ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө судлахуй: Яг одоо хийж үзэх 16 зүйл

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 04

Өөрийгөө танин мэдэх үйл явцыг аялалтай адилтгаж болно. Харин чи энэ аяллын аль маршрут дээр явж байгаа вэ? Аяллын замаа илүү сонирхолтой, үр бүтээлтэй, адал явдалтай болгохын тулд доорх 16 зүйлийг туршаад үзээрэй. Ингэснээр өөрийгөө илүү их танин мэдэж, өөрийгөө нээхээс гадна өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун болсон байхыг чи мэдрэх болно.

Өөрийгөө судлахуй: Яг одоо хийж үзэх 16 зүйл

1. Нар мандахыг, нар жаргахыг хардаг бай – Аль болох тогтмол шүү. Өглөөн нарнаас эрч хүч авч, жаргах нарнаас амар амгаланг мэдрэх нь чамайг амар тайван байхад, өөртэйгөө ярилцаж, дотооддоо сайн сайхныг урин дуудахад туслана.

2. Суралцаж болох хэн нэгнийг ол – Ментор, зөвлөхтэй болсон ч болно л доо. Ажил мэргэжлийн тал дээр, амьдралын хандлагыг өөрчлөн сайжрууах гэж бүхий л талбарт чи туршлагатай хүнээс зөвлөгөө хүсэж болно. Үүнээс гадна үлгэр дууриалал авдаг нэгнээсээ, амжилттай ажиллаж байгаа хүнээс, тэр бүү хэл том ажлыг хийж үзээд бүтэлгүйтсэн нэгнээс, амьдралыг туулж яваа ээж ааваасаа, эрч хүчээр баялхаж явдаг найзаасаа гээд амьдралын хичээлийг чи хэнээс ч суралцаж болно. Өнгөрсөн дэх өөрөөсөө хүртэл шүү дээ.

3. Ном бичиж үз – Хэрэв уран зохиолыг илүү сонирхдог бол энэ төрлийн ном бичиж болно. Гадаад хэл сайн бол ном орчуул. Яруу найраг бичдэг бол яруу найргийн номоо хэвлүүл. Сүүлийн үед хүмүүс ихээр бичих болсон “Self-publish” буюу өөрийнхөө амьдралын түүхийг ном болгосон ч болно. Аль нь байлаа гэсэн чи өөрийнхөө хэн бэ гэдгийг илүү ихээр мэдэх, өөрийгөө таних гарцаагүй чухал алхам болох болно. Бэстселлэр байх албагүй, чи мөрөөдлөө биелүүлж байна шүү дээ.

4. Хэзээ ч хийхгүй гэж боддог зүйл чинь юу вэ? Жишээбэл хэзээ ч экстрим спортоор хичээллэхгүй, хэзээ ч олны өмнө гарч итлгэл тавихгүй гэж боддог байж болох юм. Тэгвэл тэдгээрийгээ заавал хийж үз. Өөрийнхөө огт мэдэхгүй зүйлтэй, хэзээ ч хийнэ гэж боддогүй зүйлстэйгээ нүүр тул. Тав тухтай бүсээсээ гарч шинэ зүйлийг хийж үзэх тусмаа л чи суралца, өөрийгөө хөгжүүлж бас амьдралыг амтлах болно. Гэхдээ эрсдлийг үргэлж тооцоолж, болгоомжтой хандахаа мартуузай!

5. Шинэ хэл заавал сур – Энэ удаад англи хэл заавал сур гэдэг зөвлөгөөг түр орхъё. Харин хоёр их гүрний дунд байгаа бидний хувьд хамгийн эхлээд Хятад, Орос хэлээ сураад үзэх хэрэгтэй. Ойрын хэдэн жилдээ Барууны орноор аялах зорилго тавьсан бол Франц, Испани зэрэг цоо шинэ хэл сур. Хэрвээ үнэхээрийн сониуч нэгэн бол хүн бүрийн мэдээд байдаггүй, суръя гэж бодоод байдаггүй хэлүүдийг сонирхож, судалж үз. Шинэ хэл, шинэ соёл, шинэ хэв маяг, шинэ мэдлэг мэдээллүүд. Чи өөрийгөө арай өөрөөр харж, аялах, хийж бүтээх, танин мэдэх хүсэл чинь бүр ч нэмэгдэх болно.

6. Тэс ондоо стиль, имижийг туршаад үз – Үргэлж ажил хэрэгч хувцасладаг хүн чөлөөт хувас, биеийн тамирын өмц пүүз өмсөхөд маш их эрх чөлөөг мэдэрдэг. Үнэхээр рок сонсож биширдэг бол гаднах төрхөө өөрчилж, рок стилээр хувцаслаад үз. Дандаа пүүз өсдөг бол өсгийтэй гутлаар гоёорой. Эмх цэгц, эрхэмсэг байдыг мэдэрнэ. Гэртээ минимал хэв маягийг бий болгож болно, эсвэл классик өнгө төрхөөр тохижуул. Өдөр тутмын амьдралаа эрүүл хооллолтоор, бага эд хогшлоор сольж, илүү хэмнэлттэй эко хэв маягийг сонго. Бага багаар өөрчлөлт хийх тусмаа сэтгэл хангалуун болж, яг өөрийнхөөрөө амьдрах боломжийг чи өөртөө олгох болно.

7. Сонирхож байгаа сургалт, өлрийн хичээлүүдэд бүртгүүл – Гадаад хэлний, нарийн боовны, урлаг спортын гэх мэт нэг өдрийн сургалт болон урт хугацааны сургалт, уулзалтууд зохиогддог болсон энэ цагт боломжийг ашиглаад л авах хэрэгтэй. Энэ нь өөрийн чаддаг зүйлээ олох, нөөц бололцоогоо мэдэх, хөгжин дэвшихэд гарцаагүй тусална.

8. Хэрэв амьтан тэжээдэггүй өхөөрдөм амьтантай бол. Эсвэл шинэ ургамал ав, гэртээ ажлын байран дээрээ цэцэг тарь. Ямар нэг зүйлд анхаарал хандуулж, халамж тавих шинэ зүйлтэй бол. Тэднийг хөөрхөн өсөж торнихыг, эсвэл үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрэхийг харах тусам чиний амьдрал улам баялаг, сэтгэл ханах зүйлстэй болж байгааг мэдрэх болно. Мэдээж аз жаргалтай.

9. Өмнө хийж үзээгүй, шинэ зүйлсийг турш – Усан сэлэлт, ууланд авирах, дугуйн аялал, амьсгалах хэрэгсэлтэй усан доогуур шумбах, газрын теннисээр хичээллэх, хиймэл хаданд авирах, боулинг тоглох, бие хамгаалах урлагаар хичээллэх, шүрхээр буух, марафонд гүйх, боксоор хичээллэх зэрэг адал явдалтай болгох шинэлэг зүйлүүдийг туршаарай.

10. Ганцаараа аял - Учир нь ганцаараа аялах үедээ хүн өөртөө илүү итгэлтэй болдог. Чам дээр хариулцага ирж, бүх зүйлийг чадахгүй байсан ч хийж туршиж үзэж, өөртөө юу чаддагаа батлан харуулна. Мэдээж урьд өмнө нь мэдээгүй өөрийгөө өөртөө нээх болно. Шинэ зүйлс ихийг сурна. Дотоод хүнээ сонсож, юу хийхийг хүсэж байгаагаа бүр ч их танин мэднэ.

11. Сайн дурын ажлуудад оролц - Бусдад туслахын сайхныг мэдрэх тусмаа сайн сайхныг бүр ихээр түгээх эрмэлзлэлээ олж авдгаас гадна хүн өөрийгөө илүү их хайрлаж эхэлдэг. Мөн олон зүйлээс суралцаж, өөрийгөө хөгжүүлж, нийгмийн амьдрал хэрхэн өрнөдгийг, тэдгээрт хэрхэн оролцохоо илүү ихээр мэддэг болно.

12. Уучил. Өөрийгөө, бусдыг, өнгөрснийг – Уучлаарай гэдэг үгийг хэл, уучлалт гуйж байгаа бусдыг ч уучил. Зурвас захидал илгээ. Болсон зүйл явдал, хэлсэн муухай үгийг бодоод л яваад байх нь чамд ямар ч ашиггүй. Тиймээс байгаа байдлаа улам дордуулах биш, илүү сайжруулах зүйлсийг хийгээрэй. Хэрвээ үнэхээр уучлах боломжгүй, уучилж чадахгүй бол зүгээр л мартчих.

13. Хоолны хэмнэлээ өөрчил – Буруу хоололтоос болж өвдсөн ходоодоо эмчлүүлснийхээ дараа л “өнөөдрөөс яг эрүүл хооллоно” гэж өөртөө хэлэхгүйн тулд яг өнөөдрөөс хэвшилээ өөрчил. Өөрчлөлт ихэвчлэн хүний сэтгэл санааны бэлтгэлээс л хамааралтай байдаг. Чи чадна гэж бодвол чадна. Цайны цагаар тааруухан хоолтой цайны газар луу гүйдгээ болиод гэрээсээ шинэ хоол авчир, “өссөнөөс болоод тэссэнгүй идчихлээ” гэдэг хүслээ хорь, хүнд хоол, шарсан бүтээгдэхүүн байнга иддэгээ мэдсээр байж үргэлжлүүлээд л байдаг хандлагаа өөрчлөөрэй. Өөрийгөө хайрлах эрүүл хүнс, зөв хооллотоос эхлэнэ шүү.

14. Хэн нэгнийг кофегоор дайл – Мэдээж зүгээр л хамтдаа кофе уух гэж биш л дээ. Чиний сонирхлыг маш ихээр татаж байгаа нэгний түүхийг сонсох боломжт энэ үед илүү их гарч ирнэ. Хэн нэгний ертөнцөөр аялах чамд огт мэдэхгүй олон зүйлийг шинээр нээж, тэр хүнийг ч ойлгоход, өөрийгөө өөр нэг өнцгөөс харахад тусална.

15. Завсарлага ав – Найз нөхдөөсөө, сошиал ертөнцийн завгүй амьдралаасаа, зурагтнаас, нийгмийн идэвхитай байдлаа түр завсарлага ав. Онцгой ажлыг чинь нураахгүй л бол утсаа унтраа. Хэд хоногорр хөдөө яваад ирсэн ч болно. Зөвхөн өөртэйгөө цагийг өнгөрөө. Өөрийгөө сонсох, эргэцүүлэх, бодит байдлын талаар тунгааж үзэх цаг гарга. Бас юу юу, хэн хэн амьдралд үлдэхийг түр завсарлага авснаар илүү их ойлгодог шүү.

16. Өөрийнхөө талаар судал - Өөртэйгөө ярилцахад чинь туслахын тулд Гоолингоо нь wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
6 сарын зурхай
Дараах мэдээлэл
Шинэ шуудан ирлээ

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(575)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Anna.   2018-06-05
Sonirholtoi sanaanuud bna. Bayarlalaa Goolingol

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com