ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сэтгэлийг “анагаах” увидастай 6 төрлийн тэмдэглэл

Ажил & Мөнгө  | 2018 / 06 / 25

Магадгүй чи тогтмол талархлын жагсаалт бичдэг, хувийн блог хөтөлдөг, өдрийн тэмдэглэлтэй нөхөрлөөд олон жил ч болсон байж магадгүй. Энэ нь чиний ертөнцийг үгээр илэрхийлж, чамайг тодорхойлдог нэг чухал зүйл ч байж мэдэх юм. Харин бичих нь оюун санааны дархлааг дэмжиж, амралт бас эмчилгээ болж чаддаг гэдгийг мэдэх үү? Хэрэв сайн мэдэхгүй бол яг ямар төрлийн тэмдэглэлүүд чиний оюун санаа, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдгийг эндээс уншаарай. Чи “бичдэг” чадвараараа, энэ хэвшлээрээ маш их бахархах болно, амлая.

Сэтгэлийг “анагаах” увидастай 6 төрлийн тэмдэглэл

Чөлөөт тэмдэглэл буюу өдрийн тэмдэглэл – Хамгийн энгийн, хамгийн амархан бас үр дүнтэй тэмдэглэлийн төрөл юм. Санаанд орсон бүх зүйлээ буулга. Мэдрэмж, үнэр, төсөөлөл, бодол, харах өнцөг, ойлгож ухаарсан зүйлс гээд юу ч байж болно. “Бичих үү, яах уу, зөв үү, буруу юу” гэж бодох шаардлагагүй. Харин бичих зүйлсээ ялгаж зааглалгүй, аль болох бодсон бүхнээ буулгах хэрэгтэй. Бичсэнээ эргээд уншихад чи өөрийнхөө талаар илүү их мэдлэгтэй болж, анзаараагүй зүйлсээ нээн илрүүлж бас өнгөрсөн ба ирээдүйн өөрийгөө олж харна. Хүнийг тайвшруулж, сэтгэл зүйг “цэвэрлэж” өгч чаддагт энэ төрлийн тэмдэглэлийн ач тус байдаг. Их зүйл тунгаалгүй хөнгөн бичихийг эрмэлзээрэй.

“Сөрөг мэдрэмжтэйгээ нүүр тулах” тэмдэглэл – Энэ төрлийн тэмдэглэл нь сэтгэл санааны хямрал, сөрөг мэдрэмжүүдийг ний нуугүй бичихийг чамаас хүсэх болно. Дүрэм, зөв бичгийн алдаа, логик дүрмийг бүү анхаараарай. Чамайг бухимдуулж байгаа зүйлсийг чи сэтгэлээсээ “хөөн” явуулахад туслах нь л энэ тэмдэглэлийн гол үүрэг юм. Цаас гаргаад сэтгэлээ уудлан бич, гүн гүнзгий бодлуудаа, санаа алдмаар хүнд мэдрэмжүүдийнхээ тухай нэг бүрчлэн буулгаарай. 10-20 минут л зарцуулахад хангалттай. Сэтгэлийг чинь зовоож байгаа зүйлсийг нэг нэгдгүй бичсний дараа чи олон зүйлст дэмий санааширдаг байдал эрс багасаж, маш их тайвшралыг мэдрэнэ. Мөн бие бялдрын эрүүл мэндийн хувьд:
Цусны даралтыг хэвийн хэмжээнд нь байлгана
Сэтгэл санааны хямралыг дарна
Астма буюу амьсгалын замын өвчний эрсдлийг бууруулдаг
Дархлаажилтыг дэмждэг
Хорт хавдрын үйлчлэлийг буруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлдэг.

Эргэцүүлсэн тэмдэглэл – Зүгээр л бодолд орсноо биш шүү. Маш товчхондоо чи амьдрал хэмээх их хичээлээс юу юу суралцаж, ойлгож, мэдэрч байгаагаа бичих юм. Сайн муу туршлагууд, бүтэлгүй болзоонууд, ажил амьдралдаа гаргасан амжилтууд, өөрчлөлт шинэчлэлүүд, аз жаргалыг ихээр мэдэрсэн сайхан үйл явдлууд гээд олон зүйлийн талаар эргэцүүлж, чамд тохиосон бүхэн юу “өгч” байгаа вэ? гэдэгт дүгнэлт хийгээрэй. Энэ төрлийн тэмдэглэл нь чамайг амьдралдаа ахиц гаргахад нөлөөлж, аливааг өөр өнцгөөс харахад тусална. Хамгийн гол нь бүтээлчээр бодож, бодитоор харахад нөлөөлдөг учраас эерэг үр дүн, шийдвэр гаргахад туслана.

Талархлын тэмдэглэл – Илүү сайхан, илүү жаргалтай амьдармаар байна уу? Тэгвэл талархлын тэмдэглэл хөтөлж хэвшээрэй. Зүгээр л гүнзгий амьсгаа аваад чамд юу байхгүй талаар биш, юу юу байгаа тухай бахархалтайгаар бод. Учир нь талархаж сурах тусмаа хүн амьдралын сайн сайхыг таашааж, хүмүүсийг ч, нөхцөл байдлыг ч байж болох хамгийн эерэгээр харж эхэлдэг. Илүү сайн нойртой байж, стресс бухимдлаас салж, бие эрүүл байхад туслах энгийн арга юм. Өдөр бүр тухайн өдөрт тохиосон хамгийн сайхан 3 үйл явдлыг бичиж тэмдэглэж байгаарай. Мөн долоо, хоног, сар, жилээр нь бичсэн ч болно. Тухайлбал, “энэ жил тохиосон хамгийн сайхан зүйл бол манай гэр бүл шинэ хүнээ хүлээн авсан үйл явдал байлаа. Жаахан охин минь хичнээн хайр татам гээч, өдөр бүр л түүнээсээ суралцаж байна, энэ 7 хоногт мастерийн дипломоо гардан авч мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртлоо, өнгөрсөн сард удаан хүлээсэн найзуудын аялалаар яваад ирлээ, өнөөдөр ээжтэйгээ гадуур зугаалж сонин сайхан зүйлсээ ярилцлаа яг л үеийн охид шиг, намайг өнөөдөр үзэсгэлэнтэй харагдахад тусалсан улаан даашинзандаа баярлалаа”. Ингээд үргэлжлүүлээд бичээрэй. Харж байна уу? Чи хичнээн жаргалтай эмэгтэй гэдгээ.

Захидал - Хэн нэгэнд дотоод сэтгэлээ бүрэн илэрхийлэхийг, хэлж чадаагүй зүйлээ гүйцээхийг, нандин зүйлсээ ярилцмаар санагдсан үедээ түүнд зориулж захидал бичиж байгаарай. Хэлэхийг хүссэн бүхий л зүйлсээ буулга. Ээж аав, эрхэм найзууд, хайртай хүн гээд хэнд зориулахыг хүсэж байна, зориг гарган бич. Хэн нэгэн чамд хичнээн чухал вэ гэдгийг захиагаараа илэрхийл. Захиа бичих нь чин сэтгэлийн үнэн төрхөө илэрхийлэх, сэтгэлд тээглээд буй том хар чулууг авч хаях, сэтгэлийн дарамтнаасаа салах, аз жаргалтай байхад тусалдаг нэг арга юм. Захидал бичсэний дараа сэтгэл чинь хөнгөрсөн байхыг тэр дороо л чи мэдэрнэ. Бас чиний чин сэтгэлийн үгсийг захиагаар дамжуулан хүлээн авч байгаа тэр хүн ч аз жаргалтай болох нь мэдээж. Харин чамд л зориулан бичсэн захиадлыг чи сүүлд хэзээ авсан бэ? Эсвэл дотны үгтэй захиа авахыг үргэлж хүсэж явдаг уу? Тэр захиа чамд урам зориг өгдөг, ухаарал хайрладаг, амьдралыг илүү гэгээлгээр харахад туслах бол чи долоо хоног бүр тийм захиаг хүлээн авахыг хүсэхгүй гэж үү? “ Амралтын өдрийн шуудан” маань чамд урам зориг, ухаарал, гоёхон шинэ бүхнийг өгдөг байг!

Яруу найраг – Яруу найраг бичих үед хүн өөрийн амьдралын туршлага, сэтгэлд мэдрэгдсэн зүйлс, оюун санаанд буусан дүр зураг, нарийн нандин мэдрэмжүүдээ үгээр “зурж”илэрхийлдэг. Хүн бүр унших нь хичнээн их давуу талтай, ном уншдаг хүн бусдаас 10 жилээр урт насалдагийг мэддэг шиг яруу найраг бичих нь яг л тийм ач холбогдолтой гэдгийг тэр бүр мэддэггүй. Сэтгэлийн дарамтнаас чөлөөлж, шархалсан мэдрэмжээ буулгаж сэтгэлээ, тайвшруулж чаддаг учраас хэрэв чи үзэг цаас нийлүүлж, үг холбох дуртай л бол яруу найраг бичээд үзээрэй. Яг л хэн нэгэн чиний сэтгэлийг бүрэн сонссон юм шиг л мэдрэмж төрөх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(289)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com