ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Тэд хэрхэн төлөвлөдөг вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 06 / 07

Хүн бүрийн төлөвлөх арга барил ондоо. Өөр өөрийнхөөрөө ажлаа төлөвлөж, өөр өөрийнхөөрөө хийж бүтээж, өөр өөрсдийнхөөрөө л сэтгэл хангалуун амьдардаг. Тэгвэл өөр өөр хүмүүсийн өөр өөр төлөвлөх арга барилыг харцгаая. Чи ч бас хуваалцаарай.

Асуулга: Тэд хэрхэн төлөвлөдөг вэ?

Төлөвлөгөө гаргахдаа хийж байгаа зүйлийнхээ “цикл” эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргадаг. Энэ нь нэг сар, нэг долоо хоног гээд янз бүр байж болно.Тухайлбал шалгалт болон бие даалтыг тухайн долоо хоног эхлэхээс өмнө төлөвлөдөг. Шалгалт болон бие даалт өгөх хугацаагаа зоогоод багийн уулзалт, бие даан судлах зүйлсэд зориулах хугацаа, номын санд суух өдрүүдээ тусгадаг. Харин сарын төлөвлөгөөний хувьд тоо, чанар, хувь, эзэмших чадвараар нь тодотгон тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл сард 3 (хоёр монгол, нэг гадаад) ном уншиж, 1 олон ангит кино үзэх, 1 сургалтанд хамрагдах, фотошоп дээр ажиллаж анхан шатны мэдлэгтэй болох, 200 шинэ англи үг цээжлэх гэх мэт. Мөн өөрийгөө аз жаргалтай байлгах зүйлсийг заавал зоож өгдөг. Дугуй унах, салхинд гарах, бакери орж дуртай амттнаа авах, маникюр хийлгэр зэргээр төлөвлөнө. Харин тухайн сардаа ямар нэг байлаар амжуулж чадаагүй зүйлсээ дараа сард ахиулан бичиж тэмдэглээд заавал гүйтэцгэх ажил болгодог. Том зургаар нь харж төлөвлөснийхөө дараа өдөр бүр хийх зүйлсийн жагсаалтыг гаргадаг. Ингэхдээ хамгийн чухлыг нь дээр нь тэмдэглнэ. Шалгалт бие даалтыг ягаанаар, уулзалт, кофешоп номын санд суух, ном унших гэх мэт бусад ажлаа цэнхэр өнгөөр тэмдэглэдэг. Төлөвлөгөөгөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичих нь хамгийн амар байдаг. (20 настай О, оюутан)

Төлөвлөхдөө тэмдэглэлийн дэвтэр ашиглах дуртай. Ингэх нь хийсэн зүйлээ урам зоригтой дарахад тусалдаг. Төлөвлөгөөгөө эхлээд жилийнх гээд ерөнхийлөн гаргаж дараа нь тухайн сар бүрт нь хийх зүйлсээ төлөвлөн бичдэг. Гэнэтийн юу ч болж магадгүй учраас төлөвлөгөөгөө “уян хатан” байлгахыг хичээдэг. (22 настай Б, Сэтгүүлч)

Эхлээд бүтэн жилийн ерөнхий төлөвлөгөө гаргадаг. Ингэхдээ ажилдаа, хувь хүний хөгжилдөө, гэр бүлдээ гэх зэргээр хувааж төлөвлөнө. Энэ жил юу юу сурсан мэдэх вэ, юу хийж бүтээх вэ гэдэгт хариулт өгөх маягаар ерөнхий хар зураг гаргадаг. Сарынх ч мөн ялгаагүй. Тодорхой зүйлүүд дээр хугацаа зооно. Хийхийг хүсэж байгаа, өөрийгөө баярлуулах зүйлсийг ч бас сарын төлөвлөгөөндөө тусгаж өгдөг. Мөн сар бүр нэг зүйлийг онцолдог. Жишээ нь 3-р сард монгол бичгийн онлайн курс судалж дуусгана, 4-р сард Монголын сонгодог уран зохиолын ном 2-ыг уншина, 5-р сард сэтгүүл зүйн англи хэлийг бие даан судална гэх мэт. Харин өдөр тутмын төлөвлөгөөг хэзээ ч орхигдуулдаггүй. Мөн утасны аппликэйшн дээр өдөр тутмын “to do list” –ээ давтар хөтөлдөг. Ингэх нь гадуур явж байхдаа ажлаа хянахад илүү дөхөм болгодог. Энэ мэтчихлэн төлөвлөөд, өөртөө дадал болгосоор яг 2 жил болж байна. Хамгийн гол нь амьдрал маань эмх цэгцтэй, хийж бүтээж байгаадаа сэтгэл хангалуун байхад төлөвлөх арга барил маш их тусалдаг. (27 настай Э, редактор)

Шинэ он гарахад заавал төлөвлөж бичиж тэмдэглэдэг. Өмнө жил юу хийж бүтээснээ дүгнээд, ирэх ондоо юу юу бүтээж, хийж амжуулахаа төлөвлөдөг. Ингэсэн тохиолдолд жилийн турш хийх зүйлтэй болж, явах зүгээ тогтоочихдог юм. Харин өдөр тутмын төлөвлөгөөг хөтөлдөггүй. Долоо, долоо хоногоор хөтлөх нь надад илүү урам зоригтой, үр бүтээлч байдлыг маань ихэсгэдэг. Аль өдөр юу хийхээ тус бүрт нь зоож, тухайн өдрүүддээ заавал зорилго тавьдаг. Жишээлбэл англи хэлний дүрэм болон бичгийн чадвараа сайжруулахад 1 дэх өдрийг, дуудлага ярианы чадвараа сайжруулж кино бичлэг үзэхэд хагас сайн өдрийг зориулна гэх зэргээр мөн төлөвлөх нь үр дүнтэй байдаг. (25 настай Б, сэтгүүлч)

Хэрэв чи төлөвлөх арга барилыг өөртөө дадуулж, илүү бүтээлч байхыг хүсч байвал “Амралтын өрийн шуудан” номын шуудан бүрийн төгсгөлд хавсаргасан төлөвлөгөөний бэлэн загварыг ашиглаж болно шүү. Номоо ч уншаад, ирэх 7 хоногоо ч төлөвлөөд, эрч хүч урам зориг дүүрэн шинэ өдрүүдийг эхлүүлбэл ямар вэ? Үүний тулд өөртэйгөө ижилхэн зорилготой хүмүүстэй “Амралтын өдрийн шуудан” группт нэгдэж хамтдаа төлөвлөөрэй

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(795)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com