ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьсанд чинь ямар төрлийн маск хэрэгтэй вэ?

Гоо сайхан  | 2018 / 06 / 22

Гоо сайхны бүтээгдэхүүн үр дүнгээ өгөхгүй байх хамгийн гол шалтгаан нь арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Арьсныхаа төрлийг “яг таг” мэдээд л авчихвал ямар ч бүтээгдэхүүн хэрэглэхэд асуудалгүй л гэсэн үг! Маск ч мөн ялгаагүй. Тэгэхээр зөв маск хэрэглэж гоо сайхан арьстай байхын тулд эхлээд мэдлэгээ жаахан нэмцгээе.

Арьсанд чинь ямар төрлийн маск хэрэгтэй вэ?

Тосон маск (Cream mask)
Ямар төрлийн арьсанд тохирох вэ: Хэвийн болон хуурай
Арьсан дахь тослогийг хэвийн хэмжээнд хадгалан, чийгшил тэжээл өгөх үүрэгтэй. Арьсан дахь үхэжсэн эд эсийг арилгах хамгийн зөөлөн бүтэцтай маскны төрөл юм. Тэжээлийн маск гэж ойлгож болох бөгөөд өөрөөр хэлбэл арьсан дахь чийгшлийг алдагдахаас хамгаалж, чийгийг түгжиж өгөх зориулалттай юм. Байнга, зөв хэрэглэснээр арьсны байгалийн өнгө сэргэж, гэрэлтсэн булбарай байдлаа удаан хадгалдаг. Тосон маск хэрэглэсний дараа арьс маш зөөлөн, булбарай болсон байна. 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

Шавар маск (Clay and Mud mask)
Ямар төрлийн арьсанд тохирох вэ: Бүх төрлийн арьс
Бидний нэрлэж заншсанаар шавар маск дотроо Clay болон Mud гэсэн 2 төрөлд хуваагддаг. Хоёуланг нь шавар маск гэж орчуулдаг хэдий ч хэрэглээний хувьд хоорондоо ялгаатай. Clay маск нь тослог арьсанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд арьсыг гүн цэвэрлэж, тослогийг бууруулж, батга, нүхжилттэй тэмцэхэд тусална. Харин Mud маск нь арьсыг гүн цэвэрлэхээс гадна илүү чийгшүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, арьсыг сэргээж, гэрэлтсэн болгодог учир хуурай, хэвийн, эмзэг арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Хэрвээ чи холимог арьстай бол дээрх хоёр төрлийн шавар маскыг тослог, хуурай арьсандаа хэсэгчлэн түрхэж хэрэглээрэй. Арьсныхаа төрлөөс хамаараад 7 хоногт 2-3 удаа хэрэглээрэй.

Гелэн маск (Gel mask)
Ямар төрлийн арьсанд тохирох вэ: Хуурай, хэт хуурай болон эмзэг мэдрэмтгий
Тайвшруулах, амраах, гүн чийгшүүлэх зориулалттай учир хуурай, мэдрэмтгий төрлийн арьсанд илүү хэрэгцээтэй. Арьсанд хэрэгтэй чийгшлийг өгч, арьсыг чангалж, хорыг гадагшлуулахаас гадна арьсыг тэтгэх аксиодиант агуулж байдаг нь арьсыг нөхөн сэргээхэд нэн тустай. Шөнийн маскууд ихэвчлэн гел хэлбэртэй байдаг. 7 хоногт 1-2 удаа хэрэглээрэй.

Сальфеткан маск (Sheet mask)
Ямар төрлийн арьсанд тохирох вэ: Бүх төрлийн арьс
Энэхүү маскыг тавьсан хугацаандаа ном уншиж, хоолоо бэлдэж, зурагт үзэх гээд олон зүйл амжуулж болдогт байдаг. Ази бүсгүйчүүдийн гоо сайхны хэрэглээний чухал хэсэг болдог энэхүү маскийг 20-30 минут нүүрэндээ тавихад л чиний арьс зөөлөн булбарай болохыг мэдэрнэ. Сальфеткан маск нь ийлдэс буюу серумд агуулагддаг бүхий л төрлийн амин дэмийг агуулдгаараа онцлогтой. Амин дэмээр баялаг, нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж, коллангений нийлэгжилтийг дэмждэг, нөхөн төлжүүлдэг, үрчлээнээс хамгаалж арьсыг гялалзуулдаг гэх зэрэг олон ашиг тусыг өөртөө агуулдаг. Ийм төрлийн маскыг 7 хоногт аль болох олон удаа хэрэглэвэл сайн.

Гуужуулагч маск (Exfoliating mask)
Ямар төрлийн арьсанд тохирох вэ: Бүх төрлийн арьс
Хэдий бүх төрлийн арьсанд хэрэглэх боломжтой ч тослог арьсанд илүү тохиромжтой. Гуужуулагч нь үхэжсэн эд эсийг нөхөн сэргээж, арьсны гүн дэх бохирдлыг цэвэрлэж чаддагаараа онцлог. Өнгийг сэргээж, арьсыг эрүүл болгодог. Зөөлөн болон тайвшруулагч найрлага агуулаагүй гуужуулагч маскыг хуурай арьстай бол 7 хоног нэг удаа ашиглаарай. Учир нь энэ төрлийн маск нь хатуу бүтэцтэй учир ойр ойрхон хэрэглэх нь арьсыг гэмтээж, цочроох магадлалтай. Мөн хэрэглэсний дараа хуурайшуулдаг учир дараа нь чийгшүүлэгч тос хэрэглэж хэвшээрэй. Тослог арьсанд 7 хоногт 2 удаа хэрэглэж хэвшээрэй.

Зуурдаг маск
Ямар төрлийн арьсанд тохирох вэ: Бүх төрлийн арьс
Ихэвчлэн 25-аас дээш насны бүсгүйчүүл хэрэглэхэд тохиромжтой, эрчимтэй үйлчилгээтэй, залуужуулах, арьсыг коллаген, гиялуроны хүчил гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй амин дэм, эрдсээр хангадаг маскууд байдаг. 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(193)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ээ.   2018-06-27
арьсан дээр юм гараад эдгэхдээ сорви тогтчихсон сорвио яаж арилгах вэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com