ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүтэн сайн өдөр бидэнд яагаад чухал вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 07 / 08

Бидэнд өдөр бүрийг эрч хүч, урам зоригтой, үр бүтээл дүүрэн өнгөрүүлэх хүсэл тэмүүлэл бий. Гэсэн хэрнээ шинэ долоо хоногийн эхний өдрийн чүү айтай даваад л дараа нь өнөөх асаж байсан эрч хүч унтарч, төлөвлөгөөний дэвтэрээ хаахад хүрдэг.

Бүтэн сайн өдөр бидэнд яагаад чухал вэ?

Ирэх долоо хоногоос, яг маргаашнаас, яг Даваа гарагаас хэмээн хойшлуулж өдөр бүр бүтээмжтэй, хийж байгаадаа сэтгэл хангалуун байх боломжийг хойшлуулсаар нэг л мэдэхэд маргааш болж нэг мэдэхэд 5-р сар дуусч, нэг мэдэхэд намар болж, нэг л мэдэхэд ахин нэг жил өнгөрсөн байдаг. Гэтэл чи байсан байрандаа л. Юм бүхнийг хойшлуулж суухад энэ амьдралын өдөр хоногууд дэндүү хайран биш гэж үү? Үүнийг сонсоход магадгүй таагүй бас хатуухан санагдах байх. Гэхдээ л үнэн. Харин энэ үнэнийг өөр нэг үнэнээр солих боломжтой. Яг яаж вэ? гэдэг чухал ч яаж л бол яаж амьдралдаа шинэчлэл хийх боломж үргэлж бий шүү дээ.

Олон сонголт дундаас хамгийн чухал нь, бүр үндэс суурь нь ШИНЭ ДОЛОО ХОНОГОО ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ. Байшингийн хундаамыг зөв тавих нь байшингаа санасандаа хүртэл барьж дуусгах анхдагч нөхцөл болдог шиг шинээр эхлэх долоо хоног бүрийг зөв чигт нь залж чадах эсэхэд л хамаг учир нь байгаа юм. Долоо хоногийн эхний өдрийг чи Даваа гараг биш Ням гараг гэдгийг мэднэ байх тийм үү. Алив календараа хараад үз дээ. Даваа гараг өмнө Ням гараг байгаа биз. Тэгэхээр чи Ням гарагт буюу бүтэн сайн өдөрт чи илүү ач холбогдол өгөх хэрэгтэй болж байна аа гэсэн үг.

Бүтэн сайныг бид ихэвчлэн гэртээ их цэвэрлэгээ хийж, хувцсаа угааж, хүнсээ цуглуулж, гэр бүлдээ үр хүүхэддээ цагаа зарцуулсаар өнгөрүүлдэг. Энэ өдөр хийдэг ихэнх зүйл нийтлэг ахуйн шинжтэй байдгийг анзаарч байсан уу? Нүдэнд харагдах, ахуйлаг зүйлсэд анхаарлаа хандуулсаар амьдралд хэрэгтэй хамгийн чухал зарим нэг зүйлийг мартчихдаг. Эсвэл бүр анзаардагч үгүй. Ирэх 7 хоногт биеэ бэлдээд байдаг ч оюун санаагаа бэлддэгсэн билүү? Чи ажлаа хангалттай сайн төлөвлөж, ирэх долоо хоногоо, ирэх сарыг том зургаар нь харж чадсан байлаа ч эдгээрт хүч алдалгүй бүрэн дүүрэн гүйцэтгэж, санаандаа тултал хийхийн тулд оюун санаагаа бэлтгэх хэрэгтэй. Тухтайхан сууж өнгөрсөн-одоо-ирээдүйн талаар бодох, эргэцүүлэх, урам зориг, эрч хүчээр өөрийгөө цэнэглэх тусгай цагийг гаргах нь чухал. Үүний тулд бүтэн сайн өдөр бүрийг оюун санаандаа, сэтгэлдээ, ажил амжилтдаа “цэцэг тарих” өдөр болгоорой. Алив амьсгаа аваад урдах амьдралаа нэг эргэцүүлцгээе. Тэгээд урам зориг дүүрэн маргаашийг эхлүүлье.


Унших цаг – Уран зохиолын, шашны, баримтат, намтар гээд ямар ном уншихад эрч хүчээр цэнэглэгдэж, ухаарал, шинэ санааг авдаг вэ? Тэгвэл тухайн номоо бүтэн сайн өдөр уншихаар төлөвлөөрэй. Нэг талаасаа оюун санааны амралт болно. Нөгөө талаасаа ирэх 7 хоногоо шинэ санаа, эрч хүчээр дүүрэн эхлүүлэх нэг хөшүүрэг болно.

Бичих цаг -
Эргэцүүлэх, бясалгах боломж олгодог учраас бичих нь маш үр дүнтэй аргуудыг нэг болдог. Өнгөрсөн долоо хоногийн талаар, өнгөрсөн нэг сарын хугацаанд ухаарч ойлгосон сургамж, шинэ мэдлэгүүд, алдаа оноо, цаашид хийж бүтээх зүйл, зорилго зорилт, мөрөөдөл, хүслийн жагсаалт, аялахыг хүсэж байгаа газрын жагсаалт гэх мэт өөрийн амьдралд хэрэгтэй, цаашид илүү сайжирч, илүү ухаалаг, илүү бүтээлч нэгэн байхад туслах зүйлсийнхээ талаар тэмдэглэ. Эдгээрийг тэмдэглэлийн дэвтэр, захидлын цаас, хувийн блог дээрээ бичсэн ч болно. Бичиж тэмдэглэхэд зарцуулсан цаг хугацаа чинь маргааш нөгөөдөр, түүний цаад өдрүүдэд ажилдаа ханцуй шамлан орох эрч хүчийг чинь нөөж байх ёстой гэдгийг санаарай.

Төлөвлөх цаг -
Хүн бүхэнд яг ижилхэн ногддог хоногийн 24 цагийг зүгээр сууж өнгөрөөх үү, мөрөөдөл зорилгоо биелэл болгоход зарцуулах уу гэдэг чиний сонголтын асуудал. Хэрвээ 2 дахь сонголтыг хийхийг хүсэж байгаа л бол цагаа хэрхэн зөв хувиарлаж, аль цагийг юунд хэрхэн ашиглах ухаалаг төлөвлөгөөг хэрэгжүүлдэг болох нь чамд тусаа өгнө. Өдөр тутмын, долоо хоногийн, нэг сарын, бүтэн жилийн төлөвлөгөөг гаргаж эмх цэгцтэй амьдрах нэг алхмыг хийгээрэй. Төлөвлөгөө гаргаж, эргэн нягталж, хаана яваагаа харж, юунд дээр илүү удаан, юун дээр илүү хурдан нухацтай ажиллахаа ахин дахин хар. Ингэж төлөвлөхөд бүтэн сайн өдөр хамгийн тохиромжтой. Учир нь маргаашнаас чи ажил руугаа, мөрөөдлөө биелүүлэх талбар луугаа дайрах хугацаа эхэлж байна шүү дээ.

Урам зоригоор бялхах цаг -
Амьдралын жижиг зүйлсээс таашаал авч, урам зоригоор дүүрч явна гэдэг сайхан. Амжилттай яваа нэгэн, мундаг ээжүүд, байгаль эх, найз нөхдийн яриа, хүүхдүүд, дэлгүүр хэсэх, амттан хийх, шинэ жор турших, ном унших, тэмдэглэл хөтлөх гээд чи юунаас ч таашаал авч болно. Тэр тусмаа өөрийгөө ойлгоход, амьдралын хэв маягаа илүү гоё болгон өөрчлөхөд, мөрөөдлөө өрдөхөд, аливааг эерэгээр, гэгэл гэгээтэйгээр харахад туслах хэн нэгнээс ирэх урам зоригийн захидал, хэн нэгний чамд хэлсэн сайхан үгс байвал тэр тусмаа л чи урам зоригоор бялхсан долоо хоногийг эхлүүлнэ шүү дээ.

Яг энэ бүхнийг нэг дороос авч чаддаг байвал чамд гоё уу? Бүтэн сайн өдөр бр нарны зурагтай очдог “ Амралтын өдрийн шуудан” ном маань уншигчдын гарт ахин хүрэх гэж байгааг мэдсэн тийм ээ. Энэ удаа чамд ухаарал урам зориг өгч, эерэг хандлагаар сэтгэлийг чинь дүүргэдэг захидлуудтайгаа, ирэх долоо хоногоо төлөвлөх төлөвлөгөөний хуудастай, эргэцүүлж бясалгахад чинь туслах бяцхан булантай чамд хүрч байгаа. Юугаар ч үнэлж болшгүй хөрөнгө оруулалтыг өөртөө зориулан хийхэд чинь туслах жинхэнэ найз байх болно.

Ирэх Ням гарагийн заавал өөртөө зориулаарай. Учир нь чи ингэх эрхтэй.
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(109)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com