ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амжилтаа тодорхойл: Нөөц бололцоогоо хэрхэн бүрэн дайчлах вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 06 / 15

Бүх цаг үеийн шилдэг усанд сэлэлтийн мастер Майкл Фелппсийн амжилтын бяцхан түүхийг ярьж өгье. Рекорд тогтоож хүрсэн 28 медалиараа өөрийгөө усанд “загас” шиг л сэлдэг гэдгээ баталсан тэрбээр “Амжилтанд хязгаар үгүй” номдоо хүүхэд байх үеэс нь дасгалжуулсан багшийнхаа талаар дурджээ. Дасгалжуулагч Боб Бөүмэн нь түүнийг хангалттай бэлтгэгдэж байгаа гэж үзээд сэлэлтийн шинэ арга техникүүпийг сурч эзэмшихийг санал болгосон байна. Гэтэл өөрийнхөө хүч чадалд бүрэн итгэдэггүй байсан Майкл уулга алдан гайхаж “Чадахгүй” гэдгээ хэлж. Яг энэ үгний хариуд хэлсэн багшийнх нь үг түүнийг амьдралыг орвогоор нь өөрчилж, амжилтын үндсийг нь тавьжээ.

Амжилтаа тодорхойл: Нөөц бололцоогоо хэрхэн бүрэн дайчлах вэ?

“Чадахгүй байх, хүсэхгүй байх хоёрын дунд асар их ялгаа бий. Чи ямар нэг зүйлийг хийхийг хүсэхгүй байх нь тухайн зүйлийг хийж чадахгүй гэсэн үг огт биш. Хүсэхгүй байгаа учраас зориглож хийгээгүй тэр зүйлээ чадахгүй байна гэж андуурдаг. Энэ нь өөрийн хүч чадлыг гаргуунд нь хаяж байгаатай ижил” гэжээ. Маш ухаалаг энэ үг Майкл Фэлппсийн хандгаыг бүхэлд нь өөрчилж, хийж чаддаг зүйлээ “чулуу” болгох их хүслийг нь өрдөж өгсөн юм. Өөрийн хүч чадал, нөөц бололцоогоо бүрэн дайчилсан цагт хил хязгаараа давж, хүссэн үр дүндээ хүрч чадна гэдгийг түүний түүхээс олж харсан болов уу?

Тэгэхээр бүгдээрээ ч бас өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж амжилт гаргахаар хичээгээд үзье.

1. Давуу талаа жагсаа – Хүн бүрт давуу тал бий. Дэргэдэх хүнийхээ чадахгүйг чи чадна. Чиний чадахгүйг тэр чадна. Магадгүй энэ бурхны бидэнд өгсөн бэлэг байх. Өөрөөр хэлбэл бидэнд давуу талаа тодруулаад, түүнийгээ дагаад л явбал сайхан зам үргэлж нээлттэй байх боломжтой. Тэгэхээр чиний давуу тал юу вэ? Хэрвээ бүрэн дүүрэн мэдэхгүй байгаа бол www.acyy.me рүү ороод өөрийнхөө төрсөн он сар өдрийг хийгээд мэдээллээ уншаарай. Энэ бол өөрийнхөө талаар бодож, өөрөө өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

2. Зорилгоо бич, улам тодорхой болго - Юуг хүсэж мөрөөдөж, ямар зорилгод хүрэхийг хүсч байгаагаа тов тодорхой болго. Хэнээс ч бүү хамаар, бусдын үгийг бүү дага. Учир нь бусдын үг чамайг зорилгодоо хүрэхэд саад болох ёсгүйг чи ойлгох хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг, хүслийг, дотоод хүнээ сонс. Чиний зорилго дараа дараагийн чухал алхмуудад чиглэсэн, чамайг үргэлж өдөөж хийх сэдэл төрүүлэхүйц байх ёстой. Тэгэхээр дотоод хүн чинь юу хүсэж байна?

3. Бусдын үнэлэмжээс бүү хамаар - Мөнгө л хэрэгтэй болохоор их цалин авдаг ажил хийх биш чамайг бүрэн илэрхийлж, өдөр бүр сэтгэл ханамжтай байлгах тийм л ажлыг хийх хэрэгтэй. Эргэн тойрны хүн бүр л гадаад явж сураад байгаа учраас чи ч бас гадаадад сурч, мастерийн зэрэг хамгаалах ёстой юм биш. Эргэн тойрон ямар байх нь, хүмүүсийн үнэлэмж аль зүгт явах нь сонин биш, чи л өөрөө дуртай зүйлээ хийж, өөрийнхөөрөө амьдрах нь л сонин юм шүү дээ. Мэдээж ажил хийж, гэр бүлээ тэтгэх шаардлага байна. Гэхдээ ирээдүйд үр хүүхдээ ч зөв амьрал, аз жаргалд үлгэрлэхийн тулд аль болох эртнээс өөрийгөө нийгмийн тогтсон чиг хандлагаас чөлөөлж, дуртай ажилдаа, чин сэтгэлээсээ хичээн зүтгэж эхлэх хэрэгтэй шүү.

4. Үгийн сангаасаа зарим үгийг “хас” бас заримыг “нэм” – “Би чадахгүй” “Би мэдэхгүй” “Би айж, эргэлзэж байна” зэрэг сөрөг үгсээр хүч чадлаа бүү сааруул. Ихэнхи зүйл бидний хийж чадахгүйд биш хийж чадахгүй гэсэн бодлоос, хийхээс зайлсхийсэн залхуурлаас, бүтэхгүй мэдэхгүй гэсэн идэвхигүй байдлаас үүдэлтэй байдаг. Гэтэл чи ингэж бодсон л болохоос оролдож үзсэн билүү? Оролдоод үзвэл чи чадах нь гарцаагүй. Тиймээс үгийн сандаа “Би чадна, чадаж байна, чадах болно” ”Би бүтээх болно”, “Бүгдийг нь амжуулж хүссэн үр дүндээ хүрэх болно”, “Би хичээх болно, хамгийн сайнаараа хичээж байгаа” зэрэг үгсийг оруул. Бодол үг болж, үг үйлдэл болдог гэдгийг бүү мартаарай.

5. Зөв хүмүүсээр хүрээлүүл – Чамайг ямар нэг буруу үйлд уруу татдаг, мөрөөдөл зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлэлээс чинь хугасалдаг, эерэг зүйлс огт ярьдаггүй сөрөг хүмүүс эргэн тойронд чинь бий бол амжилтад хүрч, сэтгэл хангалуун амьдарч чадах эсэхээ дахин нэг бодоод үз. Сошиал медиад ч ялгаагүй, сөрөг найзуудаа хасаж, дагахаа боль. Хүсэл мөрөөдлийг чинь өрдөх мэдээллүүд унш, хүмүүсээс урам зориг ав. Амьдралынхаа ихэнхи цагийг ямар хүмүүстэй өнгөрүүлж байна вэ? гэж өөрөөсөө асуу. Хариутыг нь олоод хэрэгтэй бол өөрчлөлт хийгээрэй.

6. Үйлдэлдээ анхаар - Өдөр тутмын үйлдлүүд зан үйл болж, хандлагыг тодорхойлдог. Ном бичихийг хүсэж байна уу тэгвэл өдөр бүр тэмдэглэл, өгүүллэг бичихэд цаг гарга. Эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг хүсэж байвал өдөр бүрийн хүнсэндээ анхаар, хэлээ сайжруулмаар байвал тогтмол 1-2 цагийг англи ном уншихад, хүмүүстэй ярилцахад, шалгалтандаа бэлтгэхэд зарцуул. Олимпийн аварга, спортын мастер болмоор байвал хичээнгүйлэн дасгал сургуулилт хий. Том зорилгыг тавьсан хүнд өдрийн ихэнхи цагийг зурагтын өмнө өнгөрөөх, зугаа цэнгээн хөөх, цахим ертөнцөд хий дэмий цагаа үрэх хэрэг бий билүү? Тэгэхээр өдөр тутам ямар үйлдлүүдийг хийж байна гэдэгтээ дүгнэлт хийгээд үзээрэй. Хэн байхыг хүсэж байна тийм л үйлдлийг хийдэг байх ёстой шүү.

7. “Том”-оор үйлд – Том зорилго том үйлдлийг шаардаж байдаг. Юуг ч битгий энгийнээр хий. Жирийн байхаа боль. Чадамжаа бүрэн дайчлахад чамаас үргэлж хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардана гэдгийг мартаж болохгүй. Хийдгээсээ 2 дахин илүү хичээл зүтгэлтэй бай, 2 дахин сэтгэл гарга, 2 дахин илүү хөдөлмөрлө. Урсгал даган хөвсөн цагт чи амжилтад хүрэхгүй, өөрийгөө бүрэн дайчилсан үед л чи өөрийн амжилтыг бүтээнэ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(158)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com