ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дотоод гоо сайхнаа хэрхэн тэтгэх вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 29

“Гадаад гоо сайхан бол бурхны өгсөн бэлэг. Харин дотоод гоо сайхан бол чиний өөрийн бүтээх ертөнц”
Зарим хүмүүс хэдэн настайгаасаа үл хамааран гоо сайхан байдлаа огтхон ч алдалгүй хадгалж чадсан байдаг. Энэ нь гаднах төрхөндөө хэрхэн анхаарч, ямар хувцас өмсөж, юу эдэлж хэрэглэснээс биш дотоод сэтгэлдээ оршин байдаг гоо сайхны насан туршдаа тордож чадсанаас л хамаардаг. Гадаад гоо сайхан дотоод сэтгэлийн илэрхийлэл гэж ярьдаг ч дотоод гоо сайхан бол чиний хандлагын илрэл юм. Угтаа бол дотоод хүн чинь хэн гэдэг нь л чухал. Дотоод гоо сайхан чиний зан араншинг, чиний өвөрмөц онцлогийг, чиний ёс суртахуун хүмүүжлийг илэрхийлэх, ил гаргах, чиглүүлэх “луужин” болж байдаг. Мөн хүмүүс чамд хэрхэн бэрхшээл учруулж байгааг нь биш чамд хэрхэн аз жаргал бэлэглэж байгааг л олж харахад тусална аа гэсэн үг.

Дотоод гоо сайхнаа хэрхэн тэтгэх вэ?

“Гадаад гоо сайхан харц булаадаг бол дотоод гоо сайхан зүрх сэтгэлийг булаан эзэмддэг” Стийв Айтчисон

Гадаад төрх байдал үргэлж л өөрчлөгддөг. Загварын тренд солигдоход л бид шүүгээнд өлгөөтэй хувцаснуудаа шинэчилдэгтэй л адил. Харин дотоод гоо сайхан тийм ч хурдан хувьсан өөрчлөгддөг эд биш юм. Чи дотоод гоо сайхнаа хэдий их тордоно, хэдий их гоо сайхнаар нь хадгална төдий чинээ аз жаргалтай, сэтгэл хангалуун, эерэг зөв амьдрана.

Дотоод гоо сайхныг чинь “гундаадаг” үйлдлүүд:
Эргэн тойрны хүмүүс чинь таагүй хандлагатай бол
– Дотоод сэтгэл чинь үзэсгэлэнтэй байж чаддаггүйн нэгэн шалтгаан нь эргэн тойрны хүмүүсийн нөлөө байдаг. Бодоод үзээрэй. Өдрийн хамаг л цагаа өнгөрүүлдэг хүмүүс чинь ямар зан суртахуунтай, хандлагатай вэ? Чамайг амар тайван, аз жаргалтай, сэтгэл өөдрөг байхад чинь тэдгээр хүмүүс тусалж чадаж байна уу? Үргэлж л бусдын муу талыг нь харж, өөлж тэр тухай яриа болон суудаг хүмүүс үү, үргэлж аливаа зүйлийг болж бүтэхгүй гэж өөдрөг бусаар хандаж байна уу? Хэрэв чи “тийм” гэж бодож байвал тойрон хүрээллийнхээ талаар нухацтай бодох цаг болжээ гэсэн үг.

Чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт доор бол – Өөртөө итгэх итгэл унахын хэрээх хүний дотоод гоо үзэсгэлэнгийн гэрэл бөхсөөр байдаг. Учир нь чи өөрийгөө үргэлж дутуу үнэлж, бусадтай харьцуулж, нөгөө л нэг чадахгүйдээ, мэдэхгүйдээ гэсэн бодол давамгайлж, өөрийн чинь талаар бат итгэл үнэмшил буурах тусам дотооддоо сайхан байх тэр чанараа алдсаар байдаг.

Зөвхөн байгаа байдал, гаднах төрхдөө л анхаардаг бол – Хэрхэн хөөрхөн сайхан харагдах вэ, нүүрээ хэрхэн бусад бүсгүйчүүд шиг гоё будаж сурах вэ, Туяа шиг брендийн цүнх барих юмсан, Солонгоо шиг гоё арьстай болохсон... Гадаад төрхөө хэрхэн сайхан байлгахад л анхаарч байна уу? Хэрэв тийм бол өөрийнхөө тухай ахиад л нухацтай бодох хэрэг гарах нь. Учир нь хүний амьдрал гадаад болон дотоод гоо сайхныхаа тэнцвэрийг олох чадварыг шаарддаг. Чиний гоо сайхан байдлын жинлүүрийн аль тал нь хүнд байна вэ?

Хэрэв чамд ёс суртахууны “асуудал” үүсдэг бол – Дотоод гоо сайхан чиний зан суртахууны, зөв зүйтэй хандлагын илрэл болдог. Зөв зүйлсийг хийж, сайн сайхны тухай бодож, бусдад хайраа сайхан сэтгэлээ өгч чаддаг бол чи гарцаагүй сайхан эмэгтэй. Харин бодит байдал эсрэгээрээ чи хэн нэгнийг үргэлж гомдоож, сэтгэл өвтгөх үг хэлдэг бол, аливаа зүйлийн үр дагаварыг огт тооцолгүй үргэлж хэнэггүй буруу үйлдэл хийдэг бол чиний дотоод гоо сайхны луужин буруу зүгт зааж байна аа гэсэн үг.

“Гоо сайхан гэдэг бол чиний зүрхэнд асаж буй гэрэл гэгээ юм”

Тэгвэл дотоод сайхныг зүрх сэтгэлдээ урин дуудахын тулд бид яах хэрэгтэй вэ?
Эхлээд өөрийгөө хүндэл
– Хүндлэлээс хүндлэл төрдөг. Өөрийгөө хүндэлж буй хүн бусдыг ч ялгалгүй хүндэлж, бусдаар хүндлүүлж чаддаг. Тиймээс бидний сэтгэлдээ сайхан бүхнийг урин дуудахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол өөрийгөө хүндэх хүндлэл юм. Энэ л цагаас бид өөрт байгаа нөөц бололцоогоо тултал нь ашиглах, мөрөөдлөө биелүүлж түүндээ алхам алхмаар ойртох, аливаа асуудалд ухаалгаар хандах, сэтгэлийн тэнхээгээ хүчирхэгжүүлэн хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ өөрийгөө чөлөөлж эхэлдэг. Учир нь чи өөрөө өөртөө үнэ цэнтэй нэгэн гэдгээ баталж чадах учраас тэр шүү дээ.

Үнэнч шудрага ханд - Үнэнч байдлыг бид хэдий чинээ олж авна төдий чинээ бидний үйлдэл, үг, амьдрал үнэ цэнтэй болж, өдөр тутмын амьдралынхаа хамгийн чухал хамгийн нандин зүйлсийг дэргэдээ байлгаж чаддаг. Аливаад үнэнч шудрагаар хандана гэдэг чи зөв хандлагыг түгээж, зөв үйлдлийг хийж, зөв үлгэр дуурайлал болж, эцэст нь зөв хүн болсон байх юм. Зөв хүний дотоод сэтгэл, дотоод хүн зөв л байхаас өөр яах билээ.

Үргэлж, бүр үргэлж сониуч бай - Хэнээс ч ичиж зоволгүй сонирхож мэдэхийг хүсэж байгаа зүйлсээ асуу, цэцэн мэргэн ухаалаг зүйлсийн тухай сонс, бясалга, шинэ зүйлсийг туршиж үз, аял, их унш, амьдрал чамд ямар хичээл заана, тэр бүхнийг сэтгэл дүүрэн хүлээж ав. Сониуч бай гэж буурлуудын хэлдэг үг оргүй хоосон ч биш юм шүү дээ. Тиймээс үргэлж л сониуч бай. Учир нь хүн ихийг үзэж харж, туулж, мэдэж, мэдрэх тусмаа дотоод хүн нь улам хүчирхэг бас үзэсгэлэнтэй болж эхэлдэг.

Бусдын нөлөөнд бүү авт - Нинжин сэтгэлтэй, хүнлэг бай. Гэхдээ бусдын хэрэгцээг биелүүлэх, бусдын хэлснээр байх хялбар нэгэн байх хэрэггүй. Өөрийн гэсэн бодолтой байж, бусад хүнд өөрийгөө зөвөөр илэрхийлж сур. Муу үр дүнг авчрахыг чи мэдэж байгаа бол бусдын саналд эргэлзээгүй татгалзаж сур. Таагүй бүхэнд үгүй гэж хэл. Өөрийн хил хязгаарыг тогтоо. Таагүй зүйлс, муу үг, сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалах оюун санааны дархлаатай байж гэмээнэ л дотоод хүн чинь илүү хүчтэй байх болно.

Эерэг бодлоор өөрийгөө цэнэглэ – Өөдрөг үзлийн талаар бодоод үздээ. Чи саарлыг цагааны талын өнгө гэж боддог уу, харын талын өнгө гэж боддог уу? Чи замын түгжрэлийг цагийн гарз болсон төвөгтэй бухимдмаар зүйл гэж хардаг уу, энэ үеийг ашиглаад аавтайгаа ээжтэйгээ, удаан яриаагүй найзтай утсаар ярин “буу халах” цаг гарлаа хэмээн бодож тэр цагийг зөвөөр ашиглахыг хичээдэг үү? Хэдий танайх 10 давхарт байдаг ч лифт чинь эвдэрснээс болоод тэр хүртэл алхаж байгаагаа “хүний хамаг тэнхээг барах юм” хэмээн үглэж дотроо бухимдах уу, эсвэл алхаж дасгал хийх боломж олгосонд нь талархах уу?

Юу ч муу эсвэл бухимдмаар байж болно, чи тэрийг аль өнцгөөс харахаас л бүх зүйл шалтгаална. Амьдралд хэдэн мянгаараа орж ирэх бодлын урсгалыг, хэдэн зуугаараа ирэх үйл явдлын хэлхээсийг чи хэрхэн хүлээж авна чиний амьдрал тэр хандлагаар чинь үргэлжлэх юм шүү дээ. Тиймээс аливааг байж болох хамгийн хөнгөнөөр хүлээж ав, байж болох хамгийн сайнаар бод. Тэгээд дотоод сэтгэлээ гэрэл гэгээгээр дүүргэж, улам хүчирхэг нэгэн байгаарай, хонгор минь.

Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(557)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2018-07-10
bullshit hehe, ter 5 shinj n burdsen huniig harj l bailaa goo uzesgelentei gemeer haragdaagui dee dotood goo uzesgelen gej todorhoiloh bolomjgui yum baidag yumaa, ened bol todorhoi zan chanariig goo uzesgelentei geed baina, zuvhun iim zantai hun goyo haragddag bol bish shde, hun bolgon uuriinhuuruu uuriin aash zantaigaa uzesgelentei baij boldog Hunii hamag goo uzesgeleng hormiin dotor ugui hiideg harhaas durgui hurgemeer dur gutam bolgodog yum bol ego Unheer goo uzesgelentei haragduuldag yum bol dotood gerel bdg shu

Зочин: Zochin.   2018-07-03
Saihan niitlel bn bayarlalaa :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com