ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яагаад modelling mask чиний арьс арчилгааны дотны туслах болох хэрэгтэй вэ?

Гоо сайхан  | 2018 / 08 / 07

Танилц. Энэ бол Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хамгийн чухал хэсгийн нэг салфеткан маскны дараагийн үе болох “modelling mask” юм. Олон жилийн өмнө энэ төрлийн маскыг зөвхөн дээд зэрэглэлийн спа болон гоо сайхны салонуудад л өндөр үнэ төлөн хэрэглэх боломжтой байсан бол Солонгосчууд үүнийг өдөр тутамдаа хэрэглэх технологийг сүүлийн хэдэн жил тасралтгүй хөгжүүлснээр одоо үед хүссэн хэн бүхэн боломжийн үнээр энэ маскыг худалдан авч, гэртээ хэрэглэх боломжтой болжээ.

Яагаад modelling mask чиний арьс арчилгааны дотны туслах болох хэрэгтэй вэ?

“Modelling mask” гэдэг нь товчхондоо өөрөө зуурч бэлтгэдэг маскын төрлийг хэлэх бөгөөд эссенс буюу шингэн, powder буюу хуурай нунтаг хоёроос бүрдэх маскын төрлийг хэлнэ. Энгийн салфеткан маскыг бодвол нь илүү баялаг бүтэцтэй байдаг төдийгүй өөртөө алгиний хүчил агуулсан байдаг тул шингэн хэлбэрээс аажмаар цэлцэгнүүрэн хэлбэрт шилжиж хуулж авахад ямар ч өвдөлт, зовиур, улайлт өгдөггүй. Тийм ч учраас сүүлийн үед арьсны мэргэжилтнүүд эмзэг арьстай эмэгтэйчүүдэд төрөл бүрийн “modelling mask” хэрэглэхийг зөвлөдөг болоод байгаа билээ. Магадгүй завгүй амьдарлын хэмнэлтэй чамд мnнь энэ төрлийн маск энгийн салфеткан маск, аль эсвэл түрхчихээд унтсаны дараа өглөө босоод угаахад л хангалттай байдаг шөнийн маскаас юугаараа илүү давуу талтай юм бэ? гэсэн асуулт байгаа л биз дээ. Яг энэ асуултанд чинь хариулт олохоор би Shangpree брендийн “Gold premium modeling mask”-ийг хэрэглэж үзэхээр шийдсэн юм.

Америк болон олон улсад Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг алдарт “ Peach and Lily” сайтын үүсгэн байгуулагч Alicia Yoon Shangpree брендийн энэхүү маскыг 15 жилийн туршид тасралтгүй хэрэглэж байгаа тухай уншсан маань энэ маскыг хамгийн анхны туршиж үзэх “modelling mask”-аараа сонгох гол шалтгаан маань болсон юм.

Gold premium modeling mask нь Азийн бүс нутагт ургадаг олон төрлийн эмийн ургамлууд болон алтны хольц, коллагенийг өөртөө агуулдаг учраас хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, арьсыг гүн чийгшүүлэх, арьсан дээрх бохирдлыг бүрэн арилгах, арьсыг сэргээх үйлчилгээтэй гэдгийг ч хэрэглэхээсээ өмнө судалж үзсэн учраас, арьсны маань асуудлуудыг багахан ч атугай шийдвэрлэж магадгүй хэмээн найдвар тавин сонгосон билээ.


Shangpree брендийн “Gold premium modeling mask” нь хайрцагандаа 5 удаагийн хэрэглээг багтаасан учраас 1 хайрцаг маскаа бараг сар гаруй хэрэглэх боломжтой гэсэн үг. Хэрвээ та энэхүү маскыг хэрэглэж үзэхээр шийдсэн бол, хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй бол www.goolingoo.shop-оос захиалаад хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой.

Ингээд хамтдаа энэхүү маскны “ид шид”-ийг үзсэн миний сэтгэгдэлтэй танилцъя

1. Маскаа бэлтгэх
1 удаагийн савлагаатай алт агуулсан гел болон хуурай коллаген хоёрыг хооронд нь зориулалтын аяганд халбаганы тусламжтай холино. Энэ үйл явц нь надад яг л үсний будаг найруулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн шүү. Гэхдээ үсний будагнаас ялгаатай нь энэ маск нь ямар ч химийн хурц, таагүй үнэргүй агуулаагүй байснаараа онцлогтой. Хооронд нь холих тусам яг л маскны хайрцган дээрх зураг шигээ өтгөн алтлаг өнгөтэй зуурмаг хэлбэрт шилжих болно.


2. Түрхэх, амраах, үр дүнгээ үзэх алхам
Маскаа бэлтгэснийхээ дараа шуудхан л нүүрэндээ түрхэж эхлэх хэрэгтэй. Жаахан удаавал желатин хэлбэр лүүгээ маск маань шилжих тул нүүрэн дээр тогтохгүй байх магадлалтай. Ихэнхи маскууд зовхи болон урууландаа хүргэх хориотой байдаг бол харин энэ төрлийн маскыг нүд, уруул гээд нүүрнийхээ арьсанд бүхэлд нь тавьж болдгоороо онцлогтой. Маскаа дөнгөж тавьж дууссаны дараа 10 минутын дараа гэхэд маск маань тэр чигтээ желатин хэлбэрт шилжих тул босоод гэр орны ажлаа хийх, бусад зүйлсээ амжуулахад ямар ч саадгүй юм байна лээ шүү. 15-20 минутын дараа маскаа хуулж авж болно. Хуулж авах зориулалттай маскыг хэрэглэсний дараа арьс давхар зулгаагдчихсан мэт тавгүй мэдрэмж төрж, зарим эмзэг арьстай хүмүүсийн арьс нь бүүр улайчихдаг бол харин энэ маск нь нэгэн төрлийн желатин хэлбэрт шилждэг тул хуулж авах үед ямар ч тухгүй мэдрэмж огт төрүүлэхгүй. Тийм ч учраас эмзэг арьстай хүмүүст онцгойлон зөвлөдөг биз ээ.

Эцэст нь маскны үр дүн маань намайг үнэхээр гайхшируулсан шүү. Яг л гоо сайхны салонд олон төрлийн үйлчилгээ хийлгэсэн мэт арьс маань гар хүрэх төдийд л гулсчихмаар тийм толигор, чийглэг болсон байсан. Мөн 2 хөмсөгний хоорондох арьс буюу T-zone-ийн эхлэл хэсэг, үргэлж тослогтоод юм гардаг хэсгийн маань улайлт болон тослог нь ор мөргүй алга болсон байсан шүү. Хамран дээрх жижигхэн жижигхэн хар батганууд маань ч гэсэн надтай салах ёс хийчихсэн байсан.

Маскаа тавьсныхаа дараа шөнийн тосоо түрхэж унтаад өглөө нь зөвхөн нүүр цэвэрлэгч хөөсөөрөө нүүрээ угаасны дараа ч арьс маань хангалттай чийглэг байсан нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлсэн шүү. Энэ төрлийн маскыг ихэвчлэн 25+ настай хүмүүст гоо сайханчид зөвлөдөг хэдий ч 23 настай залуухан арьстай надад ч гоо сайхан руу 7 хоног тутамд очиж байхаар цаг, мөнгөө давхар хэмнээд энэ төрлийн маскыг гэртээ бэлдэж тавин, арьсныха асуудлуудыг шийдэн, арьсаа баярлуулж байх нь үнэхээр ухаалаг сонголт мэт санагдсан билээ.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(656)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com