ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сар бүрийг эмх цэгцтэй эхлүүлэх 10 арга

Ажил & Мөнгө  | 2018 / 06 / 27

Шинэ сар эхлэхэд бүх зүйлийг төлөвлөж, шинээр эхлэхэд тохиромжтой байдаг. Олон ажил овооруулж бухимдахгүй, ачааллын хажуугаар аз жаргалаа мэдэрсээр байхын тулд дараах аргуудыг туршаад үзээрэй.

Сар бүрийг эмх цэгцтэй эхлүүлэх 10 арга

Юуны өмнө түрийвч, цүнхээ цэвэрлэ
Шинэ сар эхлэх үед өмнөх сарын орлогоос үлдсэн мөнгөө дансандаа хийж, түрийвчээ шинэхэн авсан мэт хоосон болгоорой. Энэ нь шинээр эхэлж буй мэт эрч хүчтэй, хөнгөн мэдрэмж төрүүлэх болно. Харин дараа сард илүү их орлого түрийвчиндээ үлдээнэ гэж тооцон энэ сарынхаа эдийн засагт тооцоотой хандаарай. Мөн НӨАТ -ийн баримт авдаг болсноос хойш бидний цүнх, түрийвчинд 1-2 баримт байнга явдаг болсон. Тэдгээр болон бусад хэрэггүй зүйлсийг хаяж хөнгөн шингэн, цэвэрхэн болгоорой.

2. Зорилтоо тодорхойл
Өмнөх сард тавьсан зорилгоо дүгнэн, энэ сард зорилгодоо хүрэх зорилтуудыг дэвшүүлээрэй. Ухаалаг, маш тодорхой, биелэгпэх боломжтой зорилтуудыг гаргаж, түүндээ зориулан төлөвлөгөө гаргаарай. Жишээ нь: Энэ сард 12 буюу 7 хоног бүр 3 кино сурч буй хэл дээрээ үзсэн байна, хариуцсан төслөө ийм болгож сайжруулна, угаалгын өрөөндөө засвар хийнэ гэх мэт.

3. Утсан дээрх мэдээлэл зургуудаа цэгцлэх
Бидний ухаалаг утсанд маш их зураг хадгалагдсан байдаг. Байнга үзэж, ашигладаггүй хэрнээ устгадаггүй хэрэггүй зурагнууд ч байсаар л байдаг шүү дээ. Тэгвэл сар бүрийн эхэнд заавал утасныхаа зургийг цэгцэлж устгахыг нь устгаж, хэрэгтэйгээ тус бүрт нь ангилан Google drive, iCloud, Amazon Cloud, Drop Box зэрэгт хадгалж болно. Мөн мээсэж, сануулга, сэрүүлэг, тэмдэглэгээ гээд доторх мэдээллүүдийг шалгаж, цэгцлээрэй. Энэ үед дэлгэцийнхээ зургийг сольчихвол бас л шинэхэн мэдрэмж төрнө дөө, тэ?

4. Найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ хийх зүйлсийн төлөвлөгөө гарга
Бид ажлынхаа төлөвлөгөөг гаргасан хэрнээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт байх төлөвлөгөөг бараг л гаргадаггүй. Хамт амьдардаг хүмүүсээ, сайн найзуудаа битгий мартаж, хойш тавьж байгаарай. Сар бүрийнхээ жагсаалтад тэдэнтэйгээ оройн хоол хамт идэх, гадуур зугаалах гэсэн төлөвлөгөөг заавал оруулж хэвшээрэй. Гаргахаасаа өмнө тэдэнтэйгээ утсаар яриад өдөр цагаа товлочих.

5. Хуанли дээр тэмдэглэ
Шүдний эмчид очих, чухал уулзалт, болзоо гээд жижиг том бүх ажлуудаа хуанли эсвэл тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглээрэй. Энэ нь эмх цэгцтэй, зарим ажлаа мартахгүй байхад туслана. Хэзээ хийх нь тодорхойгүй ажлууд тэгсхийгээд л мартагдах нь элбэг.

6. Төрсөн өдрүүдийг битгий мартаарай
Хэн нэгнийг баярлуулах нь бидэнд аз жаргалыг мэдрүүлдэг. Энэ сарын болон ирэх саруудад тохиох ойр дотны хэн нэгний төрсөн өдрүүдийг жагсааж юу авч өгөх талаар тэмдэглэж бичээрэй. Мөн санхүүгийн тооцоо гарган тухайн сарынхаа орлогоос цааш хийгээрэй. Нэг л мэдэхэд хайртай, дотны хэн нэгний чинь төрсөн өдөр хаяанд ирэхэд юу өгөх вэ? Мөнгө төгрөг юу билээ? гэж санаа зовохгүй байхын тулд шүү дээ.

7. Их цэвэрлэгээ!!!
Сар бүрийн эхэнд их цэвэрлэгээг хийж хэвшээрэй. Хувцасны шкаф, номын сан, булан тохойгоо нэг бүрчлэн цэвэрлэн цэгцлээрэй. Хэр сайн эмх цэгцэнд нь оруулж, хаяхыгаа хаяж чанартай цэвэрлэгээ хийснээс хамааран дараа сар хүртэл эрэл хайгуул хийхгүйгээр хайснаа олж, цаг заваа хэмнэх боломжтой.

8. Сарын төсөв гарга
Сарын эхэнд хүнс, хувцас, хэрэглээний зардлуудынхаа төсөвийг гаргах нь сул зардал гаргахаас сэргийлдэг. Маш хянамгай, нухацтайгаар төсвөө гаргах нь чухал шүү. Найзуудтайгаа зугаалах төсвийг ч бас багтаах хэрэгтэйг санаарай. Үгүй бол бид чинь байгаагийнх нь хэрээр үрчихдэг муу зантай шүү дээ.

9. Хөргөгчөө цэвэрлэ, цэгцтэй болго
Сарын эхэнд хөргөгчиндөө бага зэрэг цаг заваа зориулан хайрлаарай. Онгойлгоод орхисон савтай соус, хурдан мууддаг хүнсний бүтээгдэхүүнээ шалган, хаяхыг нь хаяарай. Үүний дараа хоолны төлөвлөгөө гаргавал бүр ч сайн. Өөрөөр хэлбэл тухайн өдрүүдэд ямар хоол хийхээ эхнээс нь төлөвлөнө гэсэн үг. Бүтэн сараар нь төлөвлөхөд хэцүү тул юуны өмнө 7 хоног, 14 хоногоор нь төлөвлөөд түүндээ тохирсон хүнс цуглуулаад үз. Хүнсний бүтээгдэхүүнд бас цагт ч хэмнэлттэй байдаг шүү.

10. Хоббиндоо зориулах цагаа мөн төлөвлө
Номонд хайртай хүн бүр тухайн сард унших номоо жагсаагаарай. 1-2 ном байсан ч болно. Аль болох уншиж дуусган, тэмдэглэл хийж үр бүтээлтэй байх нь чухал шүү, түүнээс 5 ном биччихээд тэднийгээ уншина даа гэж бодсоор ганц номоо ч дуусгалгүйгээр тэр сарыг өнгөрөөх биш юм. Мөн телевизийн шоу, цуврал кинонууд төлөвлөсөн ч болно. Ууланд авирдаг бол түүнийгээ, усанд сэлдэг бол тэр талаараа гэх мэт.

Ингээд чи сарын эхэнд л ирэх сараа хэчнээн сайхан өнгөрөх вэ гэхээс догдлоод эхэлчихлээ. Амьдралаа сайхан байлгах, өөрийгөө аз жаргалаар бялхаах бүхий л бололцоо бидний гарт бий. Гагцхүү аз жаргалтай байхыг сонгох хэрэгтэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(792)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oko.   2018-06-29
huuhun ym

Зочин: Chuka.   2018-06-27
Tnx goolingoo urgelj heregtei medeelel oruulj bdag shu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com