ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Хаана, хэзээ, ямар үйл явдал болох вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 08 / 08

Улаанбаатар хотын минь хаа нэгтээ, өдөр бүр бидэнд хэрэгтэй үйл ажиллагаанууд зохиогдсоор л байдаг. Тэдгээр дунд чиний сонирхлыг татах, яг чамд хэрэгтэй, цагаа олсон гоё, гоё хөтөлбөрүүд ч байгаа. Тиймээс хэрэгтэй, сонирхолтой, гоё зүйлсээс хоцроохгүйн тулд энэ нийтлэлийг сониучхан чамд зориулж бэлдлээ.

Гоолингоо зөвлөж байна: Хаана, хэзээ, ямар үйл явдал болох вэ?
“Магистрт тэтгэлэгтэй суралцах нь ” эвент зохион байгуулагдах нь ээ. АНУ, Их Британи, БНХАУ, Австрали зэрэг улсын шилдэг сургуулиудад хэрхэн амжилттай суралцах, гадаадад тэтгэлэгтэй суралцахад ямар материал бүрдүүлэх, ямар шалгалт өгөх, тэтгэлэгт тэнцсэний дараа бэлдэх зүйлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн залуус минь амжиж очоорой.

">
“Зуныг Зурцгаая-Урлагийн Эко Өдөрлөг” сонирхоод үзээрэй. Энэ сарын 12-ны 09-20 цагийн хооронд хотоос 47км зайтай Баянхангай жуулчны баазад саатан амьдралын хэв маягаа өөрчилж өнгөлөг зуны бас нэг дурсамжийг мөнхлөөрөй.

">
“ Нүүдэлчин Монгол наадмыг” зориод очоорой. Тэнд 21 аймгийн 9 дүүргийн 700 гаруй ардын авъяастнууд, гар урчууд болон үндэсний спортын 2000 тамирчид зүлэг ногоон дэвжээнд отоглон бууж авъяас билэг, ур чадвараа гайхуулан наадах гэж байна.

">
“ Хөгжмийн Боловсрол ба Хийл Хөгжим” эвентийг зориорой. Хөн аялгууг нь гайхан бишрэхийн зэрэгцээ хийл хэмээх хөгжмийг эгшиглүүлэн, хөгжмийн нотуудтай танилцаж өөрийн авъяас билгээ шалгаад үзэх боломжтой юм билээ шүү.

">
1.

Сурах их хүсэл тэмүүлэл дунд чинь гадаадын их сургуульд боловсрол эзэмших нууцхан хүсэл байдаг юм биш биз? Хэрэв тийм бол чамд сонирхож байгаа тэтгэлгийн талаар баттай зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцах найдвартай газар хэрэгтэй байна уу? Яг одоо чамд хэрэгтэй мэдээ дуулгая. Workcentral Mongolia хамтын оффист энэ сарын 8-нд буюу өнөөдөр 17 цагаас гадны оронд мэргэжил дээшлүүлэхээр зорьж байгаа залуусд зориулсан “Магистрт тэтгэлэгтэй суралцах нь ” эвент зохион байгуулагдах нь ээ. АНУ, Их Британи, БНХАУ, Австрали зэрэг улсын шилдэг сургуулиудад хэрхэн амжилттай суралцах, гадаадад тэтгэлэгтэй суралцахад ямар материал бүрдүүлэх, ямар шалгалт өгөх, тэтгэлэгт тэнцсэний дараа бэлдэх зүйлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн залуус минь амжиж очоорой.

2.

Өнгөлөг зуны өдрүүдэд чинь бас нэгэн өнгө нэмэх жорыг дэлгэе. Хэрэв чи зураг дуртай бол энэ үйл ажиллагаа чамд яг тохирно! Ой модон дунд зургийн хичээл заалган, урлагийн тухай лекц сонсож, адал явдалтай аялах боломж гарах нь ээ. Тэгвэл “Зуныг Зурцгаая-Урлагийн Эко Өдөрлөг” сонирхоод үзээрэй. Энэ сарын 12-ны 09-20 цагийн хооронд хотоос 47км зайтай Баянхангай жуулчны баазад саатан амьдралын хэв маягаа өөрчилж өнгөлөг зуны бас нэг дурсамжийг мөнхлөөрөй.

3.

Наадам,амралт зугаалга, аялалтай зуны улиралд залуус бид Монгол зан заншил, өв соёлтойгоо ойр байдаг. Аялал зугаалаар явахдаа хөдөө нутгийн сайхныг мэдэрч, ааруул ээзгийгээ хүртэл яаж хийдгийг нь харж, адуу малын сүр хүчийг бахтаж, ардын дуу, үлгэр туужаа сонсож Монгол ахуйгаа бишрэн гайхширах, ойр байх боломж энэ саруудад л илүү олддог шүү дээ. Гэхдээ бидний олж хараагүй, сонсож дуулаагүй биет бус өв олон бий. Тэдгээртэй илүү их танилцахыг хүсвэл энэ сарын 11-15 хооронд хүй долоон худагт зохион байгуулагдах “ Нүүдэлчин Монгол наадмыг” зориод очоорой. Тэнд 21 аймгийн 9 дүүргийн 700 гаруй ардын авъяастнууд, гар урчууд болон үндэсний спортын 2000 тамирчид зүлэг ногоон дэвжээнд отоглон бууж авъяас билэг, ур чадвараа гайхуулан наадах гэж байна.

4.

Гунигтай, баяртай, бороотой, цастай ямар ч үед бидний сэтгэлийг сэргээж гуниг үргээдэг зүйлсийн нэг бол яалтачгүй хийлийн эгшигт аялгуу биш гэж үү? Нүдээ аниад хөгжмийн эгшигийг сонсоход бодит орчноос тасарч төсөөлийн ертөнцөд айлчилдаг. Уянгалаг ертөнцөөр зочилохыг хүсвэл энэ сарын 11 өдөр болох “ Хөгжмийн Боловсрол ба Хийл Хөгжим” эвентийг зориорой. Хөн аялгууг нь гайхан бишрэхийн зэрэгцээ хийл хэмээх хөгжмийг эгшиглүүлэн, хөгжмийн нотуудтай танилцаж өөрийн авъяас билгээ шалгаад үзэх боломжтой юм билээ шүү.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(365)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com