ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчилгаа: Шөнийн маск ба шөнийн тосны ялгаа

Гоо сайхан  | 2018 / 06 / 12

Арьсаа байнга арчлах, өдөр бүр зөв хооллох, өглөө бүр эртлэн босох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь бүсгүйчүүд бидний аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралын нэг хэсэг юм. Гэхдээ эдгээр хэмнэлээ зөв зохицуулж авч явах нь маш чухал. Жишээ нь арьсандаа ямар бүтээгдэхүүн яаж хэрэглэх, юу хэрэгтэй байгааг мэдэх, өглөө эртлэн босоод юу хийвэл үр бүтээлтэй байх, зөв хооллохын тулд юу идэх гэх мэт. Тиймдээ ч Гоолингоо нь оройн арьс арчилгааны чухлыг хэчнээн сарын турш дурдсан билээ. Ингээд арьс арчилгааны мэдлэгт чинь дусал нэмэхээр шөнийн маск, тос хоёрын ялгааг судалснаа танилцуулъя:

Арьс арчилгаа: Шөнийн маск ба шөнийн тосны ялгаа

Юуны түрүүнд бидний сайн танил шөнийн тос маань ямар үйлчилгээтэй, яг юу юм бэ?
Оройн арьс арчилгаа хэчнээн чухал гэдгийг нээсэн тэр өдрөөс шөнийн тосны орон зай арьс арчилгааны ертөнцөд үүсэн биз ээ. Чикаго дахь арьсны мэргэжилтэн Торал Патэл: Шөнийн тос нь арьсанд чийгшил, тэжээл өгдөг бөгөөд нэмэлтээр гидро хүчил, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлэх гол орцуудыг найрлагандаа агуулсан байдаг. Шөнийн тос нь өдрийн тосыг бодвол арай өтгөн бүтэцтэй бөгөөд өдөр хэрэглэх юм бол арьсанд маш хүнд мэдрэмжийг төрүүлнэ. Учир нь шөнийн тос нь найрлагандаа эрүүл арьсны эсүүдийн үйлдвэржилтийг дэмжиж, чөлөөт радикалаас хамгаалагч хүчтэй антиоксидант болох ретинол болон арьсны нөхөн төлжилтийг түргэсгэх, эрчимтэй чийгшүүлэх орцуудыг агуулдаг.

Шөнийн тосыг оройн арьс арчилгааныхаа төгсгөлд хийнэ. Өөрөөр хэлбэл будгаа арилгаж, нүүрээ цэвэрлээд, тоник, серум, зовхины тосоо түрхээд шөнийн тосыг түрхэнэ.

Танд санал болгох шөнийн тоснууд:
Шөнийн маск гэж юу вэ?

Шөнийн маск нь шөнийн тосноос нас залуу ч бүсгүйчүүдийн хэрэгцээнд эрчимтэй орж ирж байна. Гелэн, хөнгөн хэлбэртэй байх бөгөөд арьсыг тайвшруулах, чийгшүүлэх, сэргээх үйлчилгээг илүүтэй үзүүлдэг. Шөнийн маск хэрэглэсний дараах өдөр арьс гэрэлтсэн, чийглэг байдлаа удаан хадгалдаг. Хэрвээ шөнийн маскыг арьс арчилгаандаа оруулахаар шийдсэн бол арьсны онцлог, төрөл зэргээ харгалзан үзэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүст арган тос, лаванда, керамид зэрэг найрлагатай шөнийн маск илүү тохирдог. Энэ нь арьсыг чийгшүүлэн, тэжээлээр хангаж, тайвшруулдаг. Харин тослог, батгатай арьстай бол гиялуроны хүчилтэй шөнийн маскыг сонгоорой. Арьсыг хөнгөн чийгшүүлж, арьсны нүхийг бөглөхгүй, арьсыг гэмтэхээс хамгаалдаг. Нөгөө талаас ретинол агуулсан шөнийн маск нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй үйлчилгээг үзүүлж, арьсны уян хатан байдлыг сайжруулдаг. Мөн шөнийн маскын нэг давуу тал нь арьсыг сэргээх юм. Шөнө 3,4 -хөн цаг л унтах үедээ шөнийн маскыг хэрэглэвэл арьс сэргэг, гэрэлтсэн сэрэх болно.

Нүүрээ цэвэрлэж, тоникоо түрхчихээд шөнийн маскаа түрхээд унтана. Өглөө босоод усаар зайлж угаахад л хангалттай.

Танд санал болгох шөнийн маск:
Хэрхэн сонгож хэрэглэх вэ?

Шөнийн маск болон шөнийн тос нь найрлага бүтцээсээ хамаараад хэрэглэх заавар нь өөр өөр байдаг. Шөнийн тосыг орой бүр харин маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьсыг маш сайн чийгшүүлж булбарай болоход тусалдаг. Дангаар нь хэрэглэж болох ч хамтад нь хэрэглэвэл арьсныхаа залуу, тунгалаг байдлыг удаан хадгалах боломжтой юм. Мөн өдрийн туршид арьс чинь чийглэг байх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(539)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com