ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#ҮнэтЦагааӨөрөөУдирд: Цагийн менежментээ сайжруулах сарын аян

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 06

Цагийн менежментээ сайжруулж, амьдралын хэмнэлдээ өөрчлөлт авчирч, одоогийнхоосоо сэтгэл хангалуун амьдрахыг хүсч байгаа бүсгүйчүүлдээ энэ сарыг тэр чигээр нь зориулж байна.

#ҮнэтЦагааӨөрөөУдирд: Цагийн менежментээ сайжруулах сарын аян

“Хоногийн 24 биш, 25 26 цагтай байсан ч болоосой, юу ч хийж амжихгүй юм” “Нэг л юмтай зууралдсаар өдөр өнгөрдөг” “Хийгээд л байдаг, ажиллаад л байдаг, үр дүн нь харагдахгүй юм”, “Ажлын өдөр эхлэлээ, амралтаар сайхан амарч чадсангүй дээ”, “Хагас сайн бүтэн сайн хоёрын дунд ахиад нэг өдөр байдаг бол сайхан аа” гэж ярих маш олон, бүр маш олон бүсгүйчүүлийг сонсож байсан. Магадгүй чамд ч бас энэ асуултууд тулгардаг ч байж мэднэ.

Хэрэв үнэхээр тийм бол хүн бүрт л яг адил тэнцүү оногддог хоногийн 24 цагийг хэрхэн, яаж зөв зарцуулах вэ? Завгүй, завгүй бас дахин завгүй энэ өдрүүдийг хэрхэн утга учиртай өнгөрүүлэх вэ, хийхийг хүсэж байгаа болон хийх хэрэгтэй зүйлдээ үнэт цагаа хэрхэн зөв хувааж сурах вэ? Гэр бүлдээ, үр хүүхэддээ, ажилдаа, өөртөө, хүсэл мөрөөдөлдөө хэзээ, хэрхэн цаг заваа зарцуулж, яаж зөв хувиарлах вэ? Гэдэг асуултанд чинь жаахан ч болов хариу өгөхөөр Гоолингоо нь урам зоригтойгоор энэ сарыг эхлүүлээд байна. Заримдаа амьдралд яг оносон, багахан өөрчлөлтийг зоригтойхон хийхэд л хэмнэл тэр чигээрээ өөрчлөгдөж, яг чиний хүссэн шиг болох тохиолдол бий. Мэдээж боломж нь хүн бүрт ч байгаа. Тиймээс энэ боломжийг хамтдаа бүтээж Гоолингоотой хамт энэ сарыг цагийн менежментэй сайжруулж, амьдралын хэмнэлдээ өөрчлөлт хийхэд зориулцгаая!

Харин бид та нарт энэ сарын турш унших дараах нийтлэлүүдийг бэлдсэн байгаа:

Цагийн менежмент чинь яагаад сайжрах ёстой вэ?
Цагийн менежмент хийхдээ гаргадаг 5 түгээмэл алдаа
Цагийн менежментийг чинь сайжруулах чухлаас чухал 13 дадал
Шинэхэн ээжүүдийн цагийн менежмент
Ажлын байран дээрх цагийн менежмент
Завгүй ээжүүдийн цагийн менежмент
Бүсгүйчүүлийн цагийн менежментээ сайжруулсан бяцхан түүхүүд
Цагийн менежмент сайжруулахад туслах онлайн болон цаасан хэрэгслүүд
Оюутнуудад зориулсан цаг менежментийн төлөвлөгөө

Бас гоо сайхандаа анхаарал тавьдаг бүсгүйчүүлд зориулан:
Яагаад "Modeling mask" чиний арьсны дотны найз болох ёстой вэ?
Арьс арчилгааны ганцхан техникийг олж нээснээр арьсаа “аварсан” миний түүх
40 настай бүсгүйчүүдээс 20 настнуудад өгөх арьс арчилгааны супер зөвлөгөө
Залуу наснаасаа л хэрэгжүүлж эхлэх эрүүл арьсны 10 дадал

Харин урам зориг авч, ухаарлаар өөрийгөө шагнаж, эргэцүүлж бас төлөвлөх дуртай бүсгүйчүүлдээ зориулж бүтээсэн “ Амралтын өдрийн шуудан” номоо амтархан уншиж, үр бүтээлтэй ашиглахад чинь туслах үүднээс:

Бүтэн сайн өдөр бидэнд яагаад чухал вэ?
Даваа гарагт өөрийгөө бэлд: Бүтэн сайнд заавал хийх 21 хялбар зүйл
Төлөвлөгөөгөө "хөөрхөн" болго: Ажлаа төлөвлөх ажил хэрэгч дэвтрүүд
Амралтын өдрөөр эдгээрийг бүү хий зэрэг нийтлэлүүдээ бэлтгээд байна

Бүгдээрээ 8 сарыг цагийн менежментээ сайжруулахад бүрэн зориулцгаая! Хийх ажил их, хорвоо дэлхий уужим гэдэг шиг Гоолингоочуудад амьдралдаа шинээр нээх сайхан зүйлс олон ч байна даа, тийм ээ. Харин та нар минь нэмэлтээр уншихыг хүсэж байгаа зүйлс болон сарын аянтай холбоотой өөрийн саналуудаа СЭТГЭГДЭЛ хэсэгт үлдээгээрэй.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(430)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2018-08-08
Яг л тулгамдаж байгаа асуудал байна, өдөрт ерөөсөө хийе гэсэн зүйлээ хийж чадахгүй байгаад байгаа. Эдгээр мэдээллүүдийг аваад өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна :)

Зочин: Ану.   2018-08-07
Баярлалаа Гоолингоо. Үнэхээр тус болох мэдээллүүд орохнээ. Энэ 8 сарыг маш үр бүтээлтэй байлгая

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com