ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цаг төлөвлөлт, цагийн менежмент хоёрын ялгаа

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 14

Хэдэн сарын өмнө нэг найзын минь хэлж байсан үг санаанд орлоо. Ид ажиллаж байсан намайг “Чи тэгж байгаад чөтгөрийн тойрогт орчихвоо” гэв. “Тэр нь яадаг зүйл вэ” гэж лавлахад “Ажил гэр, ажил гэр, өглөө ажилдаа явлаа, орой ажлаасаа ирлээ унтлаа, өглөө боллоо. Үүнийг хэлдэг юм, чи ер нь энэ тойрогт орох янзтай шүү” гэдэг юм байна. Тэр үг ёстой л толгойд орох шиг болж “За ажлын цагтаа ажлаа сайн хийж гүйцэтгэхийг үргэлж хичээнэ, харин ажлын дараах цагуудыг хэрхэн гоё өнгөрөөх вэ” гэж бодож эхлэлээ. “Гоё” гэдэг нь өөрийнхөө дуртай зүйсээ хийх, гэр бүлдээ цаг зарцуулах, ном уншихад цаг гаргах, хоббигоо хөгжүүлэх зэргийг хэлж байгаа юм. Энэ үн, энэ санаа үр дүнтэй байснаар тогтохгүй хамгийн гол нь найзын минь тэр үг намайг амьдралдаа зөв менежмент хийж сурах эхлэл болсон юм.

Цаг төлөвлөлт, цагийн менежмент хоёрын ялгаа

Тэр болтол цагийн менежмент, төлөвлөлт хоёр яг ижилхэн, нэг л зүйл гэж бодож байсан. Өөр өөрийн онцлог болон ялгаатай юм билээ. Мэдээж, аль аль нь маш чухал! Яг л зоосны 2 тал шиг.
Ялгааг нь мэдэж аваад яаж сайжруулахыг хамтдаа мэдэж авцгаая!

Цагийн менежмент нь Ажил,амьдралын үйл явцаа зөв хувиарлах, зохион байгуулах, хийх зүйлсээ эрэмбэлэхийг хэлдэг.Товчхондоо цагаа зөв хувиарлах чадвар юм. Ухаалаг, зөв цагийн менежмент хийж чадвал ажил хэцүү хүнд санагдахгүй, өөртөө ч сэтгэл зүйн дарамт учруулахгүй, бага цагт их зүйл амжуулж чадна. Ингэснээр стрэсстэхгүй, өдөр бүрийг урсгалаар өнгөрөөхгүй, ажилдаа дарагдахгүй, амьдралынхаа бүх түвшинд анхаарал хандуулна.

Үүнийг сайжруулахын тулд:
Өөрийн дотоод дуу хоолойг сонс -
“Хаашаа явж байгаагаа” мэдэхгүйгээр ажил амьдралынхаа тэнцвэрийг олно гэдэг бараг л боломжгүй зүйл. Номын зохиогч болох мөрөөдөлтэй хэрнээ дуртай дургүй хүний нөөцийн менежер хийж яваа бол, мэргэжлийн тамирчин болох мөрөөдөлтэй ч өнөөдөр түүнийхээ төлөө нэг ч алхам хийгээгүй байгаа бол, мэргэжлийн гоо сайханч болохыг хүсдэг хэрнээ уул уурхайн компанид өөрийн хүсээгүй чиглэлээр ажиллаж суугаа бол яг өөрийнхөө зорилгыг заавал эргэцүүлээд хараарай. Чи зөв газраа байна уу? Хэрэв үгүй бол зөв тийш нь залах алхмаа гүйцэтгэж эхэл. 1, 6, 12 сарын урт богино хугацааны төлөвлөгөө гарга. Өдөр бүр нэг хуудас бич, өглөө болгон бэлтгэл хий, хамаатныхаа ажлынхаа хүүхнүүдйн нүүрийг будаж хоббигоо хөгжүүл. Зөв чигээ л эхлээд тогтоо.
Цагаа яг юу, юунд зарцуулж байгаагаа анзаар - Энэ алхмыг аль болох хялбар, ойлгомжтой байлгахын тулд дэвтэр гаргаад өдөрт цагаа зарцуулж байгаа зүйлсээ жагсаа. Ажилдаа 10 цаг, гэр бүлдээ 1-2 цаг, зурагт үзэж фэйсбүүк ухахад нийт 2-3 цагийг, унтахад 8-9 цагийг зарцуулдаг бол өмнөө маш том, улаан асуултын тэмдэг байна гэж ойлгох хэрэгтэй. Өөр бусад зүйлд огт цаг зарцуулдаггүй юм биш биз? Нэг зүйлдээ л хэт их төвлөрөөд байгаа юм биш биз? Үр дүнгүй зүйлд цагаа үрээд байгаа юм биш биз?
Хэрэгтэй цагтаа ҮГҮЙ гэж хэлж чаддаг бай -
Хүнд туслах мэдээж сайхан л даа. Гэхдээ үнэхээр чиний цаг завыг үрэх, ямар ч шаардлагаүй зүйлд бол зоригтойгоор үгүй гэж хэлж сур. “Буруугаар бодчихно” гэж бүү эмээгээрэй. Чиний цаг алтнаас үнэтэй учраас чи хэрэгтэй, чухал, сэтгэл ханамж өгөх зүйлдээ зарцуулах бүрэн эрх мэдэлтэй.
Мэдээж, төлөвлө - Ямар ч төлөвлөгөөгүйгээр ажлаа амжуулах тухай бодож яваа юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо тэмдэглэлийн дэвтэр, утасны мемогоо гаргаад өглөө, өдөр, орой, хийх зүйлсээ жагсаа, дараалалд оруул, мартахгүйн тулд тэмдэглэ. Хэрэгтэй бол “ энэ” , “энэ” нийтлэлүүдийг уншаарай.

Цаг төлөвлөлт нь Цагийн менежментийг үр бүтээмжтэй байлгахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэрэгсэл юм. Төлөвлөгөө нь ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалах, ажлаа зөв эрэмбэлэх, үүрэг даалгавар товлосон ажлуудаа цаг тухайд нь марталгүй гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлдэг. Чиний өдрийг эмх цэгцтай болгох “ажил хэрэгч” туслах гэж нэрлэсэн ч болно шүү.

Үүнийг сайжруулахын тулд:
Эрэмбэ тогтоо
- Нэн түрүүнд заавал хийх зүйл бол энэ. Өглөө хүүхдүүддээ эрүүл өглөөний цай бэлдэхээс эхлээд ажил дээрээ ирээд түрүүлж хийх зүйлээ жагсаа, яаралтай чухлыг хамгийн эхэнд гүйцэтгэхээр төлөвлөгөөндөө тусга. Нэгдэх өдрийн өглөө 9 цагт хурал, 12 цагт төслийн анхны хувилбараа өгөх, 15 цагт товлосон багийн уулзатандаа очих, 17 цагт жолоондоо суух, 19 цагт оройн хоолоо бэлэн болгох, Лхагва гаргийн 10 цагт төслөө багийнхандаа танилцуулах, Бямба гарагт хүүхдүүдтэйгээ салхинд гарах, Ням гарагт гэртээ амарч ном унших, уран зургийн дугуйландаа явах зэргээр төлөвлө.
Хамгийн чухлыг түрүүлж хий -
Чухлаа түрүүлж хийхгүй бо цаг заваа зарцуулж хийсэн бусад зүйлс чинь үнэ цэнгүй ч болж мэдэх учраас хамгийн чухал, хамгийн яаралтай, цаг хугацааны хувьд нэн түрүүнд хийх шаадлагатай зүйлээ заавал төлөвлөгөөнийхөө эхэнд тусга. 12 цагт даргадаа ажлын тайлангаа өгөх ёстой бол үүн дээрээ эхлээд ажилла, чухал төсөл дээр ажиллаж байгаа бол бусад ажлаа хийх цагыг хойш нь зоогоод төслийн ажилдаа анхаарал хандуул. Өдөрт олон ажлыг амжуулахыг хүсдэг байлаа ч нэн чухал нэг ажлаа чанартай гүйцэтгэсэн байхад тэр өдрийг чи нэлээд үр бүтээлтэй өнгөрүүлчихлээ л гэсэн үг шүү. Тиймээс яаралтай, чухал ажлаа нэн түрүүнд барьж авдаг байгаарай.
Чадварлаг туслахуудыг өөрийн багт оруул -
Хэн нэгэн хүнийг хэлээгүй шүү. Техник технологи өндөр хөгжиж байгаа энэ цагт төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэхэд туслах маш олон аппликэйшн гарсаныг чи мэднэ дээ. Завгүй өдрүүдээ үр бүтээлтэй байлгахын тулд ухаалаг утсандаа цоо шинэ аппуудыг суулгаад ашиглаарай. Цаг ч хэмнэнэ, үр дүнтэй ч байна. “энэ” нийтлэл чамд тусална. Дээр нь “энэ”, “энийг” туршаад хувийн болон багийн ажлаа үр дүнд хүргээрэй.

Цаг төлөвлөлт, цагийн менежментийг чинь зэрэг сайжруулахад туслах “ Амралтын өдрийн шуудан” номыг захиалахыг хүсвэл 90100132 дугаарт залган захиалаад үнэгүй хүргүүлж аваарай.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(982)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com