ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрөөр хэвшүүлэх чухал 5 дадал

Ажил & Мөнгө  | 2018 / 07 / 06

“Хагас сайн бүтэн сайн хоёрын дунд ахин нэг өдөр байсан ч болоосой” “За маргааш Даваа гараг, ахиад нэг амралтын өдөр байдаг бол сайхнаа” “Даваа гараг эхлэхээр л заримдаа яс хавталзах юм”, “Ажлын өдрүүд хурдхан шиг дуусаасай” гэх үгсийг яг үнэндээ наснаасаа олон сонсож байсан. Гэхдээ ажлын өдрийг бушуухан дуусгаж, амралтын өдрийг амарсан ч биш, үгүй ч биш хоёрын дунд өнгөрөөхөд бидний залуу нас, оноогдсон амьдрал 2 маань дэндүү хайран биш гэж үү? Ингэж л бодсоноос үүдээд өдөр хоногууд үр бүтээлгүй өнгөрч, ажлын өдрүүд уур бухимдлаар дүүрэн байж, хийж гүйцэтгээгүй ажлууддаа уягдаж, амьдралын буруу хэмнэл,зохисгүй хооллолт гээд болохгүй зүйлсээр амьдрал чинь дүүрээд нэг л болж өгөхгүй байна уу?

Амралтын өдрөөр хэвшүүлэх чухал 5 дадал
“Хагас сайн бүтэн сайн хоёрын дунд ахин нэг өдөр байсан ч болоосой” “За маргааш Даваа гараг, ахиад нэг амралтын өдөр байдаг бол сайхнаа” “Даваа гараг эхлэхээр л заримдаа яс хавталзах юм”, “Ажлын өдрүүд хурдхан шиг дуусаасай” гэх үгсийг яг үнэндээ наснаасаа олон сонсож байсан. Гэхдээ ажлын өдрийг бушуухан дуусгаж, амралтын өдрийг амарсан ч биш, үгүй ч биш хоёрын дунд өнгөрөөхөд бидний залуу нас, оноогдсон амьдрал 2 маань дэндүү хайран биш гэж үү? Ингэж л бодсоноос үүдээд өдөр хоногууд үр бүтээлгүй өнгөрч, ажлын өдрүүд уур бухимдлаар дүүрэн байж, хийж гүйцэтгээгүй ажлууддаа уягдаж, амьдралын буруу хэмнэл,зохисгүй хооллолт гээд болохгүй зүйлсээр амьдрал чинь дүүрээд нэг л болж өгөхгүй байна уу?

Үүнд ганцхан, бүр ганцхан л шалтгаан бий. Амралтын өдрөө буруу өнгөрүүлснээс л болж шүү дээ. Хэрэв энэ байдал чинь ажлын амжилт, хувийн харилцаанд чинь хүртэл асуудал үүсгээд эхэлсэн бол амралтын өдрийн зарим дадлуудаа нэн даруй өөрчлөх цаг иржээ гэсэн дохио юм. Зөвхөн Ням гарагт л хийж гүйцэтгэх эдгээр дадлыг өөрийн болгож чадвал чиний ажлын өдрүүд илүү бүтээмжтэй, илүү стресс багатай байх болно гэдгийг амлаж байна. Үүний тулд чи яах хэрэгтэй гээч?


7 хоногийн ажлын төлөвлөгөөгөө дүүргэж ав - Даваа гарагийн өглөөний 9 цагт ажлын ширээнийхээ урд л 7 хоногийн төлөвлөгөөгөө зохиох ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Харин ч хамгийн ихээр төвлөрөн суух боломж, цаг заваар дүүрэн Ням гарагт л ирэх ажлын 5 өдөр хийж гүйцэтгэх ёстой хамгийн чухал ажлуудаа жагсаан бичих нь тохиромжтой. Төлөвлөгөө гаргах нь ажлын өдрүүддээ хийж дуусах ёстой ярвигтай, хүнд хэцүү ажлуудыг илүү хялбар болгоход тусладаг. Түүгээр ч зогсохгүй жижиг гэлтгүй хийх ёстой бүхий л ажлуудаа нэг дор нь биччихвэл толгой дотроо төлөвлөсөн олон олон ажлуудаа галзуу юм шиг өнгөрдөг ажлын өдрүүдийн дундуур ч мартахгүй байхад тустай.


Хэрвээ төлөвлөгөө гаргахаа хойшлуулсаар байвал дараа дараагийн амралтын өдрүүдээрээ ч хангалттай сайн амарч авахынхаа оронд чи дуусгаж амжаагүй ажилтайгаа ноцолдсоор алт шиг үнэтэй амралтын өдрөө өнгөрөөж магадгүй болохоор энэ Ням гарагаас эхлээд 7 хоногийн бүтэн төлөвлөгөө гаргаж хэвшээрэй. Төлөвлөгөөг дагаж байж гэмээнэ үр дүнг нь үзэх учраас төлөвлөгөөний дэвтрээ ажлын өдрүүдийн туршид өөртэйгээ хамгийн ойр байх цүнх, ажлын ширээ зэрэг нүдэнд чинь хамгийн олон өртөх магадлалтай газрууд дээр тогтмол байлгаж, хийж дууссан ажил бүрээ тэр дор нь дарж хэвших хэрэгтэй. Ажлын өдрүүд дуусах үед, долоо хоногийн эхэнд төлөвлөсөн бүх ажлаа гүйцэлдүүлж дуусаад сэтгэл амар амралтын өдрөө төлөвлөсөн шигээ суух хичнээн жаргалтай гээч.


Ажлын өдрүүдээр өмсөх хувцсаа бэлдэж тавь - “Өглөө болгон юу өмсөхөө шийдэх нь нөхөр сонгохоос ч хэцүү” гээд хэлчихвэл арай хэтрүүлсэн зүйрлэл болж магадгүй ч үнэхээр л өглөө бүр юу өмсөхөө шийдэж толины урд эргэлдэх нь цаг үрсэн, стресс нэмсэн ажил гэдэгтэй эмэгтэй хүн бүр санал нийлэх байх. Өглөө бүр гэрээсээ хамгийн хөөрхөн дээрээ тавьж гарсныхаа шагналд бид төлөвлөсөн уулзалтаасаа хоцорч, замын бөглөрөлд орж, өглөөний цайгаа алгасдаг. Энэ бүх асуудлаас ангижрах хамгийн амархан гарц бол ердөө л Ням гарагт ирэх 5 өдөр өмсөх бүх хувцсаа бэлдээд тавих юм. 5 өдрийн турш өмсөх хувцас, тэдгээр хувцсан дээрээ зохицох гутал, цүнх тэр ч битгий хэл ээмэг зүүлтээ хүртэл зохицуулж бодоод урьдчилан бэлдээд тавьчихбал чи ажлын өдрийнхөө өглөөг хамаагүй бага стресстэйгээр эхлүүлэх болно.


Хоолоо ч бас бэлд - Өглөө ямар хувцас өмсөж гарахаас илүүтэй чиний хувьд чухал, чиний эрүүл мэндэд чинь хамаатай зүйл бол мэдээж өдрийн хоол. Ажлын өдрүүдээр хоолойгоор чинь татсан их ажлын дундуур юу тааралдснаа идсээр яваад байвал эрүүл мэнд болоод санхүүд чинь эерэг нөлөө огтхон ч байхгүй тул Ням гарагтаа багтаад ирэх 5 өдрийнхөө өдрийн хоолныхоо менюг шинэчлээд аваарай. Жишээлбэл: Даваа гараг: Котлет Мягмар гараг: Шпагетти Лхагва гараг: Будаатай хуурга Пүрэв гараг: Тахианы махтай карри Баасан гараг: Шинэ ногооны салад гэх мэтчилэн. Ихэнх төрлийн хүнсний ногоог хэрчиж бэлдээд, гүн хөлдөөсөн тохиолдолд ашигт чанараа бараг л алддаггүй учраас өдөр өдрийн хоолонд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүнээ хэрчиж бэлдээд хөлдөөчихвөл өглөө бүр шинэхэн хоол хийхэд чамд ердөө 15хан минут л хангалттай. Юу өмсөх вэ? гэж бодох цагаа өдрийн хоолоо бэлдэхдээ зарцуулж эхэлцгээе.


Эргэцүүлэн бодоход цаг гарга - Сум шиг хурдтай өнгөрсөн ажлын өдрүүд дууслаа. Ганц олдож байгаа амралтын өдрөөрөө хүртэл ажлынхаа тухай бодмооргүй байгааг чинь мэдэж байна л даа. Гэхдээ Ням гарагийн мөн л 15хан минутыг өнгөрсөн ажлын өдрүүдээ дүгнэж, ирэх долоо хоногоо төсөөлөхөд зарцуулбал ирэх ажлын өдрүүд чинь илүү бүтээмжтэй өнгөрөх болно. Өнгөрсөн долоо хоногт хийсэн алдаа, түүнээс авсан сургамжынхаа тухай, хойшлуулсан ажлуудаа хэзээ дахин үргэлжлүүлэх тухай, амжилттайгаар хийж дуусгасан ажлаасаа сурсан зүйлсийнхээ тухайгаа бодож эргэцүүлэн ирэх 7 хоногийг өнгөрснөөс нь хэрхэн илүү байлгах талаар төсөөл. Өтгөн чанасан халуун кофе, цай уунгаа тухтай гэгч нь аливааг эргэцүүлэн бодоход Ням гараг л хамгийн тохиромжтой шүү дээ.


Жинхэнэ утгаар нь амар - Юуны тулд Ням гарагийг “амралтын өдөр” гэж нэрлэсэн билээ дээ. Энэ өдөр л чамайг хамгийн их жаргалтай болгодог, чамайг амар амгалан болгодог зүйлсийг хийж ирэх 5 өдрийнхөө эрч хүч, энергийг олж авахын тулд шүү дээ. Дуртай дуугаа сонсонгоо тайвшруулах үйлчилгээтэй давстай ваннд хэвтэх, дансандаа мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан нүдээ баясган онлайн шоппинг хийх, найз охидтойгоо хамтдаа маникюрт орох, уншихыг хүсэж байсан номоо өдөржингөө сууж унших, дуртай сериалынхаа сүүлийн бүлгийг үзэх гээд чамайг жаргалтай болгодог зүйлсээс ганцыг ч болов энэ өдөрт амжиж гүйцэлдүүлэх учиртай шүү. Амарсан шиг амарч чаддаг хүмүүс л ажлыг ч гэсэн хийсэн шиг хийж чаддаг. Өнөөдрөөс эхлүүлээд Ням гарагийнхаа хэмнэлийг өөрчилж, илүү бүтээлч илүү амар амгалан ажлын өдрүүдийг угтан авахдаа бэлдээд, найз минь.


Амралтын өдрийг чинь утга учиртай болгох “ Амралтын өдрийн шуудан” номоо захиалахыг хүсч байвал 90100132 дугаарт “shuudan” гэсэн зурвас үлдээгээрэй. Гэрт чинь үнэгүй хүргээд л өгнө. Амралтын өдрийг гэртээ тухлан дуртай зүйлсээ хийх шиг, эрч хүчээр өөрийгөө цэнэглэж суух шиг жаргал хаана байх билээ дээ, тийм ээ?
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(415)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2018-07-31
8r sariin zurhai haachiv

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com