ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүтэн сайн өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхийг хүсч байна уу?

Ажил & Мөнгө  | 2018 / 06 / 08

Ирэх амралтын өдрүүдийг урьдынх шигээ л хүнсээ цуглуулан, гэрээ цэвэрлэж, хувцасаа угааж өнгөрөөмөөргүй л байгаа биздээ. Хүний амьдрал гэдэг тэр чигтээ дурсамжын хэлхээс байдаг. Ажлын өдрүүдэд бид ажил хэрэг, ахуйн олон асуудалдаа дарагдан, олоон жилийн дараа ч сайхнаар эргэн дурсагдах дурсамжийг бүтээж тэр бүр чаддаггүй. Өөрийнхөө төлөө, хамгаас ихээр хайрладаг хүмүүсийнхөө төлөө, хүсэл мөрөөдлийнхөө төлөө чиний хийж чадах хамгийн том хөрөнгө оруулалт бол цаг хугацаагаа л зарцуулах. Тийм ч учраас бүхлээрээ зөвхөн чиний мэдэлд байдаг Бүтэн сайн өдрийг хэрхэн үр бүтээлтэйгээр өнгөрөөж болох хэд хэдэн санааг Гоолингоо нь чамд хэлж өгье.

Бүтэн сайн өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхийг хүсч байна уу?
Хамгаас их хайрладаг тэр хүмүүстээ л цаг зарцуул

Бяцхан үрстэйгээ цуг баавгайн чих, дээс, чирта гээд чиний хүүхэд насны хамгийн дурсамжтай тоглоомуудыг хамтдаа тоглож ганцхан өдөр хүүхэдтэйгээ эцэг эх гэдэг өнцгөөс биш яг л дотнын найз шиг нь харьцаарай. Хамтдаа хүүхэлдэйн кино үзэж, хайртай тоглоомоор нь яг л найз шиг нь тоглож, дугуйгаар хоорондоо уралдаарай. Өсвөр насны хүүхэдтэй бол ойлгохгүй байгаа хичээлийг нь бүтэн өдөржингөө хамтдаа учрыг нь олохоор уйгагүй оролдон, амьдралд нь тулгарч байгаа асуудлуудыг нь зааж сургаж номлохоосоо илүүтэйгээр зөвхөн ойлгож сонсохыг хичээгээд нэг үзээрэй. Аз жаргалтай дурсамжийг хүүхдүүддээ бүтээж өгөхийн тулд, хэн хүнээс илүү сайн эцэг эх байхын тулд танд хэрэгтэй зүйл бол тэдэндээ зарцуулах цаг хугацаа л юм шүү. Харин та хараахан гэр бүл зохиож амжаагүй бол аав ээждээ цаг гаргаарай. Ээжтэйгээ цуг кино театр орж шинэ гарсан киног хамтдаа үзэн, номын дэлгүүрээс уншихыг хүсч байгаа номыг нь бэлэг болгож авч өгөөрэй. Хамтдаа кофе шопт амттай кофе уунгаа үе тэнгийн найз охидууд шиг хорвоогийн элдэв зүйлсийн тухай хууч хөөрвөл бүүр ч сайн хэрэг. Аавдаа хамгийн идэх дуртай хоолыг нь гаргаа гаргаж хийж өгөнгөө амралтын өдрийн бөхийн барилдааныг хамтдаа суугаад үзэж дуусгасан ч болно шүүдээ. Чиний амьдралын хамгийн үнэтэй хоёр эрдэнэс нэг л мэдэхэд холын холд нисээд одчих тул хажууд чинь байгаа үед тэдэндээ чадах чинээгээрээ хайраа мэдрүүл.

Цоо шинэ зүйлийг турших

Бялуу хийх өч төчнөөн олон видео хичээл үзсэн хэдий ч одоог хүртэл завгүй цагийн хуваариасаа болоод туршиж үзээгүй л явна уу? найзуудаасаа ганцаархнаа дугуй унаж чаддаггүйгээсээ одоо болтол ичиж явдаг юм биш биз, хайрттайгаа цуг вино уунгаа уран зургийн уулзалтанд очин, ганц ч болтугай зураг өөрөө зурж үзэхийг одоо хүртэл хүссээр л байна уу? ажлуулж чадахгүйгээсээ болоод авснаасаа хойш өдийг хүртэл шүүгээний чинь мухарт чинь байсаар л байгаа фото аппаратаараа бусад шиг гоё зураг даран олон нийтийн сүлжээн дээр нийтлэмээр л байгаа биз дээ. Тиймээ , дараа жилийн өдийд ч гэсэн өнөөх л дугуй унаж чаддаггүй бүсгүй гэж хүмүүст хэлүүлмээргүй байгаа бол сурахыг хүсч байгаа зүйлсийнхээ хүслийн жагсаалтыг Ням гараг бүхэн дараад байгаарай. Сурсан юмны ид шид эрт орой хэзээ нэгэн цагт заавал гарж л таарна. Бүтээгч нэгэн болоход хамгийн тохиромжтой өдөр Даваа гараг биш харин Ням гараг юм шүү.

Байгальтай ойр байх

Хэзээ хамгийн сүүлд уулын булгийн усны хоржигнох чимээг, хөхөө шувуу үүр цүүрээр донгодохыг, униар татсан уулсыг харж сууснаа санаж байна уу? Чи нийгмийн амьдралын хамгийн идэвхитэй оролцогч байж магадгүй ч өөрийгөө мөн байгалийн амьтан гэдгээ ч бүү март. Ням гарагийн өглөө эртлэн босоод өдрийн хоолоо бэлдэж аваад ганцаархнаа Богд уул руу явган аялал хийвэл ямар вэ дээ? Орой дээр гармагцаа байгалийн сайхныг бахдан биширч, тэр яруу тансаг зураглалын нэг хэсэг болохооо эд эс биеэрээ мэдрээд нэг үзээрэй. Өөрт суухад тухтай нэг хадан дээр суугаад хөнгөн бясалгал ч хийж болно. Бясалгал хийхэд хамгийн төгс тохирох орчин бол байгаль. Цаг агаар таатай сайхан байвал дээшээ харж хэвтэнгээ өөр юу ч бодолгүй зөвхөн үүл нүүхийг л анзаарч сайн хараарай. Хэсэг дуг хийгээд авбал бүүр ч сайн. Уулнаас буугаад ирэхэд бүх л бие чинь байгаль дэлхийн чамд харамгүй хайрласан эрч хүчээр бүрэн сэлбэгдсэн болохыг чинь мэдрэнэ шүү.

Хэн нэгэнд зориулан захидал бичих

Чамайг урьд нь энэ аргыг турш үзэж байсан эсэхийг мэдэхгүй л юм. Бүтэн сайн өдөр ээждээ , аавдаа, хайртдаа, удаан уулзаагүй найздаа чин сэтгэлийнхээ үгээ шингээн захидал бичээд үзээрэй. Өдөр тутамдаа мессенжрээр, цахим зурвасаар байнгын холбоотой байдаг хэдий ч бид тэр бүхэн сэтгэлийнхээ үгсийг бие биетэйгээ хуваалцаж чаддаг билүү? Ямар нэгэн онцгой үйл явдлыг давхцуулах биш жирийн нэгэн өдөр чиний бичсэн захиаг захидлыг хүлээж аваад тэр хүмүүсийн нэг өдөр, нэг долоо хоног ямар гайхалтай өнгөрөх бол? Өмнөх өдрүүдэд нь захидалдаа зориулан тусгайлан дугтуй, марк худалдаж авахаа мартуузай. Яг л эмээ өвөөгийн маань үед захидал хоорондоо бичилцдэг байсан үе шиг тэр хүний тухай хамгийн нандин дурсамжуудаа захиандаа сийрүүлэн бичнэ шүү. Олон жилийн дараа чиний захидал илгээсэн хүнээс “Амьдралдаа авч байсан хамгийн гайхалтай бэлэг чинь юу байсан бэ? гэдэг асуултыг асуувал магадгүй чиний илгээсэн захиаг ч нэрлэж магадгүй шүү. Бүтэн сайн өдрөө бүтээмжтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай өнгөрөөхийг хүсч байвал “ Амралтын өдрийн шуудан” группт нэгдээрэй.

"Амралтын өдрийн шуудан" номын группт нэгдсэнээр чи:
-Ням гараг бүхэн урам зоригийг тань сэргээсэн , оюун санааг чинь чиний бодоогүй зүг рүү чиглүүлсэн шууданг хүлээн авах болно.
-Шуудан бүрийг уншсаныхаа дараа олж авсан ухаарлаа амьдралын хэв маягаа болгон төлөвшүүлэх болно.
-Амьдралдаа гарч байгаа эерэг өөрчлөлт бүхнээ бусадтай хуваалцах боломжтой болно. Таныг 52 долоо хоногийн турш үргэлжлэх гайхалтай аялал, Ням гараг бүрийн өглөө танд хүрэх захидал, хаана ч байхгүй хамгийн дотно номын уулзалт, таныг өсөн дэвшихэд тань, гаргасан шийдвэртээ үнэнч байхад тань туслах олон мянган группын найзууд хүлээж байна.

Хамтдаа гайхалтай 52 долоо хоногийг өнгөрүүлцгээе.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(693)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com