ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ шуудан ирлээ

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 05

Нарны цацрагтай хамт гэрэл гэгээ нэмэн ирсэн шинэхэн өглөөний мэндийг чамдаа хүргэе. Наран ээж орчлон хорвоог гэрэл нэмэн биднийг дулаацуулдаг шиг хаа нэгтэйгээс зорин ирсэн урмын үгс, чин сэтгэлийн талархал биднийг дулаацуулж байдаг.

Шинэ шуудан ирлээ

Амьдрал биднийг олон олон сайхан зүйлсээр шагнадгаас бидний сэтгэл зүрхэнд, амьдралд шингэн үлдэж сэтгэлийг минь усалсаар байдаг шидтэн нь үг билээ. Өглөө бүр хайртаас чинь, хамгаас эрхэм ээжээс чинь, эрхэмлэн хүндэлдэг найзаас чинь урам зоригийн үгтэй чин сэтгэлийн зурвас ирэхэд бүх л өдөржингөө тэр байтугай тухайн сар жилдээ тэр л сайхан үгсээр цэнэглэгдсээр “нисэж” явдаг биз дээ? Чамайг гэрэл гэгээ цацруулан амьдрал өөд алхахад тусалдаг сайхан үгсийг сэтгэлдээ санаж, түүгээр тэжээгдэж явна гэдэг юутай сайхан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан сайхан үгсээр сэтгэлээ дүүргэж явах л учиртай мэт. Гэтэл бид бие биедээ үргэлж “дулаан” үгсийг харамгүй хэлж, дуусаж дундаршгүй урам зоригоор урамшуулж тэр болгон чаддагсан билүү? Магад энэ л чанар хүмүүс бидэнд дутаад байгаа юм шиг.

Өдөрт хэдэн арван удаа гар утсанд чинь, цахим хаягт чинь ажлын шаардлагаар бичсэн шуудан, байр гар утасны төлбөрийн нэхэмжлэл, зээлийн баримт, ямар нэг газрын зар сурталчилгаа ирэх нь элбэг үзэгдэл байх тийм үү? Тэгвэл зөвхөн чамд зориулсан, чин сэтгэлээ шингээн бичсэн, урт богиноос үл хамааран чамд “жаргал” бэлэглэх тийм зурвас хэзээ хамгийн сүүлд ирсэн бэ? Яг энэ асуултад “Мэдэхгүй ээ, ойрдоо ирээгүй дээ, мартчихаж” гэдэг хариулт биш “дөнгөж сая хайр тээсэн шуудан авлаа” гэдэг хариуг хэн нэгэнд хэлдэг байгаасай гээд Гоолингоо нь чамдаа гэнэтийн бэлгээ задлах гээд догдлон сууна.

Долоо хоног бүрийн Ням гарагт “нарны зурагтай” шуудангаараа чамтайгаа уулзсаар хэдийнээ долоон намар, долоон өвөл, долоон хавар, долоон зуныг үджээ. Энэ амьдралын даваа нугачаа, амьсгаа ч авах завгүй өдрүүд дунд өөрийгөө гээчихвий, сайн сайхан зүйлсийг олж харах өнцгөө мохоочихвий, эрч хүч урам зоригоор дутахвий гэж сэтгэлээ чилээн гэрэл гэгээг бага ч атугай чамд өгөх үгсийг хэлхэж бүтэн нэг жил, 52 долоо хоногийн турш, 52 өөр шууданг бэлтгэн илгээж байна.

Гурван жилийн өмнө чиний гарт хүрсэн “Амралтын өдрийн шуудан” ном маань энэ удаад урам зоригийн үгстэйгээ, ухаарал өгөх бодролуудтайгаа, амьдралаа эмхлэхэд туслах төлөвлөгөөний хуудастайгаа, эргэцүүлэн бясалгахад чинь туслах тэмдэглэлийн цаастайгаа, эцэст нь жилийн жилд найз чинь байхаар ахин хүрч очих нь.

Харин нарны зурагтай шуудан Ням гараг бүр очдогийн шалтгааныг одоо тайлбарлая. Яг одоо ухаалаг утасныхаа эсвэл ханандаа өлгөөтэй байгаа хуанлийг хараад үзээрэй. Долоо хоногийн эхлэл нь бидний мэдэх Даваа гараг биш Ням гараг байгааг харж байна уу? Энэ өдөр өнгөрсөнд тохиосон сайхан бүхнээ эргэцүүлэх, алдаа оноогоо цэгнэх, ирэх өдрүүдэд юу юуг бүтээхээ төлөвлөх боломж олгодог учраас шинэ долоо хоногийн эхний өдөр болж байгаа юм. Тийм л учраас Гоолингоо нь энэ өдөрт чинь баяр баясал нэмж, шинэ долоо хоногоо ухааралтай урам зоригтой, зориг шингээсэн шийдвэртэй, зорилго шингээсэн төлөвлөгөөтэй, эрч хүч дүүрэн эхлүүлээсэй хэмээн хүсэж энэ л өдөр илгээдэг юм шүү дээ. Энэ хүслээ хэвлэлтээсээ дөнгөж гараад буй нарны өнгөтэй “Амралтын өдрийн шуудан” шинэхэн номоороо дамжуулан дахин дайлаа. Ном унших арга барилдаа “хувьсал”, амьдралын хэмнэлдээ өөрчлөлт хийж 7 хоног бүрийн Ням гарагийг үр бүтээлтэй, гайхалтай өнгөрүүлье. Энэ удаад бүгдээрээ хамтдаа, олуулаа амралтын өдрийн шуудангаа задлан унших нь ээ. Ням гараг бүрийн өглөө бүр энэ "Амралтын өдрийн шуудан группт баяртай, жаргалтай уулзъя.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(191)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com