ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Косметикийн цүнхээ “зунжуулъя”

Гоо сайхан  | 2018 / 06 / 07

Зуны улирал эхлэхэд бид намар өвлийн хувцсаа далд хийж, нимгэн нойтон, цэцэг шиг навч шиг гоё хувцаснуудаа шүүгээндээ өлгөдөг. Яг үүн шиг гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүртэл улиралд тааруулан шинэчилж байхыг шаарддаг! Ингээд толиныхоо урд байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнээ эдгээрээр сольж, сэрүү татуулаарай.

Косметикийн цүнхээ “зунжуулъя”

Юуны өмнө арьсаа оношлоод үзэхийг Гоолингоо нь зөвлөж байна. Учир нь бидний арьсны төрөл улирал, цаг уураа дагаад өөрчлөгдөж байдаг. Доорх бичлэг дээрх аргаар гэрийн нөхцөлд арьсаа оношлоорой:

Зуны халуун, дулаан улирал учраас байгалийн гаралтай, ургамал, цэцэг жимсний найрлагатай, усан суурьтай бүтээгдэхүүн буюу аль болох хүнд мэдрэмж төрүүлж, арьсны нүх сүвийг бөглөхөөргүй хөнгөн бүтэцтэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь зөв. Жишээ нь:

Цэвэрлэгээгээ ч мөн хөнгөрүүл:
Ургамлын хандтай, зөөлөн, хөнгөн цэвэрлэгч зуны турш арьсанд чинь сайхан мэдрэмж төрүүлж, гэрэлтүүлнэ. Мөн гуужуулагчаа ч аль болох хөнгөн найрлагатай, зөөлнөөр солиорой. Жишээ нь:

Арчилж тордсон, хөөрхөн арьсаа нарны хурц туяанаас хамгаалах шаардлагатай:
Нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүйгээр харлаж, үрчлээтэж, хөгширч, өвчтэй арьстай болох магадлал зуны улиралд өндөр учраас нүүрний арьсаа төдийгүй биеийн арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй. Сайн чанарын нарны тос бидний арьсыг нарны хортой туяанаас гадна салхи, шорооноос хамгаалж байдаг. Бидний чамд санал болгох нарны тос бол:

Мөн нарны тос болоод түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх бичлэгийг үзээрэй:

Суриа багасга:
Хавар, намар, өвлийн турш түрхсэн “хүнд” пудр, кремээ хөнгөхөөн кушн (cushion) эсвэл өө даралт багатай кремээр солиоорой. Зуны халуун өдрүүдэд зузаан пудртэй явах нь зохимжгүй. Өөрт ч хүнд мэдрэмж төрөхөөс гадна будмал харагддаг муу талтай. Тиймээс өө даралт багатай ч байсан хамаагүй, арьсныхаа онцлогт тохирох хөнгөн кремээр косметикийн цүнхэндээ салхи оруулаарай. Өө дарах хэрэгтэй байгаа бол зориулалтын өө дарагч нэмж аваад зөвхөн өөтэй хэсэгтээ л түрхэж хэрэглээрэй.
Бидний чамд зөвлөх крем болон өө дарагч энд байна:

Будалтаа “амь оруул”
Нүүр будалтыг амилуулан, царайг гэрэлтсэн өнгөлөг харагдуулахаас гадна, нүүрний зөв хэлбэрийг тодотгох гэрэлтүүлэгчийг хэрэглээрэй. Нягтаршил өндөр учраас бага хэмжээгээр, удаан хэрэглэгдэнэ. Бүх төрлийн арьсанд тохирох учраас ямар нэг харшил өгөхгүй. Шанааны яс, хөмсөгний доод тал болон хамрын нуруу зэрэг тодруулахыг хүссэн газраа багсаар түрхээрэй. Яг л нарны туяанд эрүүл арьс чинь гялтганаж харагдаж байгаа юм шиг...

Чийгшүүлсээр бай...
Мист бол чиний хувьд 4 улиралын анд байх ёстой. Манайх шиг хуурай уур амьсгалтай газарт бүр ч ихээр хэрэглэх хэрэгтэй. Доорх чийгшүүлэгч мистүүдийг чамд санал болгож байна:

Биеийн арьсаа ч бүү март
Зуны улиралд даашинз, майк, подвалк, шорт гээд бие ил гарсан хувцаснуудаар бид гангардаг учраас энэ биеийн арьсандаа ч бас заавал анхаарал тавих хэрэгтэй шүү.

Монголын хѳрсѳнд ургасан чацаргана жимсний найрлагатай, парабэны хольцгүй бүтээгдэхүүн болох Сиберри биеийн шингэн тосыг чамд санал болгож байна. Цацаж хэрэглэдэг учраас арьсанд маш хурдан шингэж гэрэлтсэн, чийглэг болгоно. Усанд орсны дараа шүршчихээд л гараарай. Бүх насныханд тохиромжтой.

Гоё үнэр шингээ...
Зуны нэг муухай нь хөлрөх, тийм үү? Тэгэхээр сэнгэнэсэн сайхан үнэртэй тос, цацлага хэрэглэх нь сэргэг мэдрэмж төрүүлж, эвгүй үнэрийг дардаг. Зуныг санагдуулам хөөрхөн зурагтай, үйлчилгээтэй сайтай гарын тосыг ч бас зуны цүнхэндээ нэмээрэй. Marry Me, Hello Angel, Love Romance, Dark Rose, Unique Kiss 5 төрөл байгаа учраас арьсны төрөлдөө тохирох, цүнхлээд явахад гоёмсгийг нь сонгон хэрэглээрэй.Найзуудаараа ч ижилсэн болно. 3-аар нь авбал хямдралтай байгаа.

Харин зөөлөн үнэртэй бүтээгдэхүүн таалдаг бол SEABERRY –ийнхийг авч болох юм.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(421)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sisi.   2018-08-31
ene zurgan deer bga hamgiin deed taliin shar kosmetikiin tsunh haanaaas avch boloh ve?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com