ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бичих төлөвлөгөөг хэрхэн "зохиох" вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 12

Чи бичих дуртай юу? Тэгвэл энэ нийтлэл чамд яг тохирно!

Бичих төлөвлөгөөг хэрхэн

Үг холбож утга найруулан бичих дуртай хүн бүрийн дотор ийм нэг хүсэл байдаг. “Хэзээ нэг өдөр ном бичнэ” гэдэг. Эгэл даруухан энэ хүсэл ямар их тэмүүллийг өөртөө багтааж явдаг гээч. Энэ хүслээ улам өрдөж, мөрөөдлөө мөрөөдөл төдий биш бодит биелэл болгоход бидэнд төлөвлөгөө хэрэгтэй.

Зорилгоо тов тодорхой болго - Чиний зорилго онцгой, биелүүлнэ гэхээс сэтгэл догдлом байх хэрэгтэй. Тийм байх тусмаа чи биелүүлэх гэж хичээж, улам их тэмүүлэх болно. Мөн хэмжиж болохуйц, тодорхой нарийвлалтай байх хэрэгтэйг санаарай. Жишээлбэл 2018 онд би нийт 20 өгүүллэг,30 яруу найраг, орчуулгын 15 өгүүллэг бичсэн байна. Хувь хүний хөгжлийн нэгийг ном орчуулна, эсвэл яруу найргийн түүврээ энэ оны 10 сарын эхээр хэвлэлтэнд өгч, 10-р сарын дундуур анхны номоо “өлгийдөн” авах болно. 12 сард номын нээлтээ хийнэ гэх зэргээр зорилгоо тодорхой, нүдэнд харагдахуйц болгоно.

Зорилгодоо хүрэхэд чамаас юу “шаардаж” байгааг тодорхойл - Харин одоо зорилгоо бүр нарийвчлаад цаасан дээр буулга. Яг л хүслийн жагсаалт шиг. Энэ үед зорилгоо биелэл болгоход чамаас ямар ур чадвар, хичээл зүтгэл илүү шаардлагатай байгааг тодорхойлж болно. Хувь хүний хөгжлийн 10 номыг харьцуулж уншиж тэдгээрийн нийтлэг шинжийг жагсаах, ялгаатай болон онцлог талуудыг гаргах, анализ дүгнэлт хийх, орчуулах номоо сонгоод албан ёсны и-мэйл илгээж зөвшөөрөл авах, зохиогчийн намтараа бичих, номоо олон нийтэд хүргэж маркетигийн санаануудыг жагсаах, эсвэл зөвхөн яруу найргийн ном гаргахаар төлөвлөлөө гэхэд хуучны шүлгүүдээ цуглуулан нэгтгэнэ, редоктор хийх хүнээ тодорхой болгож хяналтанд өгнө, хэвлэлийн газартайгаа гэрээ хийнэ зэргээр чамаас ямар үйлдэл, хичээл зүтгэл шаардахаар байна тэр бүгдийг жагсаа. Хугацаа зоо. Тэгээд үйлдэл болго.

Тэдгээрийг эмх цэгцэнд оруулж, төлөвлөгөөгөө хөгжүүлэхэд бага багаар бэлтгэ. Багаас их рүү явах зарчмаар - Ном бичих гэдэг зорилгыг чи тавьчихлаа. Харин энэ удаа зорилгод хүрэх алхмуудаа төлөвлөгөө болгон нарийвчилж ажилла. 5 жил, 3 жил, 1 жил, хагас жил, нэг сар, долоо хоног, өдөр бүрийн төлөвлөгөөг гарга. Ирэх 5 жилийн төлөвлөгөөг чинь хувь хүний хөгжлийн хоёр ч ном орчуулах, уран зохиолын 1 бүтээл туурвих гэсэн зорилго байж болно. Энэ жил эхний бүтээлээ гаргана гэж тооцоолллоо гэж бодоход уг орчуулгын бүтээлтэй холбоотой сар тус бүрд юу хийж болхыг төлөвлөнө гэсэн үг.

Амьдралын хэв маягтаа оруул – Хүсэж байгаа зүйлээ (тогтмол унших, бичих, дасгал хийх, эрт босох, өдөрт 20 үг цээжлэх) дадал хэвшил болгож чадвал чи зорьсондоо хүрэхэд бүр ч илүү хялбар болох болно. Бичих чадвараа сайжруулахыг хүсвэл блог эсвэл хуудас хөтөлж болно. Орондоо орохын өмнө 30 минутыг уран зохиолын ном уншихад, өглөөний 30 минутыг шинжлэх ухаан, бизнэс, хувь хүний хөгжлийн ном нийтлэл уншихад зарцуул. Өдөр бүрийн 15 минутыг өдрийн тэмдэглэл хөтлөхөд, өгүүллэг яруу найргаа бичихэд 1 цагийг гэх мэт бага багаар амьдралын хэвшил дадал болгоход нөлөөлөх зүйлсийг хийж хэвш. Мөн 14 хоногт нэг удаа нийтлэлч нарын клуб, сургалт гэх зэрэгт сууж өөрийгөө хөгжүүлэх зүйлс ч хийж болох юм. Орчуулгын ном хэвлүүлэхэр шийдсэн бол долоо хоногт нэг бүлгийг орчуулна, шинэ үгийн жагсаалт гаргана, гадаад сайтуудыг тогтмол судална зэргээр өдөр бүрийн алхмуудаа тодорхой болгох юм. Мөрөөдөл нэг л өдөр гэнэт биелэчихдэггүй учир чи алхам алхмаар л урагшлах шаардлагатай.

Жишээ төлөвлөгөө

Холын зорилго –
“Монголын хэвлэлийн салбарт өөрийн гэсэн байр суурийг эзэлнэ”
Холын зорилгодоо хүрэхийн тулд 2018 онд ямар зорилго тавих вэ? -
Анхны орчуулгын номоо гаргана.
Зайлшгүй хэрэгжүүлэх зорилтууд (сар, сараар)

Нэгдүгээр сар – Ямар төрөл жанрын(хувь хүний хөгжил, намтар, баримтат, үүх, философи, уран зохиол) ном орчуулах вэ гэдэгээ нарийн тодорхойлно. Номын судалгааг энэ сард сайтар хийж хэн гэдэг зохиолчийн ямар ном байх вэ гэдгийг тодорхой болгоно. -
Хоёр, гуравдугаар сар –
Зохиогчийн талаар болон тухайн номоо маш сайн судалж холбоотой ярилцага нийтлэл, ревью зэргийг сайтар уншиж, зах зээлд ямар ном гаргавал хүмүүст сонирхолтой бөгөөд хэрэгцээтэй байхйыг тандан судална. Зохиогчоос албан ёстны хүсэлт авна. Үүний тулд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж албан ёсны и-тэйл илгээнэ.
Дөрөв, тав, зургадугаар сар -
Орчуулгын ажилдаа ханцуй шамлан орж контентоо бэлтгэнэ.
Долдугаар сар –
Номоо хяналтанд өгж редакторлуулна. Хэвлэлийн компанитай гэрээ хийж, номын маркетигийн урьдчилсан төлөвлөгөөг гаргана.
Наймдугаар сар –
Засварыг эцсийн байдлаар болгож зохиогчийн эрх авах, бар код хэвлүүлэх зэрэг ажлуудаа энэ сард цэгцэлнэ.
Есдүгээр сар –
Номын хавтасны дизайнаа гаргаж бэлэн болгоно.
Аравдугаар сар –
Хэвлэлтэнд өгч номоо гаргахад бэлэн болно. Номын дэгүүрүүдтэй гэрээ хийнэ. Мөн сошиалмедиа дахь маркетингийн ажлуудыг төлөвлөгөө гаргана.
Арван нэгдүгээр сар –
Ном худалдаанд гарна.
Яг энэ байдлаар жил жилийн, эсвэл сар, долоо хоногийн төлөвлөгөөгөө жагсаагаад үзээрэй. Ингэснээр мөрөөдөл чинь газарт буухад нэг алхам ойртлоо л гэсэн үг.

Номоо бичихэд шаардагдах ур чадварууд

Харилцааны ур чадвартай байх –
Бичих чадвар эзэмших нь өөрөө харилцааны урлаг юм. Тиймдээ ч ярих болон бичихдээ өөрийн санаа бодол, сэтгэл хөдлөлийг уран нарийн чадвартай байх хэрэгтэй. Үүнээс гадна утга уран зохиолын хүрээний хүмүүс болоод уншигчидтай чадварлагаар харилцаа холбоо тогтоож тэдэнтэй ойлголцож чаддаг байх чадварыг чамаас “сэмээрхэн” шаардах болно. Тиймээс бусдыг сонсож сурах, зөв асуулт асуух, өөрийн үзэл бодлоо ойлгомжтой илэрхийлэх, хандлага харилцааны хувьд зөв хүн байх, бусдыг ая эвийг олчихдог байх зэргийг хийж чаддаг байх хэрэгтэй болох нь.
Ажигч гярхай байх –
Зохиолчид үнэхээрийн ажигч хүмүүс байдгийг чи мэдэх үү? Тэд яг л сэтгэл судлаач, эмч, судлаач, шинжээч, ажиглагч, зөв совинтой хүмүүс шиг л байдаг. Хүмүүсийн хоорондын харилцааг, нийгмийн үзэгдлүүдийг, үйл явдлуудыг, зарим зүйлсийн давтамжуийг, үнэн бас худлыг, тэр бүү хэл хэн нэгний гадаад бас дотоод ертөнцийг нарийн ажиглах, мэдэрч чаддаг учраас ажигласан зүйлээ аль өнцгөөс нь номдоо шигтэж өгөх вэ гэдгийг олж чаддаг. Ажигч гярхай байснаар л юу бичих вэ, юуны тухай өгүүлэх вэ гэдгээ тодорхойлж чадна шүү дээ. Тиймээс чи нийгмийн нэг хэсэг байх ёстой. Үргэлж эрж хай! Тэгээд өөрийн үгээр илэрхийлэгдэх хүмүүсийн шинэ ертөнцийг бүтээ. Ажигла, ажигла бас дахин ажигла.
Шалтгааныг эрж хай, асуудлыг шийдвэрлэж чаддаг бай -
Асуудалд гарц хайж олох бүртээ чи шинэ санаагаар цэнэглэгдэх болно. Асуудлыг шийдвэрлэхийн тулд аливаа зүйлд дүн шинжилгээ хийж, логиктой хандаж, өөрийн давуу болон сул талаа илүү сайн олж харах хэрэг гарна. Шинэ мэдээллийг хурдтай ашиглаж, тэндээс суралцаж, оюун санаандаа ургуулан бодож, шинэ санааг шүүн тунгааж, эрэл хайгуул хийж, оюун бодолдоо эмхэлж цэгцэлснээр чи бичиж байгаагаа илүү сайжруулж чадна. Ямар нэг асуулт бас хариулт байхгүйгээр, ямар нэг шинэ санаагүйгээр юу бичих билээ.
Хэл зүйн мэдлэгтэй байх -
Ном бичих, орчуулах аль нь ч байсан чи хэл зүйн мэдлэгтэй байх хэрэгтэй. Эх хэлээ сайн мэдэхгүйгээс үүдэн орчуулан модон болох, санаагаа уншигчийн сэтгэлд хүртэл илэрхийлж чадахгүй байх, үгийн ур дутах зэрэг саадтой учирдаг. Тиймээс зөв бичгийн дүрэм, ярианы хэл, цэг таслал хэрхэн хэзээ зөв ашиглах зэргийг хүртэл мэддэг байхаас гадна дүрийн яриаг хэрхэн яруу тансаг буулгах вэ гэдгийг чи сайн мэддэг байх хэрэгтэй болно. Монгол хэлний онцлог, бусад хэлнээс давуу сайхан шинжийг бид сайн мэддэг байхгүйгээр орж ирсэн санаагаа зүгээр л цаасан дээр буулгаж орхивол цагийн гарз биз ээ.
Айдсаас зүрх сэтгэлээ, оюун бодлоо чөлөөл –
“Хэн юу гэж бодох бол, би сайн бичих чадах болов уу, бусдад таалагдах болов уу” гэдэг айдас чамайг дагаж эхлэх үед л чи айдсаа даван туулах уу, айдастайгаа байсаар байх уу гэдэг сонголт гарч ирнэ. Мэдээж чи эргэлзэнэ. Үүгээр ч зогсохгүй айдас чинь эхэлсэн зүйлээ дуусгаж чадахгүйд, санасандаа хүртэл хийхгүй болгоход, замын дундаасаа шантрахад хүргэж ч болзошгүй. Тиймээс жинхэнэ айдастайгаа нүүр тулж үз. Юу чамайг зовоогоод байгааг олж мэд. “Чадах уу чадахгүй юу, бичих үү болих уу” гэдэг эргэлзээгээ эргэлзэлгүй тайлж орхи. Харин чин сэтгэлээсээ хүсэж байгаа цагт чи эр зориг дүүрэн цаашаа алхах болно. Тиймээс бичих урам зоригтой, үргэлжлүүлэх дүүрэн итгэлтэй, зориг тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ бол чамд байх хамгийн чухал чанар юм.
Гоолингоо нь бичих хүслээ ном болгон та нартаа хүргэсний нэг нь “Амралтын өдрийн шуудан” ном маань билээ. 4 жилийн өмнө хэвлэгдэн уншигч бүсгүйчүүдийн маань дотны найз болсон шуудан маань энэ жил ахин шинэчлэгдэн гарч байна.

Ням гараг бүр шуудан хүлээн авахын хамт нэг хүсэл тэмүүлэлтэй найзуудтай болохыг хүсвэл хүсч байвал “ Амралтын өдрийн шуудан” группт нэгдээрэй.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(955)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com