ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний цагийн менежмент яагаад сайжрах ёстой вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 10

Ажлаа том зургаар харж чадахгүйгээр ямар нэг төлөвлөлт хийх нь үр дүнгээ бүрэн өгч чадахгүй, цагаа зөв хувиарлахгүйгээр үр бүтээлтэй ажиллаж чадахгүй, цагийн зөв хувиарлалт чиний амьдралд хичнээн чухлыг ойлгохгүйгээр өдөр тутмын зөв хэмнэлээ бий болгож чадахгүй. Энэ бүхнийг чаддаг байхын тулд, эсвэл бүрэн дүүрэн ойлгохын тулд чи эхлээд цагийн менежмэнт чиний амьдралд чухал вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй.

Чиний цагийн менежмент яагаад сайжрах ёстой вэ?
Яагаад сайжрах ёстой вэ гэвэл:

Цаг хугацаа гэдэг тийм ч хангалттай байдаггүй учраас - Чи яаж ч хичээгээд нэг хоногийг 30 цагтай, хагас бүтэн сайны дунд ахиад нэг амралтын өдөртэй, сарыг 30 биш 40 хоногтой болгож чадахгүй нь мэдээж. Харин чиний хийж чадах зүйл бол 24 цагийг зөв, ухаалаг, үр дүнтэй байж болох хамгийн боломжит аргаар хувиарлаж, хувиарласан цагаа үр бүтээлтэй, аартаа сэтгэл ханамжтай байлгах нь л чухал. Бүр хамгийн чухал. Нэг мэдэхэд намар болж, нэг мэдэхэд зун ирж, нэг мэдэхэд 2018 он улиран одож, нэг л мэдэхэд чи 30, 40, 50 настай болсон байх болно. “Цаг хугацаа ч хурдан юм аа, юу ч хийж амжаагүй байхад нэг жил өнгөрчихлөө шүү” гэдэг үгийг хэн хэлдэг гээч? Юу ч хийж бүтээгээгүй, гараасаа ямар ч ажил гаргаж чадаагүй, цагийг хий хоосон өнгөрөөсөн хүмүүс л хэлдэг. Харин хийсэн зүйлтэй хүн бол хичнээн хурдан өнгөрсөн мэт санагдсан ч бүтээсэн зүйлээ хараад цаг хугацааг хэрхэн зөв зарцуулснаа хараад бахархдаг учраас цаг хугацаа нисэн одсон мэт санагддагүй. Тиймээс чи нэг дэх биш, хоёр дахь төрлийн хүнд хамаарахыг хүсэж байгаа бол эхлээд цагийн менежментэй нэн түрүүнд сайжруулах ёстой.

Чиний амьдралд тэнцвэр хэрэгтэй учраас - Садангийн маань нэг ах бүхий л цагаа ажилдаа зориулдаг байсан юм. 9,10 цаг ажил дээрээ сууна, гэртээ ирээд ч ажлаа хийнэ. Яг энэ байдал 3 жил үргэлжисэн. Үүнээсээ үүдэж гэр бүлдээ зарцуулах цаг нь дэндүү багасаж, үл ойлголцол, хэрүүл маргаан бараг л салахаа больсон. Гэхдээ нэг л өдөр ах маань амьдралд нь дэндүү тэнцвэргүй байгааг ухаарч ажилдаа улайрдаг байдлаа засаж, ажлын цагтаа бүх зүйлээ чанартай гүйцэлдүүлдэг болж, гэрт байх цагаа үр хүүхдүүддээ зориулдаг болсон. Бүр сайн мэдээ нь мартахаа шахаад байсан мөрөөдөлдөө цаг зарцуулж, оюутан ахуйгаасаа бичдэг байсан шүлгүүдээ эмхэтгэж яруу найргийн номоо хүртэл гаргаад амжсан шүү. “Би цагаа хэрхэн зарцуулахаа л мэддэггүй байж дээ, ажилдаа л улайрдаг байж. Гэхдээ амьдрал ганцхан ажил дээр тогтдоггүй ойлгосон шүү” гэж сүүлд дурсаж билээ. Үүнээс бид нэг л зүйлд хэт төвлөрч бусад зүйлээ орхигдуулахын сөрөг нөлөөг харж болох юм. Тиймээс чи өнөөх л хоногийн 24 цагаа нэг хэсгийг хайртай гэр бүлийнхэндээ, нэг хэсгийг ажилдаа, нэг хэсгийг нь өөртөө зориулах хэрэгтэй болох нь. Тиймээс л амьдралаа тэнцвэртэй авч явж, сэтгэл хангалуун байхын тулд чиний цагийн менежмент сайжрах ёстой.

Чамд биелүүлэхийг хүсдэг мөрөөдөл байдаг учраас - Ирэх оны 12 сард өсвөр наснаасаа мөрөөдөж ирсэн өдөр тутмын хувцасны брендээ гарах, 9 сар гэхэд байраа өөрийнхөө хүссэнээр тохижуулсан байх, зуны 7, 8 дугаар сарыг дотоод болон гадаадын орноор аялахад зориулах, өөрийн гэсэн хуулийн фермтэй болох гээд чиний мөрөөдөл зорилго гэдэг үнэхээр үзэсгэлэнтэй сайхан зүйл бий шүү дээ. Гэтэл залхуурч суусаар, хийнэ дээ гэж бодож явсаар, одоо энийг л хийгээд яг мөрөөдөлдөө цагаа зарцуулна гэсээр мөрөөдөл чинь чамаас холдсон байх вий. “Би үүнийг хүсдэг байсан ш дээ” гэж хожим хойно харамсан хэлэх биш, “би хүссэн зүйлдээ ингэж хүрсэн” гэдэг үгийг бахархалтайгаар хэлэхийн тулд чи өнөөдөр мөрөөдлийнхөө төлөө тодорхой алхам хийх ёстой. Энэ нь долоо хоногт нэг удаа хүссэн загвараараа даашинз оёж үзэх, байрны дотоод заслын загварууд цуглуулах барилгын материалын дэлгүүрээс үнэ судлах, хуулийн мэдлэгээ шат шатаар ахиулах, ижил зорилготой хүмүүсийн нэгдлийг бий болгох зэргээр бага багаар урагшлах бодитой алхамыг хийх явдал юм. Хамгийн гол нь чиний мөрөөдөл, чиний зорилгууд нэг өдөр гэнэт л биелэчихгүй учраас энэ бүхэн өдөр бүрийн чинь амьдралын хэв маягт шингэсэн байх хэрэгтэй. Тийм учраас л чиний цагийн менежмэнт сайжрах ёстой юм шүү дээ.

Чи илүү бүтээмжтэй ажиллах ёстой учраас - Ажил бол чиний амьдралын нэг хэсэг. Мөрөөдлөө биелүүлэх, санхүүгийн хараат бус байдлаа тогтоох, хэрэгцээтэй бөгөөд хүссэн зүйлээ худалдан авах, аль нэг компанид чухал хувь нэмрээ оруулах гээд маш олон зүйлсийг ажил чинь чамд өгдөг. Байгаа, байхгүй нь мэдэгдэггүй, байсан ч нь адилхан байгаагүй нь ч яг адилхан ажилтан байх дэндүү харамсалтай учраас, компанидаа хувь нэмрээ оруулж, өөрийн чаддаг зүйлсээр чи ажлын байран дээрээ амжилт гаргах хэрэгтэй. Үүний тулд ажлын 8 цагийг хэрхэн “маневэрлэж”, зөв хувиарлаж чадсанаас л чиний бүтээмж ажлын амжилт харагдана. Тиймээс бүтээмжтэй ажиллаж, “хэн нэгэн” чухал ажилтан байж, ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд чиний цагийн менежмэнт сайжрах ёстой.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(669)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Mika.   2018-08-12
Hurdan oruulaarai. Tesen yadan hvleej bn. Tsagaa zuw ashiglaj chadaaguin hargaigaar yu ch bvteej chadaagui nad shig hvmvvs tsuungui bdg baihaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com