ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

ГоолингооСаналБолгожбайна: Энэ зуны онцлох 5 ном

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 28

Зун цаг бидэн дээр айлчлан ирээд хэдийнээ 1 сар өнгөрөх нь ээ. Амралт зугаалгын үеэр чамд хамгийн ихээр хань болох, бас нэмээд чиний амьдралыг харах өнцгийг багахан ч атугай илүү өргөн болгож, чамайг хувь хүний чинь хувьд өсөн дэвшихэд чинь туслаж чадах энэ жил хэвлэгдэн гарсан 5 гайхалтай номыг Гоолингоо нь чамдаа зөвлөж байна. Өдөр тутмын завгүй амьдралын хэмнэлээсээ түр ч болов завсарлага авч өөрийнхөө өнгөрсөн-одоо-ирээдүйг тунгаан бодож, амьдралдаа хийх дараагийн чухал алхамаа төлөвлөхдөө “ашиглаарай”.

ГоолингооСаналБолгожбайна: Энэ зуны онцлох 5 ном

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">
1. Жамиль Зуслангийнхаа байшингийн ил галын дэргэд дэлхийн хамгийн гайхалтай хайрын түүхийг уншиж суухыг хүсэж байвал Киргизтаны алдарт зохиолч Чингиз Айтматовын “Жамиль” туужийг чи энэ зун унших номын жагсаалтандаа нэмээрэй. Тал нутаг шигээ уужим хүмүүсийн дотоод сэтгэлийн илэрхийлэл, тэдний нандин бөгөөд гунигтай хайрын түүхийг эр нөхрөө дайны фронтоос ирэхийг хүлээж суугаа Жамиль бүсгүй, дайнд шархтан нутагтаа ирсэн Данияр хархүү хоёроор дамжуулан энэхүү ном танд өгүүлнэ. Яруу тансаг хайрын үгсийг бие биедээ хэлэлгүйгээр хайр сэтгэлээ харцаараа, мэдрэмжээрээ хуваалцаж болдогийн яруу тод жишээ бол Данияр, Жамиль хоёр билээ. Зөвхөн хайрт хосуудын хайр сэтгэлээс гадна эх орон, ард түмнээ хайрлах хайрыг ч Данияр, Жамиль хоёрын түүхээр дамжуулан зохиолч уншигчдад хүргэж чадсан учраас энэхүү туужийг тэр чигтээ хайрын тууж гэж нэрлэж ч болох биз ээ. Энэхүү зохиолыг уншиж дууссаны дараа чамд яг л шинэхэн дурлалтай учирчихсан мэт ер бусын сэтгэл дулаацуулсан, сайхан мэт мэдрэмж төрөх болно гэдгийг амлая.

2. 2. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд Итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл хорвоог ч өөрчлөх хүчтэйг батлан харуулсан Дэлхийн 100 гайхалтай эмэгтэйн түүхийг багтаасан энэхүү ном чамд шантарсан, хойшлуулсан, олон олон хүсэл мөрөөдлийнхөө араас дахин нэг оролдоод үзэх, цоо шинээр эхлүүлэх урам зоригийг өгөх болно шүү. Бидний үлгэр дуурайл, бахархал болсон олон гайхалтай эмэгтэйчүүд яг л бидэнтэй ижил саад бэрхшээл, хэцүү бэрхийг туулан амжилт, аз жаргалын эзэн болсон түүхүүдийг уншсаны дараа чиний бяцхан зүрхэнд чинь “ би ч гэсэн чаднаа” гэсэн итгэл найдварын гал бадамлах болно гэдэгт итгэлтэй байна. Гоо үзэсгэлэн гэдэг нэгэн хэвэнд цутгасан зүйл биш, өөр өөрийн өнгөөр энэ дэлхийг гэрэлтүүлж байдаг гэдгийг , амьдрал саад бэрхшээлийг бидэнд харамгүй өгдөг ч түүнийг давж чадсан хүнд мөрөөдлөө биелүүлэх боломжийг хэзээд олгодог гэдгийг, аз жаргалтай хором мөчүүдээр амьдралаа дүүргэж амьдрах учиртай гэдгийг 100 өөр улс үндэстний, 100 өөр мөрөөдөлтэй эмэгтэйн түүхээр дамжуулан энэхүү ном өгүүлсэнээрээ маш онцлогтой. Эмэгтэй хүн өөртөө итгэвэл, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байвал улс үндэстнээ аврагч баатар,сансрын нисгэгч, одон орон судлаач, шинжлэх ухаанч ч болох боломжтойг бяцхан охидоос эхлээд нас биед хүрсэн бүсгүйчүүдэд ч ойлгуулж чадахаар энэхүү ер бусын бүтээлийг хүсэл мөрөөдөлдөө зориулж энэ зун чи заавал уншаарай.

3. 3. Истанбул :Дурсамж ба хот Дэлхийн ертөнц гэдэг ямар уудам, бидэнтэй зэрэгцэн ямар олон соёл, ахуй,зан заншил зэрэгцэн оршдог болохыг танин мэдэж, ертөнцийг харах нүдээ илүү өргөн, илүү гүнзгий болгохын тулд бид аялалд гардаг билээ. Харин энэ зуныхаа амралтаар хаа нэг тийшээ аялах төлөвлөгөө хараахан зохиож амжилгүй гуниглаж суугаа бол Гоолингоо нь чамд Истанбул орох 1 талын тийзийг санал болгож байна. Нобелийн шагналт орчин цагийн утга зохиолын өвөрмөц дуу хоолой болсон Турк зохиолч Орхан Памук-ийн энэхүү намтар бүтээл чиний өрнө, дорнын соёлын хослол болсон Турк улсын нийслэл Истанбул хотыг танин мэдэх хөтөч нь байх болно. Номоо уншиж дууссаны дараагаар чамд хоёр ертөнцийг хооронд нь заагласан, хэдэн зууны түүхтэй энэхүү хотын өнцөг булан бүрээр аялаад, турк хүмүүстэй хэдийнээ танил дотно болсон мэт мэдрэмж төрөх бизээ.

4. 4. Сайн уу? Гуниг минь Хэрвээ чамд энэ жилийн Оскарын шилдэг зохиолын шагнал авсан Call me by your name кино таалагдсан бол энэ зун унших номын жагсаалтанд чинь “Сайн уу? Гуниг минь” ном тэргүүн эгнээнд нь бичигдэх учиртай шүү. Яг л Call me by your name кинонд гардаг шиг Францын хөдөө тосгонд зуны амралтаа өнгөрүүлж буй Сициль охин, хөнгөмсөг явдалтай түүний аав, аавынх нь сүйт бүсгүй Анна нарын дунд өрнөх адал явдал болон 17 хон настай Сициль охины өөрийн доторх хүнтэйгээ тэмцэлдэж байгаа тэмцэл, зөрчил гэдэг олон сонирхолтой адал явдлууд энэхүү зохиолд ар араасаа хөвөрнө. Анзаарч хайрлахын завдалгүй урсан алга болдог залуу насандаа хайртай хэн бүхэн энэхүү номыг аагим халуун зуны өдрүүдээр уншиж дуусгахыг хүсэж байна.

5. 5. Амралтын өдрийн шуудан Энэ зуныг өмнөх, түүний өмнөх зунтай яг л ижилхнээр өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа гэдэгт чинь итгэлтэй байна. Зуны амралтынхаа дараа өөрийн доторх хувь хүнээ илүү их танин мэдсэн, амьдралд илүү их талархдаг болсон, илүү төлөвлөгөөтэй болсон, мөрөөдлийнхөө талаар илүү нухацтай боддог нэгэн болохыг хүсэж байвал Гоолингоо нь өөрийн бүтээл болох “Амралтын өдрийн шуудан” номоо уншигч чамд санал болгож байна. Гоолингоо-ийн зүгээс зөвхөн чамд хаяглан бичсэн “Ням” гараг бүхний өглөө унших учиртай 52 захидал чиний амралтын өдөр бүхэнд чинь баяр баясал нэмж, шинэ долоо хоногоо урам зоригтой эхлүүлэхэд чинь туслах болно. Долоо хоног бүр унших шуудан бүрийн дор байх хоосон зайн дээр шууданг уншсанаар өөрийн амьдралд гаргасан шийдвэрэээ бичиж үлдээх учиртай юм. Бичсэн хойно биелүүлэх хүсэл улам их төрдөг шүү дээ. Харин шуудан бүрийн арын хуудсанд байрлах 7 хоногийн төлөвлөгөө гэсэн хэсэгт дөнгөж сая бичсэн шийдвэр, алхмаа бодит цагийн хуваарьт оруулахаас гадна бусад ажлуудаа ч нэгтгэн бичих боломжтой. Тэгэхээр амралтын өдрийн шуудан ном маань зөвхөн ном төдий биш тэмдэглэлийн дэвтэр, ном хоёрын хослол гэсэн үг юм.

Амралтын өдрийн шуудан номыг авахыг хүсвэл Интерном, Мажестик номын дэлгүүрүүдээр 14,900 төгрөгийн үнэтэйгээр, мөн 90100132 дугаарын утас руу залган үнэгүй хүргүүлэн авах боломжтой шүү. Харин чи аль хэдийнээ “Амралтын өдрийн шуудан” номоо өөрийн болгосон бол бие биетэйгээ ням гараг бүхэн уншсан захидлынхаа тухай хуваалцдаг, бие биедээ шийдвэрээ биелүүлэх урам зориг, эрч хүчийг бэлэглэдэг “ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй.
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(979)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com