ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Захидал бичихийн 5 давуу тал

Ажил & Мөнгө  | 2018 / 06 / 08

Мэдээжийн хэрэг хэн нэгэнд мэдээлэл дамжуулах шаардлага гарвал мессэж, мессенжэр, цахим зурвасын аль нэгийг ашиглах нь хамаагүй хялбар, хямд, хурдан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ сэтгэл шингэсэн захиаг гараараа бичиж тэдэндээ илгээх нь тэднийг баярлуулж, чиний чин сэтгэлийг илэрхийлэх хамгийн гоёмсог нандин бэлэг болно. Гэр бүл, найз нөхөд гээд чиний хувьд чухал хэн нэгэнд өөрийн гараар захидал бичиж, илгээхийн давуу талуудаас дурдвал:

Захидал  бичихийн 5  давуу тал
Бусдын хувьд илүү үнэ цэнэтэй нэгэн болно

Чиний мэдэх хичнээн хүн өөрт ирсэн сэтгэл хөдөлгөм сайхан цахим зурвас, мессежийг хэвлэж аваад орныхоо дээр нааж, өдөр бүхэн түүнийгээ харж урам зориг авдаг вэ? Ганц ч байхгүй гэдэгт би мөрийцсөн ч бэлэн байна. Харин эсрэгээрээ хүмүүс жижигхэн ч атугай өөрт нь анхаарал тавьсан бяцхан захидалд илүү их сэтгэл нь хөдөлдөг. Бид тийм захидлуудыг хөргөгчин дээрээ, ширээн дээрээ, шүүгээн дээрээ наан аль эсвэл нандигнан хадгалж, тэр захидлыг харах бүрийд бидний тархинд захидлын эзний тухай дурсамжууд шуудхан л харван орж ирдэг шүүдээ. 80 хол давж яваа эмээд минь өвөөгийн маань анх танилцаж байхдаа бичиж байсан бүх л захиаг нь хадгалсан хайрцаг байдаг юм. Хэдийгээр өвөө маань нас бараад олон жил өнгөрсөн хэдий ч эмээ маань өдөр бүхэн өвөөгийн маань захиаг уншиж суудаг. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Хэрвээ хэн нэгэнд удаан хугацаагаар дурсагдахыг хүсвэл яг одоо үзэг, цаас шүүрч аваад зөвхөн түүнд зориулан захиа бичээрэй.

Өөртөө цаг гаргаж сурна

Гараар захидал бичиж суух нь мэдээж мессеж, цахим зурвас илгээхээс хамаагүй их цагийг чамаас шаардах болно. Гэвч өдөр тутмын завгүй цагийн хуваариасаа түр ч болтугай чөлөө аван хэсэгхээн хугацааг өөртөө зарцуулж өөрийнхөө бодлыг цаасан дээр буулган хэн нэгэнд илгээгээд нэг үзээрэй. Магадгүй гар утас, интернетээ бүгдийг нь салгаад бичгийн ширээнийхээ урд тухлан сууж, аяга цай уух зуураа аажуу тайван захидал бичих нь чамд гайхалтай амралтын нэг хэлбэр шиг санагдаж ч мэднэ.

Бичих чадвараа илүү сайжруулна

Өөрсдийнхөө үзэл бодлыг зөв цэгцтэйгээр цаасан дээр буулгаж сурах нь энэ зуунд амьдарч байгаа хэн бүхний зайлшгүй эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг болсон. Ямар ч delete товч байхгүй цав цагаан цаасан дээр өөр бусдад хүргэх гэсэн санаагаа үгээр илэрхийлэн бичих нь чиний бичих чадвар, үгийн баялаг, найруулга зүйг чиний бодсоноос ч хурдан хугацаанд сайжруулах болно. Хэрвээ чи гадаад хэлийг шамдан сурч байгаа бол тухайн хэлээрээ долоо хоног бүр тогтмол ойр дотныхоо хэн нэгэнд захидал илгээж ч болно шүү дээ.

Илүү романтик нэгэн болно

Манай аав 30 жилийн өмнө ээжийг ид найрч байх үедээ нэгэн орой гэрт нь хүргэж өгөхдөө өөрт нь мэдэгдэлгүйгээр даашинзных нь халаасанд хайраа илчилсэн жижигхэн зурвасыг шургуулчихаж л дээ. Ээж маань тэр захиаг уншаад л бусад хөвгүүдээс ялгарах зүйлгүй давжаа биетэй, хөрслөг бор царайтай аавыг минь арай өөр нүдээр харж эхэлсэн гэдэг. Бидний ээж аавын амьдарч байсан цаг үеэс хойш олон зүйлс өөрчлөгдсөн хэдий ч одоо болтол ихэнхи хүмүүс зөвхөн өөрт нь зориулан бичсэн захидал хүлээж авах нь хорвоо дээрхи хамгийн романтик зүйлсийн нэг гэдэгт итгэсээр л яваа . Хайртынхаа зүрх сэтгэлийг хэрхэн яаж анхны учрал шигээ догдлуулахаа хараахан мэдэхгүй байвал түүндээ зориулан захидал бичээд үзээрэй. Үр дүн нь чиний бодсоноос ч илүү романтик байх болно шүү.

Илүү бүтээлч нэгэн болно

Цахим зурвас, мессеж илгээхэд бидэнд ямар нэгэн ухаалаг төхөөрөмж, өндөр хурдны интернет байхад л хангалттай. Харин хэн нэгэнд зориулан захидал бичихийн тулд чамд гоёмсог захианы цаас, дугтуй, шуудангийн марк гээд олон зүйлс хэрэг болно. Тэр хэрээрээ чи өөрийнхөө үгсийг өөр нэгэнд илгээхийн тулд илүү бүтээлч, хөдөлмөрч хандах болно шүү.

Чи хэн нэгэнд чин сэтгэлээ зориулан захидал бичсэн шиг чамд ням гараг бүр хэн нэгнээс нандин зурвас ирвэл ямар вэ? 52 долоо хоногийн турш зөвхөн чамд зориулсан захидлыг Ням гараг бүхэн хүлээн авахыг хүсч байвал та яг одоо “ Амралтын өдрийн шуудан” группт нэгдээрэй.

"Амралтын өдрийн шуудан" номын группт нэгдсэнээр чи:
-Ням гараг бүхэн урам зоригийг тань сэргээсэн , оюун санааг чинь чиний бодоогүй зүг рүү чиглүүлсэн шууданг хүлээн авах болно.
-Шуудан бүрийг уншсаныхаа дараа олж авсан ухаарлаа амьдралын хэв маягаа болгон төлөвшүүлэх болно.
-Амьдралдаа гарч байгаа эерэг өөрчлөлт бүхнээ бусадтай хуваалцах боломжтой болно. Таныг 52 долоо хоногийн турш үргэлжлэх гайхалтай аялал, Ням гараг бүрийн өглөө танд хүрэх захидал, хаана ч байхгүй хамгийн дотно номын уулзалт, таныг өсөн дэвшихэд тань, гаргасан шийдвэртээ үнэнч байхад тань туслах олон мянган группын найзууд хүлээж байна.

Хамтдаа гайхалтай 52 долоо хоногийг өнгөрүүлцгээе.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(376)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com