан, гоо сайхны чиглэлээр суралцахыг хүсэж байгаа 2 бүсгүйн мөрөөдлийг онлайн найз Гоолингоо биелүүлж өгнө. 100% тэтгэлэгтэйгээр Тайвань улсад “Beauty science-Life Technology” чиглэлээр бакалавр, магистрын түвшинд суралцах эрхээр ялагчдаа шагнана. Харин Гоолингоо яагаад Тайванийг сонгосон бэ? Гэдгийг доорх нийтлэлээс уншаарай.

Гоолингоогийн тэтгэлэг чамд хэлний оноо шаардахгүйгээр, тэтгэлэгтэй чанартай боловсрол эзэмших боломжийг олгож байна. Хятад болон Англи хэлний мэдлэгээ сайжруулах, онц сурах тусам сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх гээд сайхан боломжуудийг бий болгоно.

1. Сургалт Тухайн улс орны сургуулийн чанараар ард иргэдийнх нь боловсрол, мэдлэгийг үнэлж болдог аж. Их сургуулиудын хоорондын өрсөлдөөнөөр дэлхий дээрх сургуулиудын төвшинг тогтоодог. Төвшин тогтоосон жагсаалт нь ихэвчлэн судалгаа шинжилгээний ажлын үр дүн, төгсөгчдийн хүрсэн амжилт нэр хүндээр хэмжигддэг байна. Тайваний нийт 28 сургууль ТОП 1000-д байдаг.

Мөн төлбөрийн хувьд Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад 2-3 дахин бага бөгөөд амжиргааны зардал хямд байдаг. Мөн хичээлийнхээ хажуугаар ажил хийж болдгоороо давуу талтай юм. Тайваний их сургуулийн сургалтын жилийн төлбөр 3500-4500 орчим ам.доллар байдаг.

Тайваньд сурахын давуу талууд:
- Англи болон Хятад хэл давхар үзэх боломжтой
-Хичээлийнхээ хажуугаар ажил хийж болдог
-Аж үйлдвэрлэл маш сайн хөгжсөн тул техник технологи судлах бизнесийн боломжууд их
-Их дээд сургуулийн төлбөр бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 2-3 дахин бага боловч олгож буй боловсрол нь дэлхийн жишгээс дээгүүр үнэлэгдэж байгаа нь дотооддоо төдийгүй гадаадаас ирж суралцагчдыг татахад гол түлхэц болдог
- Улирлын амралтаараа оюутны байранд амьдарч Болно, 1 өдрийн 100 нт буюу 3-4 ам.доллар төлдөг
-Тайваньд интернэтийг чөлөөтэй ашигладаг. Фэйсбүүк, инстаграмм, твиттэр ашиглахад хориглох хууль тогтоомж байдаггүй
-Дотуур байр нь анхлан ирж буй оюутнуудын хувьд байрлахад хамгийн тохиромжтой, 24 цагийн харуул хамгаалалттай аюулгүй орчны нэг юм. Мөн ихэвчлэн сургуулийнхаа дэргэд эсвэл кампус дотроо байрладаг тул оюутны цагийг маш их хэмнэдэг. Зарим оюутны байр нь дотроо амралт уулзалтын өрөө, мөн хичээл давтах өрөөтэй байдаг

2. Тайвань улс
16-р зууны үед Португалийн далайчид Тайвань арлыг нээн илрүүлэхдээ “Formosa”хэмээн уулга алдсан гэдэг. Энэ үг нь үзэсгэлэнт арал гэсэн утгатай аж. Тайвань нь 23,4 сая хүн амтай бөгөөд зүүн өмнөд Азид байрладаг.

Тайваний нэг хүнд ноогдох ДНБ нь $24,027 ам доллар, инфляц маш бага, дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа 21, ДНБ-ээрээ 38, гадаад худалдааны эргэлтээрээ тэргүүлж явна. Мэдээллийн технологи, нанотехнологи, биотехнологи, аж үйлдвэр, гадаад худалдаа зэрэг салбарууд нь маш өндөр төвшинд хөгжсөн улс билээ. Тайваний өндөр хөгжил, технологийн гол түлхүүр нь ард иргэдийн боловсрол ахисан буюу магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх сургалтууд нь болсон гэж үздэг байна. Нэгэнт байгалийн баялаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарыг хөгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал гэдгийг ойлгосон төр засаг нь ард иргэдийн боловсрол мэдлэгийн “аянд” гарсан ба эхэндээ олон хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрд өндөр хөгжилтэй гэгдэж байсан орнууд руу илгээн сургаж, дадлагажуулах байдлаар тэдний дундаас ирээдүйн боловсон хүчнүүдийг бэлдэх, эрдэмтэн профессорууд, технологийн үрийг таригч инженерүүдийг төрүүлсэн байдаг. Харин өнөөдөр тэд боловсон хүчнээ дотооддоо бэлдэхийг эрмэлзэж байна.

3. Орчин
Тайвань аз жаргалын индексээрээ дэлхийд 26-д зүүн Азидаа нэгдүгээрт ордог. Дэлхийн аюулгүй орны “Топ 10”-ын жагсаалтад багтдаг аж. Хулгайн гэмт хэрэг бараг л байдаггүй. Тайваньд сурдаг найз маань вагон дотор түрийвчээ гээгээд эргээд холбогдтол түрийвч нь хэд хоногийн дараа бүх мөнгө нь бүрэн шуудангаар ирж байсан гэсэн шүү. Түүнээс гадна өөрийн хотоо цэвэр цэмцгэр байлгах тал дээр энэ хотын бүх хүн хичээдэг. Өөрсдөө орчноо цэвэрлэдэг учраас ч тэр үү маш цэвэрхэн байдаг. Тайваний айл өрх бүрд заавал нэг мопед буюу жижиг оврын мотоцикл байдаг. Энэ нь хотын түгжрэлийг бууруулдаг. Тийм учраас бусад хөгжилтэй орныг бодвол Тайваньчууд стрессгүй тайван амьдралтай. Тайваньд очсон оюутан бүр Тайваний ЭМД-д заавал хамрагддаг.

Мөн арлын улс учраас хүссэн үедээ далайн эрэг дээр очин амарч, зугаатай цагуудыг өнгөрүүлэх боломжтой.

4. Аялал
Тайваний аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн нь дэд бүтцийн хөгжилтэй нь салшгүй холбоотой. “Суралцангаа аялъя” гэсэн уриа үг ч байдаг. Бүх хотуудад нь үзэж харах, тухайн газрын онцлогийг шингээсэн үзмэр их байдаг бөгөөд тэдгээрийг үзэх төлбөр хураамж нь бага. Тайвань бол Азийн Дөрвөн Бар улсын нэг тул дэлхийн хэмжээний урлаг соёлын одууд тайлан тоглолтоо хийх нь түгээмэл. Тайваний хамгийн том хот нь Тайбэй нь Ази Номхон Далайн бүс нутагтаа хөгжлөөрөө дээгүүрт ордог олон улсын эдийн засгийн зангилаа газар билээ. Тайбей хотын бизнесийн орчин хурдацтайгаар хөгжиж буй тул Тайваний хөгжил соёлтой танилцах хамгийн эхний зогсоол эндээс эхэлдэг гэж ойлгож болно.

Дээрх мэдээллүүдээс чи Тайваний талаар бага ч гэсэн ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(466)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Goolingoo yasan hudalch ium be.   2018-05-30
Bi uuruu taiwand tugsuud ajillaj bgaa hun. Ochood surangaa ajillana gedeg huuli bus uchraas surguulias chn sanuulga uguud tsaashid urgeljluulvel tetgelegiig boliulaad surguulias gargadag shuu. Taiwand gadaad oyutnuud hagas jil boljiij sard 100 garui tsagiin limit r ajillaj boldog. Harin tetgeleg bol mash tugeemel olddog oron. Ter tusmaa mastert bol zbarag l bugd olgodog. Surguuliasaa hamaaraad yanz buriin tetgeleg olgogddog. Bi huwidaa bachelor r 4 jil surgaltiin tulburiin tetgelegt suraad tugssun. Iim businees huutsuldsun hudal medeele bitgii tawyachee. Ene chn huuli juramtai uls. Zurchvul hatuu shiitgedeg gazar

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com